Хүмүүсийн итгэж, үнэмшиж, үнэн мэдлэг, зөв мэдээлэл гэж тооцож байдаг бүх зүйлийн (дүрсэлж хэлэх аваас) 90 хувь нь үнэн, харин үлдэх 10 хувь нь худал юм. Бүх худлаасаа салах хөдөлгөөн, уралдаан, санаачилга ганц удаа ч болов гарч байсангүй. Худлууд худлаараа үлдсээр л өнөөдрийг хүрэв. Хагас худал гэж үнэлж болохоор зүйл ч бас олон буй. Дахин шалгах, давтан нотолвоос зохих зүйл ч бас олон. Бүр математикийн шинжлэх ухаан, сурах бичигт нь ч худал байж л байгаа. Бүх шатны сургуулиудад тэдгээр нь худал янзаараа л заагддаг. Манай гавъяат багш нар, ардын багш цолтонгууд ч мөнхүү худлааг давтсаар л байгаа. Жишээ нь тоог нольд хуваах (п:0 ¥) юм бол хязгааргүй их тоо, харин нолийг тоонд хуваавал (0:п 0) маш бага тоо гарна гэх нь худал юм. 0 (тэг) бол тоо биш, зөвхөн оронг заасан тэмдэг. Аравтын, зуутын, мянганы гэх мэт оронг тэг тэмдэг заадаг. Хэрэв тэг нь тоо юм бол 0:0=1 байх ёстой. Сурах бичигт 0:0=0 гэж л буй. Аль, ямар ч тоог өөрт нь хуваахад хариу нь нэг гэж л гарах ёстой. Наад зах нь л энэ зөрчлийг багш нар олж хардаггүй нь сонин.
Энэ тухай би “БАЙГАЛИЙН ХУВЬСЛЫН ФИЛОСОФИ” номдоо дэлгэрэнгүй өгүүлсэн юм (273-280 дахь талд үзнэ үү). ХХэн нэгэн том математикчийн үгийг дагаад, нэр төрд нь сохроор итгээд энэ худал анх газар авсан байх. Эсвэл тоочдын гэнэхэн тохиролцоо байсан байж ч болох юм...
Модун шанью хөлөг сайн морио, төрсөн эцгээ харваж алсан, эхнэрээ зэргэлдээ орны хааны шаардлагаар түүнд хүргүүлсэн гэх хятад түүхчийн үг ч мөн худал. Энэнд нотолгоо, эх сурвалж байхгүй. Энэ талаар миний “МОНГОЛЫН ТҮҮХИЙН ФИЛОСОФИ (НЭН ЭРТНЭЭС XXI ЗУУНЫ ЭХЭН)” номноос үзэж болно. Сыма Цяны энэ худал үг 2000 гаруй жил үнэн мэт уншигдсаар байна. Нүүдэлчдийг зэрлэг араатан мэт болгож харуулах гэсэн л оролдлого, “Нүүдэлчид бол зэрлэгүүд” гэх тэр цагийн үзэл, үнэлгээний нэгэн тусгал төдий юм. Зарим хаадын ээж нарны гэрлээс жирэмсэлжээ гэх нь бас л худал. Зарим угсаатан чононоос, зарим нь хун шувуунаас, зарим нь хоо марал мэтээс үүссэн гэх нь мөн л худал... Хүн анх Африкт үүсэж тархсан нь ч худал. Бурхан, чөтгөр, шулам, лус савдаг, луу, хангарьд ч бас л худал дүрүүд, хийсвэр ойлголтууд. Урд хойд төрөл, диваажин, там, эрлэг номын хаан мэт нь ч худал. Энэчлэн шашны худлыг тоочив ч барахгүй... Одоо дэлхийн улс орнуудад ашиглагдаж байгаа цаг тооны бичгүүд бол бүгд л хүмүүсийн тохиролцож бүтээсэн календариуд юм. Тэдний дунд зарим нь нар, сар, дэлхий гурвын байрлал, шүтэлцээ, хөдөлгөөн зэрэгт яв цав түшиглэсэн нь ч буй. Иймэрхүү бодитой тал нь тун бүрхэг, бүр худал, алдаатай нь ч буй.
Нар ба дэлхийн байрлал, хөдөлгөөний хувьд хамгийн богино шөнө ба өдөр, хамгийн урт өдөр ба шөнө, өдөр ба шөнө тэнцдэг хоногууд гэх 4 чухал байрлал, тэдгээрээс шалтгаалдаг улирлууд, харин сар ба дэлхийн хувьд сарны дэлхийг нэг тойрох хугацаа, дэлхий тэнхлэгээ нэг бүтэн эргэх хугацаа мэт нь л календариудын үндэс болдог.
