Дэлхийн загварын нийслэлүүдийн нэг Милан хотод болох “Милан–Кортина”- 2026 Өвлийн Олимпын наадмын нээлтийн ёслолд Монгол Улсын баг эх орныхоо өв соёл, уламжлалыг орчин үеийн загварт шингээсэн, анхаарал татам хувцсаар олны нүдийг булаахаар боллоо.
“Парис 2024”-ийн нээлтийн ёслолын хувцсаараа олон улсын загварын хүрээнд өндөр үнэлгээ авсан Монголын баг энэ удаа ч “Милан–Кортина”-2026-д загварлаг төрхөөрөө дахин тодорч байна. Нээлтийн ёслол 2-р сарын 6-нд болох юм.
13–15-р зууны Их Монголын эзэнт гүрэний үеийн өв соёлоос санаа авсан уг загварыг дотоодын брэнд “GOYOL” урласан бөгөөд Монголын хүйтэн өвлийг илтгэх ноолууран материал, орчин үеийн силуетийг ашиглажээ. Хувцасны үндсэн элемент нь монголчууд олон зууны турш өмсөж ирсэн, өндөр захтай дээл бөгөөд уламжлалт нэхмэл, эсгүүрийг орчин цагийн дизайнаар дахин төсөөлсөн нь онцлог. Хар хөх өнгө нь мөн нүүдэлчдийн бөө мөргөлийн итгэл үнэмшил дэх Мөнх Хөх Тэнгэрийг бэлгэдсэн утгатай гэж тайлбарлаж байна. Үүнээс гадна Монголын багийн чөлөөт хувцаснуудыг зэрэг танилцуулсан бөгөөд уулын спортод тохирсон ноосон цамцууд нь нүүдэлчдийн уламжлалт сууц болох гэрийн дугуй хэлбэр, эсгий хийцийг санагдуулна. Монголын багийн бүрэлдэхүүн 2026 оны өвлийн Олимпод Монгол Улсаас гурван тамирчин оролцоно. Үүнд:
А. Ариунбат – Уулын цана
Б. Ачбадрах – Гүйлтийн цана
Э. Ариунтунгалаг – Гүйлтийн цана
Монголын баг ийнхүү спортын талбараас гадна соёл, загварын тайзан дээр ч эх орныхоо өнгө төрхийг тод томруун харуулахад бэлэн боллоо хэмээн www.olympics.com онцоллоо



Лхагва - 03 сарын 04,
2026
Сэтгэгдэл12
Энэ монгол хувцас биш....хятадын нэг бага ястны хувцас шиг, эсвэл ламын хувцас шиг харагдаж байна...маш муухай....
za huts chi
АН н өмхий амтай гамин битгий хуц.
Ямар ч Монгол хувцасны үнэр алга Монголыг санагдуулахгүй бол энэ одоо тэгээд хэнийг санагдуулаад байгаа юм бэ ?
АН н өмхий амтай гамин битгий хуц.
Казак бага ястангууд шиг л харагдаж бна. Монголчуудын сүрлэг баатарлаг чанар харагдахгүй бна.
АН н өмхий амтай гамин битгий хуц.
Казак бага гэж ирээд та тэднийг доорд үздэг Оросуудын сүүл бурят бололтой.
Саха / Якут /, Эвенк зүгийн хувцас шиг харандах юм.
Тэд манай ах дүү нар.Тэр тусмаа Оросуудын ард түмнийг нь устгаж нутагт нь Еврейн автономи байгуулсан эвенк буюу хамниганууд.Эрчүүд нь Оросуудтай байлдан тарж, үлдсэн Эвенк хүүхэд хөгшид эмэгтэйчүүдийг нь Орос Хабаров генерал Амар мөрөнд үйж алсан газар Оросууд Хабаровск гэж хот барьсан нь үнэхээр муухай санагддаг. Саха(Зах хязгаар) нутгийн Якутууд яс үндсээрээ Монголчуудад гайхуулдаг Буриадуудыг бодход бидэнд элэгтэй.
Малгайных нь махир орой тэнэг юм. Женко хийцийн булган ловуузаа ядаж өмсөхгүй.Уул нь жирийн ард түмний өмсдөг лоовуузыг малчид хэзээ ч булгаар хийн алиатдаггүй байсан.
Миланы өвлийн олимп бол дэлхийн хэмжээний өвлийн олимп биш, Орос, Хятад, Белорус мэтийн барууны ёс суртахууны ялзралын эсрэг тэмцэж байгаа орнуудыг оруулаагүй, зөвхөн барууны дээрэмчин орнуудын "зохиомол олимп" шүү дээ. Усан тэнэг удирдагчидтай үхэр монголчууд 30 гаруй жил барууныг дагаж навсагнаад улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, эрүүл мэнд, болосвсрол, ёс суртахуунаар бүрэн дампуурсан шүү дээ.