Яг одоо нийслэлийн Хангарьд ордонд төрийн албаны 2026 оны 1 дүгээр улирлын ерөнхий шалгалт эхэлж байна. Монгол Улсын Төрийн албаны зөвлөл жилийн 53 тэрбум (2024 оны төсөв нь) төгрөгний төсөвтэй, 70 гаруй албан хаагчтай, 21 аймагт салбар зөвлөлтэй, 5 удирдах зөвлөлийн гишүүд нь сард 6-8 сая төгрөгний цалин авдаг байгууллага байдгийг тэр бүр хүн мэддэггүй.
Энэ байгууллага нь төрийн албанд мэдлэг, чадвартай иргэнийг шалгаруулж авдаг дорно дахины ард түмнүүдийн 1000 жилийн өмнөөс эхлүүлсэн төр барих уламжлалт тогтолцоог өнөө цагт хэрэгжүүлж, Монгол Улсын төрийн байгууллагуудыг чадварлаг хүний нөөцөөр хангах үүрэг хүлээсэн байдаг.
Үүнийгээ хэрэгжүүлэх гэж улирал бүр төрийн албаны ерөнхий, тусгай шалгалт зарлаж, иргэдийг бүртгэж, шалгалт авдаг болов уу. Гэтэл шалгалтад тэнцсэн иргэдийнхээ мэдээлэл, холбогдох утасны дугаарыг хав дарчихдаг. Байгууллагын хүний нөөцүүд суларсан ажлын байраа санал болгох гээд шалгалтад тэнцсэн иргэдийн мэдээллийг хүсэхэд өгдөггүй, ажил горилогчийн мэдээллийг нэгтгэсэн, олон нийтэд нээлттэй мэдээллийн сан ч байдаггүй. Гэсэн атлаа шалгалт зарлаад л, мөнгө хураагаад сууцгааж байдаг.
Бас нэг ойлгомжгүй ажил нь төрийн албанд тангараг өргүүлэх.Тусгай шалгалт өгөөд тэнцсэн иргэдийнхээ тангарагийг өргүүлэхгүй жил тойрдог. Энэ хугацаанд албан хаагч бүх болзлыг нь хангасан атлаа хуулиар авах ёстой цалингийн 20 хувийн нэмэгдлээ бүтэн жил авч чадахгүй хохирч байхад жишим ч үгүй байцгаадаг.
Энэ байгууллага хянаж, шалгаж байх ёстой өөр нэг ажил нь төрийн албан хаагчдын шилжилт хөдөлгөөний хяналт. Мэргэшсэн төрийн албан хаагч Төрийн албаны зөвлөлийн сайтад зарласан ажлын байранд өөрийн хүсэлтээр шилжих өргөдөл өгдөг. Өргөдлийг хүлээн авах, шийдвэрлэх эрхийг нь тухайн байгууллагын Тамгын газрын даргад олгосноос болж, Засгийн газрын төрийн албан хаагч орон нутагт шилжүүлэн ажиллах бодлого сүйрэн унаж байдаг.
Шалтгаан нь байгууллагуудын ялангуяа орон нутгийн Тамгын дарга нар нь нөгөө л улаан, цагаан намын талцлаасаа болоод таньдаг хүнээр л дамжуулахгүй бол 1000 шилжин ажиллах өргөдөл ирсэн ч хүлээн авдаггүй. Энийг Төрийн албаны зөвлөл өөгшүүлээд өргөдөл хүлээн авч байна уу?
Хуулийн дагуу шийдэж байна уу гэдгийг нь хянахгүй дураар нь дургиулж байдаг. Ийм нүсэр бүтэц, зардал чирэгдэлтэй байгууллагын оронд ганц гар утасны программ байхад л шалгалт аваад, тэнцсэнийг нь зарлаад, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг нь хянаад явчихна. Ийм программыг ШУТИС-ын хоёрдугаар дамжааны хүүхэд ч хийчихнэ. Төрийн албаны зөвлөлд олон л чухал ажил байдаг байх.Гэхдээ төрийн албыг чанаржуулах, шинэ хүний нөөцөөр сэлбэх үндсэн ажлаа ингэж хийж байгаагаас харахад таван цаас хурааж, шалгалт авах нь чухал болохоос тэнцсэн иргэд нь төрийн албанд орж байна уу, мэргэшсэн албан хаагчдаар сул орон тоогоор нөхөн сэлбэж байна уу, үгүй юу гэдэг нь тэдэнд огтоос хамаагүй бололтой. Ерөнхий сайдаас төрийн албыг цомхон чадварлаг болгох шийдвэр гарч, байгууллагуудын орон тоог 10 хувь хүртэл цомхтгож байна. Энэ мэт төсөв цөлмөхөөс өөр идгүй байгууллагуудаа нэг харчихаасай.
Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны иргэн
Ч.Ганцолмон
Лхагва - 03 сарын 11,
2026
Сэтгэгдэл5
ТАЗ-ын шугамаар төр түмний итгэл хүлээсэн жинхэнэ төрийн хүн гэгдсэн АН МАН-ы бараг бүх дарга нар авлига албан тушаалын гэмэт хэрэгт холбогдсон гэмт хэрэгтнүүдийн үүр болсон газар
Ёстой ямар ч хэрэггүй байгууллага ! даруй татан буулгах хэрэгтэй ! Өөрсдийн хамаатан садан найз нөхөд хүмүүс юмуу эсвэл ихээхэн нууц авлига өгсөн хүмүүсээ оочёрийн эхэнд нь бичих юмуу эсвэл төрийн бусад байгууллагад санал болгодог шахдаг ийм л бөйгууллага ! Ямар ч дарга очсон тэрийгээ л хийнэ ! Гэхдээ нэг нөхөр их удаан сууж бурзайж байгаа шүү ! Томилдог дээд даргадаа авлигаа татвараа өгчихсөн болохоор ! 10 жил шалгалтыг нь өгөөд бөйнга өндөр оноо авдаг боловч огт ажилд орж чадахгүй байгаа хүмүүс их олон байна ! Бүр хүлээгч гэдэг хочтой болчихсон ! Сахалтай тоорой энийгээ нэг анхаарч янзлахгүй бол болохоо байчихсан шүү !
Баян хүн=хөрөнгөтөн хүн=капиталист хүн=бизнесмен хүн. Энэ гоёмсог нэрний цаана зөвхөн хулгай, дээрэм, тонууль, алллага, авилгал, жирийн иргэдийн хөдөлмөр, хөлс, цус, нулмисыг сорон мөлжсөн зэрлэг махчин амьтан, мангас, чөтгөр, шулам л байдаг гэж Германы агуу их гүн ухаантан коммунист Карл Маркс хүн төрөлхтөнд анх удаа үнэнийг хэлсэн. Баячууд, капииталистууд, олиграхиуд, улс төрчид, бизнесменчүүдийн нуугдмал бузрыг хүн төрөлхтөнд анх удаа илчлэн хэлснийх нь төлөө тэд Марксизмаас, социализмаас, коммунизмаас, Оросоос, Хятадаас үхтлээ айж, коммунистуудыг 24 цаг харааж, муулж, зүхэж байдаг. КАПИТАЛИСТ (зах зээлийн хэмээх) нийгэм бол нийгмийн баялагийг цөөн хэдхэн олигархиуд, улс төрчид ард түмнээс дээрэмдэн авдаг бузар нийгэм. СОЦИАЛИСТ нийгэм бол нийгмийн баялагийг нийт ард түмэнд шударга, тэгш хүртээх хүмүүнлэг нийгэм. Агуу их Хятад, Орос улс энэ замаар үсрэнгүй хөгжиж байна. КОММУНИСТ НАМ байгуулж, капиталист МАН, АН-ын эсрэг тэмцэх сонголт монголын ард түмний өмнө нээлттэй байна!!!
Энэ хүн яг голыг нь олоод хэлчихсэн байна.Нээрэн ийм утгагүй байгууллага ямар хэрэгтэй гэж. Нэг бол ажлаа ноом журмаар нь хийх. Үгүй бол нэн яаралтай татан буулгах хэрэгтэй байх.
Төрийн албыг чанаржуулах хэрэгтэй болохоос ямарч боловсролгүй хүмүүс төрөөр дүүрэн байна шүү ....Энэ албыг өөрчлөх хэрэгтэй байна аа эсвэл татан буулгах хэрэгтэй