Иранд цохилт өгнө, ард түмнээ харгиславал Ираны дэглэмийг цээрлүүлнэ хэмээн АНУ-ын 45 ба 47 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп бүтэн сар амны уншлага болгон ярьсан. Тэр нь бүр арваад жилийн өмнөөс угшилтай байр суурь байсан тухай “Дахин хүчирхэгжүүлье! (Зэрэмдэглүүлсэн Америк эх орноо сэргээн босгох арга зам)” номоос нь дор толилуулъя.
Бид Кувейтыг чөлөөлөх гэж олон тэрбумыг хаясан. Манай хүмүүс амь насаа алдаж, хүндээр шархдаж байв. Мэдээж иракчууд гэр рүүгээ буцсан. АНУ тэднийг эх орноо буцаан авахад нь туслахдаа яагаад хариу тохиролцоо хийж болоогүй юм бэ? Үнэндээ тэд эх орноо чөлөөлүүлэхийн тулд бидний хүссэн бүхнийг өгөхөд бэлэн л байсан.
Хамгийн гол нь бид өөр улс орнуудыг хамгаалахын тулд олон триллион доллар зарцуулдаг. Тэдний өмнөөс дайтсан гэсэн нэр хүнд олохын тулд шүү дээ. Ямар утгагүй сонсогдож байна вэ?
Гадаад бодлогын талаар хүмүүсийн тавьдаг гол асуулт бол “Ямар тохиолдолд бид зэвсэг агсах ёстой вэ?” гэдэг шиг санагддаг. Бид армиа ашиглахаас айх ёсгүй. Харин хөвгүүд, охидоо дайны талбар руу илгээхийг хамгийн эцсийн сонголт гэж үзэх хэрэгтэй. Дайн бидний хүүхдүүдийг хэрхэн хөнөөж байгааг би харсан. Бие махбодийг нь гэмтээгээд зогсохгүй, оюун бодолд нь мартахын аргагүй аймшигт дурсамж үлдээж, сэтгэл мэдрэлийн эмгэгтэй болгодог. Бид Америкийн цэргүүдийг зорилгогүй дайнд илгээх ёсгүй юм.
Дайны талаархи миний үзэл бодол маш ойлгомжтой бөгөөд энгийн юм. Манай улсын эрх ашигт шууд халдсан тохиолдолд л бид оролцох болно. Тэгвэл бидний дайнд оролцож буй учир шалтгаан, халуун цэг хаана байгааг ард иргэд маань хараад л ойлгох болно.
Шуудхан хэлэхэд би Иракийн дайны стратегийг эсэргүүцсэн байр суурьтай нэгэн. Хэрэв Иракт дайн дэгдвэл Иран Ойрхи Дорнодыг эзлэхийг оролдох нь тодорхой байв. Бүх зүйл яг л миний хэлснээр болсон доо. Манай дэлхийн зарим хэсгүүдэд нүсэр том цэргийн хүчнийг төвлөрүүлэх шаардлагатай. ISIS-ийн аюул занал бодитой юм. Тэд бол шинэ төрлийн дайсан бөгөөд би тэднийг зогсоох болно. Бид арга хэмжээ авахгүй удах тусам аюул занал улам ойртох болно. Тэд манай хүмүүсийг алах хүсэл эрмэлзэлдээ автсан гэдгийг ойлгохын тулд 9/11-ний явдлыг дахин харах шаардлага байгаа гэж үү? Тэдний харгис хэрцгий аллага газар сайгүй тархахаас сэргийлэх хамгаалалт бидэнд алга. Сонины нийтлэлүүд, энд тэнд гарсан бичлэгүүдээс бид ямар төрлийн аюултай тулгарснаа харж болно: хүчирхийлэгчид, хүний наймаачид, хүмүүсийг цаазлахаар улайрагчид. Ингээд зогсохгүй ISIS химийн дайнд бэлтгэж байгаа талаар баттай нотлох баримт бий.
Бид нухацтай хариу арга хэмжээ авах цаг болжээ. Нэг бол тэдэнтэй тулалдаж ялах, үгүй бол азгүй амьтан хэвээр үлдэх сонголт өмнө минь ирсэн байна.