Цаг тооны бичгүүд эдгээрт л хатуу тулгуурлаж зохиогдох учиртай... Зарим улс оронд хаадууд нь тэнгэрийн хөвүүд, гарваль, удам нь ер бусын хэмээдэг. Энэ бол худал... Дэлхийн 2-р дайны ялалтыг авч ирсэн улс орон бол Америк, Англи гэж одоо үзэх, бичих болж. Энэ бол нэгэн том худал шинээр төржээ гэсэн үг... 13-р зуунд монголчууд дэлхийн хагасыг эзэлж эзэнт гүрнээ байгуулжээ хэмээн бичсээр ирэв. Тэр зуун дахь дэлхий дахин бол Европ, Ази, Африкийн хойд хэсэг л байсан. Америк, Австрали нээгдээгүй байв. Тэгэхлээр дэлхийн хагасыг л эзэлсэн гэх үг бас л худал юм... Америк тивийг 15-р зууны эцсээр европчууд нээсэн гэдэг. Үнэндээ Америк тивийг Азиас нүүдэллэн очсон улаан арьстангууд л анх нээн олж, тэндээ суурьшжээ. Австрали тивийг ч гэсэн Азиас нүүдэллэн, тархан очсон хүмүүс л анх олж нээж, тэндээ суурьшжээ. Тэгэхлээр Австрали тивийг мөн л Азиас гарвальтай хүмүүс нээжээ. Энэ тухай миний “ДЭЛХИЙН ТҮҮХИЙН ФИЛОСОФИ” номоос уншиж болно... Хүн хичнээн л их урт цагаар, бүр 10 болон түүнээс ч их цагаар унтаж байвал эрүүл мэндэд болон сайхан харагдахад тустай гэх цуурхал их яригдах болов. Энэ бол бас л худал мэдээ юм. 10 цагаас илүү олон цагаар унтах нь хортой болохыг Европод 3,4 сая хүн дээр судалж, нотолжээ. 10 болон түүнээс олон цагаар унтах нь хүн элдэв шалтгаанаар зуурдаар үхэх эрсдэлийг 30%-иар, тархинд цус харваж нас барах эрсдэлийг 56%-иар, зүрх-судасны өвчнөөр нас барах эрсдэлийг мөн 50%-иар нэмэгдүүлдгийг олж тогтоожээ. Хүн хоногт 6-8 цаг л унтаж байх нь аюулгүй юм байна...
Хүүхдэд төрсөн цагаас нь эхлэн шаардлагатай бүх вакциныг цаг алдалгүй хийж байх нь хүндээр өвчлөх, тахир дутуу болох, нас барах эрсдэлээс найдвартай хамгаалах арга мөнийг үгүйсгэх, эсэргүүцэх үзэгдэл ч их болов. Энэ нь бас л нэг худал юм...
Түүхэн буй болж, уламжлагдсаар байгаа, орчин үед ч шинээр буй болсоор байгаа худал бүхнээс салах нь чухал байна. Улс орон нэг бүр толь бичиг, нэвтэрхий толиудаа 10 жил дутамд дахин засварлаж, шинэ шинэ мэдлэг, мэдээллээр сэлбэж байх хэрэгтэй. Шинжлэх ухааны олон салбар хөгжихийн хэрээр үнэн гэгдэж байсан олон дүгнэлт, ойлголт шинэчлэгдэх нь хэвийн л үзэгдэл. Тэр бүхнийг сурах бичгүүдэд, нэвтэрхий толиудад аль болохоор л түргэн тусгаж, хуучирсан, няцаагдсан зүйлүүдийг хасаж байх ёстой. Ийм ажил бараг л хийгдэхээ больчихоод байна. Дунд сургууль, дээд сургуулиудын сурах бичгүүдийг яг л энэ цаг үеийн өндөрлөгөөс бичиж, засварлаж, редакторлаж чадах хүмүүсийн хүчээр л хийлгэж байх хэрэгтэй. Эрдмийн зэрэгтэй боловч хоцрогдсон хүмүүс энэ ажлыг өнөөгийн шаардлагын түвшинд хийж чадахгүй. 20 жил, 30 жилийн өмнөх мэдлэгээр сурах бичгүүдийг бичиж, нэмж, засварлаж болохгүй. Христос, Аллах, Буддагийн, бусад гэгээнтнүүдийн нэрийг барьж худлыг номлогчдын, мөн хуурамчаар шинжлэх ухаантан болж жүжиглэгчдийн, нэмээд бас бус худал мэдэмхийрэгчдийн буй болгосон үнэнээс үнэхээрийн хол номлол, сургаал, үзэл, онолыг оюунлаг философичид сүүлийн хоёр мянган жилийн туршид залруулсаар, үнэнд ойрхон мэдлэг, мэдээллийг бүтээсээр иржээ. Олон ч худал орхигдож, бүр мартагджээ. Энэ талаар миний
