ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 31 /DW/. Холбооны нөөцийн сангийн /ХНС/ захирал Жером Пауэллын бүрэн эрхийн хугацаа энэ оны тавдугаар сард дуусмагц АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өөрийнх нь зөвлөхөөр ажиллаж байсан Кевин Уоршыг уг албан тушаалд ажиллуулахаар нэрийг нь дэвшүүлнэ гэдгээ мэдэгджээ. Энэ тухайгаа тэрбээр Truth Social нийгмийн сүлжээний хуудсандаа бичихдээ “Уорш бол үнэхээр төгс хүн, та бүхний итгэлийг хэзээ ч хөсөрдүүлэхгүй” гэсэн байна.
К.Уорш 2006-2011 онд ХНС-гийн удирдах зөвлөлд ажиллаж байсан бөгөөд тус зөвлөлийн түүхэн дэх хамгийн залуу гишүүн /35 настай/ байв. Өмнө нь тэрбээр Morgan Stanley банкинд ажиллаж, Трампын эдийн засгийн зөвлөхийн үүргийг гүйцэтгэж байжээ.
Д.Трамп бодлогын хүүг дорвитой буулгахгүй байгаагийнх нь төлөө ХНС-гийн одоогийн тэргүүн Ж.Пауллыг хэдэнтээ шүүмжилсэн юм. Тавдугаар сард Ж.Пауэллын бүрэн эрхийн хугацаа дуусах боловч тэрбээр захирлуудын зөвлөлийн гишүүнээр 2028 оны нэгдүгээр сар хүртэл ажиллана. Харин Уоршыг ХНС-гийн тэргүүний албан тушаалд Сенат батлах ёстой.
Ж.Пауэлл нэгдүгээр сарын 11-нд мэдэгдэхдээ, өөрийг нь прокурорууд шалгаж эхэлснийг дурдаад “энэ бол мөнгө-зээлийн бодлогын хүрээнд миний гаргасан шийдвэрүүдээс үүдэн Д.Трамп надад дарамт шахалт үзүүлж буй хэрэг” гэжээ.
Харин Трамп энэ талаар юу ч мэдэхгүй гэдгээ хэлсэн байна.
Пауэллыг шалгаж эхэлснийг Сенат дахь хоёр намын гишүүд хатуу шүүмжилж байгаа юм. Шалгах ажиллагаа дуусах хүртэл хэнийг ч ХНС-гийн захирлаар томилохгүй гэдгээ Бүгд Найрамдах намаас сонгогдсон сенатч Том Тиллис мэдэгдсэн байна.
Б.Адъяахүү
Бямба - 02 сарын 21,
2026
Сэтгэгдэл11
ХНС гэгч бузар байгууллага НҮБ-ынхаа араас дампуурч алга болоосой. Америкийн засгийн газар америкийн татвар төлөгчдийн мөнгийг бузар ХНС аас зээлж авсан өрийн хүүг төлөхөд зарцуулдаг, америкийн татвар төлөгчдийн мөнгийг НҮБ-ын ажилчдын цалинг төлөхөд зарцуулдаг. ХНС нь америкийг өрөнд оруулдаг, НҮБ нь америкаас санхүүжилт татдаг аль аль нь хэрэгцээгүй байгууллага.
Долларыг хориод хувийн банкнуудын холбоо ХНС хэвлэдгийг та мартаад байна.
Тэнэг хүүрээ, НҮБ алга болвол Монгол мэт ийн олон улс орон өмгөөлөл хамгаалалгүй үлдэнэ шүү дээ. Монголын хувьд бол хоёр их хөрш маань хоёр том МАНГАС л болно доо !!!
НҮБ алаг болсон ч Монгол улс орших шаардлага байгаа тул улсаа үнэхээр ухаалаг хүнээр удирдуулах хэрэгтэй.
Бодлогын хүүгээ бууруулж долларыг унагах юм байна.Төлөөсийг нь доллар нөөц мөнгө нь байдаг дэлхий төлнө.Америкийн бүтээгдэхүүнүүд харин өрсөлдөх чадвар нь дээшлэнэ.
