Урт тексттэй нийтлэлээ түр азнаж энэ хэдэн зурагт тайлбар өгчих үү? Хараал зүхлээс айхаа байгаад бичээд байгаа хэрэг.
Миний хараалчид гэж гурван төрлийн хүмүүс байна:
1.Эх орноо хамгаалах шударга дайн (1), эзлэн түрэмгийлэх шударга бус дайны (2) ялгааг олж хардаггүй (ихэнхдээ тэнэг хүмүүс?). Орос ялаасай гэснээ л хараал зүхлээрээ илэрхийлдэг нэг хэсэг;
2.Оросоос мөнгө даалгавар авчихаад хэргээр гүтгэж үгүйсгэж хараадаг (өөр яалтай ч билээ, тэдний буруу биш, тэд ухаантай?), бүр тусгай подкаст ажиллуулаад жирийлгэж өгсөн, Путин унасны дараа, Орос ялагдсаны дараа эд яах бол гэхээс миний өр өвддөг;
3.Монгол-Зөвлөлтийн найрамдлын мананд эргэлтгүй төөрч яваа (бас л ихэнхи нь тэнэг?), бас ялаасай гэснээ хараал зүхлээрээ гадагшлуулдаг нэг хэсэг.
Иргэдээ ингэж сортолсонд уучлаарай. Өнөөдрийн хэдэн зураг.
№1 тайлбар. Би энэ 4 жилд шувтан ажиглалаа. Оросын ТВ, сайтуудаас харлаа. Украиныг, Европыг цөмийн пуужингаар газрын хөрснөөс арчина, хариу цохилт хатуу, Та нарын төсөөлөөгүй хатуу хариуг барина, одоо Лондон, Парис, Берлинг шууд устгая гэсэн Кремлийн суртал нэвтрүүлэг, оросын улс төрчдийн заналхийлэл хослоод тоогоо алдлаа. Заналхийлэгч дотор Путин ч өөрөө орчихсон манаргаж явна. Өнөөдөр ч сонсож л байна. Ёстой нэг дөжирлөө. Аргаа бараад оросын сөрөг хүчнийхэн Медведевээр нүүр хийгээд ийм зураг гаргаад ирж. Аман заналхийлэл хараал хоёрт нь цаад хязгаар, улаан шугам гэж алгаа.
№2 тайлбар. Украин тархи (ард түмнийх нь сэтгэхүй) лав 100 жил цаашаа эргэсэн байх аа. Хэд хэдэн үеэрээ Оросыг, орос хүмүүсийг үзэн ядна. Ийм их нүгэл үйлдсэн, үйлдсээр байгаа юм чинь тэгэхээс ч аргагүй. Харин би энэ тархийг баяжуулаад ганц өгүүлбэр хэлчихье. Оросын түрэмгий дээрэнгүй авир, байнгын заналхийлэл ба хараал, тэгээд байлдаж байгаа царай зүс. Ердөө л хүний амиар тоглоод байх нь тэр. Хариуд нь Украин дроны дайнд ёстой нэг гаршиж байнаа. Зеленский хэлж байна лээ: Өнөөдөр Оросын байнуудын 80 гаруй хувийг дроноор устгаж байна. Дроны ихэнхийг Украинд өөрсдөө үйлдвэрлэсэн. Зөвхөн өнгөрсөн жилд дроны цохилтоор 819737 бай устгасан гэж. Украин тархи хүний махан шуурганы эсрэг ажиллаж байна. Энэ зургийг тэгж уншлаа.
№3 тайлбар. Уран дүрслэлийн хувьд тааруухан ч хэлэмж нь ноцтой. Зеленскийн хэлснийг л нотлох зураг гэх үү дээ. Давшаад ирснийг нь устгаад байхад араас нь давшуулаад л байдаг. Оросын байлдааны тактик. Магадгүй стратеги ч юм уу? Би заримдаа гайхдаг юм. Энэ Путин гэж оросын ард түмнийг хэдэн саяар нь дайны гал руу илгээж хүн амаа зориудаар хорогдуулах тусгай даалгавартай хорлогч уу гэж? “2025 оны 12 дугаар сард манай анги нэгтгэлүүд 35000 эзлэн түрэмгийлэгчийг устгаж, эсвэл хүнд шархдуулан саармагжуулсан. Афганистанд 10 жил үргэлжилсэн дайны турш Зөвлөлтийн армийн алдсан цэргийн тоо нь манайд ердөө ганцхан сарын дотор алдсан хохирлын талтай ч тэнцэхгүй” гэж Зеленский хэлж байдаг шүү.