“НИЙГМИЙН ФИЛОСОФИ: ОНОЛ, ТУРШИЛТ, СУРГАМЖ, ШҮҮМЖ” номоос үзэхийг зөвлөж байна. Нэмж, засварласан 3-р хэвлэл нь 2014 онд уншигчдын гар дээр очсон болно. Зуун зууны моодны гэгдэх философичдын олон ч үзэл, урсгал хүнд цохилт авч дуугаа хураасан юм шүү. Орчин үед ч гэсэн Баруунаас уг сурвалжтай зарим нэгэн урсгал Европод ч, мөн Азид ч гарч ирсээр л байна. Сүүдэр болон цуурай нь Монголд ч байх, тархах болов...
Манай улстөрчид гэгдэх хүмүүсийн боловсрол нимгэн, мэдлэг бага болохоор юуг ч болов дагаад хөөрч, хошуурч болох магадлал өндөр. Тийм дээрээс ч хоорондоо юугаараа ялгаатай нь тодорхойгүй 37 нам буй болчихоод байна.
1990-1992 онд ч мөн тиймэрхүү байж билээ. Тэр үед Ардын Их Хурлын депутат байсан 400 гаруй хүн (зарим нь Улсын Бага Хурлын гишүүн) засаглал хуваах, шүтэлцүүлэх, тэнцвэржүүлэх, харилцан хяналт тавих талаарх онол, сургаал, мөн “иргэний нийгэм” гэх нэр томъёоны тухай ямар ч мэдлэг, мэдээлэлгүй байсан юм. Тэр ч бүү хэл шинэ үндсэн хууль батлагдсанаас хойш 2 жил, 4 жил, бүр 5 жил өнгөрсний дараа ч түүхийн ухааны доктор , улстөрийн шинжлэх ухааны доктор, хууль зүйн ухааны доктор хүмүүс хүртэл иргэний нийгмийн талаар үнэн мэдлэг, зөв мэдээлэлгүй байж билээ. Энэ талаар миний “МОНГОЛЫН УЛСТӨРИЙН ФИЛОСОФИ: ОНОЛ, АМЬДРАЛ, СУРГАМЖ, ШҮҮМЖ” (2012 он) номын 27-41 дэх нүүрт үзэж болно. Тэнд баримтууд байгаа. Олон худал, хуумгайн тухай тэнд өгүүлсэн юм. УИХ-ын гишүүн болон засгийн газрын гишүүний үүргийг нэг хүн хамтатган хаших нь (давхар дээл) буруу, сөрөг үр дагавар ихтэй болох талаар, мөн УИХ-ын гишүүдийн тооны зохист хэмжээний талаарх үнэн ба худлыг миний бие 30 гаруй жил бусад орны жишээ, баримт, туршлагад үндэслэн бичсээр, шүүмжилсээр ирлээ. Энэ асуудлаарх үнэн ба худлыг миний “МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХИЙН ОНОЛ, ПРАКТИКИЙН ЗАРИМ АСУУДАЛ (1990-2017 он)” номоос үзэж болно. Иргэний нийгэм ба ардчилсан бие хүний асуудлаар ч үнэн ба худал хоёр Монголд зэрэгцэн оршсоор л байна. Энэ талаарх худлаас ч гэсэн салах хэрэгтэй. Энэ асуудлын онол, түүх, бусад орны туршлага, манай өнөөдрийн нөхцөл, байдлыг миний “ИРГЭНИЙ НИЙГЭМ БА АРДЧИЛСАН БИЕ ХҮН (2012 он)” номоос үзэхийг зөвлөе. “76 гишүүн цөөдөөд байна, худалдагдаад байна, энэ тэр олигархиудад олзлогдоод төлөөний хүн нь болчихоод байна” гэдэг үг бол үнэхээр утгагүй.
