Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа (“СВО”) 5 дахь жилийнхээ босгыг даваад 7 хонох гэж байна. Тасралтгүй 1470 өдөр шөнө байлджээ. Үүнтэй холбогдуулан мэдээллийн тэнцвэр хангах үүднээс израилийн “Alma” хэмээх олон улсын дүн шинжилгээний хүрээлэнгийн мэдээлэл, оросын олон улсын эдийн засагч Вячеслав Ширяев, геополитикийн нэрт онолч, гүн ухаантан, Путины ба Төрийн Думын геополитикийн зөвлөх А.Дугин нарын ярьснаас хөрвүүлж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын редакцын байр суурь огт тусгагдаагүй болно.
Украины фронт сулраад явчихлаа. Дэлхий дахины анхаарал Персийн булан, Иран дээр төвлөрч байна. Иран ялагдаж байна. Эсэргүүцэх нь бүү хэл хамаг зэвсэг техник, командлалаа хуурай газрын дайн эхлээгүй байхад алдаад дууслаа. Иран маш хүнд байна. Гэхдээ хамгийн том хохирол амсах нь геополитикийн (цэрэг-стратегийн) холбоотноо алдаж байгаа Орос юм. Геополитикийн тэнцвэрийг АНУ, Баруунд (Израиль бүр гол тоглогч болчихлоо!) алдаад дуусах нь нэн тодорхой байна. Хятад тэнцвэр хангаж хүчрэхгүй байна. Иранаа эргэлтгүй алдсан Орост Ойрхи Дорнодын холбоотон гэж байхгүй боллоо. Өмнөхөн нь Латин Америкийн гол чухал холбоотноо алдчихсан. Одоо Украиныхаа эсрэг дайндаа Иранаас нисэгчгүй онгоц, дрон авна гэдэг бүр өнгөрсөн, зөвхөн Хятадын санхүүгийн тусламж, Хойд Солонгосын цэргийн тусламжинд найдах л үлдлээ. Бодит байдал ийм л байна.
Алма институтын анализ Хятадын тухай ноцтой мэдээлэл задрууллаа. Хатуу түлшний пуужин Иран руу тээвэрлэж явсан хөлөг онгоцыг Энэтхэгийн далайд америкийн тусгай хүчнийхэн илрүүлж саатууллаа болсон чинь нөгөө хөлөг онгоц нь Иран-Хятадынх байж таарчээ. Ираны пуужингийн хөмрөгийг нэмэхээр нефтиэр бартер хийсэн хятад пуужингууд ийнхүү америкийн зэвсэгт хүчний гарт оржээ. Шингэн түлшний пуужингаас ялгаатай нь хатуу түлшнийх гэдэг нь 1500–2000 км хол зайд тусгалтай, хурд хөөрөлт харвалтаараа гэнэтийн, илрүүлэх боломжийг шавхдаг пуужин юм байна.
2025 оны зуны 12 өдрийн дайнаар Израиль бараг дангаараа шахуу Ираны пуужингийн нөөцийн гуравны нэг, магадгүй талыг устгасан. Энэ нь 2500 баллистик пуужингаас аятоллагийн мэдэлд 1500–1700 нь үлдлээ гэсэн үг хэмээн тухайн үед израилийн цэргийн шинжээчид анхааруулж байсан. Хэрэв Иран стратегийн зорилгодоо хүрэх дайн хийнэ гэвэл 8000 пуужинтай байх шаардлагатай. 2025 оны зуны байдлаар ийм тооцоо хийгдэж байжээ. Тэгж цохилт амссаны дараа Тегеран нь Хятадаас гэнэт бүрэн хамааралтай болж хувирсан. Оросын хамаарал гэж бараг байхгүй. Ираны нефтийн 90%-ийг Хятад худалдан авдаг, тэр нь Бандар-Аббас боомтоор дамжин хэрэгждэг, хариуд нь тэр боомтод пуужингийн эд анги, түлшний хэрэгцээний бодис Хятадаас очдог байв. 2025 зун пуужингийн баазаа сүйтгүүлсэн Иран нь Парчин, Хожир, Шахруд хотод пуужингийн үйлдвэрлэлээ сэргээгээд ажиллуулж байтал саяхны АНУ, Израилийн агаарын довтолгоонд өртжээ хэмээн Алма институтын анализэд өгүүлжээ.
Иран руу АНУ, Израиль халдсан явдал нийт Ойрхи Дорнодын архитектурыг эвдэж, нефтийн глобал зах зээлийг эрсдүүлэх сорилтын өмнө аваачсан байж магадгүй ч гол үйл явдал бол муу муухай хорлолын тэнхлэг дэлхийд алга болж, тэр нь ойрын 10 жилийн түүхэн явдал гэж тэмдэглэгдэнэ. Путин глобал ялагдлаа амсана, бас нэг чухал нь Ирантай хамт БРИКС нуран унана, санкц тойрч худалдаа хийдэг Оросын боломж үгүй болно, одоо зөвхөн цөмийн зэвсгээр заналхийлдэг Хойд Солонгос ганцаараа үлдлээ, энэ үйл явдал цаашаа үргэлжлээд Украины дайн дуусах автомат төгсгөлийг авчирна, дэлхий шал өөр болно–оросын нэртэй эдийн засагч Вячеслав Ширяев.