№4 тайлбар. Тайлбар бараг алга. Дэлхийн II дайны үеийн Нацистын Германыг ФАШИСТ гэж нийтлэг үгээр цоллодог бол одоогийн Путины Оросыг РАШИСТ хэмээн цоллож байна. Хийсэн үйлдэл нүгэл нь адил. Бусдын газар нутагт шунан эзлэн түрэмгийлэх дайн хийж байна. Фашистуудын үйлдсэнийг рашистууд давтаж байна.
№5 тайлбар. Оросын сөрөг хүчнийхний сошиалд цацсан плакат гэхээр юм даа. Хожим түүхийн өмнө Путиныг буруутгах тодорхойлолт энд бичигджээ. Манай орос хэлтэнгүүд уншаад ойлгоосой.
№6 тайлбар. “Эрхтэн дархтанд ээлтэй эрхэм коммунизм!”. Бас л плакат. Оросууд сошиалд оруулжээ. Жаахан хэтрүүлэгтэй болохоос яг л ийм л дээ. Миний үеийнхэн андахгүй. УБ-т сүү махны очер дийлдэхгүй, бид орос дэлгүүрийн үүд сахиад харуулд нь хөөгдөөд. Нийтийн хоол, хүнсний хангамж гэж маш энгийн ба хөгийн байлаа даа. Цаашаа ахмадууд өөрсдөө сэтгэ. Доголон нулимстай нүдэндээ социализмаа нэг дурсаад ав!
Зураач Тодын Отгонбаяр (Лондон зураач)
2026.01.29
Бямба - 02 сарын 21,
2026
Сэтгэгдэл27
Иранд дайн хийхээр ирж байгаа Америкийн цэргийн нөхдийн зорилго бол ёстой жинхэнэ эзлэн түрэмгийлэл гэж слава Украйнчууд хэлэхгүй. Хаа байсан америк, иранд аюулгүй байдлын үүднээс дайн хийх гэж байхад, Орос өөрийн хил залгаа Украйныг дураараа аашлаж Натогийн цэрэг байлгахыг зөвшөөрөхгүй.
Цагаач Лондолир зураачийн нүднээс гадна тархи нь бас долир юмаа! Ккк
Америк улс зүгээр мөрөөрөө амьдардаг улс руу хэзээ ч довтлохгүй дайрахгүй Баян чинээлэг улс байсан Венесуэлийг самарч ядууруулсан Мадуро өөрөө Америк улсыг олон удаа өдөөн хатгаж доромжилсон Чаддаг юм бол намайг амьдаар барьж ав харья өөрөө хэлсэн Америкчууд Мадурогийн хүслээр өөрийг нь баривчилж саатуулсан Иран ялгаагүй Америк улсыг өдөж доромжилдог Иран бол Путлерийн орос улсын холбоотон Иранчууд Путлерийн армид Шахед дроныг гол нийлүүлэгч Шахед дроныг оросууд ирангүйгээр ганцаараа хийж чадахгүй Ираны дэглэм унавал украйны ялалт байх болно Ираны дэглэмийн уналт дайныг хурдан дуусгах цаг хугацааг ойртуулах болно
2003 онд иракт цөмийн зэвсэг байгаах хэмээн дайрсан Америкчууд юу олоогүй, худал ярьсан. Иракийн ард түмэн зовжээ, эцэстээ улсыг сүйрүүлж гамшиг болгосон. Одоо ч мөн адил ираныг худал ярьж байгаад сүйрүүлэх гэж байна. Америк бол украйныг зүгээр ашиглаж оростой дайтуулсан болохоос оросуудад буруу байгаагүй.
Балай тэнэг минь ард түмэн нь өөрсдөө 1000 мянгаараа үхэлдэн тэмцэж бна. Америкууд Ираны газар нутгаар яахын эрх ашиг гэхдээ ард түмэнд хожоотой ердөө л ийм
Өө удахгүй америк буцаад грийнландыг дайрч эзлэхээр слава украйнчуудын дуу хоолой сонсогдохгүйгээр үүрд устаж алга болно.
