Израиль түрүүлээд АНУ дараалаад хоёулаа нийлэн Иранд цохилт өгөв. Ираны цэрэг-улс төрийн оройг үгүй хийв. Хувь заяагаа, эх орноо эргүүлж авахыг (хэрэг дээрээ засгийн эрх) Вашингтон, Иерусалимаас иранчуудад уриалан дуудсаар байна. Ямар ч атугай лалын шашны мунхруулал, тэнэглэл, харгислалын эсрэг томхон үйл хэргийг глобал тавцанд өдөөгөөд өглөө. Хөрш Афганистанд нь ч Талибаныг Пакистаны гараар хашраалгаж байх шиг. Энэ тухай өгүүлэх гээгүй. Харин жүүдийн Төрт-улс чухам яагаад лалын исламистуудыг газрын хөрснөөс арчих санаархалтай байдаг жишээг 9 жилийн тэртээ бичиж байснаасаа эргүүлж сонирхуулъя.
2011 оноос хойш 6 жилийн турш дэлхий нийтийн анхаарлын төвд байж ирсэн, энэ цаг үеийн хамгийн сонирхолтой, эмзэг, адармаатай сэдэв бол Араб дахинд өрнөсөн нийгэм-улс төрийн хувьсгалт үйл явц билээ. “Хувьсгалт” л гэе дээ.
Нийгмийн байгууллаа шүүмжлэн, эрх баригчдынхаа эсрэг босч тэмцсэн, тэр нь анхандаа ардчилсан тэмцэл байснаа сүүл рүүгээ улс орноо орвонгоор нь эргүүлээд байгаа тул тэгж нэрлэхээс аргагүй. Бүтэн 6 жилийн турш дэлхий дахин түүний төлөө түгшлээ, доргилоо, маш олон улс орон тоглогч болон оролцлоо. Америк тэргүүтэй олон улсын эвсэл 65 гишүүн улстай болчихсон байна. Гэтэл энэ бүх явдлаас биеэ татаад авчихсан, өөрт нь огтын падлийгүй мэт аашлах ганц л орон тэр бүс нутагт торойн хоцорчээ. Тэр бол жүүдийн төрт-улс Израиль билээ. Израиль нь Арабын хавар-т бүр анхнаас нь өөдрөг бусаар хандаж, болзошгүй ажиллагаанд бэлтгэсээр, эв нь олдвол Сири рүү ганц нэг цохилт өгчихөөд, ихэнхдээ дүлий дүмбэ оргиод сууж байх. Энэ бол арабчуудын мөнхийн хөрш, өмнө нь 6 удаа араб хөршүүдтэйгээ дайтаж байсан хур туршлагатай улс юм. “Арабын ардчилал”, “Исламын ардчилал” гэж огтоос байхгүй ба боломжгүй хэмээн жүүдүүд хээв нэг ярьдаг. Арабын хувьсгал эхэлж байхад жүүдийн удирдагчын хэлж ярьсан санал дүгнэлт өнөөдөр улам бүр нотлогдлоо. Үүнд:
-Энэ “Арабын хавар” гэдэг нь фундаменталист лалын өвөл болж хувирлаа. Үүний үр дүн нь гэвэл бүх нийтийг хамарсан дайны магадлал бодитой боллоо – Израилийн армийн ар талын дарга генерал Э.Айзенберг;
-Арабын дарангуйлагч нар ээлж дараалан унах нь гарцаагүй боллоо. Харин тэглээ гээд арабын өвөл удтал үргэлжилж таарлаа – Батлан хамгаалахын сайд асан Моше Аренс;
-Хахуульд идэгдсэн дампуурсан арабын дарангуйлагчдыг халж гарч ирсэн Засгийн газруудтай хэл амаа ололцоход тун бэрх, хянаж хүчрэгдэхгүй – Гадаад хэргийн сайд А.Либерман.
