2024 оны 3-р сарын 20-нд Лондонгийн зүүн хойд дүүрэг Лейтон-д байрлах нэгэн том агуулахын цогцолбор шатаж, олон сая фунт стерлингээр тооцогдох их хэмжээний хохирол учруулсан хэрэг мандав. Манай гэрээс холгүй байдаг Стратфорд-Олимпийн Тосгон хавиас харуулсан түймрийн утаа манарч байгаа бичлэг телевизээр харуулж байсан. Эхэндээ үүнийг эздийнх нь анхаарал болгоомжлолгүйгээс болсон гэж үзэж байтал мөрдөн шалгах ажиллагааны үеэр сэжигтэй тохиолдлууд илэрчээ.
Хэргийн мөрөөр орсон цагдаа нар 6 сэжигтнийг баривчилж, бүлэглэлийн толгойлогчийг тодруулав. 19 настай Эрл гэдэг хүү энэ хорлон сүйтгэх ажиллагаандаа өөрийн 5 найзаа татан оролцуулсан нь илрэх нь тэр. Түүнийг Оросын хөлсний цэргийн Вагнер групптэй холбоотой хүмүүс онлайнаар элсүүлж, галдан шатаах ажиллагааг зохион байгуулсны хөлсөнд 9.000 фунт стерлинг (өнөөдрийн ханшаар 44 сая төгрөг) амалсныг байцаалтаар тодруулсан байна.
Тэдний онилсон Украины бизнесмэний эзэмшлийн агуулахын цогцолбор нь Starlink хиймэл дагуулын терминалыг оролцуулаад Украин руу стратегийн бараа илгээдэг байж. Дөнгөж амьдралд хөл тавьж байгаа, ухамсар тааруухан өсвөр насны хүүхдүүдийг оросын тагнуулчид ийм хорон муухай үйлдэлд татан оролцуулсан нь Британийн олон нийтийн санааг их зовоож байна.
Европчууд хувь хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн гадаадын иргэдийн аялал жуулчлалын визийг олгох тал дээр хайхрамжгүй хандаж байсныг далимдуулан оросууд жуулчны дүрээр орж ирж энэ мэт хорлон сүйтгэгэх үйл ажиллагаа эрчимжүүлж байгаа нь европчуудыг түгшээх болжээ.
Өнгөрсөн 2025 онд Оросын хорлон сүйтгэх аюул заналхийлэл урд онуудыхаас илүү өндөр төвшинд хүрч "рекорд" тогтоосон нь Европын аюулгүй байдалд ноцтой сорилт болж байна гэж НАТО-гийн удирдлага үзэж байгаагаа мэдэгдэв. Европ даяар Оростой холбоотой байж болзошгүй “Инээж байгаад янаглан хорлох” ажиллагаа, халдлага сүүлийн үед эрс эрчимжиж байгааг Прага хотод төвтэй “Globsec” судалгааны төвөөс мэдээлснийг үзвэл 2025 оны эхний хагас жилд Европт 110 гаруй хорлон сүйтгэх ажиллагаа, халдлага үйлдэхийг оролдсон гэж мэдэгдсэн бол "Associated Press” үүнийг 145 тохиолдол байна гэж мэдэгдэв. Олон улсын стратегийн судалгааны хүрээлэн Европт 2022 оноос 2025 оны дунд үе хүртэл Оростой холбоотой байж болзошгүй 50 гаруй хорлон сүйтгэх томхон ажиллагааг баримтжуулсан байна.
Ер нь бол бүр Зөвлөлт Холбоот Улс хүйтэн дайны үеэс Европт нууцаар хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байсан түүхтэй юм. Их Британи ба Умард Ирландын нэгдсэн Хаант улсын нэгэн хэсэг Умард Ирланд энэ бодлогын золиос болж түүхэнд “The Troubles” гэж нэрлэдэг зэвсэгт мөргөлдөөнд нэрвэгдэн амгалан тайван байдлаа алдаж байжээ. Ирландын Үндэсний эрх чөлөөний армийг (INLA) “Улаан Москва”-гаас дам байдлаар санхүүжүүлж дотоодын дайнд хүргэж байсан гэж сэжиглэдэг. Коммунист Болгарын КГБ гэгээн цагаан өдөр Лондон Бриж дээр хортой шүхрээр Болгарын нэрт зохиолч анти-коммунист Георги Марковыг хатгаад алчихаж байсан. Би энд зөвхөн Британид болсон явдлуудын зах зухаас л бичиж байна.
