Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй пуужиндаж украинчуудын зоригийг мохоож эзлэсэн ба хагас дутуу эзлэсэн 5 мужаа украинчуудаар хүлээн зөвшөөрүүлэх гэж, тэр нөхцлөө хүлээн автал нь эрчим хүч, дэд бүтэц, амин зуулгыг нь түймэрдэн байна. Яг л галзуу.
Украины арми арслан барсын хүчийг нэгэнт олоод, байлдах чадвар, цэргийн урлагаар өнөөдөр дэлхийн № 1 арми болчихоод байна. Түүнд одоо хэн нэгэн саад болохгүй бол эдүгээ нэгэнт сул дорой болчихоод байгаа Путины армийг арчих шиг л болно доо. Дөрвөн жилийн өмнө энэ өдрүүдэд Оросын Арми дэлхийн № 2 гэдэгт эргэлзэх хүн цөөн л байсан байх. Харин одоо энэ нь инээдэм, онигоо болон хувирчээ. Энэ дайны өмнө Оросын армийн сүр хүчийг дэлхий үнэлдэг, зохих ёсоор хүндэтгэдэг байлаа. Жижигхэн Монгол айн чичэрч, жижгэвтэр Украин сүрдэж, аугаа их Америк, Европ жийрхдэг байсан нь түүхэн үнэн.
Монголчууд бид Оросоос айдаг нь ч аргагүй, айсан хэрээрээ шүтдэг нь үнэн! Харин одоо Оросоос айдаг улс орон манайхаас өөр байна уу? Европ бол үзвэл ч үзье л гэж байна. СССР-ийн хуучин Республикууд Оросыг бүр тоохоо больлоо. “Хуц оо” л гэж байна.
2021 оны намрын сүүлчээс эхлэн Оросын тал хээрийн сургууль хийж байна гэсэн шалтгаан зааж байгаад цэрэг зэвсгээ Украины хил рүү татаад байсан байдаг. Дэлхий нийтээрээ шахуу, тэр ч байтугай Украины удирдагчид, түүний дотор Ерөнхийлөгч Зелинский ч ингэж ойлгож байсан нь хожим тодорхой болсон. Дайн эхэлсэн 2022.02.24-ны хар үүрээр шүдээ хүртэл зэвсэглэсэн Орос “баавгай” бүрэн эрхэт Украин улсын нутаг дэвсгэрт итгэл эвдэн халдан довтолсон. Яг л Гитлерийн арми 1941.06.22-ны хар үүрээр Зөвлөлт Холбоот Улсад итгэл эвдэн халдан довтолдог шиг. Путин Гитлер “багшийнхаа” жишээгээр “цахилгаан дайн” хийж Киевийг 3 хоногт, Украиныг их удлаа гэхэд 10 хоногт эзлэнэ гэж хийрхжээ.
Ялалтын парадад өмсөх формоо үүргэвчиндээ хийчихээд, талх цэцэг барьсан залуухан украин бүсгүйчүүдийг мөрөөдсөн Путины 300 мянган цэрэг, мянга мянган байлдааны машин техник- танк, хуягт тэрэг, их буу менёмотоор зэвсэглэн, олон зуун дайрагч-сөнөөгч онгоц, нисдэг тэрэг бүхий нисэх хүчнээрээ дэмжүүлсэн цохилтын хүчирхэг бүлэглэл 60 гаруй км урттай цуваа онцын айж болгоомжилсон шинжгүй Киев рүү зуугуухан нэн итгэлтэйгээр мурилзан урагшлаж байсныг энэ хорвоогийн тэрбум