“Лалын улс”-тай дайтахын тулд армиа байршуулах хэрэгтэй. Харин дайны стратегиа бүгдэд зарлах шаардлагагүй гэж бодож байна. ISIS манай хамгийн аюултай дайсан атал биднийх байх ёстой Ирак болон Сирийн газрын тосыг тэд эзэмшиж байх юм. Тэд газрын тосны худалдааг барьцаалж, сүрдүүлэх замаар мөнгө олоод армиа санхүүжүүлж байна. Газрын тосны тэр талбайг бөмбөгдөж, санхүүжилтын эх сурвалжийг нь зогсоохыг би л хувьдаа дэмжинэ. Ингэлээ гээд дэлхийн газрын тосны нийлүүлэлтэд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй. Харин ч алан хядагчдын үйл ажиллагааг хангалттай хязгаарлаж чадах байлаа.
Бид тэдний мөнгөний эх сурвалж болсон газрын тосыг эзэмших хэрэгтэй. Тэднийг нүд ирмэх зуур, нэг цохилтоор унагах боломжтой байсан. Тэдэнд төлөвлөх ч цаг олгох ёсгүй. Тэгээд хоёр дахь цохилтоо хийснээр ISIS оршин тогтохгүй болж, хэнд ч аюул заналхийлэл учруулахгүй болж болох байсан.
Өөр сонголт алга. Тэд бол дунд гарын зэрлэгүүд юм. Хүмүүсийн толгойг тасдаж, тарчилгаж, амийг нь хороодог хүмүүст аюулгүй оршин тогтнох боломж, хамгаалагдсан нуувч үлдээх ёсгүй. ISIS-ийн армийн цэргүүдийн тоо ердөө л 30 000-50 000 орчим байгааг манай тагнуулын алба илрүүлсэн шүү дээ. Энэ бол харьцангуй бага тоо. Гэтэл тэд хэд дахин том армитай улс орнуудын зүрхэнд шар ус хуруулж чаджээ. Гайхалтай ажиллагаатай хүмүүс юм. Тийм биш гэж үү? Бүх алан хядагчдыг цуглуулсан ч янкуудын цэнгэлдэхийг дүүргэхтэй үгүйтэй л болно.
Тэднийг ялахын тулд үнэхээр нухацтайгаар, ханцуй шамлан орж, халуун мөрөөр нь мөшгин, хаа байгаа газарт нь дарж устгах хэрэгтэй. Нэг ч алан хядагч үлдэхгүй болтол зогсолтгүйгээр довтлох ёстой.
Мөн бусад улс орнуудын тусламжийг үргэлж эрэлхийлэх нь зүйтэй юм. Харин Ираны асуудал бол илүү ярвигтай. Ерөнхийлөгч Обамагийн буруу шийдвэрүүдийг шүүмжлэхдээ би айж эмээдэггүй. 2008 оны сонгуульд тэрээр өрсөлдөхдөө “Иран бол үхлийн аюул” хэмээн зөв таньж хэлж явжээ. Иран бол хууль бусаар цөмийн зэвсэг эзэмшигч, бүс нутгийн хүрээнд алан хядагчдыг дэмждэг, Ирактай дайтаж, Израилийн тусгаар тогтнолыг заналхийлж, жүүд нарыг хоморголон устгасан гэмт хэргийг юман чинээ тоодоггүй улс шүү дээ.
Гэсэн атлаа Иран санхүүгийн хүнд нөхцөлд ормогц нь цөмийн гэрээ гэгчийг байгуулан, олон тэрбум долларын үнэ бүхий тусламж үзүүлэв? Тэр мөнгөөр Иран юу хийх вэ? Алан хядах ажлаа л санхүүжүүлэх болно шүү дээ. Энэ бүгдэд ямар гээч уялдаа холбоо байна вэ?
Шашны солиотнуудад эзлэгдэхээсээ өмнө Иран хүчирхэг улс байсан юм. Шашны солиотнуудаас болж л Иран манай дайсан болж, Израильд аюулын харанга дэлдлээ. Тэдний эрхэм дээд удирдагч аятолла Хаменей нь Израиль Улсыг газрын хөрснөөс 25 жилийн дотор арчина хэмээн тангараг өргөсөн. Энэ заналхийлэлд нухацтай хандаж, зохих арга хэмжээ бид авах шаардлагатай.
Би жүүд хүмүүсийг бишрэн хайрлаж хүндэтгэдэг. Манай улс Израильтай онцгой харилцаатай байхыг ч дэмждэг. Дараачийн Ерөнхийлөгч маань Израильтай тогтоосон манай уламжлалт, хүчирхэг харилцааг сэргээх ёстой юм. Би Израилийн төлөө зогсдог. Цаашид ч тийм байх болно.
Учир нь Израиль үндэстэн бол Ойрхи Дорнодод ардчиллыг тогтоож, тогтворжуулж буй цорын ганц үндэстэн юм шүү дээ. Манай хоёр улс эрүүл мэндийн салбар, харилцаа холбоо, технологи болон эрчим хүчний хөгжлийн салбарт хамтран ажиллаж, харилцан ашигтай, шударга түншүүд болно. Иранаас биднийг тусгаарлаж буй орон зай түр зуурын бэхлэлттэй л адил. Тэд пуужин бүтээчихвэл манай улс руу довтлох нь цаг хугацааны асуудал болно. Ингэснээр бидэнд илүү том аюул заналхийлнэ. Ингээд болоогүй, тэд дэлхийн өнцөг булан бүрт алан хядагчдын бүлгүүдийг санхүүгээр дэмждэг. Алан хядагчид бол манай улсад болоод хилийн чанад дахь цэргийн баазуудад бодит аюул нүүрлүүлж байна. Одоо тэдэнд нүсэр том арми, олон сая долларын үнэ бүхий пуужингийн систем хэрэггүй болжээ. Технологийн тусламжтайгаар ганц, хоёр алан хядагч нийлэхэд л бидэнд асар том гарз, хохирол учруулах бүрэн боломжтой. Бид Ираныг хориглож, алуурчдыг дэмжихийг нь зогсоох хэрэгтэй.
Тийм боловч бид гараа хумхиад, ялагдлаа хүлээгээд сууж байна. Ирантай хийсэн Ерөнхийлөгч Обамагийн тохиролцоо шиг доожоогүй явдлыг харж байсангүй. Үүнээс муу юм гэж юу байхав.Иран хайрцагт түгжигдэн, санкцын улмаас шахаанд орсон. Ерөнхийлөгч Обама яриа хэлэлцээ эхлэхээс бүр өмнө “байгаагаа” дэлгэж тавьсан. Лалын шашны хийрхэгчид түүнийг нь мэдээд, илүү арчаагүй байдалд ортол нь хүлээж байгаад дээрэмдчихсэн. Гутамшиг. Ингэж хэлэлцээ хийхдээ бид нэг ч олигтой алхам хийгээгүй. Ираныг буланд шахан, хэлэлцээрт гарын үсэг зуруулсан санкцыг цуцлахын оронд санкцыг хоёр, гурав дахин өсгөх байсан юм.
Хэлэлцээ явуулдаг стратегийн зарчмыг санацгаая л даа: хэлэлцээ хийхийг хүсч буй тал нь бага ашиг олдог биз дээ.
Хэрэв би ингэж хэлэлцээ хийсэн бол эхлээд санкцыг хэд дахин нэмэгдүүлж, Ираны эрх баригчдыг эцэст нь тултал шалд нь буулгаад, тохиролцохыг хүсч гуйх хүртэл нь хүлээх байсан юм. Тэгээд тодорхой нөхцлүүдийг тулгах байсан. Жишээ нь тэдний шоронд хоригдож буй 4 иргэнээ суллуулах гэх мэтчилэн. Гэтэл манай Ерөнхийлөгч тэдний цөмийн бүх байгууламжийг задалж, химийн урвал боловсруулагч машинуудыг нь устган, хүссэн цагтаа хүссэн газраа хяналт шалгалт явуулах нөхцөл тавьсан байгаа юм. Бидэнд энэ бүгд ямар ч ашиггүй. Ер нь бол ямар ч хамааралгүй. Тийм атал оронд нь тэрбум доллар өгсөн байгаа юм. Манай талыг ийм болчимгүй тохиролцоо хийхэд хүргэснийх нь төлөө бид бас мөнгө төлжээ.
Иран хэрэгтэй зүйлээ авсан (битүүмжлэгдсэн хөрөнгөө чөлөөлүүлсэн). Харин бидэнд ямар ашиг ирэв? Өнгөн дээрээ ихэд давилуун харагдах мөртлөө цоорхой ихтэй, тийм гээд хэлчих бодит ашиг алга. Иран улс цөмийн зэвсэг үйлдвэрлэж, манай дэлхийд бодит аюул учруулсан хэвээр.
