Урт тексттэй нийтлэлээ түр азнаж энэ хэдэн зурагт тайлбар өгчих үү? Энэ дайныг хүлээн авдаг гурван өнцөг манай уншигчдын дунд байх шиг санагддаг.
Давтаад сануулъя:
-Эх орноо хамгаалах шударга дайн (1), эзлэн түрэмгийлэх шударга бус дайны (2) ялгааг олж хардаггүй нэг хэсэг монголчууд байна;
-Эсвэл Оросоос мөнгө даалгавар авчихаад хэргээр гүтгэж үгүйсгэж хараадаг нэг хэсэг, гэхдээ цөөн тоотой монголчууд байна;
-Эсвэл Монгол-Зөвлөлтийн найрамдлын мананд эргэлтгүй төөрч яваа ахмад хижээл насны нэг хэсэг монголчууд байна. СССР сэргэж, тэнд ч, манайд ч социализм эргэж байгуулагдана гэсэн итгэл сэтгэлээ тэд гээдэггүй. Одоо хэдэн зургаа тайлбарлая. Сошиалд ил явж байгаа зурагнууд. Хэн ч олоод үзчих боломжтой. Иймэрхүү агуулгатай зураг бүр олшрох шинжтэй. Учир нь энэ дайны 4 жилийн ой ойртсон учраас тэр байх.
Энэ бол фронт дээрхи оросын цэргийн хохирлын тухай Украины зэвсэгт хүчний Жанжин штабын мэдээ. Хоёрдугаар сарын 1-ний байдлаар Украинд “чөлөөлөлт” явуулж буй Оросын арми ийм их хохирол амсан байлдаж байна. Хонгилын үзүүрт ялалтын гэрэл харагддаггүй ээ. Гэвч “Давш!”, “Эзлэ!” гэсэн хатуу даалгавартай оросын цэрэг давшсаар алуулсаар сөнөөлгөсөөр байна. Хайран сайхан цэрэг эрсийн амь!
Энэ бол их хоржоонтой зураг. Улаан талбайд хойд солонгосын генералуудтай Путин жанжин мэндчилж байна. Хойдуулын энгэрт даагдахгүй, тоолоод баршгүй олон одон тэмдэг байна. Үнэндээ фронтод цэрэг илгээж байлдуулсан цорын ганц холбоотон нь мөн л дөө. Цорын ганц гэдэг нь албан ёсоор цэрэг илгээснийг нь хэлж байна. Түүнээс Оросыг зэвсэглэсэн, санхүүжүүлсэн, нутгаа ашиглуулсан гэвэл хэд хэдээрээ холбоотон бий л дээ.
Энэ ёстой эвгүй зураг. Оросын сөрөг хүчнийхний сайтад шинэхэн тавигдсан Z үсэг ба харх, хоёр гуйлгачин. Z үсэг нь Оросын далбааны өнгөтэй. Оросын цэргийн тусгай ажиллагаа тун удахгүй 5 дахь жилийнхээ босгыг давах гэж байдаг. Ялалт харагдахгүй. Тэгж байлдсаны үнэ цэнэ нь энэ зурагт харагдаж байна хэмээн оросын блогер бичсэн байна билээ.
Бас л оросын сөрөг хүчнийхний сайтад явж байгаа эвлүүлэг. Юу ёрлож ийм зураг оросууд өөрсдөө оруулсан нь ойлгомжтой. Украин дахь энэ дайны автор, захиалагч, гүйцэтгэгч нь Путин мөн, бусад нь биш гэсэн суртал нэвтрүүлэг ганц нэг хийгдэх боллоо. Уг нь багаараа шийдвэр гаргасан. Гэтэл дайны ялалт байхгүй, харин ч дампуурах тийшээ эргэснийг овжин ашиглаж уснаас хуурай гарахыг хүсэгчид Путины хүрээлэлд бий гэж бичсэн байна лээ. Оросын улс төр-олигархийн бүлэг Путинээ яаж ч золиослоход бэлэн байгаа бололтой. Энэ зурагнуудыг би шүүхгүй. Зүгээр л сонирхууллаа. Хэрхэн хүлээн авах нь уншигч Таны эрх. Хараал зүхлээ урсгаж болно. Хараал сайн гэдэг шүү. Уур уцаараа гадагшлуулах зөв суваг гэнэ билээ шүү.