thank s so mush
Энэ дүнхүү зураачийг тэр Лондон хоттой нь хамт цөмийн бөмбөгөөр хуйхлаад өгдөг болоосой Путин ! Ингэхэд тэр фашист гэдэг үг бол тийм муу үг биш шүү ! Улс орноо бодсон үндсэрхэг үзэлтнийг л хэлдэг юм ! Сайн ярьвал Чингис хаан ч гэсэн фашист хүн шүү !Биднүүсийг биш гёрмануудыг яагаад фашист гээд байдаг юм гээд италичууд их гомдолдог байсан ! Ромын лёгионы цэрэг чинь жинхэнэ фашист шүү дэ туг сүлд ёсолгоо нь гээд ! Одоо үёийн номёр нэг фашист чинь Трамп болчихоод байна ! Амёрикийг бодсондоо болоод дээдэлсэндээ болоод одоо Иран ру дайрч байна ! Муусайн англичуудын хоолны шавхруу горьдож наанаа дэмий байж байхаар Монголдоо ирж зургаа зур нөхөр минь ! ядаж Путинг зурахгүй юу !
Энэ хулгайчийг чимээгүй болговол Монголд төвөг болохгүй.
Орос улс Украинд болж буй дайнаас шалтгаалан Хятадаас эдийн засгийн хувьд хараат болох тусам Сибирьт Хятадын нөлөө асар хурдтай нэмэгдэж байна. Хятадад Сибирийн цэвэр ус, мод, байгалийн хий, алт, ховор элементүүд амин чухал хэрэгтэй. Сибирийн асар том газар нутагт хүн ам цөөрч байхад хил залгаа Хятадын мужуудад олон мянган сая хятад хүн суурьшиж байгаа нь "чимээгүй нүүдэл" хийх суурь болдог. Одоохондоо Орос, Хятад хоёр АНУ-ын эсрэг нэгдэж байгаа ч, цаанаа бие биедээ огт итгэдэггүй. Оросын цэргийнхэн Сибирьт Хятад улс хэт даварч байгаад маш их түгшдэг. АНУ энэхүү "үл итгэлцэл" дээр тоглолт хийх нь гарцаагүй. Нөгөөтэйгүүр Орос улс Сибирийг Хятадад "зүгээр алдана" гэдэг юу л бол? Оросын улс төрийн элитүүд болон цэргийнхэн Хятадыг өнөөдөр "стратегийн түнш" гэж нэрлэж байгаа ч, зүрхнийхээ гүнд тэднийг хамгийн том ирээдүйн аюул гэж харж, Сибирийг хамгаалах "нууц" болон ил аргуудыг хэрэглэсээр ирсэн.
Эмээ уу,,,,дебиль ээ,,,,
Оросын хуурай замын цэргийн хүч Хятадаас дутуу байж болох ч, тэдний цэргийн номлолд нэг тодорхой зүйл бий: "Хэрэв Оросын газар нутгийн бүрэн бүтэн байдалд аюул занал учирвал тактикийн "цөмийн зэвсэг хэрэглэнэ" гэдэг номлол юм. Сибирь бол Оросын эдийн засгийн "гэдэс". Хятад улс Цэргийн хүчээр түрэмгийлвэл Орос улс шууд цөмийн дайн эхлүүлэхэд бэлэн гэдгээ сануулсаар ирсэн. Энэ нь Хятадыг "зөөлөн хүч" буюу эдийн засгаар дамжин нэвтрэхээс өөр аргагүй болгож байгаа юм. Хойд хөрш маань хүчний тэнцвэртэй байх нь Монгол Улсын тусгаар тогтнолын хамгийн том баталгаа юм Орос улс ч үүнийг маш сайн ойлгож байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд Хятадын хил дагуух цэргийн хүчин чадлаа "чимээгүйхэн" зузаатгасаар байна. Орос улс Украинд дайтаж байгаа ч Сибирь, Алс Дорнодыг хариуцсан Дорнод цэргийн тойргынхоо үндсэн цөмийг хөндөөгүй үлдээсэн. Амар мөрний дагуу болон Байгаль нуурын орчимд агаарын довтолгооноос хамгаалах S-400 системүүдийг шинээр байршуулж, пуужингийн ангиудыг нэмэгдүүлсэн.
