УИХ-ын гишүүн, Эрчим Хүчний Сайд Б.Чойжилсүрэн сэтгүүлчдийн асуултанд хариулсныг сийрүүлэн хүргэж байна.
30 хоногийн дотор эрчим хүчний салбарын асуудлыг шийдэх боломжгүй. Засгийн газар тогтоолын төсөл санаачилсан. Холбогдох сайд нарт танилцуулсан. Одоо эрчим хүчний салбар өөрийн хүчээр үүссэн нөхцөл байдлаас гарч чадахгүй. Засгийн газар, УИХ-аас дэмжлэг авч байж л шийдэж чадна.
-Таныг ажлаа хүлээлгэж өг гэвэл
Бэлэн байна. Өнөөдөр ч бэлэн, маргааш ч бэлэн. Би анхнаасаа сайдын суудалтай зууралдахгүй гэдгээ илэрхийлж байсан.
-Сайд солигдсон ч салбарын асуудал шийдэгдэх үү?
Мэдэхгүй. Би ондоо хүний өмнөөс ярих нь утгагүй шүү дээ.
-30 хоногийн хугацаанд ямар ажил хийж гүйцэтсэн бэ?
Өвлийн оргил ачааллын үе дуусаагүй байна. Энэ асуудлуудыг чангаруулаад явж байна. Салбарын санхүү эдийн засаг хүндэрсэн байгаа. Тарифыг цаг тухайд нь өөрчилж шинэчилж чадаагүйгээс шалтгаалаад хүндрэлтэй асуудлууд бий. Магадгүй Засгийн газар дэмжээд, төсвийн тодотгол хийж УИХ-аар баталбал энэ асуудал шийдэгдэх болов уу гэсэн байр суурьтай байна.
-Ө.Шижир гишүүн Засгийн газарт Т.Доржханд болон таныг огцруулах тухай саналаа хүргүүлсэн. Энэ талаар таныг Засгийн газраас дуудаж уулзсан уу. Ө.Шижир гишүүтэй уулзсан уу?
Би Шижир гишүүнтэй уулзаагүй. Уулзаад ч яах вэ. Сөрөг хүчин мэдээж цахилгаан хязгаарласан, иргэд бухимдалтай байгаа үеийг ашиглах нь зөв шүү дээ. Буруутгахгүй байгаа.
-Дахин цахилгаан хязгаарлах уу?
Чадлын дутагдлаас шалтгаалж хязгаарлах асуудал байхгүй. Цахилгаан дамжуулах агаарын шугам, хуваарилах байгууламжууд насжилт нь хоёр дахин хэтэрчихсэн. Нийт шугамын 54 хувийн ашиглалтын хугацаа дууссан. Тиймээс хааяа нэг газар саатал гарахыг үгүйсгэхгүй.
-Хэрвээ таныг сайдаас чөлөөлөхгүй бүрэн эрхийн хугацаагаа дуусга гэвэл та хийж чадах уу?
Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулаад холбогдох сайдуудад танилцуулаад явж байна. Энэ асуудал шийдэгдвэл эрчим хүчний асуудал жаахан гайгүй болох байх. Тэгэхгүйгээр бие дааж яг өнөөдрийн нөхцөл байдлаас гарахад төвөгтэй.
-Цагаан сарын үеэр хэрэглээ нэмэгдсэн байх. Эрсдэл үүссэн үү. Ачаалал хэр байв?
Цагаан сарын үеэр ямар нэгэн хязгаарлалт, саатал гараагүй. Цагаан сарын үеэр эсрэгээрээ ачаалал өсдөггүй, буурдаг юм шүү дээ. Жишээ нь, нэгдүгээр сарын 18-нд 1803 мвт цахилгаан өгч байсан бол цагаан сарын хамгийн оргил ачаалал 1610 мвт орчимд хүрсэн. Тиймээс ямар нэгэн тасалдал хязгаарлалт хийгдээгүй.
Н.Отгончимэг
Лхагва - 03 сарын 18,
2026
Сэтгэгдэл21
hiih yumaa hiichihsen l geed bna ene
Зандангахай Чойжоогоос авсан авлигалаа идээд баас нь хатаж ам нь ангалзаж байна
ирвэс хамгаалагч залуугын амь насыг хэн бурэлгэсэн бэ ?????
Хэнч тэгж хэлж чадна Чи Монголын ард түмэний өмнөөс асар их хариуцлага хүлээх ёстой шүү
За өөрөө өргөдлөө өгөөд зайлаарай муу новш
Чойжоо ажилаа битгий өгөөрэй, чи аргалж чаддаг ш дээ!
