"Аль намд орох уу?"...
Манай залуучууд үзэл санаа гэхээсээ илүү гишүүн, сайд болох "гэгээн мөрөөдөл"-д хөтлөгдөж, эсвэл ямар нэг ажил, албан тушаал горьдож, тоочиглож дараагийн сонгуульд ялах магадлалтай гэсэн намд элсдэг. Бас эрх барьж, ид хүчтэй байгаа намыг сонгодог. Бас намаа сольдог.
-Дараагийн сонгуульд МАН худлаа болсон шүү. АН-ыг дэмжсэн нь дээр дээ...
-Манай нам явцгүй болчихлоо шүү...
-АН гарахгүй ээ. МАН яаж ч муудсан парламентад 50%-тай. Тиймээс энэ удаа намаа харзнанаа...
-Одоо ч шатар тоглоод хожихгүй, эртхэн ирээдүйн учралаа бодсон нь дээр...
Сонголт ер дөө л энэ. МАН-ыг хараан зүхэж явсан залуу хэдхэн сарын дараа МАН даа элсчихээд өндөг, гурилаар шидүүлж явсан. Хүүхдийн зуслангийн дарга болсон юм чинь баасаар шидүүлсэн ч яахав ээ... Хоёр, гурван жилийн өмнө улс төрийн баруун жигүүрийн үзэл санаатай гэж ярилцлага өгч байсан хүүхэн зүүний ардчилсан социалист намын гишүүнээр элсээд тайзан дээр зогсож байх юм.
Хаврын тэнгэр ээ гэж. Улирал нь ингээд таарчихав уу...
АН-д элсэж байгаагаа ардчилалд хайртай гэж тайлбарлана. Гэтэл өнөө Ардчилал гэдэг нь зөвхөн олонхийнх л шийдвэр, сонголт. "Хоёр чонь, нэг хонь оройн хоолондоо юу идэх вэ гэдгээр санал хурааж байна гэсэн үг". Ямар ч намд элссэн ардчилал Монголд байж л байна. Гажуудсан юм хум байхгүй. Ардын нам ардчилалд дургүй, ардчиллыг устгах гэж байна гэдэг худлаа. Харин ч МАН ардчилалд АН-аасаа илүү их хайртай. Ардчиллаар хамгийн их сонгогдож, эрх барьж, ардчиллын "буян"-ыг хамгийн их эдэлж байгаа болохоороо...
МАН-д элсэж байгаагаа ууган нам мам, өвөө эмээгийн нам өөр юу ч гэдэг билээ...
Түүнээс биш "Би ардчилсан социалист зүүний үзэл санаатай тул МАН-ыг сонгож байна" гэж нэг ч хүн хэлэхийг сонсоогүй. Намаа сольж байгаагаа жишээ нь, "МАН-ийн бузар булайтай эвлэрээгүй тул АН-ыг сонгож байна гэдэг. Үнэн дээ нэг бузараас нөгөө бузар луу л орж байгаа нь тэр. Бүр л бузартана. Улс төрд орж байгаагаа "Эх орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө" хэмээнэ. "Өөрийнхөө сайн сайхны төлөө улс төрд орж байна" гэж үнэнчээр хэлдэг нэг ч амьтан байхгүй.
Хүн эцсийн эцэст хувийн эрх ашгаа л нэгдүгээрт тавьдаг амьтан. Харин түүнийгээ үргэлж нуудаг. Гишүүн, сайд, дарга нар хувийн эрх ашгаа бодлоо, улс орноо бодсонгүй гэдэг. Хүний унаган натур нь тэр юм даа.
Өнөөдөр Монголд төдийгүй дэлхийд улс төрийн зүүний, ардчилсан социализм хүчтэй байна. Энэ үзэл нь Ерөнхий сайд Занданшатар юм уу, хотын дарга Нямбаатар таны цалин, орлогоос 1 сая төгрөг хуулиар дээрэмдэж аваад эргүүлээд таны сайн сайхны төлөө зарцуулна гэдэг залилан, луйвар. Та хэн нэгэн танихгүй хүнд мөнгөнөөсөө өгөөд энэ мөнгөөр намайг тэжээ гэх үү? Та гишүүн, сайд, дарга нарыг таних ч тэд таныг танихгүй! Хэн нэгэн таны өмнөөс зээл аваад таны амьдралыг сайжруулья, та дараа нь хүүтэй нь төлчихөөрэй гэвэл та "Битгий галзуур" гэнэ биз дээ. Гэтэл Засгийн газар, хотын захиргаа биднийгээ "гялайлгахаар" гадаадаас зээл авахаар дуугардаг ч үгүй. Засгийн газрууд өчнөөн сайхан нэртэй, зорилготой бонд гаргаж, зээл авдаг ч иргэдийн бодит амьдралд нөлөөлсөн нь хаа байна вэ? Бөөн өрийн дарамт л үлдээж байна. Бонд гаргасан Ерөнхий сайд нь 1%-ийг нь авдаг гэдэг хардлага бий. Товчхон доо ердөө л өр ширний бодлого, үзэл баримтлал. Хэн их хөдөлмөрлөнө түүнийг дээрэмдэнэ. Хэн арчаагүй байна түүнийг тэжээнэ. Дундаас нь дарга анги эрх мэдэл, албан тушаал хожиж, авлигал, хулгай, дээрэм хийнэ.
