XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан 2026 оны хоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд боллоо.
Энэ удаагийн барилдаанд Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Улсын дархан аварга А.Сүхбат, Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын дархан аварга Н.Батсуурь, Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын аварга О.Хангай, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдорж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Б.Орхонбаяр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Улсын арслан Э.Оюунболд, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Улсын арслан Ц.Бямба-Отгон, Архангай аймгийн Булган сумын харьяат, Улсын арслан Р.Пүрэвдагва, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Улсын арслан Э.Батмагнай тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглов.
XVII ЖАРНЫ “СҮРЭЭР ДАРАГЧ” ХЭМЭЭХ ГАЛ МОРИН ЖИЛИЙН САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН УЛС, АЙМГИЙН АЛДАР ЦОЛТОЙ 256 БӨХИЙН БАРИЛДААНД:
Завхан аймгийн Яруу сумын харьяат, Улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл найм давж түрүүллээ.
Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын заан Оргихын Хангай долоо даван үзүүрлэлээ.
Бөхийн барилдааны наймын давааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх их шөвгийн дөрвөн бөхөд шагнал гардуулж, баяр хүргэлээ.
Лхагва - 03 сарын 11,
2026
Сэтгэгдэл9
ДДДД аварга Батсуурь дэмжиж тахимаа өглөө.. залуу хүнийг..
ДДДД аварга Батсуурь дэмжиж тахимаа өглөө.. залуу хүнийг..
Отгонтэнгэр минь сүрлэг, оюут Завханчууд хүчирхэг.
arai l ert hosgirch bna daa?dyy mini?.......................
ХҮ Сю Жаны өрөөсөн нүд юу болчихоо вэ? Хэнд зодуулаа вэ? День Хуар, Нинь Бао Тао гэсэн данжаадууд элбээд балбачихсан юм биш байгаа.Эсвэл хятад хүнд тусдаг хунми фа ян гэдэг хүнд хэлбэрийн өвчин тусчихаад байна уу?
МОРООРОО ТАСАРЧИХСАН ЯВЖ БАЙГАА ХУНИЙГ БИТГИЙ ОРОЛДООД БАЙ
Hayagdal degiin bag erseldegchee eshiglej gemteesen asuudliig avch kheleltsekh bolov uu?
Цагаан сарын дараа бас л ой тэмдэглэж өмхий орк бөхчүүдийг барилдуулна. Бүтэхгүй
Батсуурь гэж Монгол бөх гутаасан ой гутмаар хог байх юмаа