тэрбум хүн ард телевизээр сэтгэл түгшин харж байсансан. Энэ сюжет надад анакондо гэдэг аварга хорт могой нэгэнт муужран унасан олз руугаа яаралгүй шиг мурилзан дөхөж байгаа аймшигт сэтгэгдэл төрүүлсэнсэн. Манайханы “ОЯА” гэж хочилдог Оросыг дэмжигчид энэ сюжетийг хараад бүр хөөрчихсөн. Түрэмгийлэгчдийг эхлэхээс нь дэмжиж “Муусайн хохоолуудыг одоо ал, хяд, хайрт Орос ах нар!" минь гээд бөөн баяр байсан даа. Эх орон нэгтнүүд дотор минь ийм олон садистууд-фашистууд арзаганаж байгааг мэдээд би ёстой шооконд орсон. Эрчүүд нь ч дүүрчээ, дүүрч. Хамгийн аймаар нь тэдэн дотор эмэгтэйчүүд, эх хүн олон байсан. Хаашаа алга болчихов, нөгөө “сайхан сэтгэл” ярьж уянгалдаг, ээжийн тухай дуу сонсоод эхэр татан уйлалддаг монгол эмэгтэйчүүдийн зарим нь? Өөрсөд шиг нь сая сая украин эмэгтэйчүүд бяцхан үрээ тэврэн бууны суман дор айж чичрэн уйлж суухад, тэднийг тавлан “ал, хяд” гээд сэтгэгдэл бичиж байхдаа тэд юу бодож байв? Өөрсдийгөө энэ хорвоогийн хамгийн “сайхан сэтгэлт”-нээр өргөмжилдөг, бурханы шашны нийгүүлсэнгүй сургаалийг даган баясагч, чин сүсэгт “энэрэнгүй” монгол эхчүүд, эмэгтэйчүүдийн маань хаачив? Би энд ийм хатуу сэтгэлтэй болсон зарим эмэгтэйчүүдийн л тухай бичиж байна шүү, бүгдийг гээгүй. Үүнийг ойлгоорой, битгий мушгиарай.
Дайн эхлэхийн өмнө Путин дэлхий нийтэд болон өөрсдийнхөө иргэдэд хандан “Украинчууд Донбасс дахь орос хэлтнүүдийг хоморголон устгасан тул хариуг одоо манай дэлхийн №2 арми өгнө. Украиныг хүчээр буулгаж авна.
Украиныг өмөөрч хөндлөнгөөс орсон хэнийг ч хайр найргүй өршөөхгүй цээрлүүлнэ”–ийм утгатай мэдэгдэл хийж байсныг одоо олон хүн санаж байгаа байх. Манай Ояа-нууд энэ үгийг их давтаж “Манай Орос ахын зөв” гэцгээж байлаа. Тэд маань Оросын алдарт хуурамч мэдээлэл “Русская Пропаганда”д нэвт автаж, тархиа гялгар болтол угаалгажээ. Энэ бол Оросын нийгмийн байгууламжаас үл хамаарах тэдний хамгийн хүчтэй зэвсгийн нэг. Маш хүчирхэг, үзэл суртлын бүхэл бүтэн систем. 1917 оноос эхлэн Горбачёв-Ельцины зурвас үеийг эс тооцвол эдүгээ хүртэл тогтвортой ажиллаж байгаа. Маш нөлөөтөй нь амьдрал дээр нотлогдсон. Хууран мэхлэх мэдээллийн системийн үндсэн стратеги тактик юм. Great Maestero! Соёлт хүн төрлөхтөн Оросын энэ “Русская Пропаганда & Fake News”-ийг аль эрт таньж мэдсэн. Их жийрхдэг, жигшдэг.