Хэн ч бүгдийг нь худалдаад авах боломжгүй болтол нь УИХ-ын гишүүдийн тоог нэмээд л байх болж байна уу? 76 авлигач биш хүнийг сонгочихвол л болчих биш үү? Тоог нь нэмэх нь гарц, шийдэл биш шүү дээ!
Ийм худал, ийм тэнэглэлд хөтлөгдөх нь өнөөдөр ямар үр дүнд хүргэчихээд байна вэ? Худал болохыг нь ч амьдрал баталчихлаа... Улстөрчийн зиндаанд хүрч амьдралаар бэлтгэгдээгүй хүмүүсийг “намын жагсаалтаар” гэх хуурамчлал, хуйвалдааныг ашиглан УИХ-д оруулж ирсний нууц шалтгаан, заль мэхийг өнөөдөр ч гэсэн хүмүүс нээж, олж, илчилж бүрэн чадаагүй, хууртагдсаар, худалд нь итгэсээр л байна шүү дээ. Намын удирдлагын заль, мэх, том том хандив өгөгчдийн заль, мэх нийлж, найрсаад УИХ-ыг (ямар нэгэн хэмжээнд) “улстөрийн янханы газар” болгочихлоо шүү дээ. Өөрөөр нэрлэх аргагүй, яг оноосон нэр томъёо одоохондоо үгүй болохоор л энэ үгийг хэрэглэчихлээ. Уншигчид уучлах бизээ. Дээрээс нь давхар дээлийн гай, хорлол нэмэгдээд “улстөрийн намаг, балчиг” үүсчихлээ. Иймэрдүү үзэгдэлтэй Трамп АНУ-д тэмцэж, ялах ялагдах нь тодорхойгүй нэг жил болчихоод байна. Энэ үзэгдэл АНУ-ын ардчилсан намаас угшил, гарвальтай гэгддэг ажээ. Их Британий улстөрийн соёл ч бас хамаатай нь үнэн юм.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Бямба - 03 сарын 21,
2026
Сэтгэгдэл31
Худал зүйлд итгэх талаар ярьж байгаа бол лам нарын түвд номд уншихад сайхан болно гэж итгэх чинь л байна даа. Бас Зурхай, мэргэ төлөгт итгэх тэнэг хар толгой чинь
Лам нар, түвд бүхнээсээ сал.
Лам нар, түвд бүхнээсээ сал.
Buzar
Зөнөг Чулуунжав аа, чиний ярьдаг, бичдэг бүх зүйлсийг галдан шатаавал тэгээд бусад нь үнэн шүү дээ...
гадны нөлөөллын гар хөл шүү
юу бичээд бгаа эргүү зөнөг вэ, зайлаач
ЯГ ҮНЭН
Зөнөг чинь үхэж далдраагүй л байгаам уу?
Монгол улс хэзээ хогжиж бар болох вэ ?
Хамрын хийд дэлхийн энергийн төв бөлгөө.
👃🏻💨🌪
😤
УИХ-д жагсаалтаар сонгодог болсон нь олон жижиг намуудыг нэгтгэсэн "эвсэв"-д ажигтай. Намуудаас нь сонгуудиар гарахгүй ч гэсэн жагсаалтаар ганц нэг хүн заавал гарах магадлалтай. Жишээлбэл Номтойбаяр
Ёртөнцийн гурван худал юу вэ ! Хятад Монголыг эзлэхгүй гэдэг нь нэг худал ! Путин цөмийн цохилт хийхгүй гэдэг нь нэг худал ! Трамп огцрохгүй гэдэг нь нэг худал !
Амьдралд байдаг, тэгэхдээ сөхөж шуугиулдагүй асуудлыг Чука тавьжээ. Хүмүүс бараг д бүгд мэднэ дээ. Би Чукаг зөвшөөрөхийн зэрэгцээ сөргүүлж хэлмээр санагдав. 1. 0 бол тоо мөн. Ялангуяа дээд математик, логик, мэдээлэл зүйд тоо гэж авах зайлшгүй шаардлага тулгардаг: 0:0 -ийг 0 гэж авдаггүй. Тодорхойгүй гэдэг. Түүнийг тусгай дүрмээр тайлж болно. Төгсгөлөг тоог өөрт нь хуваахад 1 гардаг нь үнэн. Гэтэл тэг бол төгсгөлгүй бага хэмжигдэхүүн. 2. Худлыг, итгэл үнэмшил гэдгээс ялгаж ярих ёстой. Итгэл үнэмшил бол маш хүчтэй бөгөөд тэр нь үнэн байх албагүй юм. 3. Анхдагчийг тогтоох асуудал нэг утгат бус гэдгийг хэн хүнгүй мэднэ. Ер нь тэгээд азтай нэг нь л анхдагч болж тодордог шүү дээ. Америк тивийг улаан арьстнаас өмнө ч, хэн нэгэн нээсэн байж болно шүү дээ. Хэн мэдлээ. 4. Абсолют үнэн гэж байхгүй ээ. Яригдаж буй бүхэн харьцангуй үнэн. Өөрөөр хэлбэл худлыг агуулж байдаг гэсэн үг. Ингэж диалектикаар ойлгоно шүү.
