sonin.mn

МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. Тодруулбал, уулын цана, тэшүүр, гүйлтийн цана, чарган, сноуборд, фристайл болон шорт-трекийн төрлүүдэд Алтан, мөнгө, хүрэл медалийн эзэд тодорчээ.


Фристайл: эрэгтэйчүүдийн могул төрөлд Австралийн тамирчин Купер Вудс алт, Канадын тамирчин Микаэль Кингсбери мөнгө, Японы Икума Хоришима хүрэл медалийг хүртлээ.


Гүйлтийн цана: эмэгтэйчүүдийн 10 км-ийн чөлөөт төрөлд Шведийн тамирчин Фрида Карлссон түрүүлсэн бол Шведийн тамирчин Эбба Андерссон мөнгөн медаль хүртэж, АНУ-ын тамирчин Жессика Диггинс гуравдугаар байрт шалгарчээ. Монголын тамирчин Э.Ариунтунгалаг 83 дугаар байрт орсон байна. 


Сноуборд: Эрэгтэйчүүдийн сноуборд-кроссын төрөлд Австрийн тамирчин Алессандро Хеммерле алт, Канадын Элиот Гронден мөнгө, Австрийн Якоб Душек хүрэл медаль хүртлээ.


Тэшүүр: Эмэгтэйчүүдийн 5000 метрийн зайд Италийн тэшүүрчин Франческа Лоллобрижида түрүүлж, Нидерландын тамирчин Мерель Конайн мөнгө, Норвегийн тамирчин Рагне Виклунн хүрэл медалийн эзэн болжээ.


Чарга: Холимог буухиад Германы баг алт, Австрийн баг мөнгө, Италийн баг хүрэл медаль хүртэв.


Сноуборд: Эмэгтэйчүүдийн хафпайп төрөлд Өмнөд Солонгосын тамирчин Гаон Чой алт, АНУ-ын тамирчин Хлоя Ким мөнгө, Японы тамирчин Мицуки Оно хүрэл медаль хүртлээ.


Шорт-трек: Эмэгтэйчүүдийн 500 метрийн зайн уралдаанд Нидерландын тамирчин Ксандра Велзебур алт, Италийн Арианна Фонтана мөнгө, Нидерландын Сельма Поутсма хүрэл медаль хүртсэн байна.


Шорт-трек: Эрэгтэйчүүдийн 1000 метрийн зайд Нидерландын тамирчин Йенс Ван т’ Ваут алт, Хятадын тамирчин Сун Лонг мөнгө, Өмнөд Солонгосын тамирчин Рим Жи Ён хүрэл медаль хүртжээ.


Медалийн хүснэгтийг Норвегийн шигшээ баг 7 алт, 2 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэнээр тэргүүлж байгаа бол удаах байрт Италийн баг (6 алт, 3 мөнгө, 8 хүрэл), гуравдугаарт АНУ-ын баг (4 алт, 7 мөнгө, 3 хүрэл) бичигдэж байна.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг