sonin.mn

“Милан–Кортина”- 2026 өвлийн Олимпын наадмын гүйлтийн цанын спринт төрлүүд өнөөдөр үргэлжилж, Монгол Улсын хоёр тамирчин урьдчилсан шатанд гараанаас гарна. Анхны Олимпын наадамдаа оролцож буй гүйлтийн цанын тамирчин, Олон улсын хэмжээний мастер Энхбаярын Ариунтунгалаг эмэгтэйчүүдийн спринт төрөлд Олимпын дебютээ хийх гэж байна.


Тус төрөлд нийт 89 тамирчин урьдчилсан шатанд өрсөлдөх бөгөөд тэмцээн 16:15 цагт эхэлнэ. Манай тамирчин ойролцоогоор 16:35 цагт гараанаас гарах хуваарьтай байна. Э.Ариунтунгалаг нь өмнө нь цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа оролцож, 2023 онд дэлхийд 22-р байрт орж байсан туршлагатай тамирчин юм.


Харин Монгол Улсын шигшээ багийн тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах гурав дахь Олимпын наадамдаа оролцож байгаа бөгөөд өнөөдөр эрэгтэйчүүдийн гүйлтийн цанын спринт төрөлд уралдана. Энэ төрөлд 95 тамирчин урьдчилсан шатанд өрсөлдөх бөгөөд тэмцээн 16:57 цагт эхэлж, манай тамирчин 17:18 цагт гараанд гарахаар товлогджээ. Б.Ачбадрах нь хоёр өдрийн өмнө скиатлоны төрөлд уралдаж, 55-р байр эзлээд байна. “Милан–Кортина”- 2026 өвлийн Олимпын наадмын гүйлтийн цанын бүх тэмцээнүүд Итали улсын Тесеро хотын гүйлтийн цанын цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байна.


уулын цанын зам ба "MILANOCORT AN COURS 014C MILAN NOC CORTINA 2026 ATHLETE 295 NA IFRADC 47042 INI" гэсэн бичвэр нарын зураг байж магад


Фото: Э.Харцага