Хэрэв Иран улс (эсвэл Олон улсын атомын эрчим хүчний агентлаг) цөмийн байгууламжуудаа манайхаар шалгуулахгүй гэвэл яах вэ? Цэргийн ажиллагаа явуулахаас өөр юу ч хийх боломжгүй болно. Тэдний байнга заналхийлдэг улс орнууд яах вэ? Ираны сүрдүүлгэд орсон улсуудыг, тэр тусмаа Израилийг орхигдуулж болохгүй. Иран улс гэрээ зурсан бэх нь хатаагүй байхад хориг тогтоосон бусад улсуудтай Тегеранд уулзан, ажил ярилцаж байна. Гэтэл Ерөнхийлөгч Обама энэ гэрээгээ Конгрессоор шалгуулсан ч үгүй. Ираны шинэ “түншүүд” мөнгө хийгээд эхэлбэл бид дахин хориг тогтоох ямар ч боломжгүй болно.
Харамсалтай нь гэрээ нэгэнт зурагдсан. Хоригийг цуцалсан тул буцаах аргагүй. Ер нь дахин хориг тавилаа гээд сайн юм болохгүй. Гэрээг уншиж судлахдаа би гойд сайн юм шүү. Гэрээнд үргэлж цоорхой байдаг. Гагцхүү түүнийг илрүүлэх нь л чухал.
Шаардалгатай бол их хэмжээний мөнгө төлөх ч ёстой. Ямартай ч, ямар ч нөхцөлд энэ гэрээ Ираны цөмийн зэвсгийн үйлдвэрлэлийг бүрэн хязгаарлах ёстой байсан юм. Иранд цөмийн зэвсэг үйлдвэрлэх боломжийг хязгаарлах янз бүрийн олон арга зам байна. Би Ираны эрх баригчидтай дуртайя хамт суугаад соёлт ертөнцийн том тоглогч байхыг хүсч байгаа бол цөмийн зэвсгийн бүх хөтөлбөрүүдээ зогоохоос өөр аргагүй гэдгийг ойлгуулж чадах байсан. Иран улс цөмийн зэвсэгтэй болбол, Ойрхи Дорнод тэр чигтээ хөнөөлт зэвсгээр зэвсэглэсэн бүс болно. Үр дагавар нь ямар аймшигтай байхыг хэн ч таашгүй. Ийм нөхцөл байдал Израиль Улсад хамгийн хүндээр тусна. Тэгснээр Израиль ба бүс нутгийн бусад холбоотнуудаа хамгаалахын тулд АНУ өөрөө томоор хөдлөх шаардлага тулгарна. Иран юу ч төлөвлөж байсан бид ийм явдал тохиохыг зөвшөөрөхгүй. Манай улс оршин байж л Израиль Улс Ойрхи Дорнодод аюулгүй оршин тогтнож байгаа юм.
Номыг хөрвүүлж хэвлэсэн бизнесийн удирдлага & төрийн удирдлагын “Гүрэн” дээд сургууль. Монгол хэлнээ хөрвүүлсэн Сувдын Мандухай
Хянаж ариусгасан проф.Дашдоржийн Баярхүү
Улаанбаатар хот, 2017.01.15
Баасан - 02 сарын 06,
2026
Сэтгэгдэл5
Тайванийг Украин, Венеуэл Ирантай адилтгах хэрэггүй. Украин бол газар нутгийн нунтаглах дайн бол Венеул Иран бол наймааны барьцаа. Харин Тайвань бол Дэлхийн технолгийн засгийн 'зүрх' юм. Ши Жиньпин армиа цэвэрлэж байгаа нь тэр зүрхийг зүсэж зүрхлэхгүй байгаагийн баталгаа. Трамп Иранд Deadline өгч чадаж байгаа ч Тайвань дээр Ши Жиньпинтэй 'бизнес' хийхээр бэлтгэж байна. Их гүрнүүдийн тоглоом Тайвань дээр дайн биш, харин хамгийн үнэтэй 'наймаа' болж хувирна. Тайвань бол яавч Иран Украин биш. Тайвань бол дэлхийн "Технологийн чухал төв" учраас хэн нь ч АНУ ч, Хятад ч үүнийг сүйрүүлэхийг хүсэхгүй. Украин эсвэл Венесуэл Ираны мөргөлдөөн Дэлхийн зах зээлд шатахуун, үр тарианы үнийн хэлбэлзэл үүсгэсэн бол Тайванийн мөргөлдөөн дэлхийн эдийн засгийг "хямралд" оруулна. Тайвань дэлхийн хамгийн дэвшилтэт хагас дамжуулагчийн (чип) 90%-ийг үйлдвэрлэдэг. Хэрэв Тайваньд дайн гарвал Apple-аас эхлээд автомашин, цэргийн зэвсэглэл хүртэлх бүх технологийн үйлдвэрлэл зогсоно.