Хэрэв хил даван үсэрхийлбэл Сири дэх мусульманчуудын өвөр хоорондын дайны хөлд хэлмэгдэж мэдэх нь Израиль гарцаагүй мөн. Асадын дараахи Сиритэй энх тайвнаар зэрэгцэн оршиж чадах уу гэх асуулт олон жүүд хүний сэтгэлд гүн суужээ. Израиль, Сири нь 43 жил дайнгүй байгаа. Голаны өндөрлөгийг энх тайвны барьцаа болгон 1973 оноос Израиль мэдэлдээ барьж байна. Энэ байдалд Сири асуултын тэмдэг шинээр тавилаа. Учир нь “Израилийг газрын хөрснөөс арчина!” гэдэг Иран цэргээ илгээгээд Асадыг хамгаалаад авсан, шиитүүдийн буюу Тегераны мэдэлд Ойрхи Дорнодын 4 нийслэл очлоо хэмээн Израилийн Ерөнхий сайд Б.Нетаньяху зарлачихсан. Тэр дөрөв нь Бейрут, Дамаск, Сана, Багдад. Яг л тийм байгаа.
Оросын агаарын довтолгооноос хамгаалах С-300 комплекс Башар Асадын гарт орох тэр үед л түүнийг Израилийн эсрэг ашиглахгүй байх баталгаа алга хэмээн тус улсын агаарын цэргийн командлагч генерал Амир Эшель үзэж байжээ. Асадын армитай мөр зэрэгцэн тулалдаж буй “Хэзболла”-гийн гарт энэ хүчирхэг зэвсэг очвол, эсвэл “Лалын улс” олзлон авбал бүх дэлхийн жихадад нь ашиглагдахгүй гэх баталгаа хаана байна хэмээн израилийн энэ генерал асууж байв.
Түүний хэлсэн нь:
-Сири хэзээ мөдгүй нуран унахад бэлэн байна. Нөхцөл байдал гэрлийн хурдаар өөрчлөгдөж байна. Сирид тулалдаж байгаа олон тооны террорист бүлэглэлүүд Асадын цэргийн зэр зэвсгийг олзлон авахыг сонирхож байна. Үүнд Израиль бэлэн байх ёстой. Израиль нь агаарт ямагт давамгайлж ирсэнийхээ ачаар хөрш арабын улсууддаа ялагдчихалгүй, төр улсаа аюулгүй авч яваа учраас л С-300 комплекс дээр эмзэглэж байна. Асадын холбоотон Хэзболлагийн талаар өөр нэг ноцтой мэдээлэл түгжээ. Англи нийтлэлч Жейми Деттмерийн бичсэн мэдээ. Сири рүү чиглэн явж буй Хэзболлагийн отрядын нэг том захирагчийн өөрт нь ярьснаар бол, Сири нь Хэзболлагийн хувьд ердөө ашигтай полигон (хээрийн сургуулийн талбай), Сирид хийж буй тэдний үйлс бол Израиль руу хэтдээ хийх ажиллагааны ерөнхий сургуулилалт гэжээ.
Сирид сайн сургуулилаж, гаршиж аваад жүүдийн төр–улс руу Хэзболла бууныхаа амыг эргүүлнэ хэмээн Деттмер сэрэмжлүүлжээ. Тэр мэдээ Израильд аюулын харанга дэлдсэн мэт тархсан даа.