Бас нэг тайлбар, зөвлөлгөө! “Путинд Нобелийн энх тайвны шагнал олгуулъя” гэж бичдэг, ярьдаг, подкаст ажиллуулдаг монгол тролл шиг хүн олонгүй л дээ. Гэхдээ бий нь бий. Та нарт зөвлөхөд Украины дайн Украины ялалтаар дуусна. Түүхийн өмнө Орос, Кремль, Путин шившиг болно. Түүхэн хариуцлагаа хүлээнэ. Тэр үед Оросын бузар дайныг дэмжсэн, терроризмыг өөгшүүлсэн, дайн түрэмгийллийг сурталчилсан эрүүгийн ялд Та нар уначих вий дээ!
Зураач Тодын Отгонбаяр (Лондон зураач)
2026.02.04
Лхагва - 02 сарын 04,
2026
Сэтгэгдэл12
СЛАВА УКРАИНЕ,,,,СЛАВА ГЕРОЯМ,,,,путин ХУЙЛО,,,,,
Путлер цэргээ татвал дайн дуусна
Сало в кокаине! Салва курва Ухар айнаа! Лондолир зураач! 😄🤣😝😂😆
Ямар дайн? Орос Украйн аль нь ч дайн зарлаагүй! 😆😂😝🤣😄
Булаан эзлэгч Орос сөнөтүгэй
Дэлхийн дэг журам гэдэг юм байхгүй болсон шүү Америк Орос Хятад гээд л хэн рүү ч дайрахад бэлэн улсууд байна монголд биш харьд амьдраж нөхдүүд дарвааны татаж байх хэрэгтэй байна даа
To the last Ukrainian men.
Харьд байгаа учир амар жимэр гэж бодож байна уу? Үгүй шүү.
Хас тэмдэгийн доор нэгдсэн Германтай шүтдэг Еврейчүүдээ өмөөрч байлдсан Оросууд Украйнчуудтайгаа одоо байлдан,Еврей элитүүд нь ашиг хийж байгаа.Байсан газраа бохирлож ашиг хийдэг нь Еврейчүүд болхоор авилгал бохир бүхэндээ баригдсан ах дүү Орос Украйн байлдах нь гайхах зүйл биш. Еврей Арменичуудыг магтаж өөд татан, Ази багуудаа доорд үзэж,устгаж ирсэн Оросын нацист үндэстний бодлогын үр дүн өөрөөр байх учиргүй. Инээдэмтэй нь Азийн дайсан Оросуудыг одоо хамгийн их муулж,мэдээллийн дайн хийж байгаа сөрөг хүчин нь ихэнхдээ мөнөөх Еврейчүүд.
Энэ дүнхүү зураачийг тэр Лондон хоттой нь хамт цөмийн бөмбөгөөр хуйхлаад өгдөг болоосой Путин ! Энэ дайнд укрианууд цэрэг зэвсгийн маш их хохирол амссан ! Хүн амын тоотой нь харьцуулах юм бол Оросоос хамаагүй илүү гарна ! Одоо укрианы армид танк онгоц үлдээгүй ! Яахав их буунууд бол бий гэхдээ сумгүй ! Дроны хүчинд л байлдаж байна ! дрон нисгэж удирдаж чаддаг 5 мянган баньд нарын хүчинд л тэсэж байна ! Барууныхан одоо өгөх ч юмгүй болсон !амёрикуудаас худалдаж аваад өгьё гэсэн чинь Трамп нь салаавч өгсөн ! Укрианыг эцсийн цэргээ үхтэл нь байлдаач гэж Макрон гуйгаад бөйгаа нь их зовлонтой ! Өөрөө болохоор хөгшин авгайдаа мангасдуулахаас өөр мэдэлгүй чадалгүй хүн ! Зураач гуай ямар ч хэрэггүй хэдэн зураг үзүүлж байхаар далайцтай том нийтлэл бичээч ! Жишээ нь Путиныг холоос буудах 10 н арга гээд !
Erguu mal
Миний амидаа ах доктор гээд нөхөр Оросын цэргийн гэмт хэрэгт хамсагч болоод орчихсон тууж яваагийн дэргэд энэ зураач чинь эрүүл, эх оронч хүн байхгүй юү! Сэтгүүл зүйд шинэ үзэгдэл оруулаад ирсэн. Хэдхэн зураг үзүүлээд гол санаагаа ганц хоёр өгүүлбэрээр илэрхийлж чадаж байна. Бүү атаарх!!!