Зөвлөлтийн болон Оросын цэргийн номлол нь “дайсан этгээд”-ийн нийгмийн амьдралыг эртнээс “инээж байгаад янаглан хорлож” ирсэн “бахархам түүхэн” замналтай. Улс нь өөрчлөгдсөн ч хорлон сүйтгэх бодлого-номлол нь огт өөрчлөгдөөгүй. Тэгэхээр тэд хэзээнээсээ л Европыг дайсан мэтээр үзэж иржээ. Гэтэл нөгөөдүүл нь ямар ч дайны сэтгэхүйгүй. Ямар сайндаа л цэрэг армийн төсөв нь 70 гаруй жил ДНБ-ийхээ дөнгөн данган 1% гаруйхан байх билээ. Тэгэхэд Зөвлөлт, мөн Оросын цэрэг армийн төсөв нь энэ хугацаанд 10-22% тогтвортой өсөж ирсэн байх юм. Тэгэхээр хэн нь дайсагнагч байр суурьтай байсан болж таарав?
ХХI зуун эхэн үеэс Оросын байгалийн хий, газрын тосны экспорт нэмэгдэж түүнийг нь Европ тэрбум, тэрбум еврогоор худалдан авснаар Орос улс баяжин хүчирхэгжиж байв. "Орос бол найдваргүй хөрш, дайнч түрэмгий гүрэн" гэдэг Бисмаркийн үгийг Европ мартжээ. Орос нь Европын мөнгөөр баяжин хүчирхэгжихийн хирээр “Инээж байгаад янаглан хорлох” ажиллагаандаа мөнгө хайрлахгүй цацаж, эхлээд Европын дэд бүтэц, зорилтот бүлэгт нууц халдлага үйлдэх нь олширч, ялангуяа Орос-Украины дайн эхэлсэн 2022 оноос хойш Украиныг дэмжиж буй улс орнуудын дотоод амьдралыг тогтворгүй болгох зорилготой “гибрид-далд” дайнаа эрчимжүүлж байна.
Албаны хүмүүсийн хэлж буйгаар хорлон сүйтгэх кампанит ажлыг Оросын Цэргийн Тагнуулын Ерөнхий газар (Главное Разведывательное Управление) удирдан зохион байгуулж тухайн улс дахь нууц ажилтнууд, эсвэл орон нутгаас элсүүлсэн гэмт этгээдүүдээр галдан шатаах, аллага үйлдэх, үйлдэхээр оролдох, вандализм, цахимаар GPS-ийн саатал үүсгэх кабел таслах, төмөр замд осол гаргах зэрэг хорлон сүйтгэх ажиллагаа нууцаар явуулдаг хэмээн Өрнөдийн Засгийн газрууд болон тагнуулын агентлагууд үзэж байна.
Сүүлийн 20 орчим жил Оросын тусгай албаныхан Европыг хэрхэн самарч байсан цөөн баримтыг дор жишээ болгон бичлээ.
* 2006 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх Оросын Холбооны аюулгүй байдлын албаны (ФСБ) офицер асан Александр Литвиненко доорхи хэргүүдийг зоригтойгоор илчилсэнд хорсож Оросын тагнуул түүнийг "Polonium-210” гэдэг хүчтэй хороор хөнөөв. Тэрбээр, манай тусгай алба-ФСБ Путины тушаалаар 2002 онд Чеченийн алан хядагчдыг нууцаар санхүүжүүлэн турхирч Москвагийн Норд-Ост театрт 132 Оросын иргэний аминд хүрч, 700-гаад хүн шархадсан барьцааны хямралыг зохион байгуулсан гэж задруулжээ. Үнэн л байдаг байгаа даа?