Ерөөсөө Сирийн дотоодын иргэний дайнаас үүдэн Голаны өндөрлөг дэх эрх ашгаа хамгаалахаар болзошгүй дайнд бэлтгэж эхлэх тухай шийдвэрийг израилийн армийн жанжин штабын дарга Бени Ганц бүр 2013 онд өгсөн байдаг. Хил дээрхи байдлыг Асад шатлан өргөжүүлж ноцтой байдалд аваачвал бид хариу үйлдэл үзүүлэхээр бэлэн байх хэрэгтэй хэмээн тэрээр Голаны өндөрлөгт очоод ярьж явжээ. Израилийн нутагт явсан машин руу галласан, хариуд нь израилийн их буучид гал нээсэн, израилийн нисэх хүчин Сирийн хил давж Ливанаас очиж яваа цувааг нь бөмбөгдсөн гэхчлэн үйл явдал тэр үед өрнөж байсан тул дайн гарцаагүй гэж үзэхээр байв. Израилийн Батлан хамгаалахын сайдын ярьснаар, эрх баригч эвслийн намуудын төлөөлөл орсон аюулгүй байдлын асуудлаархи явцуу танхим гэдгийг Ерөнхий сайд Б.Нетаньяху дэргэдээ эмхлэн байгуулж, нууц зөвлөлгөөн хийж, нууц мэдээлэл тараадаг болсон, 2 сая хүн хамруулан хүн амыг хими, биологийн зэвсгийн довтолгооноос хамгаалах томхон хээрийн сургууль израилийн армийн ар талын албанаас зохион байгуулсан зэрэг нь нэн ноцтой баримтууд болов уу. Сири дэх дотоодын дайн хөрш Израилийн хил рүү тулж ирсэн, бүр маргаантай бүс нутаг болох Голаны өндөрлөгийн ойролцоох шалган нэвтрүүлэх боомт босогчдын гарт орсон тухай Reuters агентлаг мэдээлж байсан.
Ширүүн байлдааны явцад НҮБ-ын энхийг сахиулагчдын мэдлийн баазад бөмбөг тусч, НҮБ-ын цэрэг шархадсан, израилийн Цфат хотын эмнэлэг шархдагсдыг хүлээн авч эхэлсэн, Голаны өндөрлөгөөс 380 энхийг сахиулагчаа Австри арга буюу эргүүлж татсан нь саяхны үйл явдал юм.
Нийт 1000 цэрэг бүхий НҮБ-ын энхийг сахиулах хүчнийхнээс цөөрсөөр филиппин, марокко, молдовын хэдхэн цэрэг үлдсэн, одоо тэд хэд болсныг мэдэхгүй. Австрийн өмнөхөн Хорват, Япон нь цэргүүдээ татаж авсан, хэрэв дайн дэгдлээ л бол тэнд энхийг сахиулагчид ямар ч үүрэг гүйцэтгэж чадахгүй. Олон улсын энхийг сахиулагчид, ажиглагчдыг ингэж бөөнөөр нь гэнэт татаж авсан тохиолдол 1967 оны 6 өдрийн дайны үед тохиосон ба одоо нэг бус удаа давтагдлаа. Голаны өндөрлөгийн нөгөө хэсэг нь Сири дэх радикал исламистуудын гарт орвол жүүдийн төр улсын эсрэг гэнэтийн террорист халдлага тасрахгүй гэдгээс Израиль Улс үнэхээр түгшинэ. DEBKAfile гэдэг сайт өөр нэг өнцгөөс мэдээ нийтэлсэн нь бас анхаарал татна.
Хэдийгээр Асадын дэглэм жүүдийн төр улсын мөнхийн дайсан ч гэлээ израилийн тусгай хүчнийхэн, цэргийн тагнуулынхан Сири дэх “үс сахалдаа баригдсан” лалын хэт даврагч, фундаменталистуудад туйлаас тааламжгүй хандаж, тэдэнтэй холбоотон болно гэхээс үнэхээр жийрхэж байна гэсэн байв. “Араас хутга шаахыг нь хүлээж суух хэрэг үү?” хэмээн жүүдүүд Засгийн газартаа асуулт тавьж байна. Байлдааны театр дахь нөхцөл байдлыг буруу тооцоолбол маш том алдаа болно гэж израилийн цэргийн стратегичид үздэг. Яг одоо сирийн сөрөг хүчнийхэн, исламистууд Алеппод бараг бүрэн бутцохигдож, ганц нэг салангид бүлгүүд нь хотоос гарч явсан. Дамаск хавьд исламистууд байхгүй байна. Сирийн мөргөлдөөн сонин биш болж хувирлаа. Иракт исламистууд ялагдлаа хүлээж байна. Харин тэр тарж одсон, олон жижиг бүлгүүд болж буй “Лалын улс”-ын хэдэн мянган дайчид хаачих вэ? Бас нэг хувилбар–Алеппод ялалт байгуулсан сирийн армийнхны эх оронч хийрхэл, омогшил сэдэрвэл буулт нь Израиль байх болно. Гэхдээ Орос арай тийм юманд хүргэхгүй Дамаскийг хазаарлаж авна. Харин Иран, Хэзболла хоёр тэгж хазаарлах уу? Бүр түлхэнэ. Эндээс л ОХУ, Ираны зөрчил буглана.