Путины дээрхи заналхийлсэн мэдэгдлийн хариуд Украины Засгийн Газар хариу мэдэгдэл хийж “Энэ бол манай улсыг гүтгэн гүжирдсэн мэдэгдэл. Украинчууд бид Донбасст аллага үйлдээгүй. Харин яг эсрэгээрээ оросууд хядлага үйлдсэн" гээд нотлох баримтуудын хамтаар энэ асуудлыг авч хэлэлцэхийг Олон Улсын Шудрага ёсны Шүүхэд (International Court of Justice, ICJ)-ээс хүсчээ. Уг нь бол аль тэртээ 2014 онд Украины Засгийн Газар энэ гүтгэлгийг эсэргүүцэж НҮБ-ын Хүний эрхийн хяналтын комисс (UN Human Rights Monitoring Mission, HRMMU)-т хандан уг хэргийг мөрдөн шалгахыг хүсчээ. Тус Комисс 2014 оны 3 дугаар сард НҮБ-ын Хүний эрхийн Байгууллагын шинжээчдийг Украинд илгээсэн ба тэд газар дээр нь очиж нарийвчлан судлаад “Оросын армиас цэрэг зэвсгийн бодитой дэмжлэг авсан оросын үндсэрхэг үзэлтэй фашист зэвсэгт этгээдүүд Украины нутаг дэвсгэрт 2012-2014 онд Украины 2000-гаад энгийн иргэний амь насыг хохироосон 60 гаруй хэргийг тодорхойлсон 31 хуудас нэмэлт хавсралт бүхий 20 хуудас тайлан илтгэлийг 2016.07.14-нд танилцуулсан байна. Уг тайланд дурдсанаар Оросын зэвсэгт бүлэглэлүүд “Слава Украин” гэсэн бүгдийг цаазалсан байна. Гэтэл түүнийгээ “Донбасс дахь орос хэлтэнгүүдийг хоморголон устгаж геноцид үйлдсэн” гэж эргүүлж гүтгэсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины мэдэгдлийг шүүх хурлын үеэр авч хэлэлцээд Олон Улсын Гэмт хэргийн Шүүх (International Criminal Court) Украин улс геноцид үйлдсэн гэдгийг батлах ямар ч нотлох баримт байхгүй байна гэж албан ёсоор мэдэгдсэн юм билээ.
Хуулийн болон геноцидын талаархи 30 эрдэмтний тайланд "Толинд туссан буруу дүрс" (Accussation in a mirror) гэдэг бохир арга хэрэглэж байна гэж ОХУ-ыг зэмлэн буруушааж байжээ. Ийм дүгнэлтийг дээр дурьдсан Олон Улсын Шудрага ёсны Шүүх (ICJ) 2022.02.27-нд мөн гаргасан юм.
Тэр жил Украинд юу болсон гэхлээр 2014 оны 3 дугаар сард Оросын Арми Крымыг эзэлж аваад “Крымийн БНУ” гэдгийг ОХУ-д хавсарган нэгтгээд, 4 дүгээр сард нь Донбасст Оросын Армиас тасралтгүй хүний болон зэвсгийн дэмжлэгтэй байсан “Салан тусгаарлагчид”-ын бүлэглэлүүд дайн өдөөж улмаар “Донецкийн Ардын БНУ”, “Луганскийн Ардын БНУ” гэгч хоёр “Тусгаар улс” байгуулчихсан. Оростой хил залгаа манай хоёр аймгийг эзлэн авчихаж байгаагаар төсөөлөн бод доо. Мөн ч дураараа, мөн ч дээрэнгүй байгаа юм шүү. Русский Характер. Тэгэхээр нь Украин Крымыг ангайж байгаад алдчихсан бөөн уурандаа түрэмгийлэгч Оросуудтай алалцдаг юм байгаа биз дээ. Энэ зэвсэгт мөргөлдөөнд 14 мянган хүн амь үрэгджээ. Хоёр талаас 10.500 цэрэг, энгийн гурван мянга гаруй хүн амь үрэгдсэн байна. Тэгсэн чинь хоёр талын тулалдааны явцад тэр дайны хөлд үрэгдсэн иргэдийг “Украины Нацистууд” хоморголон устгалаа гээд баахан “Fake News-Русская Пропаганда” гүтгэлгээ хорвоо дэлхийгээр нэг цацлаа, оросууд. Одоо ч цацсаар байгаа. Хэрэв энэ нь үнэн байсан бол дайнч Орос тэгээд “зодуулаад уйлаад” сууж байх уу? Ямар Монгол биш дээ, аан? Бөөн далим дайрч ороод сүйд хийнэ биз дээ. Оросын Засгийн Газар аль эрт Украиныг нөгөө айхтар Олон Улсын Шүүх (International Criminal Court), (International Court of Justice), (European Court of Human Rights)-үүдэд өгөөд “шонд” өлгүүлнэ үү биз дээ.
Яагаад өгөөгүй юм бол? Зелинскийг хайрлаагүй байлтай. Хачин байгаа биз?
