МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 11 /RIA Novosti/. Дэлхийн хошой аварга АНУ-ын уран гулгагч Илья Малинин Италид болж буй өвлийн Олимпын наадмын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан богино үзүүлбэрийн төрөлд тэргүүллээ. Шүүгчид түүний үзүүлбэрийг 108.16 оноогоор үнэлсэн байна.
И.Малинин дөрвөн эргэлттэй флип, гурван эргэлттэй аксель, мөн дөрвөн эргэлттэй лутц-гурван эргэлттэй тулупыг алдаагүй гүйцэтгэжээ.
Японы уран гулгагч Кагияма Юма 103.07 оноогоор хоёрдугаар байрт, Францын уран гулгагч Адам Шяо Хим Фа 102.55 оноогоор гуравдугаар байрт шалгарсан байна. Харин Италийн тамирчин Даниэль Грассль 93.46 оноогоор дөрөвдүгээрт, Казахстаны уран гулгагч Михаил Шайдоров 92.94 оноогоор тавдугаарт, БНСУ-ын уран гулгагч Жүн Хван Ча 92.72 оноогоор зургаадугаарт бичигдлээ. Энэ удаагийн наадамд төвийг сахисан тамирчны статустай оролцож байгаа Оросын уран гулгагч Петр Гумменник 12 дугаар байрт орсон байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 02 сарын 11,
2026
Сэтгэгдэл0