Өөр нэг хувилбар: Нэгэнтээ хэзээ мөдгүй нуран унахад бэлэн байсан дэглэмээ Асад тогтоогоод авлаа. Дотоодын дайндаа ялахын тулд Асад нь Орос, Ираныг түшлээ. Харин одоо Израильтай найрсаг харилцаа тогтоох, энх тайвны гэрээ байгуулах нь илүү ашигтай юм биш үү, ерөөсөө “Лалын улс”, Аль-Каеда-гийн нусристуудын эсрэг АНУ, Израильтай Сири нэгдчихэж болохгүй юу гэх асуулт тавьж хариулт хайя. Үүнд Асад өөрөө дур мэдэн хариулалтгүй боллоо. Асадыг араас нь зэвсэглэн, санхүүжүүлэн, цэргээ илгээн туслаж байгаа Иран нь одоогоор АНУ, Израилийн эвлэршгүй дайсан учраас Асадад тийм боломж гарч ирэхгүй.
Ираны санхүүжүүлж Израилийн эсрэг ашиглаж ирсэн Хэзболла тийм эвлэрлийг бүр тэвчихгүй. Радикал–лалын Аль-Каеда (cуннитууд), Хэзболла (шиитүүд) хоёр жүүдийн төр улсын эсрэг хамтран тэмцэх хөг нь нэгэнт өнгөрсөн. Асадын хувьд “Лалын улс” ба нусристуудын эсрэг АНУ, Израильтай нэгдэж ажиллах шалтаг шалтгаан, гарц байна.
Юу гэвэл дарангуйлагч Асадыг үзэн ядах сэтгэлдээ хөтлөгдөөд АНУ дэглэмийнх нь эсрэг тэмцэгчдийг дэмжиж байсан боловч нөхцөл байдлыг хяналтаасаа бүр алдчихгүйн тулд хамгийн үл бүтэх радикал босогчдоос айхтар цэрвэж болгоомжилж, адаг сүүлд нь тэднийхээ эсрэг агаараар дайтаад эхэлсэн, Иракт хуурай газраар ч байлдлаа. Асад энэ баримтыг өөртөө ухаалгаар ашиглаж болохгүй гэж үү? Трамп Сирийн хууль ёсны Засгийн газрыг унагахгүй хэмээн амлаж байсан. Тэр ч мөн их боломж Асадад нээж өгч байна. Хэт лалжсан исламистуудыг хөнөөх цэргийн ажиллагааг Америк үргэлжлүүлнэ. Дайснаасаа салах гэсэн биш Аль-Каеда, шинээр мэндэлсэн “Лалын улс” хэмээх дайсантайгаа нэг нуувчинд хамт зэрэгцээд хэвтэж байж болохгүйг Вашингтонд эрхбиш ойлгосон нь том дэвшил бус уу?