Оросууд Украины эсрэг өдүүлж байгаа террор гэмт хэрэг болгоноо яг эсрэгээр урвуулаад Укрнацистууд хийсэн болгоод бөмбөгдчихдөг. Донбассын орос хэлтнүүдийг хядсан, Одессын орос хэлтнүүдийг ҮЭ-ийн Соёлын ордонд нь амьдаар нь шатаасан... тоо баримт, зохиомж гээд хөврүүлээд байна. Гэм нь манай ояа нар итгэж үнэмшээд сэтгэлээ жигүүрлэчихнэ. Яг тэр орос зохиомжоор сошиалын коментыг дүүргэнэ. Фээст ч ялгаагүй. Энэ нь “Яг эсрэгээр нь ярь” (Толинд туссан буруу дүрс гэж тэр л дээ!) гэдэг “Их багш” Ленин, Сталиныхаа сургааль-бохир технологийг ЗХУ-ын үед КГБ их хэрэглэсэн, одоо ч түүний залгамжлагч ОХУ-ын ФСБ хэрэглэсээр байна. ФСБ энэ бодлогоо Засгийн газрын “Россотрудничество” гэдэг иргэний агентлагаар дамжуулан хэрэгжүүлдэг.
“Россотрудничество”-гийн төсөв 2020 онд 4.2 тэрбум рубль байсан бол сүүлийн жилүүдэд 5.5 тэрбум рубль буюу ойролцоогоор 55-65 сая доллар болж өссөн байна. Энэ нь Оросын Засгийн газар дэлхий даяар “Русский Дом”-ыг удирддаг энэ агентлагт жил бүр хэдэн арван сая доллар зарцуулдаг гэсэн үг юм.
Гэхдээ тоон үзүүлэлтээ нууцалдаг. Британийн хэвлэлүүдэд Орос нь энэ 2026 онд "Дэлхийг самрах" төсөлдөө тусгайлан 1 тэрбум доллар төсөвлөсөн гэдэг мэдээ явж байсан. Гэхдээ Тагнуулын төрлийн үйл ажиллагааг ихэвчлэн батлан хамгаалах, аюулгүй байдлын томхон төсөвт суулгаж нуун далдалдаг. Орос улс 2026 онд үндэсний батлан хамгаалахад 12.9 их наяд рубль буюу ойролцоогоор 155 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөж байна.
Дотоодын аюулгүй байдлын хүчнийг (тагнуулын алба оруулаад) санхүүжилт 3.9 их наяд рубль буюу 47 тэрбум доллар болж өсөх төлөвтэй байна. Үүн дотор дээрхи “Дэлхийг самрах” 1 тэрбумын төсөв суусан биз.
Энэ их мөнгөнөөс “Русская Пропаганда & Fake News”-ээ манай Монголд гардан хэрэгжүүлэгч “Русский Дом” нь Оросын Шинжлэх ухаан соёлын төв-РЦНК-д “Россотрудничество”-оор дамжин хувиардагдаж ирдэг байж таарна. Өөр яав л гэж. Тэндээсээ хусамыг нь манай Ояа нарт амсуулдаг шиг байгаа юм. Шил архи, таваг хоол л биз. Гэхдээ нөлөө бүхий зарим инфлусерт гайгүй мөнгө хаядаг байх гэж хардаж байна. Тухайдбал би Гадаад хэргийн сайд байсан Л.Эрдэнэчулууныг нэр заан хэлж байна. Дайн дуусч энхийг цаг ирэхэд энэ асуудал Олон улсын шүүхүүдэд очно. Энэ ойлгомжтой. Тэр үед дайныг сурталчилж Олон улсын хууль зөрчсөн гэдгээ энэ экс сайд юу гэж тайлбарлах юм бол? Сайд асан гуай Олон улсын хууль зөрчиж байгаа гэдгээ мэдэж л байгаа шүү дээ. Адгийн нэг муу би мэдээд байхад. Манай Монголын хууль ч бий шүү дээ, дайныг сурталчилваас чамайг “шонд дүүжилж, шоронд хатаана” гээд. Гэхдээ “Монголын хууль 3 хоног” л доо, мөн үү? Би худлаа хэлээд байна уу?
