Европын Холбооны орнуудын иргэд Украины мөргөлдөөний талаар нэг талыг барьсан мэдээлэл авч байгаа нь Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ЕХ-ны нутаг дэвсгэрт нэвтрүүлэн дамжуулахыг хориглосонтой холбоотой гэж Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан мэдэгдлээ.
Түүний хэлснээр, Европын Холбоонд Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээллээ түгээх боломж олгогдохгүй байгаа атлаа Украины хэвлэлүүд саадгүйгээр үйл ажиллагаа явуулж байна. Үүний улмаас Украины нөхцөл байдлын талаар, тэр дундаа Оросын “тусгай цэргийн ажиллагаа”-ны талаарх Москвагийн байр суурийг европчууд бүрэн дүүрэн ойлгох боломжгүй болжээ.
“Европын Холбооны нутаг дэвсгэрт Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг мэдээллээ түгээхийг зөвшөөрдөггүй мөртлөө Украины хэвлэлүүдийг зөвшөөрч байна. Ийм нөхцөлд Оросын байр суурийг сонсох боломжгүй байна” хэмээн Орбан онцолсон байна.
Уг мэдэгдлийг тэрбээр Будапешт хотноо Mandiner сэтгүүлээс зохион байгуулсан олон нийтийн уулзалтын үеэр хийжээ.
Н.Отгончимэг
Эх сурвалж: tass.com
Бямба - 02 сарын 28,
2026
Сэтгэгдэл14
Европын орнуудад байгаа эрүүл ухаантай, энхийг эрхэмлэгч цөөн удирдагчийн нэг бол Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан билээ.
Путлерын хулмас долоогч орос агент. Удахгүй ял авах урвагч.
Хуцаад бай,,,,дебиль орк,,,,
Путины хэвлэлийн төлөөлөгч Орбан !
Орос хошного долоогч тул манай ояа нарын бас нэг ах
унгар бол манай монгол үндэстний нэг удам унгартай суусан монголчууд маш их жаргалтай европуудаас хамгийн их ойрхон ахан дүүс бол унгарчууд мөн монгол хүн бүр унгар хэл сурцгааяаа
Эстони, Финлянд бас Зүүн Азиас гаралтай.
Мажарууд Азийн дайсан Оросуудаас ялгаатай нь Монголчуудад гайгүй. Орбан Украйныг дэмжихгүй байх гол шалтгаан нь Украйн Мажар үндэстнүүдийг нь цэрэгт татан устгаж байгаа Карпат бол Украйны биш Унгарын нутаг.Тэр маш прагматик удирдагч.
Тэр Fake news-
Унгар улс нефь, газаа Оросоос авахдаа Европын бусад бүх орнуудаас ихээхэн хямд авч байна. Тэгэхлээр оросыг муулах эрх байхгүй. Орбан бол Европын холбооны тэнэг удирдагчдыг эсэргүүцдэг ганц ухаантай удирдагч. Ирэх жилүүдэд Франц, Германд сонгууль болж барууны буюу Орбаны талын намууд ялж засгийн эрхэнд гарахлаар Орбан ганцаардлаас салж, Европын холбооны удирдлагууд ч солигдож байдар нилээн өөр болох байх.
Европт, Унгарт хэн Оросын Fake news-т итгэх билээ. хэх хэ. Энэ орбан л итгэдэг байх. ха ха
монгол улс венгер улс нэг удамтай гэдэг монгол бол ёвропийг эзэлж байсан венгерийн нэг муж улс болж л таарна
Оросууд л Венгер гэдэг .Та Бурят юм байна
орос агент байна