* 1999 онд Арменийн Хэт үндэсэрхэг этгээдүүд парламентад үг хэлж байсан Ерөнхий сайд Вазген Саркисян болон Үндэсний Ассамблейн спикер Карен Демирчян, түүний хоёр орлогч, гурван депутат мөн, Улсын Онцгой байдлын яамны сайд Леонард Петросян нарын 8 хүнийг буудан алж, Парламентын танхимд хуралдаж байсан 30-аад депутатыг шархдуулсан аллагыг зохион байгуулсан (эх сурвалж Александр Литвиненко)
* 1999 онд Москва болон Оросын бусад хотуудын орон сууцны байшингуудыг зориуд дэлбэлж ах дүү оросын иргэдээ хайр найргүй хөнөөж, түүнийгээ чеченчүүд хийсэн гэж гүтгэн, ард түмнийхээ тархийг угааж байгаад Чечений II дайнэхлүүлснийг болон Аль-Каидагийн удирдагч Айман аль-Завахири 1997 онд Орост айлчлахад ФСБ ивээлдээ авч байсан, 1994 онд Оросын олигарх Борис Березовскийн амь насанд халдсан гээд Путинтэй шууд холбогдох ноцтой ноцтой гэмт хэргүүдийг Александр Литвиненко зоригтойгоор илчилж байжээ.
Өөр баримтууд ярайж байна.
* 2004 онд Украины нэрт улс төрч, Ерөнхий сайд, Европы талыг баримтлагч Виктор Ющенког Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нь "Dioxin” гэдэг хор хоолонд нь хийж идүүлээд хордуулсан боловч тэр Австрийн эмч нарын ачаар азаар амьд гарсан.
* 2007 онд Америкийн аюулгүй байдлын шинжээч, хэвлэл мэдээллийн тайлбарлагч Пол Жойал (Paul Joyal) гэгч Литвиненкогийн үхлийн мөрөөр мөгшиж энэ хэргийг оросын агентууд хийсэн тухай ярилцлага өгсний дараа түүнийг буудаж хөнөөв.
* 2014 онд Нидерландын иргэний агаарын тээврийн онгоцыг буудан сөнөөж түүнийгээ Украин руу гүтгэж байсан хэдий ч оросууд зориуд (эсвэл андуурч?) буудан сөнөөсөн бичлэг нь ил болсон.
* 2014 онд Чех улсад Врбетице зэвсгийн агуулах дэлбэлсэн.
* 2018 онд Оросын тэрс үзэлт тагнуулч асан Сергей Скрипал болон түүний охин Юлия нарыг Английн Солсбери хотод “Новичок”-оор хордуулав,
* 2018 онд Лондонд Ерөнхийлөгч Владимир Путиныг шүүмжилдэг бизнесч Николай Глушков гэртээ нас барсан байдалтай олдов. Түүний үхэл Оросын тэрс үзэлт тагнуулч асан Сергей Скрипал болон түүний охин Юлия нарыг Солсбери хотод Новичокоор хордуулснаас хойш 7 хоногийн дараа тохиов.
* 2022 онд Балтийн тэнгист “Хойд урсгал” хийн хоолойг дэлблэв.
* 2022 онд Германд төмөр замын халдлага үйлдэв.
* 2022 оноос эхлэн Норвег, Швед, Финландын иргэний болон цэргийн дасгал-сургуулалтын нисэх онгоцнуудын GSP-д саатал үүсгэв.
* 2023 онд Балтийн тэнгист Финланд, Эстоныг холбосон кабелийг таслав.
* 2023 онд Польшид төмөр замын халдлага үйлдсэн оросын тагнуулчыг Тусгай албаныхан баривчлав. Мөн Варшавын 1000 дэлгүүрээс бүрдсэн асар том захыг галдан шатаасан хорлон сүйтгэгчдийг баривчлав. Тэдэнд оросууд 10 мянган евро амалж байжээ. Литвад мөн ийм явдал болсон.
* 2023 онд Германд украины цэргүүдийг сургахад оролцож буй Бундесверын баазуудын эргэн тойронд хорлон сүйтгэв.
* 2024 онд Финландыг Германтай, Шведийг Литватай, Финланд, Эстонтой тус тус холбосон усан доорхи кабель, дамжуулах хоолой тасарч гэмтэв.
* 2025 онд Оросын нисгэгчгүй онгоцууд Польш, Румыны агаарын орон зайг зөрчсөний гайгаар нисэх онгоцны буудлууд түр хаагдаж байв.
* 2025 онд Оросын сөнөөгч онгоцууд болон тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд Их Британийн усан хилийг зөрчив. Энэ байдал дахин давтагдвал гал нээнэ гэдгээ зохих албаны хүмүүс мэдэгдэв гэхчлэн цувсаар байна. Бүгдийг нь жагсаая гэвэл ганц нийтлэл хүрэлцэхгүй.