Бас нэг мундаг инфлусер байдаг. Түүнд би үүнийг анхааруулсан, аль эрт. Тэрбээр нэг хэсэг суларснаа эргээд гараад ирлээ. Нэрийг нь энэ удаа зарлахгүй.
РЦНК бол ФСБ-ын Монгол дахь “Суурин-ил тагнуул” гэж би харддаг. Хардмаар санагдаад хардаж байгаа юм биш. Дэлхий нийтээр эртнээс үүнийг мэддэг юм. Манайхан л мэдэхгүй болохоос. Тэгээд хаа сайгүй л энэ бохир мэдээллийн эх уурхай “Русский Дом”-ыг хааж байна даа. Хамгийн шинэхэн жишээ нь "Зөвлөлт" Азербайжанд хаалаа. Иргэний агаарын тээврийн нисэх онгоцыг нь мэдсээр байж санаатай устгасан нь баримтаар нотлогдсон тул гомдож цөхөрсөн Азерууд энэ төвийг 2025 онд хаасан. Мартснаас 2014 онд Малайзын Иргэний агаарын тээврийн нисэх онгоцыг оросууд сөнөөсөн нь дээрхи Олон Улсын Шүүхээр шийдэгдсэн шүү. Тэд үүнийгээ Украин руу бас гүтгээд үзсэн. Ийм л хүмүүс л дээ танай “Орос ах нар”, Ояа нар аа. Дайн дуусч энхийг цаг ирэх ойртож байна. Олон улсын шүүхүүд хавтаст хэргээ бэлтгэж байна. Бод бод!
Төгсгөлийн дүгнэлт.
Тодын Отгонбаяр (Лондон зураач)
2026.02.07
Даваа - 03 сарын 02,
2026
Сэтгэгдэл50
Крымийг авахад ажиллаагүй шүүх Украйн дээр ажиллаа юу
Булаан эзлэгчдэд үхэл
Байгал нуураа буцааж авая
БӨГСпутин дууссаааннннн,,,,,оросууд нь дүүжилнээ,,,,,
Орос сөнөтүгэй
Путлер Украинаас савраа тат
100 хувь санал нэг бна
Эрхэм ЗУРААЧ ах,,,,Хүмүүнлэг Шударга ёсны талд туйлбартай хатуу зогсож,,,чухам үнэнийг цөхрөлтгүй бичиж таниулаж байгаад талархаад баршгүйнээ,,,танд энэ хорвоогийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе,,,,,
иш чааваас даа,Хүмүүнлэг Шударга ёсны талын чинь баг хуурч ,хүүхэд хүчиндэж,алж идэж дур хүслээ гангадаг гаж донтонгууд гэдгийг нь бүх дэлхий даяараа мэдэж үзэн ядаж байгааг нь одоо хүртэл мэдэн будилж өмөөрч байгаа чамтай юу ч ярихав дээ,агуу Орос чөтгөрийн барууны дайснуудтай тэмцэж байгаа ёстой дэлхий дээрх цорын ганц шударга үнэнийг хамгаалагч хүч болох нь батлагдлаа,нүдээ нээ барууны тархи угаалтанд дэндүү их мансуурсан бна???
Гях,,,гяхх,,,гяхх,,,агуу орос гэчихжээ,,,дебиль орк,,,
Муу украины бөгсийг долоогч янхан минь, узраин чинь 5 хуваагдчихаад бна. Удахгүй улс биш болно
орос ч бай америк ч бай хичнээн хүчирхэг гэгдэх армитай байх нь өнөө үед утгаа алдаад байгаа юм бишүү.хэдэн жилийн өмнө европ,америкууд афганаас яаж гарсаныг өөрөө хараа биздээ.харин одоо оросууд крымтэйгээ хуурай газраар найдвартай холбогдож авч байж зогсоно.аягүй бол украйнууд одессоо алдана шүү.тийм үү,харж л байя.
Эмээ уу,,,,Д.Ариунболд дебиль ээ,,,
Барууны хоол идэж байгаа хүний буруу биш. Хэн ч тогоо руугаа нулимахгүй биздээ. Харин дотор нь бодит дүгнэлт байдаг болуу
Эзлэн түрэмгийлэгчид хэзээд сүйрэнэ унадаг тавилантай
Барууныхан чинь Оросууд биш Шүү дэ Цэрэгт хүүхдээ өгөхгүй шүү л гэнэДайныг хүсдэг ард түмэн хаана ч бхгүй Орос бол өөр Тэд бол эх орноо үхтлээ хамгаалах улс Орост зөвхөн Оросууд бгаа тэд нэг үндэстэн нэг үзэлтэй БаруунЕвроп бол цагаачид ихтнй Тэр цагаачид Франц Германд амьдарч мөнгө олж байгаа болохоос Үнэндээ Франц Ыг эх орноо гэхгүй Германы төлөа буудуулья дайнд явья гэх цагаачид бхгүй Жагсаал цуглаан болно Еернь бол дайн Оросоос болж гараагүй Украйн Өөрөө Нато д элсэнэ гэж солиорсноос болсон Орос тийм эмзэг аюултай Байдалд орохыг яаж хүсэхэв Нато той хиллэе гэж бодохгүй Бүх буруу Нато буюу Америк барууныхны дээрэнгүы Оросыг үзэн ядах тэнэг үзлээс үндэстэй
Тэнэгээ. Орос олон үндэстний улс шүү.
Ийм л дебиль ОРКууд,,,БӨГСпутинээ шүтээд байгаамдаа,,,, гях,,,гяхх,,,,гяхх, ,,
Шевед финлянд натод элсэхээр болсон юм биш үү.. хөрш орны нутагаас эзлэн түрэмгийлэж тасалж авахаар дайн дэгдээсэн юм болов уу
Барууныхан чинь Оросууд биш Шүү дэ Цэрэгт хүүхдээ өгөхгүй шүү л гэнэДайныг хүсдэг ард түмэн хаана ч бхгүй Орос бол өөр Тэд бол эх орноо үхтлээ хамгаалах улс Орост зөвхөн Оросууд бгаа тэд нэг үндэстэн нэг үзэлтэй БаруунЕвроп бол цагаачид ихтнй Тэр цагаачид Франц Германд амьдарч мөнгө олж байгаа болохоос Үнэндээ Франц Ыг эх орноо гэхгүй Германы төлөа буудуулья дайнд явья гэх цагаачид бхгүй Жагсаал цуглаан болно Еернь бол дайн Оросоос болж гараагүй Украйн Өөрөө Нато д элсэнэ гэж солиорсноос болсон Орос тийм эмзэг аюултай Байдалд орохыг яаж хүсэхэв Нато той хиллэе гэж бодохгүй Бүх буруу Нато буюу Америк барууныхны дээрэнгүы Оросыг үзэн ядах тэнэг үзлээс үндэстэй
Эмээ уу,,,, дебилиэээ,,,
Орос улс, зөвхөн орос үндэстнээс бүрддэггүйг мэддэггүй хүн бас байдаг юм байна, Орос 100 гаруй үндэстнээс бүрдсэн улс. Дайнд ялагдвал задрана.
ёвропийн 600 сая хүнтэй 50 гаруй улсын фашист нацист удирдлагууд дорно зүгт байгаа орос хэлтэй орос газар нутагтай ямарч улсыг соёл иргэншил хэл арьс өнгөөр ад үзэж хаант орсын үед османы турк франц напеолон 1-р дайны германы бүлэг довтлоод байхаар ЛЕНИН хуььсгал хийж социалист улс болов СТАЛИНЫ ЗХУ социалист замаар хөгжиж байтал ёвропын бүх улсыг эзэлсэн ГИТЛЕР ЗХУ руу довтолж ялагдав Гитлерийн германы дарлалд байсан улс орнууд моциалист улс болов
Орос олон газрыг эзлэн авсан олон үндэстний улс шүү. Малаа.