“Засгийн газрын мэдээ”, 2017.05.02
Д.Баярхүү
Пүрэв - 04 сарын 02,
2026
Сэтгэгдэл32
Хүн эмээ өвөөгөөсөө өндөр наслаж амьд үлдсэн ухааныг сурч үлддэг. Эмээ өвөөтэйгөө хамт амьдрах нь энэ ухааныг сурч өгөх боломжийг олгодог. Америк, Англиийн гэр бүлийн соёл нь биднийхээс эрс өөр болно. Америк, англид аль аль нь эмээ өвөөтэйгөө хамт амьдардаггүй соёл бий. Тэд эмээ өвөөгөө гэртээ хамт амьдрах тухай ойлголт байхгүй харин эмээ өвөөгөө шууд асрамжийн газарт суулгаж хаядаг. Энэ асрамжийн газарт суулгадаг байдал тэдний хөгжлийг сүйрэлд хүргэж байна. Монголчуудаа америк соёл биднийхээс сул дорой тул цаашид сүйрч нурж унах улс юм. Испанийн хувьд бидний соёл байгаа учраас яах аргагүй эсэргүүцэх нь тодорхой. Испаничууд эмээ өвөөгөөөсөө сурах ухааныг эзэмшиж байна. Испани яах аргагүй куба улсыг бодсон ч Америкийн эсрэг тэмцэх ёстой улс мөн. Америкийн соёлын сул тал тэднийг сүйрэлд хүргэнэ. Монголчуудаа илүү мундаг соёлоо доорд муу соёлоор сольж үл болно шүү. Куба улсыг дэмжих хэрэгтэй. Америкийг сул дорой соёлтой болохыг нь мэдрүүлж, сүйрүүлэх цаг нь болжээ.
Израйль мөн сүйрнэ. Амьд үлдэх ухаан тэдэнд байхгүй.
Энэ Баярхүү мэтийг хурдан ажлаас хал. Монгол улс гадаад харилцааныхаа яамнаас амьд үлдэх боломжгүй тэнэг нөхдийг хал.
Яллагдагчаар татагдсан Б.Баатар, А.Амундра нар гадаад руу зугтжээ ... “Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатар болон улстөрийн хүрээнд хар, цагаан ПИАР-чин гэдгээрээ танигдсан А.Амундра нарыг хуулийн байгууллагаас яллагдагчаар татжээ. Гэвч тэд хууль, шүүхийн байгууллагын хяналт шалгалтаас урьтаж, гадаад орон руу оргон зугтсан байна. Албан тушаал гэдэг хугацаатай, хууль бус хулгай хар мөртэй, хийсэн хэрэг бүр нэхэлтэй байдаг хойно Херо фракц үнэнд гүйцэгджээ.
Ингэж солиорохынхоо оронд яавал яавал Израйль шиг болох вэ гэж бодож болдоггүй юм байхдаа.шэт гэж
Үнэн алдартан Оросуудын шүтээн сионист нацист Жүүдүүд Христ (тэрэн дундаа Католик) Ислам Буддизм ямар ч шашныг хүлээн зөвшөөрдөггүй. Орос Жүүдүүд Ислам мөргөлтнүүдийг доромжилж аймаглан устгаж ирсэн.
алуурчин америкуудын еврейчүүдийг хамгаалж орсын нэрийг бүү холбож хуцаа хужаа минь одоо орсууд арабууд венесельчүүд дэлхийг тэжээж бхйгаа нь ил боллоо АМЕРИКИЙГ ЁВРОПИЙГ ЭНЭТХЭГИЙГ ХЯТАДЫГ гааз нефть байгалийн хий эрчим хүч атомын станцаар хангаж байна Америк венесуалын нефтийг дээрэмдээд арабын булангийн орнуудын нефтийг дээрэмдэхээр ирсэнд ормузын хоолойг хааснаар жинхэнэ зах зээл эхэлж байна зөвхөн хятадын нефттэй торх онгоц хөвж гарч байна ёвроп америк бүх хоригийг цуцлах хэрэгтэй орос нефть гааз байгалийн хий эрчим хүч бензин хаахад л дуусна бордоо үр тариа гээд-----
Яллагдагчаар татагдсан Б.Баатар, А.Амундра нар гадаад руу зугтжээ ... “Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатар болон улстөрийн хүрээнд хар, цагаан ПИАР-чин гэдгээрээ танигдсан А.Амундра нарыг хуулийн байгууллагаас яллагдагчаар татжээ. Гэвч тэд хууль, шүүхийн байгууллагын хяналт шалгалтаас урьтаж, гадаад орон руу оргон зугтсан байна. Албан тушаал гэдэг хугацаатай, хууль бус хулгай хар мөртэй, хийсэн хэрэг бүр нэхэлтэй байдаг хойно Херо фракц үнэнд гүйцэгджээ.