Хятадын хилээс ердөө 50-100 км зайд орших Хабаровск, Владивосток, Благовещенск хотуудын орчимд хуурай замын цэргийн томоохон ангиудыг байнгын бэлэн байдалд байлгаж байна. Орос улс Хятадын хилийн ойролцоо алсын тусгалтай, цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай "Искандер-М" пуужингийн бригадуудыг байршуулсан. Энэ нь Хятадын цэргийнхэнд өгч буй шууд дохио юм. Хэрэв Хятад улс хуурай замын цэргээр Монголын нутаг Сибирь рүү цөмөрвөл Орос улс Хятадын гүнд байгаа цэргийн удирдлагын төвүүдийг устгах чадвартай гэдгээ харуулж байгаа хэрэг. Орос улс Сибирийг хамгаалах стратегийнхээ нэг хэсэг болгож Монгол Улсыг бүфер бүс болгож ашигладаг. Манай улсап Жил бүр болдог ‹‹Сэлэнгэ›› хээрийн сургуулилт нь үндсэндээ Хятадын хилээс ирж болох "террорист" эсвэл "зэвсэгт бүлэглэл"-ийн дайралтыг Ар, Өвөр Монголын хил дээр яаж хамтарч зогсоох вэ гэдэг бэлтгэл юм. Энэхүү сургуулилтаар нь Бээжинд "Монгол бол Оросын аюулгүй байдлын бүс" гэдгийг сануулж буй хэрэг.
Сибирийн хойд эрэг дагуу Орос улс "Төмөр гинж" мэт цэргийн баазуудыг сэргээж байна. Якут ба Чукотка бүсэд "Арктикийн цэргийн ангиуд"-ыг байгуулж, өндөр технологийн радаруудыг суурилуулсан. Шалтгаан нь Хятад улс өөрийгөө "Хойд мөсөн далайд ойр улс" гэж зарлаж, энэ бүс рүү хөлөг онгоцнуудаа илгээх болсон тул Орос улс Сибирийг хойд талаас нь ч давхар хамгаалж эхэлсэн. Орос улс БАМ (Байгаль-Амарын зам) болон Транс-Сибирийн төмөр замын дагуу цэргийн дэд бүтцийг эрс шинэчилж байна. Төмөр замын цэргүүд нь дайны үед хэдхэн хоногийн дотор Оросын төв хэсгээс сая сая цэргийг Сибирь рүү зөөвөрлөх ложистикийг хариуцдаг. Нөгөөтэйгүүр Орос улс Сибирь дэх Хятад иргэдийн шилжилт хөдөлгөөнийг маш анхааралтай хянадаг. Хятадуудад газар өмчлүүлэхгүй байх, Сибирийн ойн олборлолтод хязгаар тогтоох зэрэг хуулиудыг Оросын орон нутгийн иргэд маш хүчтэй шаарддаг.
Оросын ФСБ (Тагнуулын алба) Сибирь дэх Хятадын хөрөнгө оруулалттай компани бүрийг "үндэсний аюулгүй байдал" гэдэг өнцгөөс хянаж байдаг. Орос улс Сибирьт зөвхөн Хятадыг байлгахгүй байхыг хичээдэг. Тэд Сибирийн төслүүдэд Энэтхэг, Вьетнам, магадгүй ирээдүйд Японыг татан оролцуулах замаар Хятадын монополийг задлахыг оролддог. Энэ нь Хятадыг Сибирьт "ганцаараа дураараа дургих" боломжийг хязгаарлаж байгаа юм. Хэдийгээр Орос Сибирийн бүс нутгаа хяналтад хамгаалж байгаа ч, Орос улс Украинд дайтаж суларсаар, Хятадын юань болон технологиос 100% хамааралтай болбол Сибирийн баялгийг Хятадын тогтоосон үнээр, тэдний нөхцөлөөр өгөхөөс өөр аргагүй болно. Энэ нь "газар нутгаа алдахгүй ч, баялгаа алдах" гэсэн үг. Хятадын хөрөнгө оруулалтаар баригдсан төмөр зам, хийн хоолойнууд нь эргээд Оросыг "барьцаанд" оруулна.
Нөгөөтэйгүүр АНУ Орост нэг л зүйлийг сануулдаг: "Та нар Өрнөдтэй тэмцэж байх хооронд чинь Хятад улс ар дагзнаас чинь хутга шааж, Сибирийг чинь залгих гэж байна. Хэрэв Оросын элитүүд үүнийг ухаарвал ирээдүйд тэд Хятадын эсрэг АНУ-тай нууц тохиролцоо хийж, "Сибирийг аврахын тулд сонголтоо хийж магадгүй юм. Орос Сибирийг хамгаалж үлдэх нь манай Монгол Улсад ашигтай. Орос улс гаднаа Хятадтай "найз" мэт харагдавч, Сибирь дэх цэргийн байршил нь 180 градус Хятад руу чиглэсэн байдаг. Тэд Хятадыг "найдваргүй холбоотон" гэдгийг маш сайн мэддэг учраас Сибирийг хэзээ ч хамгаалалтгүй орхихгүй.
