Монголын Үндэсний Бөхийн Холбооноос цаг үеийн хүндрэлтэй байдал үүсэж, цас зудын бэрхшээл тулгарсан малчдадаа туслах Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн “Хандивын барилдаан”-ыг 2024 оны гуравдугаар сарын нэгний 15:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Барилдааны бүх орлогыг Улсын онцгой комисст хүлээлгэн өгөх бөгөөд нутаг орныхоо нэр алдрыг дуурсгаж байгаа хүчит бөхчүүд маань өөрийн төрөлх сум орон нутгийнхаа малчдад туслах хандивын үйл ажиллагааг зохион байгуулж оролцоно.
Уг барилдааны үзэгчдээс автомашины азтан нэг, бүтэн жилийн хугацаанд бөхийн барилдаан үзэх эрхийн бичгийн азтан гурвыг тус тус тодруулна.
Бөхчүүд, үзэгч олон та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл3
Бөх бүр 1 сая төгрөг өгчихөд овоо хандив цуглана ш дэ ! Сумын малчдаасаа цолны бэлэг их л авсан да цолтой бөхчүүд ! Хандивын барилдаан гээд худлаа барилдахаар хэн үзэх юм ! Тэр дэмий юмны оронд нэг удаа зүгээр л мөнгө нийлүүлээд өгчих !
Бадарч тахарыг овоо юм ойлгодог гайгүй нөхөр гэж их хүндэлдэг байлаа энэ удаа ойлгосонгүй,малчдад хандив цуглуулах гэсэн юм бол энэ хагас,бүтэн сайн гээд амралтын өдрүүдэд барилдаан зохион байгуулмаар,гэтэл 3сарын 1 намын баярын ажлын өдөр барилдуулж цаагуураа өөрсдийн баяраа тэмдэглэж бнаа гэж хардаж бна даа,нээх малчиддаа туслах байсан бол нэн даруй чиний хэлдгээр цуглуулж болно биз дээ???
Ган зуд гэхээсээ илүү бэлчээргүй болчихсон шүү дээ. Олон зүйлийн ургамал, эмийн ургамал иддэг гээл ярьдаг. Одоо бол үгүй шүү. Мал нь тэр дундаа ямаа, адуугаа хэт өсгөөд одоо улаан түйрэн болсон шүү! Байгаль нь дийлэхээ байгаад жамаараа мал хорогдож байна. Жаахан далийхад УБ нь шуналт дарганцаруудын газрын наймаа, үсрээд 500 мянган хүнтэй байх ёстой байтал 1.6 сая хүнтэй болсон зэргээс болоод бөөнөөр хорих канцлагер болсон. Одоо хорт хий, хордсон ус, хөрс зэргээр бөөнөөр нь устгах үйл ажиллагаа явж байна. Хөдөө нутаг нь зүй зохисгүй тоо хөөж өсгөсөн малаас болж цөл боллоо. Одоо бүр бүгд дуусахаас өмнө энэ алдаа дутагдалыг засах хэрэгтэй байна шүү сонгуйлаар