орос украйны дайнд анхдагчийг авч үзэх хэрэгтэй гэдэг энэ үнэн украйнд праввый сектор нацистууд азовчууд ахйдарчууд гарч төрийн эрхийг хууль бусаар авч януковёийг хөөгөөгүй бол украйны фашистууд нуугдмал байсаар нэг л өдөр орсыг алах байжээ эрт илэрсэндээ ойр татаж орос дайны сургамж авч орсын ард түмэн зангидсан гар шиг болж цэргийн шинжлэх ухааныг хөгжүүлж хэнийгч ялах чадалтай болов баярласандаа уйлж дуулж инээж бахархасандаа цээжинд дэлхий өлхөн багтах ажээ орос орон улам бүр мандан бадартугай
0-г 0-д хуваахад 1 ч биш, 0 ч биш. Үүний хариу ТОДОРХОЙГҮЙ юм. Учир нь x:x=1 гэж 0-ээс бусад дурын тооны хувьд тодорхойлогдоно. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр 1-ийг х-ээр үржвэл х гарна гэдгийн урвуу үйлдлээр нотлогдоно. Харин 0-ыг ямар ч тоогоор үржүүлэхэд 0 л гарах учраас 0:0-ийн хариу бол ТОДОРХОЙГҮЙ юм. Энэ бол "ганц би олж харсан, бусад багш олж хардаггүй" гэсэн тэнэг бодлын чинь хариу. Багш болгон мэддэг, харин та мэддэггүй юм байна.
миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч дарга болонгуутаа кофе уугаад тусгай элчин сайд томилж шувуу ажиллагаа явуулаад яагаад ганц ч авилгачид баривчилж чадаагуй вэ ?олон хувьсах аргаар бодсон Оюутолгойн тосол хэзээ Монгол улсад ашиг огох гэж байна ? ЖДУ тоносон дарга нарт хэзээ хариуцлага хулээлгэх вэ ? их наяадаар нь хулгай хийхээр хулгайч биш ,нэг хоёр ширхэгээр болохоороо хулгайч болгодог тогтолцоо хэзээ дуусах вэ ? яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав ????
Eriin ajil
Khogiin niitlel bichikh yumaa
баярхүү номуундарь баабраа худал бүхнээсээ өөрсдөө салаачээ
Чулуунжав чиний шүтдэг орос школоос салаагүй цагт монгол улс худал хуурамчаар дүүрсэн ОРОСЫН ЕРТӨНЦӨД амьдарсаар байх болно
одоо чи трампийн энх тайвны байгууллагад орсон хятадыг залхаан цээрлүүлж төв акийн улсууп япон сологос кавказын улс хойшоо харсан монгол готол шиг арабын хойг аман бутан пакистан энэтхэг зүүн өмнөд ази гээд хятадаа бүслээд америкийн онгоц бааз монголд дураараа бууна орос белорус мөнгөө өгсөн ороогүй амехикин бүлэг орос руу эсвэо хятад руу л орох саннаатайдаг тэр үед өөрөө бод
Tsereg baikhad tsagdaa olon baikh shaardlaggui
Үнэхээр анхаарал татсан сэдэв хөндлөө! Монголд бол үнэн 10%, худал 90% болсон шүү. Нэгнийг ядаж 50% д дөхүүлэхсэн. Их л хугацаа орж, их хохирол амсч бж үнэнд дөхөх бхаа.
Энэ нөхөр өөрийнхөө тархийг худал мэдээлэлээр дүүргэчихээд бас бусдыг сургах санаатай.
Бүгдийг голоор нь бичсн бна. УБ-т бгаа нийгэм улс төр ШУ-ны 200 гаруй бгллагууд нийлээд ч ийм цомрон агаад үнэн зөв дүгнлт хиыж чадахгүй болтол доройтсон нь бас гарцаагүй нь гарцаагүй үнэн.