Хөрөнгө оруулагчид дайн болно гэсэн сургаар алтыг аль хэдийн маш ихээр худалдаж авсан. Одоо "дайн" эхлэх эсвэл нөхцөл байдал тодорхой болох үед тэд ашгаа түгжиж, алтаа зарж эхэлж байна. Энэ нь ханшийг доош татдаг. Хөрөнгө оруулагчид болон шинжээч нар Трампыг Ирантай үнэхээр цэргийн хүчээр нударгалах биш, харин "наймаа хэлэлцээр" хийж, Ираныг буулгаж авч чадна гэж харж байна. Орос Украинд гал зогсоож, Иранаас усан флотоо холдуулсан нь "Путин Трамп тохиролцсон" гэх сэжүүр өгсөн. Хэрэв томоохон хэмжээний Дэлхийн дайн биш, харин Трампын хэлснээр "хурдан бөгөөд шийдвэртэй" хязгаарлагдмал цэргийн ажиллагаа болно гэж үзвэл зах зээл тогтворжиж эрсдэлтэй хөрөнгө рүү (хувьцаа гэх мэт) мөнгө нь эргэж урсдаг. Хэрэв АНУ Ираныг цэргийн хүчээр нударгалах эсхүл хэлэлцээ наймаагаар" бүрэн хяналтдаа авч чадвал Дэлхийн геополитик "Түр дэг журам зуурын амар амгалан"-д орох боловч цаана нь илүү том, илүү аюултай "Шатрын нүүдэл" эхэлнэ.
Иран, Венесуэл, Украины асуудал шийдэгдсэний дараа Дэлхий дахинд дайтах эсвэл сөргөлдөх сонирхолтой дараагийн "тоглогчид" болон халуун цэгүүд ингэж өөрчлөгдөх болно. Иран 2026 онд суларснаар Ойрх Дорнодод хүчний хоосон орон зай үүснэ. Туркийн Ерөнхийлөгч Эрдоган Исламын ертөнцийн шинэ лидер болохыг хүсэж, Сири, Ливи, Кавказад нөлөөгөө тогтоохыг оролдоно. Саудын Араб бүс нутгийн хамгийн баян, нөлөө бүхий тоглогч болж, Израильтай эвсэж Ираны үлдэгдэл нөлөөг устгахын төлөө тэмцэнэ. Трамп болон АНУ-ын стратегийн хувьд Иран, Орос бол ердөө л "зам тотгор саад" юм. Тэдний гол бай бол Хятад юм. Яагаад гэхээр Хятад бол АНУ-ын Дэлхийн ноёрхолд заналхийлж чадах цорын ганц улс юм.
Ираны асуудлыг шийдчихвэл АНУ Ойрх Дорнодоос цэргээ бүрэн татаж, бүх анхаарал, нөөцөө Тайванийн хоолой болон Өмнөд Хятадын тэнгис рүү чиглүүлнэ. Энэ нь Хятадын хувьд хамгийн том айдас юм. Дайн дуусахгүй, харин 'эзэд' нь солигдож байна. Иран, Украин бол ердөө л АНУ, Оросын хоорондоо тохиролцож буй 'жижиг наймаа'. Үүний дараа жинхэнэ 'Их тулаан' Тайванийн хоолойд, технологийн салбарт Хятадын эсрэг өрнөнө. Дэлхий тайвшрах болоогүй, харин ч Трамп 'ар талынхаа хогийг' Иран, Венесуэлийг цэвэрлэчихээд үндсэн дайсан болох Хятад руу харах гэж байна. Иран бууж өгсөн ч Ким Жон Ун бууж өгөхгүй. Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй. Хэрэв Иран маргааш нөгөөдөр АНУ-д буулт хийвэл Ким Жон Ун "Бид л цөмийн зэвсгээ хадгалж үлдэхгүй бол Иран шиг болно" гэж үзээд зэвсэглэлээр хөөцөлдөхөө улам эрчимжүүлнэ. Тэр Трамптай "муур хулгана" болж тоглож чадах ч, хэзээ ч Цөмийн зэвсгээ хаяхгүй.