Энэ тухай Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер:-Ард иргэд, үнэт зүйл, амь амьдралаа хамгаалахын тулд Европ тулалдахад бэлэн байх ёстой. Батлан хамгаалах хүчээ бэхжүүлж Европ тив өөрөө хөл дээрээ бат зогсох ёстой. Үүний тулд Их Британи, Европын холбоо хоорондын харилцааг улам гүнзгийрүүлэх шаардлагатай байна.
Германы Батлан Хамгаалахын сайд:-Европчууд бид Оросын энэ “далд” дайныг хэдий болтол тэвчих вэ гэдгийг өөрсдөөсөө асуух ёстой.
Латвийн Гадаад хэргийн сайд:-Идэвхтэй хариу арга хэмжээ авах шаардлагатай байна.
Польшийн Ерөнхийлөгч Кароль Навроцкий:-НАТО-гийн “Nuclear Sharing” хөтөлбөрт нэгдэж, цөмийн зэвсэгтэй болох нь польшуудын аюулгүй байдлыг хангах сайхан шийдэл юм. Польшийн нутаг дэвсгэрт Америкийн цөмийн зэвсгийг байрлуулахын төлөө тууштай ажиллана.
Европын Холбооны батлан хамгаалах, сансрын асуудал эрхэлсэн комиссар:-100 мянган цэрэг бүхий Европын байнгын нэгдсэн арми байгуулахын төлөө байна. Ялангуяа АНУ Европоос цэргээ гаргах асуудлыг нухацтай хэлэлцэж, Ази-Номхон далайн бүс нутагт төвлөрөн Хятадыг тогтоон барихад анхаарлаа хандуулж буй үед энэ бол амин чухал асуудал юм.
Хуучин СССР-ийн нутагт Оросын үйлдэж ирсэн, үйлдсээр байгаа гибрид дайн гэж тоймоо алдсан. Бүгд л мэдэж байдаг, тэгсэн хэрнээ яаж ч чаддаггүй. Гүрж. Кремлийнхэн "Гүржийн марш" болон "Эх орончдын холбоо" зэрэг томоохон бүлгийн цахим хуудсыг Оросын дотоодоос удирддаг ба "Эх орончдын холбоо" бүлэг л гэхэд Москвагаас 8 сая ам.долларын сонгуулийн санхүүжилт авсан байна. Молдова ч бүр цайчихсан, Армен, Казахзстан, Киргиз, Узбек, Тажик гээд дор бүрнээ л тэгсэн ингэсэн гэсэн баримт дэлгэхээр байгаа.
Ийнхүү Кремль янз бүрийн “янаглан хорлох” ажиллагаа тасралтгүй явуулснаар тив даяар тогтворгүй байдлыг алдагдуулж, үймээн самуун дэгдээхийг эрмэлзэж байгаад европчууд тэсвэр тэвчээрээ барж байдаг ба НАТО-гийн Европын гишүүд Москвагийн “далд” дайны кампанит ажлын хариуд Оросын эсрэг хүчтэй хариу цохилт өгөх талаар 2026.02.14-нд Мюнхены Аюулгүй байдлын бага хурлын үеэр хэлэлцсэн нь нэн ноцтой байна. Харин Монгол-Зөвлөлтийн найрамдлаар жигүүрлэсэн, яг одоо бол “Америкийн империализм”-ын синдромоор өвчилсөн монголчуудад бол би хараал хэлүүлж зүхүүлэхээр хэдхэн баримт хэлхчихлээ. Хүлцээрэй.
Тодын Отгонбаяр (Лондон зураач )
2026.03.09
Мягмар - 04 сарын 07,
2026
Сэтгэгдэл35
Оросууд Монголын авлигачин хулгайч дархлагдсан дарга нарыг үнэгүй устгаж өгч монголын ард түмэнд буян хийж өгөхгүй юм байхдаа.
Бүүр нэг боолын сэтгэхүйтэй болчихсон орк гэж чамайг хэлнэ.