Монгол улсад МАН-ын хууль үйлчилдэггүй дархлагдсан дарга нарын эсрэг тэмцэж тэдэнд хууль биелүүлэхийг шаардах биелүүлэхгүй бол тэднийг устгах зорилготой зэвсэгт бүлэглэл бий болсон гэлцэх юм. Энэ үнэн болов уу?
Ацных зэвсэгт булэглэл. Монголчуудад тийм зориг зурх байхгуй. Бид монголчууд биш. Мон байсан бол ингэж хужаагийн шээс, хулгайч нарт боолчлуулж суухгуй байх байсан юм.
Сая аятолла Хамёиниг израилын онгоц пуужин харваж хөнөөсөн нь ил боллоо ! амёрикууд биш израилиуд шүү ! Хариуд нь Нээтнаахууг устгах үүрэгтэй боллоо иранууд ! Синга жүүд Баярхүү аль эртний улирсан баларсан хэрэгүй бичлэгээ тавьж байхаар шинэ мэдээ баримт олооч ! Иёрусалим ру явдагаараа яваад хуучин хананд нь мөргөдгөөрөө мөргөөд ирвэл олдох юм биш үү ! Дайнтай гэж айгаад байгаа бол дууссаны дараа явахгүй юу ! болгоомжтой явахгүй бол ирануудад алуулна шүү !
Trump-iin Enhiin Zuvluliin shiidvereer Gaza-d bairshuulah 12 000 tsagdaa, 20 000 enhiig sahiulagchiig NUB-iin enhiig sahiulagchi-daas Ers Uur Shine Reform-iin Shinjtei udirdlaga zohion baiguulalt, LEADERSHIP-eer manlailah Gadaad Hariltsaa Diplomat chigleliin Sanal Sanaachlaga gargaj buig min Ulsiin Euk- iin Nereer Trump-d darui yaaraltai, busadaas ursun, Uusgen Baiguulagch Ornii Negiin huvid alban esoor ailtgana uu. Ene ni tsaaguuraa tsever diplomat aguulgatai uchir Turiin Terguun Diplomatch Eukiin erembeer tavigdah estoi baih.
Chingehdee Mongol Uls el butetsiin baiguullagiin Udirdah Tuvshinii Alband (Senior or Top Command Position) ajillah heregtei. NUB-iin Enhiig Sahiulagchid udaa daraa Enhiin Zorilgoosoo hazaij, tuhailbal Yemen, Lebanon, Gaza-iin Zurvas zeregt Huthis, Hezbollah, Hamas zeregtei hamtran ajillaj, zarim ued bur "Combat Activity"-d oroltsoj baisan um. Hamas...zereg ni huuhed emegteichuudeer Bambai hiih , olon zuun km urgeljleh gazar doorhi Tunnels-iin heseguudiig NUB-iin sanhuugeer ajilluulj, hangamjiig ni shuud hariutsaj baihad NUB maani medeegui dur esgej olon jil bolson amoi.
Bid ingej Tunhaglaliin bus, bietei, ezentei, Idevhitei, Tentsveriig Erhemlesen Gadaad Bodlogo yavuulan barag 24 tsagiin dotor huvisan uurchlugduj, sav l hiivel shireenii ard suuh bish, tsereg zevseg hanginuulah gesen iim orchind yavaa tul tesch uldeh naidvartai alhamuudiig jijig geltgui anzaaran "turgen avch" baih estoi shuu. Hemneltiin Bodlogiig ner tudii bish Jinheneer ni hiie. 1 $-iig ch demii uren taran hiihgui baihaas ehlie.