“Бидэнд өгч байгаа сүүлчийн сануулга”–Америк нь Оросын холбоотнуудыг зориуд ониллоо. Энэ бол санамсаргүй үйлдэл бус зориуд төлөвлөсөн операц хэмээн “Радио Sputnik”-ын эфирээр геополитикийн философич Александр Дугин анхааруулжээ. АНУ, Израиль хоёр Иран руу халдаж, бүрэн эрхт энэ улсын цэрэг-улс төрийн ба шашны удирдагчдыг үндэслэлгүйгээр зайлууллаа. Дэлхий дахин эргэлтгүй өөрчлөгдлөө, эргэж буцахгүй боллоо. Бүхнийг өөрчилж байна. Оршин байсан дэлхийн дэг нурлаа. Энэ чиглэл рүү явсаар явсаар бид эргэж буцалтгүй боллоо.
Ямар ч үндэслэлгүйгээр бүрэн эрхт улсын улс төр, цэрэг-улс төр ба шашны удирдагчдыг АНУ устгаж чадаж байна. Тэгэхлээр бид шал өөр ертөнцөд, хууль шийддэггүй, хүч шийддэг “Хэрэв би чадаж байвал хийх болно” гэсэн, хэн дуртай нь бүгдийг хийдэг тийм ертөнцөд бид аж төрж байна. Глобалист Жо Байден, Барак Обама, Билл Клинтоны үеийн АНУ-ын неоконсерватив геополитикийг Ерөнхийлөгч Дональд Трамп тууштай үргэлжлүүлэн довтолсоор байна. Ийм нөхцөлд бид бол дараагийнх нь шүү гэдгийг юуны өмнө бид өөрсдөө ойлгох ёстой.
Венесуэл, Иран, Сири, “Хезболла”–эд бүгд дэглэм, эсвэл улс төрийн систем байлаа, АНУ одоо онилчихоод байгаа Куба байна, эд бүгд чинь манай холбоотнууд шүү дээ. Хэрэв манай холбоотнуудтай ингээд байвал, хэрэв цаашаа даамжирвал, хэрэв Трампад хүч нь хүрвэл, дараагийн шатанд Кирилл Дмитриевээс Жаред Кушнер, Стив Виткоффтой хичнээн хэлэлцээ хийлээ ч гэсэн засгийн эрх солигдох тиймэрхүү операц бидэнд тохиох л юм байна. Тэгэхлээр бид юугаараа баталгаа хийх болж байна вэ? Цөмийн зэвсгээр үү? Радикал нөхцөл байдал тулгарахад бид цөмийн зэвсгээ хэрэглэж чадах уу, үгүй юү гэдэгт л асуудал оршиж байна хэмээн А.Дугин ярьжээ.
Орос, англи хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Лхагва - 03 сарын 04,
2026
Сэтгэгдэл8
Америк ираныг бөмбөгдөх онгоцоо барж, дарь бөмбөгөө бараад персийн булангаас хөөгдөнө. Америкийн зэвсэг хязгаартай, цөөхөн тоогоор байгаа тул нэг сараас илүү бөмбөгдөх чадвар байхгүй. Монголын эргүү неокон либериалистуудыг төрийн албанаас хөөж түлхэн унагаах цаг болжээ. Америкийн элчинг хуцаад байвал алаад жалганд шидчихнэ. Украйнд өгөх зэвсэг америкт байхгүй. Америк зэвсэг хийх үйлдвэр нь америкиас гараад явчихсан тул технологио байхгүй болсон. Украйны хувь заяа газрын мухарт зовлонт тамын тогоо болно.
Гях,,гяхх,,,гяхх,,,гуцдаг муу дебиль вэ,,,,эмээ уу,,,
АНУ, Украин түүний Холбоотнууд ОХУ болон Путиныг Афганистан улстай 10 жил дайтаад ЗХУ дампуурч байсан шиг яг тийм дайнд хамаг төсвөө өгсөөр байгаад хамаг улсынхаа эдийн засгаа сүйрүүлж дампуурсан жишгийг хүлээж байгаа. Цөмийн зэвсэг хэрэглэх шаардлага гаргах шийдвэр бол Москва, Санкт Петербургийн F - 16 онгоцоор бөмбөгдөж эхлэх үед л болно. Барууныхан зальтай шүү.
энэ дэлхийд одоо ОРСЫН ХОЛБООНЫ союзный улс л хүчирхэг байна вячеслав володины МИЩУСТИНЫ тайлангаар орсын эдийн засаг нэг хувийн өсөлттэй гарсан гэж дуулсан Орос грянь ланцет гээд маш олон дрон танк гранада - катюша меномет их буу красно поль рсз с-400 буревестник кинжал мскандер посейдон "орешник" авангард мөс зүсэгч шумбагч гээд ту сухой супержэт нисдэг тэрэгнүүд БПЛА өроня техникүүд ёвропийн холбооны улсуудыг нийлүүлээд хэд дахин их шүү ЭСВЭЛ БАТАЛГАА ЭСВЭЛ АТОМЫН БӨМБӨГ НЭХДЭГ УКРАЙНЫ ТАР НЬ ТАНИГДСАН МОЛИГОДУУЛАХГҮЙ гитлер бууж өгсөн юм жулдрай зелинский бууж өгнө цэргийн мэдлэггүй золбин зайгуул зуйгуул гайхал гуугал галзуу гурван чоно
Эмээ уугаачээ,,,улирал чинь ирчихээд байнаа,,,эмч эмнэлэгээ бараадаачээ,,,,,,ОРКоооо,,,,,гях,,,гяхх,,,гяхх,,,,,
Ороzууд хожуу ч гэсэн ойлгож эхэлж байна даа.
Баярлалаа, Номиндарь, сайхан, сонирхолтой мэдээлэл оруулсан байна, амжилт
Хятадын Иракт илгээсэн байлдааны онгоцнууд сураггүй алга болжээ гэсэн мэдээ Юүтүб дээрх хятад сувгууд дээр гарч байна. Хятад бол маш сул дорой аймхай улс.