Эсрэгээр оросууд дархлагдсан хулгайч авилгачидыг элсүүлж монголын эдийн засгийг олон жил хорлон сүйтгэж ирлээ Женко урвагчидаас эхлээд Данх хүртэл ярайж байна Данхын хам хэрэгтэн Херо Баатрыг үндэсний эв нэгдлийг хагалж турхирсан үндэслэлээр тагнуулынхан шалгаж байна гэсэн сошиал мэдээгээр гарч байна
Европ шээрэгнээд,,,,хөдөлж чадахгүй юмдаа,,,,украины ард нуугдаад л,,,,яг одоо,,,,, БӨГСпутиныг хялайсан дээр нь Оросыг сөнөөгөөд дуусгачихмаар юм байгаамшдээ,,,,хаяа нэг ч гэсэн,,,,хошного трамп шиг муйхар мунхаг зоригтой хөдлөөд үзмээр юмдаа,,,
Лондолир зураач гуай нацист Ухар ялаад байна гээд байдаг байсан чинь яагаад фашист Европ нь Орост самруулаад эхэлвээ!? Ха ха ха
эсрэгээрэй авилгачид хулгайч дархлагдсан дарга нарыг ивээн тэтгэж санхуулжуулдэг.
Орос чинь авлигачдын орон.
Орос сөнөтүгэй
Танай хужаа сөнөнө эрлийзээ
Оросын дараа хужаа сөнөнө
Танай хужаа бас сүйрнэ өмхий хужаагийн эрлийз ээ
Хамгийн түрүүнд танай хужаа сүйрнэ. Бурхан хужааг хатуу шийтгэнэ
Хувхай Орос дайнаа зогсоо
Энэ дүнхүү зураачийг тэр Лондон хоттой нь хамт цөмийн бөмбөгөөр хуйхлаад өгдөг болоосой Путин ! Укриантай байлдаж байгаа ухаантай юм бол тэр укрианы зэвсэг агуулах старлинк үйлчилгээ мүйлчилгээг устгаж шатаалгүй яадаг юм ! тэнэг юм бичих юм ! Харин ч цөөнийг устгаж хорлож байна ! санаа байвч чадахгүй байна ! Укрианууд ч муу байна ! одоо болтол Крёмльд бөмбөг тавьчихаж чадахгүй байхыг бодоход их муу бөйна ! Путин цээжээ дэлгээд л энд тэнд их явж шоудаж хуралдаж харагдах юм зурагтаар ! тэгэхэд нь холоос ч хамаагүй буудчихач чаддаггүй юм байхдаа ! эсвэл бөмбөг зүүсэн дрон илгээчиж чаддаггүй юм байх да муусайн хохолууд !,их муу байна ! Ингэхэд зураач гуай Монголдоо ирэхгүй амьдрахгүй наанаа аальгүйтэж байгаад орос баньдийн халдлагад өртөв дө !
Бадарч баларч. Ккк.
Орос бол дэлхийн хамгийн том террорист улс
Эрхэм зураач ах,,,дурайтал,,,,,,,,баримт материалаар дүүрэн,,,,сайн нийтлэл бичжээ,,,,,,
Зураачаа За оросууд тийм байдаг юм байж Монголчууд бидэнд тэгээд ямар хамаа байнаа Английн эрх баригчдын бодлогыг дамжуулах биш Монголынхоо төлөө ажиллаж болохгүй юу
Орос нэг хөрш рүүгээ дайрсан тул бидэнд хамаатай. Маргааш бидэн рүү ч дайрч мэднэ. Тийм тул Украин тэсч үлдэх ёстой. Тэгж байж Орос хөршүүдтэйгээ харьцаа нь зөөлрөх биз
Орос нэг хөрш рүүгээ дайрсан тул бидэнд хамаатай. Маргааш бидэн рүү ч дайрч мэднэ. 59.153.87.4 зураач ахын өмнөөс зөв хариудт өгчихлөө.