Battsetseg Said maani Scandinavian ornuud yavjee. Norveg-iin Bayalagiin San gehed l bidniig dahin bitgii ailchilj ireerei gesen sh dee. Sanaj bn uu??? Singapore-n Temasek San deer 108 udaa ochood odoo manaid uy ni nevtreed heden jiliin nuur uzej bn ve? Sain sanaanii uudnees helie. Iim utgagui Belegdeliin donshuuch-laluudaa zogsoo.
Яллагдагчаар татагдсан Б.Баатар, А.Амундра нар гадаад руу зугтжээ ... “Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатар болон улстөрийн хүрээнд хар, цагаан ПИАР-чин гэдгээрээ танигдсан А.Амундра нарыг хуулийн байгууллагаас яллагдагчаар татжээ. Гэвч тэд хууль, шүүхийн байгууллагын хяналт шалгалтаас урьтаж, гадаад орон руу оргон зугтсан байна. Албан тушаал гэдэг хугацаатай, хууль бус хулгай хар мөртэй, хийсэн хэрэг бүр нэхэлтэй байдаг хойно Херо фракц үнэнд гүйцэгджээ.
Ацныхнь ардчилал Жорж Буш Иракийг дайрч Еерөнхийлөгч Садам Хусеныг дүүжилж алсан Тэгэхээр Америк Ардчилал сайхан зөв юмуу Алив улс ямар шашин шүтнэв өөрсдө л мэдэг л дэ Ямар тогтолцоогоор хөгжих өө заавал Америкаар заалгаж яв гэж Ямар бурхан хэлсэн бэАмеерик бол даварсан дээрэлхүү харгис Ямарч хэрэггүй улс Америк алга болбол дэлхий арай амарч магадгүй
Ацныхнь ардчилал Жорж Буш Иракийг дайрч Еерөнхийлөгч Садам Хусеныг дүүжилж алсан Тэгэхээр Америк Ардчилал сайхан зөв юмуу Алив улс ямар шашин шүтнэв өөрсдө л мэдэг л дэ Ямар тогтолцоогоор хөгжих өө заавал Америкаар заалгаж яв гэж Ямар бурхан хэлсэн бэАмеерик бол даварсан дээрэлхүү харгис Ямарч хэрэггүй улс Америк алга болбол дэлхий арай амарч магадгүй
Ацныхнь ардчилал Жорж Буш Иракийг дайрч Еерөнхийлөгч Садам Хусеныг дүүжилж алсан Тэгэхээр Америк Ардчилал сайхан зөв юмуу Алив улс ямар шашин шүтнэв өөрсдө л мэдэг л дэ Ямар тогтолцоогоор хөгжих өө заавал Америкаар заалгаж яв гэж Ямар бурхан хэлсэн бэАмеерик бол даварсан дээрэлхүү харгис Ямарч хэрэггүй улс Америк алга болбол дэлхий арай амарч магадгүй
Арабуудтай би олон жил хамт байсан, гэхдээ ганц арабууд биш өөр орны иргэд ч байж л байсан мөн ч хэцүүхэн хүмүүс дээ, ганц нэг сайн хүмүүс бий л дээ. Ер нь арабууд гэлтгүй манайхан ч гэсэн жалга довны үзлээсээ салахгзй бол арабуудын шашны урсгалаасаа болж бие биенээ хяддаг шиг юм болох вий дээ.
Энэ Баярхүү гэж нэг юм ер нь юу мэддэг юм бэ? Худлаа хуцахаас өөр юу ч мэдэхгүй шүү. Чи дипломат ч биш, муу орчуулагч ухаантай юм байж ард олны толгойг эргүүлнэ гэвэл дэмий биздээ. Хирээ мэдэж бур. Чиний үгийг хэн ч сонсохгүй шүү. Боль
Харин ч чам шиг тэнэгийн үгийг сонсох хүн байхгүй.