Газар зүйн хувьд Тайвань бол Хятадын хувьд "Номхон далай руу гарах хаалга" юм. Хятадын эрэг орчмыг АНУ-ын холбоотнууд болох Япон, Тайвань, Филиппин гэсэн "гинжин арлууд" бүсэлж байдаг. Тайвань энэ гинжний яг голд нь оршдог. Хэрэв Тайванийг авбал: Хятадын шумбагч онгоц болон флот Номхон далай руу чөлөөтэй гарч, АНУ-ын баруун эрэгт шууд заналхийлэх боломжтой болно. Тайвань байхгүй бол Хятад "өөрийнхөө хашаанд" (Өмнөд Хятадын тэнгис) түгжигдсэн хэвээр үлдэнэ. Хэрэв Тайваньд дайн гарвал Apple-аас эхлээд таны унаж буй машин, барьж буй утас, дэлхийн бүх банкны систем, зэвсэгт хүчин "зогсоно". Үүнийг орлуулах ямар ч боломж байхгүй. 2026 оны тооцоогоор Тайванийн мөргөлдөөн дэлхийн эдийн засагт $10 их наяд ($10 trillion) буюу дэлхийн ДНБ-ий 10%-ийн хохирол учруулна. Энэ нь Украиныхаас 20 дахин их хохирол юм. Венесуэл, Украин, Иран гурав бол их гүрнүүд АНУ, Орос, Хятадын хоорондоо гар барихын тулд бие биедээ өгч буй "бэлэг" юм.
Хятадын дарга Ши Жиньпин Трамптай утсаар ярихдаа "Трампыг ерөнхийлөгч байх хугацаанд Тайвань руу халдахгүй" гэдгээ илэрхийлсэн гэх мэдээлэл бий. Яагаад? Хятад улс Венесуэл, Ираны асуудалд АНУ-ын явуулж буй хатуу ажиллагаа Мадурогийн баривчилгаа гэх мэт хараад "цэргийн хүчээр" Тайванийг авах нь хэтэрхий их эрсдэлтэйг ойлгосон. Хятад улс Венесуэлийн Мадурог баривчлагдахад зүгээр л "харамсаж байна" гэж хэлээд өнгөрсөн. Харин Тайвань дээр ийм зүйл болохгүй. Хятад Тайванийг хэзээ ч "зарж" явуулахгүй, харин Трампын үед "эдийн засгийн наймаа" хийж цаг хожих тактик хэрэглэж байна.
Израйл гэж үндэстэн байхгүй Орос Америкийн өөд татдаг, Муслимуудад дайсагнаж устгаж ирсэн Жүүд үндэстэн бий. Гэхдээ Оросод бүх элит нь Жүүдүүд, багууд нь боолууд байдаг бол Америкд үгүй. Суннитуудын ISIS Шийтүүдийн Иранд дайсагнадаг. Эсрэгээрээ биш. Израйл цөмийн зэвсэгтэй байхад дайсагнадаг Иран нь уран ч баяжуулж болохгүй байх нь Сионизм. Трампын Америк Оросууд шиг Азид дайсагнаж, Жүүдүүдийг шүтдэг нь тэднийг нэгтгэдэг.
Шашны солиотнуудад эзлэгдсэн Иран улс гэнээ ! тэр ч үнэн байх шүү ! Шашны солиотнуудаас нь чөлөөлөхөөр очсон саяын нисэх онгоц тээгч хөлөг Ормузын хоолой ру ойртож зүрхлээгүй ! Сингапур лу буцсан сураг байна ! бөөрнөөсөө торпёдуулна гэж айсан байх ! Трампын анхны эхнэр жүүд хүн гэсэн ! Трамп бёзнисийн анхны эхлэлийн мөнгөө жүүд хадмаасаа авсан гэсэн ! Тэгэхээр Трамп жүүдүүдэд насаараа өртэй бөгөөд Израилыг хамгаалдаг нь аргагүй ! Ганц найз Эпштёйн ч гэсэн жүүд хүн ! Найзаасаа насанд хүрээгүй олон ч охин авсан да ! Билл Клинтон ч гэсэн авч боовоо хөхүүлж байсан ! Энэ Монголын жүүд синга Баярхүү Израилыг биширдэг нь аргагүй ! Израил бол арабын 25 улстай тэнцэх хүчирхэг бульдог нохой юм ! Амёрикууд тэжээдэг юм !