Сэтгэгдэл устгаад бна
дэлхийн "3-р дайнд хүргэхгүйн тулд варшавын гэрээний орнуудыг буулгаж зху-ыг задаллаа ГЭВЧ НАТО буусангүй харинч социалист орнуудыг цэргийн хүчээр өөрийн натод элсүүлснээр тогтож зогссонгүй харин бүр нато-гийн хилийг дорно зүгт өргөжүүлэн тэлж орсын бүгд найрамдах латив лттов эстони украйн грузин армян азарбеджан улсуудыг өнгөт хувьсгал төрийн эргэлт хийх замаар эзлэж эхэллээ үүний дотор украйнд төрийн эргэлтийг фашист нацистууд хийж засгийн эрхийг авлаа засгийн эрх авангуутаа украйны дорнот хэсгийн уугуул орос хэлт тэргүүний ухамсартай ленинч сталинч домбаассын урхайчдын эсрэг үй олноор хөнөөх геноцид хийж эхлэв фашизм нацизмыг үзэн ядаж 20 сая хүнээ алдсан орос ахан дүүсээ хамгаалж хүмүүнлэг зөхөн цэрэг гүйжүүлэх нацистгүйжүүлэх арга хэмжээ авсаар давшсаар өнөөг хүрлээ бүх нацистуудыг бүх украйнаас бункер подвалаас хөөн гаргасаар дэлхийн гуравдугаар дайнаас сэрэмжлүүлнэ
Юу бичиж буйгаа ойлгож ч буй юм уу ? даа. Оросын бус Зөвлөлтийн шүү.
Энэ дүнхүү зураачийг тэр Лондон хоттой нь хамт цөмийн бөмбөгөөр хуйхлаад өгдөг болоосой Путин !
Шшшш тахар минь дээ,,,,,бөгспутин чаддаг байсан юм бол аль эрт цөмийн бөмбөгөөрөө цөм шаачихалгүй яахавдээ,,,,,
орост хаант ч бай лениний хувьсгалт зөвлөлт улс ч байг сталины социализм байгуулсан улс чиг байг ХРУЩЕВИЙН үндсэрхэг украйнжуулсан улс ч чиг байг брежневийн коммунмст нийгэмч ч чиг байг горбачёвын өөрчлөлт шинэчлэлийн ардчилсан нийгэмч ч чиг байг АГУУ ИХ ШИНЭ ЦАГИЙН ШИНЭЧЛЭГДСЭН АРДЧИЛСАН ХҮМҮҮНЛЭГ ҮНДЭСНИЙ ОРОС ХЭЛТЭЙ ШАШИН ТӨРИЙГ ХОСЛУУЛАГЧ НЭГДСЭН ОРОС УЛСЫН ХОСГҮЙ УДИРДАГЧ ПУТИНЫ ҮЕД Ч ОРОС ОРНЫГ УСТГАХЫГ ХҮСЧ БАЙГАА НЬ БАРУУНЫ ХӨРӨНГӨТНҮҮД ДЭЛХИЙН ДАЙСАН ГЭДГИЙГ ХАРУУЛАН ИЛТГЭЖ БАЙНА
Отгонбаяр гуай ҮНЭН хэллээ Дэлхийн 2р оросын арми байхгүй Фронтоос ирсэн дроны бичлэгүүд дэлхийн 2р арми илжигээр сум зөөдөг Цэргүүд морь унадаг дундад зууны арми болсоныг илчилдэг Оросуудын чаддаг ганц зэвсэг нь ПРОПАГАНДА Дэлхийн 2р арми сүртэй айлгах үг зөвхөн цаасан бар болохыг украйны баатрууд хүн төрөлхтөнд нотолж харуулсан Оросын тархи угаах машины мотор РЦНК монголд өдөр шөнөгүй 24 цаг ажилладаг Ерөнхийлөгчийн сонгуульд монгол ялна уриатай Женко РЦНК төвийн дэмжлэггүйээр ялах боломжгүй Сонгуульд монгол ялаагүй орос ялсаныг Женко 4 жил ерөнхийлөгч байх хугацаанд олон удаа нотолсон Оросуудын хувьд монголд хятад танкаар айлгах украйны эх орончидыг фашистаар гүтгэх хоёр ямар ч ялгаа байхгүй хор хөнөөл нь адилхан Путлер удаан амьдрах тутам Орос улс улам ялзрах болно Иймд Путлер удаан амьд байх ёстой
Ийм худлаа хуцах хужаа троллын шаардлага юу байнаа емхий хужаа сэгээ
хужаа сэг дээр үхсэн ч гэсэн овоорч гамингийн сэгийг дахин амилуулах тарниа уншсаар байна
хужаа сэг дээр үхсэн ч гэсэн овоорч гамингийн сэгийг дахин амилуулах тарниа уншсаар байна
хужаа сэг дээр үхсэн ч гэсэн овоорч гамингийн сэгийг дахин амилуулах тарниа уншсаар байна
Хуцаа емхий хужаа троллоо сайхан шаадаг золбин гамин бэ?????
