Улс төр, нийгмийн чиглэлээр судалгаа хийдэг байгууллагууд ээлж дараалан ажлын “тайлан”-гаа олон нийтэд дэлгэж байна. Сонгууль ойртож буйгийн шинж юм. Гэхдээ, социологийн судалгаа бол нийгмийн эмч, нийгмийн инженер гэгддэг. Энэ утгаараа, ямар ч цаг үед олон нийт болоод тухайн судалгааны “обьект”-уудад хэрэгцээ шаардлагатай байдаг. Энэ удаад MDA судалгааны байгууллагын дүнг онцолъё. Тэд 2026 оны эхний сарын улстөрчдийн нэр хүнд буюу тэдэнд өгч буй олон нийтийн дэмжлэгийг судалжээ.
Энэхүү судалгааг нийтэд нээлттэй цахим эх сурвалж, тэр дундаа сошиал медиа платформууд болон Монголын мэдээллийн вэбсайтуудаас цуглуулсан мэдээлэлд үндэслэсэн байна.
Өөрөөр хэлбэл, олон нийтийн сүлжээний хандлагын вэбсайтуудын мэдээлэл, twitter, youtube, facebook, google -ын нээлттэй дата өгөгдөлд тулгуурлажээ. Мөн, уг судалгаанд ойролцоогоор 350 мянган хүнийг санамсаргүй түүврийн аргаар оролцуулсан байна. Дээрх хэлсэнчлэн дата өгөгдлийн тоогоор тэргүүлсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням, Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, УИХ-ын гишүүн Б.Жаргалан, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр судалгааны “обьект”-оор сонгогджээ.
MDA судалгааны байгууллагын гаргасан судалгааны дүнгээр 2026 оны эхний сард нэр хүнд нь өссөн улстөрчөөр УИХ-ын дарга Н.Учрал тодорч тэргүүлсэн байна. Н.Учралын нэр хүнд буюу олон нийтийн дэмжлэг 2025 оны арванхоёрдугаар сард 73.9 хувьтай байснаа 2026 оны нэгдүгээр сард 62.17 хувь болж буурсан.
Гэсэн хэдий ч нэр хүндээ хэмжүүлсэн улстөрчдийг тэргүүлж чаджээ. Түүний араас нэр хүндийн өсөлтөөрөө Ерөнхийлагч У.Хүрэлсүх удаалжээ. Ерөнхийлөгчийнх мөн л 2025 оны арванхоёрдугаар сард 23.93 хувьтай байснаа 2026 оны нэгдүгээр сард 11.91 хувь болж буурсан байгаа юм. Харин Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нэр хүнд нь хамгийн их унасан улстөрчөөр “шалгарсан” байна.
Түүний нэр хүнд 2025 оны арванхоёрдугаар сард 19.09 хувийн дэмжлэгээр хэмжигдэж байсан бол 2026 оны нэгдүгээр сард -27.06 хувь болж огцом унажээ. Түүнчлэн, MDA судалгааны байгууллагынхан нэгэн сонирхолтой дүгнэлтийг он солигдсоны дараахан нийтэлж олны хүртээл болгожээ.
Түүндээ “...УИХ болон Ерөнхийлөгчийг “сул харагдуулах” зорилготой Sybil зөөлөн довтолгоо эрчимжиж байна. Ийм довтолгооны гол зорилго нь олон нийтийн сэтгэлзүйн уур амьсгал дээр тоглолт хийдэгт оршдог. Сүүлийн өдрүүдэд УИХ болон Ерөнхийлөгчийн албан мэдэгдлийг контекстээр нь салгаж сул, шийдэмгий биш мэтээр давалгаалуулж байна. Нэгийг нөгөөгөөр нь дарах, тухайн мэдээллийг эрчимтэйгээр дэмжих зорилготой Sybil-үүд үүссээр байна. Эдгээр Sybil хаягууд МАН, АН ялгахгүйгээр олон нийтэд муухай харагдуулах ажиллагаа явуулж байгаа нь зорилготой мэт харагдаж байна. Ийм чухал цаг мөчүүдэд, олны анхаарлыг өөр чиглэлд өөрчлөх болон олон нийтийг хооронд бутлах сонирхолтой мэдээлэл таарагдаж байж болох юм. Бидний таамаглаж байгаагаар, дараачийн бай Н.Учрал болон О.Цогтгэрэл байх магадлалтай” гэжээ.
Б.ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Лхагва - 02 сарын 25,
2026
Сэтгэгдэл6
14 тэрбумаар казинодсон хулгайч гэм хэрэгтэн гамин цэргийн бага дарга хочит Хү Сю Жан яахаараа өндөр рейтингтэй байдаг юм бэ? Хулгайч Сү Батболд, Оджаргал нарыг өмгөөлж хамгаалдаг болоод тэр үү Бас Сэлэнгийн хужаа Баярцогтыг хамгаалдаг болохоор тэр үү. Битгий хцаад байгаарай МАН-ын өмхий хар алнууд аа
Нямбаатар унана гэж юу бхав дээ.
День Хуар , Нян Бао Тао данжаадинар хуйвалдан улсын хилийн шугамын дэргэд 1-2км зайд 10 байршилд 34.227 га талбайг хугацаагүйгээр ашиглах эрхийг Хятад компанид өгсөн гэж байна .
День Хуар , Нян Бао Тао данжаад нар хуйвалдан улсын хилийн шугамын дэргэд 1-2км зайд 10 байршилд 34.227 га талбайг хугацаагүйгээр ашиглах эрхийг Хятад компанид өгсөн байна .
MDA буриадуудын дунд санал асуулга явуулснаа мэдээлэхээ мартчихаж. Буриад Учрал, Хэнтийн Хүрэлсүх гэж ирээд балайтсан байна.Буриадууд өөрийн тусдаа эх оронтой байж Монголд хаанчилдаг нь социализм.
БИД БҮГДЭЭРЭЭ ХУВИА ХИЧЭЭГЭЭД ДУУГАЙ БАЙГАА УЧРААС ГЭМТ ХЭРЭГТНҮҮД ТОЛГОЙ ДЭЭР СУУГААД БАЙГАА ШҮҮ АРД ТҮМЭЭН. ХҮН БОЛГОН, ИРГЭН БОЛГОН ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭСЭЭ УРВАСАН УРВАГЧ ХУЛГАЙЧУУДЫГ ХАА ТААРАЛДСАН ГАЗАР НЬ ДАРГАА ДАРГАА ГЭЖ ПЯЛДАГАДАХ БИШ, ХАА ТААРАЛДСАН ГАЗАР НЬ ОЛНООРОО ЭСЭРГҮҮЦЭЖ ЧУЛУУГААР ШИДЭЖ, ЯВАХ, ГИШГЭХ НҮҮРГҮЙ БОЛГОЖ, ЗОДОЖ ХӨӨЖ ЯВУУЛВАЛ. БИД УЛСАА МОНГОЛОО ИРГЭДЭЭ АВРАН ХАМГААЛАХААР БАЙНА.