Монголд байгаа хамгийн том аймшигтай ХУДАЛ бол одоогийн МАН юм. 1921-1990 онд Монголд марксист үзэлтэй МАХН нэртэй ганцхан нам байсан. Гэтэл 1990 онд МАН нэртэй ардчилсан үзэлтэй нам шинээр бий болоод өөрийгөө МАХН-ын залгамжлагч гэж монголын ард түмнийг хулхидаад олон сонгуулийн ялалтыг луйвардаж авсан. Яг мөн чанартаа одоогийн МАН бол ардчилсан үзэлтэй нам учраас марксист үзэлтэй МАХН-ын залгамжлагч болох хууль эрх зүй, ёс суртахуун, үзэл баримтлалын ямар ч үндэс байхгүй. Өөрөөр хэлвэл 1990 онд байгуулагдсан МАН монголын ард түмнийг 35 жил хулхидаж, төрийн эрхийг хууль бусаар авч төрийн эсрэг аймшигтай гэмт хэрэгүүд үйлдсээр ирлээ. Аюутугай, мэдтүгэй монголчуудаа.
Жирийн ард түмний өмч хөрөнгө, баялагийг ЗАЛЬТ АРГААР дээрэмдэж авсан хүмүүсийг олигархиуд, хөрөнгөтөнүүд, баячууд, оффшортонгууд, ардчилсан үзэлтнүүд, улс төрчид, луйварчид гэдэг. Харин олигархиуд, хөрөнгөтөнүүд, баячууд, оффшортонгууд, ардчилсан үзэлтнүүд, улс төрчид, луйварчидын ард түмнээс залилаж авсан хөрөнгө, баялагийг ЗЭВСЭГИЙН ХҮЧЭЭР булаан авч жирийн ард түмэнд тэгш шударга хүртээх онол, арга зүйг КОММУНИСТ ҮЗЭЛ гэнэ. Чухам иймээс л олигархиуд, хөрөнгөтөнүүд, баячууд, оффшортонгууд, ардчилсан үзэлтнүүд, улс төрчид, луйварчид КОММУНИСТ ҮЗЛЭЭС үхтлээ айж, дагжин чичирч коммунизмыг яг л хорт могой, чөтгөр, шулам мэтээр жирийн ард түмэнд ойлгуулахыг хичээж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр коммунизмыг 24 цаг тасралтгүй муулж ард түмний тархийг угаадаг. Иймд хэрвээ жирийн ард түмэн КОММУИСТ НАМ байгуулаад нийлээд, нэгдээд тэмцвэл олигархиуд, хөрөнгөтөнүүд, баячууд, оффшортонгууд, ардчилсан үзэлтнүүд, улс төрчид, луйварчидын толгой бөндгөс боллоо гэсэн үг.
Марксист (коммунист) үзэлтэй Хятадын коммунист нам Хятад улсыг 100 гаруй жил удирдаад Хятад улсыг дэлхийн хамгийн хүчирхэг улс болгов. Ардчилсан үзэлтэй МАН, АН Монгол улсыг сүүлийн 35 жил удирдаад улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, хариуцлага, ёс суртахууны бүрэн дампууралд хүргэж, дэлхийн хамгийн ядуу улс болгов. Монгол улс одоо 40 их наядын гадаад өртэй, юу ч үйлдвэрлэдэггүй, 200 мянган залуус нь гадаадад боолын хөдөлмөр эрхлэдэг, уул уурхайн баялагийг нь үндэстэн дамнасан гадаадын компаниуд нүдэн дээр улаан цайм дээрэмдэн авдаг, хүн ард нь гуйлгачин болсон, авилгалд гүн гүнзгий нэвт идэгдсэн, хүн чанар, ёс суртахуунаар бүрэн дампуурсан энэ хорвоогийг хамгийн хог шаар, албин чөтгөрийн үүр уурхай болжээ.
манай Чулуунжав гуай ер нь л цараатай, логиктой мундаг бичдэг. Харин энэ удаад жоохон тиймхэн бн. Өөрийнхөө бүтээлүүд дээр хэт төвлөрч self-referential хийгээд, зарим зүйл дээр бүр халиад явчихаж. Энд коммент бичсэн "Зочин Цоо" хмээх эрхэм тэр бүхнийг маш сайн залруулж балансжуулсан юм шиг санагдлаа. Хоёр Эрхэмд хоёуланд нь Талархая!