Украйн одоо дахиад 2 жил хамгаалаад байлдахад путиний орос өөрөө нуран унана.Энэ нь Хятадад их ч ашигтай даа,
Ёс суртахуунаар бүрэн дампуурч ялзарсан барууны ертөнцийг Украинтай нь хамт газрын хөрснөөс арчиж цэнхэр сайхан гаригаа баруун бузраас цэвэрлэж байгаа агуу их Оросын ард түмэн, агуу их удирдагч Путинд баяр хүргэе.
Бөгспутин яалаа яалаа гэнээ,,,,
Агуу их Орос улс ёс суртахуунаар бүрэн ялзарсан барууны 59 улсын эсрэг цор ганцаараа тэмцэж дэлхий ертөнцийг баруун бузраас шүүрдэн цэвэрлэж байна. Наша дело правое. Враг будеть разбит. Победа будеть за нами. Ура Россия, Ура Путин.
Энэ нөхөр Израйлийн тухай яриач бас адилхан газар нутгийн эзлэж аваад хэдэн үеэрээ нь голдуу хүүхэд эмэгтэйчүүд алж байгаа тухай бичээж энэ гөлөг чадахгүй л дээ
Отгонбаяр гэлүү .Чамд ийм суртал уухалага хийлээ гээд хэдэн ногоон цаас өгдөгийн гөлөгөө ! Бөгсийн сайн долоо өшөө их ногоон цяцага гоожноо
Юу хуцаад байгаа орк вэ,,,”””цяцага””” гэж ямар юм байнаа,,,””өшөө”””гэдэг чинь юу гэсэн үг вэ,,,,дебиль ээ,,,
Отгонбаяр гэлүү .Сатаны бөгс долоогчоо.Чамд ийм суртал уухалага хийлээ гээд хэдэн ногоон цаас өгдөгийн гөлөгөө ! Бөгсийн сайн долоо өшөө их ногоон цяцага гоожноо
ULAAN TAHAL KOMMUNIST OROS HULMASIIN UNEN BAIDLIIG TODORHOI HELJEE KK
Энэ хүн өөрийн бодлоо эргэлзээгүй зөв гэж бодоод иймэрхүү юм бичдэг байх л даа. Гэхдээ хүссэн ч эс хүссэн ч хүлээн зөвшөөрөхөөс аргагүй бодит амьдрал, цаад учир шалтгаан гэж байдгийг бодох л учиртай.Украйнын удирдагч хэт үндсэрхэг үзэлдээ автан томорсоор байгаад дайны галыг эхлүүлж эх орноо балгас нурам болголоо.Олон зуун мянган, магадгүй хэдэн сая украйн залуус жирийн иргэдийн амь насыг золиослолоо. Эцэст нь Зелинскийн тойорон хүрээлэгчид баяжаад дүрвэн гарна. Улс орон нь хэдэн арван жилээр хохироод үлдэнэ.Улстөрийн алсын хараа, ноён нуруугүй тохиолдлын хүн төрд гарахлаар ингэж улсаа самардаг гэдгийг бид ч бас бодох л учиртай.
За чи битгий хуцаад бай,,,,
Согтуу Дашжавыг юм байх гэсэн өөр нэг солиот байсан байна ш дээ.
Дайныг хүсэх зүйл биш, эцэст нь бүх чадалтай нь үлдэж, муу нь төгсгөл болно.
Yu geed demiireed bgaan ene neg yum. Uneniig oihgui bol duugui l tsaasaa budaad yavj bai. Putin bol jinhene er hun, udirdagch. Hoshin shog Nogoonski bol uurag tarhigui tul uhaj bodoj medehgui baruuny gar hul sarmagchin!
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.