За энийг хөтөлдөг хүн бас л Улаантан=Цагаантан гэдэг нэг талыг баридаг хүн байна даа
Монгол улс яг л маш ядуу айл шиг болжээ. Гэрийн эзэд нь (Монголын ард түмэн нь) ямар ч ажил хийхгүй, гэрийхээ доторх өнгөтэй өөдтэйг бүхнийг бүгдийг нь бусдад зарж (Монгол улс юм үйлдвэрлэдэггүй тул ганцхан ашигт малтмалаа гадагшаа зардаг) хоолоо арай хийж олж иднэ. Тэгээд гэрийхээ бүх юмыг зарж дуусаад бусдаас мөнгө зээлж (Монгол улс гадаадаас 40-өөд их наядын зээл авчээ) зээл, зээлийн хүүгийн өрөнд орж хоолоо арайхийж олж иднэ. Хүүхдүүдээ ойролцоо айлд зарцлагдаж хонь мал маллуулахаар (Монголын 200 мянган залуус гадаад улсад боолын хөдөлмөр эрхлэдэг) явуулна. Монгол орон сүүлийн 30 гаруй жил найрамдалт Оросоос нүүр буруулаад, дээрэмчин Америкийг дагаад мөхөл сүйрлийн ирмэгт тулж иржээ. Аюутугай, мэдтүгэй.
Орос сөнөтүгэй
Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй юм даа. Украйн удахгүй бууж өгөх нь тодорхой. Тэр цагт юу гэх юм бол доо. Сонин мн ч оросыг үзэн ядагч гэдэг нь ойлгомжтой байна.
Янзтай хэлжээ
Энэ нэг сэжгийн гуйлгачин өвгөн хөөрхий гуйлга гуйхын тулд маникурт боол хийж тролдож суудхг бхдаа
Сэжгийн хужааг устгаасай
ер нь одоо шударга ариун гэх ойлглт байхгйү болоод байгаа ш дээ. 2 Муугаас алийг нь сонгох вэ? гэхээр л Оросоос холдуулж өмнө зүг рзз болгох гээд байх юм.3 дагч хөрш гэх юм түү май болж байгааг сүүлийн үеийн о/улсын байдал харуулж байна ш дээ.
Монгол улс яг л маш ядуу айл шиг болжээ. Гэрийн эзэд нь (Монголын ард түмэн нь) ямар ч ажил хийхгүй, гэрийхээ доторх өнгөтэй өөдтэйг бүхнийг бүгдийг нь бусдад зарж (Монгол улс юм үйлдвэрлэдэггүй тул ганцхан ашигт малтмалаа гадагшаа зардаг) хоолоо арай хийж олж иднэ. Тэгээд гэрийхээ бүх юмыг зарж дуусаад бусдаас мөнгө зээлж (Монгол улс гадаадаас 40-өөд их наядын зээл авчээ) зээл, зээлийн хүүгийн өрөнд орж хоолоо арайхийж олж иднэ. Хүүхдүүдээ ойролцоо айлд зарцлагдаж хонь мал маллуулахаар (Монголын 200 мянган залуус гадаад улсад боолын хөдөлмөр эрхлэдэг) явуулна. Монгол орон сүүлийн 30 гаруй жил найрамдалт Оросоос нүүр буруулаад, дээрэмчин Америкийг дагаад мөхөл сүйрлийн ирмэгт тулж иржээ. Аюутугай, мэдтүгэй.
Сайхан Монгол эх орныг минь Э.Бат-Үүл, С.Зориг, Да.Ганболд, М.Энхсайхан, Н.Энхбаяр, С.Баяр, Баярцогт, Сайханбилэг, Ж.Энхбаяр, Н.Учрал, Ж.Занданшатар мэтийн өөрсдийгээ улс төрчид гэх 40 мянгатын гэнэхэн хэдэн залуус 30 гаруйхан жилд самарчихлаа шүү дээ. Одоо Монгол улс дахиад 100 жил өндийж босохгүйгээр нийгэм, улс төр, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, ёс суртахуунаар дорйтлоо шүү дээ. Хайран сайхан Монгол эх орон минь. Дээрх нэр дурьдсан монгол залуус болон монгол эх орон минь сүүлийн 30 гаруй жил дэлхийг жанжлах дээрэмчин Америкийн том геополитикийн бодлогын золиос боллоо шүү дээ. Монголчуудаа нойрноосоо сэрцгээ !!!
Итгэлт баян шиг залж бна даа.