Баян хүн=хөрөнгөтөн хүн=капиталист хүн=бизнесмен хүн. Энэ гоёмсог нэрний цаана зөвхөн хулгай, дээрэм, тонууль, алллага, авилгал, жирийн иргэдийн хөдөлмөр, хөлс, цус, нулмисыг сорон мөлжсөн зэрлэг махчин амьтан, мангас, чөтгөр, шулам л байдаг гэж Германы агуу их гүн ухаантан коммунист Карл Маркс хүн төрөлхтөнд анх удаа үнэнийг хэлсэн. Баячууд, капииталистууд, олиграхиуд, улс төрчид, бизнесменчүүдийн нуугдмал бузрыг хүн төрөлхтөнд анх удаа илчлэн хэлснийх нь төлөө тэд Марксизмаас, социализмаас, коммунизмаас, Оросоос, Хятадаас үхтлээ айж, коммунистуудыг 24 цаг харааж, муулж, зүхэж байдаг. КАПИТАЛИСТ (зах зээлийн хэмээх) нийгэм бол нийгмийн баялагийг цөөн хэдхэн олигархиуд, улс төрчид ард түмнээс дээрэмдэн авдаг бузар нийгэм. СОЦИАЛИСТ нийгэм бол нийгмийн баялагийг нийт ард түмэнд шударга, тэгш хүртээх хүмүүнлэг нийгэм. Агуу их Хятад, Орос улс энэ замаар үсрэнгүй хөгжиж байна. КОММУНИСТ НАМ байгуулж, капиталист МАН, АН-ын эсрэг тэмцэх сонголт монголын ард түмний өмнө нээлттэй байна!!!
Ядуу хүн=хөрөнгөгүй хүн=коммунист хүн=бизнесгүй хүн. Энэ муухай нэрний цаана зөвхөн хулгай, дээрэм, тонууль, алллага, авилгал, жирийн иргэдийн хөдөлмөр, хөлс, цус, нулмисыг сорон мөлжсөн зэрлэг махчин амьтан, мангас, чөтгөр, шулам л байдаг гэж амьдрал өөрөө хэлж байна.
1990 онд Румыны "Ардчилал" гэж солиорсон залуучууд ерөнхийлөгч Чауческийг авгайтай нь хамт нохой шиг буудчихсаныг телевизээр харуулсан. Үүнийг харсан манай аймхай хулчгар Ж.Батмөнх маргааш нь Сүхбаатрын талбайд "Ардчилал" гэж солиорсон залуучуудад хоёр гараа өргөн бууж өгөөд 3,0 сая ард түмнээ хөсөр хаяад зугтсан. Харин Хятадын ухаалаг удирдагч Дэн Си Пин нь Тэн Ан Миний талбайд "Ардчилал" гэж солиорсон залуучуудыг 1,5 тэрбум ард түмнийхээ төлөө бяц дарсан. Үр дүнд нь сүүлийн 35 жил Монгол улс бүрэн хэмжээгээр дампуурч дэлхийн хамгийн ядуу улс болов. Харин Хятад улс сүүлийн 35 жил үсрэнүй хөгжиж дэлхий хамгийн хүчирхэг улс болов. Монголчууд 1990 онд буруу сонголт хийгээд дахин 100 жил сэхэхгүйгээр дампуурчээ.
Чаушескуг 1989 оны 12 сард шүү
Тэгдэг бол сайн байхсан.
АНУ, ЕХ, НАТО өөрсдөөсөө болсон! Шунал ихдэвэл шулам болноо гэж!
Россия это Европа гэдэг нь тэгэхээр худлаа болж байна уу? Монголчууд Ах Оросууд шигээ Европ бараа,жимс, мебель гэж ирээд юм бүхэнд рекламддаг нь тэгэхээр болж байгаа юм байхдаа. Или они не Монголы а Буряты без родства.
Оросыг Европ гэдэггүй. Евро-Ази гэдэг. Харин Украинчууд нь Европ гаралтай. Гэхдээ Оростой хэт их холилдсон.
АНУ н ерөнхийлөгч Д.Трамп "Ардчилал гэж юм дэлхийд хаана ч байхгүй" гэж хэлсэн.
Лалар зураач аа европыг чинь аль хэдийн самарч байхад
Ээхэээхэ, тархины тураалтай монголчуудыг бол зүгээр хурууныхаа үзүүрээр зогсолтгүй хоролмаадаж байгаа нь илт. Тус бүр гартаа 10 утас барьсан 100 золбин амьтанд хоолны мөнгийг нь өгөөд байлгахад л фейсбүк, Х дээр монголчуудыг тэр чигээр нь самууруулна шүү дээ.
Самарч ч байна. Оросын явуулга ш дээ.
Зальт орос
Юм үзээгүй юмнууд гадагшаа гарахаараа өөрсдийгөө юу болсон гэж боддог юм. Эргээд хуцаад эхлэх юм. Эсвэл хэдэн зоос авсан юм байхдаа.
Чи Оросыг өмөөрч хуцаж л байна, ялгаа юу байна?