Баярхүүг ажлаас халж, оронд нь хэдэн дрон сар болгон хийж байвал болно.
Усан тэнэг мал пи3даа штээ энэ, вахахаха
Баярхүү бол өндөр дээд сэтгэхүйтэй ухаалаг монгол хүн тул хүмүүсийн сэтгэлийг татдаг , , УБ хотын унаган иргэн түүнийг хүмүүс хүндэтгэн дээдэлдэг !
Араб, Орос хоёрт итгэлтгүй юм байна даа. Одоо ч энэ нь харагдаж л байна.
Арабын 6 оронд Элчин сайдаар ажиллаж байсан хүн. Элдэв эх сурвалж ашиглаж биш Арабын орнуудаар биечлэн явж нүдээрээ үзэн, эх хэлээр нь уншиж судлаж бичдэг болохоор үнэхээр Араб, Ойрхи Дорнодын талаар Д.Баярхүүгээс илүү хүн харагдахгүй л байна шүү.
Д.Баярхүү сайн бичжээ
Марксизмын үзэл санааг хатуу баримтлан Монгол улсыг 1921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлсэн МАХН-ын нэр хүндийг ашиглан Монголын ард түмнийг 30 жил залилсан одоогийн МАН бол яг үнэндээ нам биш Марксизмын үзэл санаанаас илтэд урвасан улс төрийн дээрэмчидийн бүлэглэл юм. МАРКСИЗМЫН ҮЗЭЛ САНАА БОЛ НИЙГМИЙН БАЯЛАГИЙГ НИЙТ АРД ТҮМЭНД ШУДАРГА, ТЭГШ ХҮРТЭЭХ УЛС ТӨРИЙН ЗАРЧИМ, УЛС ТӨРИЙН СИСТЕМ, УЛС ТӨРИЙН ТОГТОЛЦОО ЮМ. Хэн энэ зарчмын эсрэг байна, тэр ард түмний эсрэг байна гэсэн үг. Өөрөөр хэлвэл одоогийн МАН, АН бол ард түмний эсрэг чиглэсэн намууд юм. Иймээс Монголд баячууд, хөрөнгөтнүүд, олигархиуд, либериалууд, авилгалчид, улс төрчид, харийнхан, зах зээлийн эдийн засаг, хувийн өмчийн төлөө ажилладаг МАН, АН болон бусад жижиг намууд огт хэрэгггүй, харин жинхэнэ ард түмний төлөө ажилладаг Марксизмын үзэл санааг дээдэлсэн КОММУНИСТ нам хэрэгтэй. Монголд үүнээс өөр хөгжлийн зам байхгүй.
Д.Баярхүү гэдэг энэ хүн бол нийслэл хотод төрж өссөн. боловсон. сэхээтэн өндөр. мэдлэгтэй сайхан хүн гэдгийг хүмүүс. мэднээ мөн. түүнд. атаархан. хорсдог. муусайн юмнууд бас байдаг аж Баярхүүд амжилт бүтээлийн их амжилт сайн сайханыг хүсэн ерөөе.
Улаанбаатарын шаврын хаалтМонгол улсаа мэдэхгүй хэрнээ гадаад улс ярихгүй. Монгол хүн гэдэг мал маллаж үзсэн байх шаардлагатай. Хятад Баярхүүг Улаанбаатарын баастай жорлонд нь хаях цаг болжээ.
Д.Баярхүү гэдэг энэ хүн бол нийслэл хотод төрж өссөн. боловсон. сэхээтэн өндөр. мэдлэгтэй сайхан хүн гэдгийг хүмүүс. мэднээ мөн. түүнд. атаархан. хорсдог. муусайн юмнууд бас байдаг аж Баярхүүд амжилт бүтээлийн их амжилт сайн сайханыг хүсэн ерөөе.