sonin.mn

Монголын хамгийн том уул уурхайн бизнес эрхлэгч гэр бүл Хонконгийн Өмнөд дүүргийн тансаг бүсэд байрлах салангид байшинг 247 сая хонконг доллар (31.5 сая ам.доллар)-аар худалдан авсан бөгөөд худалдан авагч уг байшинг “тэтгэвэрт гарах үеийн гэр бүлийн орон сууц” болгон ашиглах зорилготой гэжээ.


Газрын бүртгэлийн мэдээгээр, Тисара Холдингс (Tisara Holdings) компанийн захирал нь Нямтайширын Цэлмүүн бөгөөд тус компани 1-р сарын 29-нд Вонг Ма Кок Роуд 128 хаягт байрлах One Stanley төслийн 5-р байшинг худалдан авах урьдчилсан гэрээнд гарын үсэг зурсан байна.


Нямтайшир нь 1993 онд байгуулагдсан "MAK" компанийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал юм. 



Н.Цэлмүүн тайлбартаа: "Уг байшинг гэр бүлийн хувийн хэрэглээ, тэтгэвэрт гарах үеийн оршин суух зориулалтаар авсан. MAK компанийн бизнес, санхүүжилттэй холбоогүй хувийн хөрөнгө оруулалт.

MAK-ийн үүсгэн байгуулагчид (эцэг эх) одоо 70-аас дээш настай тул тэтгэврийн орон сууц болгон ашиглах зорилготой " гэжээ.


One Stanley гэдэг нь Хонконгийн хамгийн тансаг бүсийн нэг болох Stanley (Өмнөд дүүрэг)-т байрладаг. Далайн харагдацтай, нууцлал өндөр, VIP худалдан авагчдад чиглэсэн элит хотхон юм байна.


Н.Отгончимэг


Эх сурвалж: south china morning post