Дэлхийн геополитикийн "халуун цэг" Иранд сургуулилт нэрээр эхлэх үйл явц Хятадын удирдагчдын хувьд маш том "сэрүүлэг" болох дамжиггүй. Хятад улс Ираныг АНУ-ын анхаарлыг Номхон далайгаас холдуулах "дэлгэц" болгон ашиглаж ирсэн. Хэрэв Иран Трамптай тохиролцож хэлэлцээр хийвэл эсвэл АНУ Израилийн цохилтод орж суларвал АНУ-ын бүх "Армада" болон цэргийн хүч шууд Хятадын эрэг рүү, Тайвань руу чиглэнэ гэсэн үг. Хятадын Гадаад хэргийн яам өнөөдөр маш болгоомжтой мэдэгдэл хийж, "талуудыг биеэ барихыг" уриалж байгаа ч цаагуураа Иранд "Битгий бууж өг, бид эдийн засгаар дэмжинэ" гэсэн далд санааг өгч, Трампын тоглоомыг удаашруулахыг хичээж байна.
Хятад бол Ираны газрын тосны хамгийн том худалдан авагч юм. Ормузын хоолойд мөргөлдөөн гарвал Хятадын аж үйлдвэрүүдийг тэтгэдэг хямд тосны урсгал тасалдана. Энэ нь Хятадын эдийн засагт сааталт өгнө гэсэн үг. Үүний хариуд Хятад улс яаралтай Оросоос авах хий, тосны хэмжээгээ нэмэгдүүлэхээр Путинд санал тавьж байна. Гэвч Путин Трамптай аль хэдийн 2025 оны 8 сард Аляскад тохироо хийж эхэлсэн тул Хятад энэ удаад Орост ч бүрэн итгэж чадахгүй гацаанд орчихоод байна. Трамп Иранд Deadline өгөөд, түүнийгээ хэрэгжүүлж чадвал энэ нь Хятадад Хэрэв та нар Тайвань руу хөдөлвөл бид яг ингэж Deadline өгөөд довтлох болно" гэсэн шууд сануулга болно. Хятадын удирдагч Ши Жиньпин армийнхаа дээд тушаалтай нэр бүхий генералууд Жан Юшя, Лю Жэньли нарыг яг одоо цэвэрлэж байгаа нь Трампын эсрэг "дотроосоо нэгдмэл, ямар ч урвагчгүй армитай байх гэсэн айдастай алхам юм. Жан Юшя бол арми доторх хуучин үзэл баримтлалтай нэгэн бөгөөд Ши Жиньпинийг Тайванийн асуудлаар хэт эрсдэлтэй алхам хийхийг эсэргүүцэж байсан хүн.
Иран өнөөдөр пуужин харваж байгаа ч Хятад цаана нь хумсаа мөлжиж сууна. Яагаад гэвэл Иран бууж өгөх нь Хятадын хувьд 'амьд бамбайгаа' алдаж, Трамптай ганцаараа нүүр тулна гэсэн үг. Орос аль хэдийн Трамптай гар барьчихсан. Одоо Хятад 'дараагийнх нь би байх вий' гэхээс үхтлээ айж байна. Дайн бол зөвхөн пуужин биш, энэ бол Хятадыг дэлхийн тавцанаас шахан гаргах Трампын 'Их цэвэрлэгээ' юм. Иранд болох үйл явдал бол Хятадын хувьд "Ганцаараа сөрөх" эхлэл байж магадгүй. АНУ "ар талынхаа Иран, Венесуэлийг цэвэрлэж дуусаад, үндсэн өрсөлдөгч рүүгээ харах гэж байна. Дайтах сонирхолтой улсууд дуусахгүй. Харин ч Дэлхий "Олон туйлт" байснаа больж, АНУ болон Хятад гэсэн "Хоёр туйлт" шууд мөргөлдөөн рүү шилжиж байна.