Энэ бол МАН-ын баримталж буй үзэл санаа, бодлого. АН ч мөн адил Засгийн эрх авахаараа ийм бодлого баримталдаг. Зарим даа бүр МАН-аасаа илүү гарна гэхээс дутахгүй. Цаасан дээр харин 180 градус өөр зүйл бичнэ.
Би бол өөрийнхөө, гэр бүлийнхээ төлөө Либертари намд элссэн. Хувь хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, чөлөөт зах зээл, минималист төр, бага татвар нь нэгдүгээрт миний гэр бүлд, хоёрдугаарт иргэдэд, гуравдугаарт улс оронд ашиг тусаа өгөх нь гарцаагүй тул улс төрийн баруун жигүүрийн үзэл санаа, Либертари үзэл санааг дэмжсэн. Түүгээр барахгүй түгээн дэлгэрүүлэхэд гар бие оролцож явна. Товчхон доо таныг өөрөө өөрийнхөө амьдралыг авч явахад, ямар нэг хөдөлмөр эрхэлж, бизнес хийхэд төрийн зүгээс хориг саад хийж, элдэв татвараар дарамталж, дээрэмдэж, хянаж, зохицуулж таныг зовоохгүй л гэсэн үг.
Нэг зүйл сануулахад Либертари үзэл нь өрнөдийн либериал үзэл биш шүү! Залуус намд элсэхээсээ өмнө тухайн намын үзэл санаа юу вэ гэдгийг судлах хэрэгтэй. Мөн өөрийнхөө ямар үзэл санаатайг тодорхойлох хэрэгтэй. Түүн дээ тохирсон үзэл санаатай намыг сонгох хэрэгтэй.
Мөн үзэл санаагаа яг таг дагадаг, мөрддөг намыг сонгох нь чухал. АН, ХҮН намууд шиг сонгуулиар МАН-ыгаа газар дор ортол муулчихаад ялахаар нь сүү долоохоор сүүлээ шарвагануулдаг намуудыг сонгомоор байна уу?Ард иргэд, аж ахуй нэгжээ татвар, торгуулиар дарамталдаг МАН-ыг сонгомоор байна уу? Сонголт чиний гарт.
Сэтгүүлч Ч.Явуухүү
Даваа - 03 сарын 02,
2026
Сэтгэгдэл3
Монгол улсыг хятадын 100 гаран пуужин онилоод эхэллээ . Хятадын 100 гаран пуужин Монгол улсыг онилоод эхэллээ . Америкийн цэргийн тагнуулын мэдээгээр Хятад улс саяхнаас Монголын хилийн дагуу 100 гаруй пуужин харвагч байрлуулаад байна. Эдгээр пуужингийн бай нь Монгол улс , МАН-ын цагаан ордон, Хүрэлсүх Занданшатар мэтийн хулгайч дээрэмчдийн гэр эдлэн газар хаусууд юм байна. Хятад улс Монголын засгийн газартай тохиролцон Монгол улсын хилийн дотор алт нүүрстэй газруудыг Хятад улсын иргэдэд олгосон явдлаа цуцална гэж мэдэгдсэн явдалтай холбоотой учир ийнхүү МАН-ыг зэвсгээр сүрдүүлж байгаа гэж тагнуулын мэдээнд дурдагдсан байна. МАНын День Хуар , Нян Бао Тао гэсэн данжаадууд гамин цэргүүдийг Монгол улс руу оруулах эхний алхамуудаа амжилттай хийцгээлээ.
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!
Яг үнэн ! Точигоо тавьж тоочиглоно гээч ! Намууд ч гэсэн үзэл санаатай нам гэж байдаггүй юм ! бүгд л хөрөнгөтний намууд ! Одоогийн монгол залуу хүний номёр нэг мөрөөдөл нь бол цүнх барих явдал юм ! МАН ын хөгшин данжаад нарын цүнхийг барьчихвал их аз юм ! Тэндээсээ мотордуулаад албан тушаал болон идэж уух юманд хүрдэг юм ! Одоо Данх Оюука болон Амарбаясгалан нарын фракцын цүнхийг барьвал хол явахгүй ! Буриад Учрал сахалтай тоорой нарын цүнхийг барьчихвал тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн үг ! хичээгээрэй !!