баа баа баа
Эрчим хүчний салбарт огт ажиллаж үзээгүй Чойжилсүрэн шиг хүнээр Эрчим хүчний сайд хийлгэх нь Монггол улс өөрөө өөрийгөө алж л байна гэсэн үг шүү дээ.
Их засгийн бакалавр Улан Удийн доктор Буриад Учралын чинь хажууд Автоматикийн инженер шүү.
Тэгээд өгөхгүй юу хийгээд байгаа юм.
Өгөөч тэгээд
Өг өг.Тэртэй тэргүй Хүрэлсүх Учрал Энхбаяр бүгд баруун аймгийнхныг үзэн яддаг.Зандкамөол яахав өөрийн толгойгүй Хүрэлсүхийн сахалтай тоорой
цждэнбалын аймаг буриадуудыг үзэн ядаж байгаагүй буриадууд цэдэнбалын баруун гар байсан ховдынхон элбэгдорж монголыг сөнөөсөн увс аймаг ховд аймаг бишээ бүр казак аймаг бишээ ГИВААНЫ хөшөө бий энхбаяр өрийг тэглүүлсэн хүн увсынхан ардчиллынхныг хөөдөг тэргүүний ухамсартай улс шүү
чойжилсүрэн шиг бизнес толгойтой хүн л туршлагатай хүн энэ монгол улсын гал голомтыг найдвартай асааж түлдэг шудрага хүн дийлнэ захын хужаа мөнгийг нь иднэ шүү дөрвөд баяд шудрага улс шүү ховдын амбан сайдын үрсийг мэдэхгүй юм
Чойжоо ноос өөр энийг бариад авах аавын хүү байхгүйдээ.Мөнгө нэхсэн гоё ярьдагууд аваад нийтээр хөлдөөгөөд алга болно
muu sunaliin tylam?.....ajil ynagaéj ynagahaad odoo bolson diilehee baij ezestee tylaj l dee,ajilaa egne gej yah gej ter saidiin syydal bylaachaldsan (BARAM)be?.....
бүх насаар нь уя, яавч чөлөөлж болохгүй
МОНГОЛЧУУДАА ЭЗЭН ГЭДГЭЭ МЭДЭХГҮЙ, ХЭЛГҮЙ АМГҮЙ, ГАР ХӨЛ, ЧИХГҮЙ , БООЛУУД БАЙГАА УЧРААС ДАРАНГУЙЛАГЧ, УРВАГЧ, АЛУУРЧИН, ЛУЙВАРЧИН, ДЭЭРЭМЧИД БАЙГАА ШҮҮ. ЭЗЭН АРД ТҮМЭН БАЙСАН БОЛ ЭНЭ УЛС СӨХРӨХГҮЙ БАЙЛАА. УИХ ТАР. ДУУГАРВАЛ ДУУ НЭГ, ДУГТАРВАЛ ХҮЧ НЭГ.
Олон нам байгуулж монголчуудыг өөр хооронд нь хагалан бутаргах чулууг 1990 онд далайн цаадах Америк орноос шиджээ гэдгийг монголчууд одоо л дөнгөж ухаарч эхэлж байх шиг байна. Америкуудын эцсийн зорилго нь буурай хөгжилтэй улс орнуудыг дотроос нь хагалан бутаргаж өөрийн талд татах, хөрш улсуудаас нь хөндийрүүлэх, байгалийн баялагийг нь чөлөөтэй дээрэмдэх, улмаар дэлхийг эзэгнэх, дэлхийг жанжлах далд, нууц, хорон санаа байсан нь одоо л тодорхой болж байна. Дээрэмчин Америкийн ийм хорон санааг монголчууд төдийгүй дэлхий нийтээрээ одоо таньж эхэлж байна. МАН үеийн үед хоёр хөршөө түшиж Монгол улсаа хөгжүүлж ирсэн, харин АН 1990 онноос хойш дээрэмчин Америкийг түшиж монгол улсаа дампуурууллаа. Монголчууд АН-ыг устгах хэрэгтэй, дээд шүүхээс АН-ын үйл ажиллагааг хориглох хэрэгтэй.
Энэ сэтгүүлч нэртэй боловсролгүй нөхөд! Цагаан сараар олон олон хэрэглэгч, үйлдвэр, аж ахуй амарч хэрэглээ буурдаг гэдгийг ойлгохгуй, салбарын талаар А ч үгүй бж, сайдад нь асуулт тавиад явж бх гэж.
Блаавгай нар.