Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
Хүн төрөлхтөнд зам, мөрийг нь заадаг, чиглүүлдэг нэгэн “Үнэмлэхүй хүчтэн, ижилгүй ухаантан” байдаг. Энэ бол түүх нь, уламжлал нь, яваад ирсэн замнал нь, өнөөдрийн бодит байдал нь юм. Энэ бүгдийгээ сайн мэддэг, зөвөөр ойлгодог, цаашид хэрхэхээ оновчтой товлодог хаан хүн, ерөнхийлөгч, үндэсний элит давхраа, тэргүүний сэхээтнүүд алдаа гаргалгүйгээр улс орноо удирдаж ялалтнаас ялалтанд хүрч байдаг. Энэ бол дэлхий дахины түүхээр олон удаа нотлогдсон үнэн юм. Эсрэг тохиолдол бүхэн л аюул, сүйрэл авч ирдэг.
Түүхийн зөвлөх, үндэсний аюулгүй байдлын зөвлөх, гадаад харилцааны сайд нар нь шаардлага хангах түвшинд бэлтгэгдээгүй улс орон бүр элдэв зөрчилд байнгад шахам орж, өртөж, олон улсын тавцанд нэр хүндээ алддаг. Зарим нь бүр наана хэлэхэд онигооны баатар, цаана хэлэхэд төр улсаа ч мөхөөж байсан түүх буй...
Дээр дурдагдсан утга санаа, үзэл үнэлгээний үүднээс Украин дахь хямралын угийн шалтгааныг яг үнэнээр нь, голоор нь тайлбарлаж болох юм. Жижигхэн өгүүллийн хүрээнд товчхоон авч үзье. Буруу, зөрүүг нь уншигчид залруулна бизээ. 20, 21 дүгээр зууны Украин бол нутаг дэвсгэрийн хувьд ч элдвийн цуглуулга, хүн амын хувьд ч элдвийн цуглуулга, шашин, соёлын хувьд ч олон янз, дүрсэлж хэлбэл сүүлийн зуунууд дамнан зохиомжлогдсон (монтаж) улс юм. Нэгэн том угсаатны өөрийн нь хувьсал, хөгжлөөр бүтэж буй болсон бэх бат тогтолцоо, салшгүй, бутаршгүйгээр гагнагдсан ард түмэн, хүн зон биш гэсэн үг. Хөрш зэргэлдээ орших бүх улс орноос авсан гэгдэх газар нутаг, хэл ба соёл өөр хүн ард, өнгөрснөөс үлдэж хоцорсон ил, далд элдэв маргаан, сөргөлдөөн, ер нь юм юм л байгаа. Тэр бүхэн нь элэгдэх, балрах, уусах, арилах яагаа ч үгүй, ёстой л “үхрийн бөөр шиг алаг” улс орон шүү дээ! Энэ хэврэгхэн байдал нь Украиныг эмзэгхэн төр улс болгож, анхны л сорилт, бэрхшээлээр задрах, салахад хүргэх магадлалтайг Англо-саксууд ч, мөн оросууд ч мэдэж байсан нь лавтай юм. Тийм дээрээс ч барууныхан нийлж нэгдээд л Украиныг осолтой замруу түлхээд оруулчихлаа. Харин оросууд Украины удирдлагад энэ байдлыг нь ойлгуулах гэж элдвээр л оролдсон. “Эр, эм томоохон улстөрчдийн” нь хэн нь ч энэхүү онцлогоо тооцох ухаан, болгоомжлолгүй, гэнэхэн, тохиолдлын хүмүүс байж таарсан нь нөхцөл, байдлыг дорхноо л хүндрүүлж, өөрсдөө ч бусдад олзлогджээ.
Өвөрмөц байдал, онцлогоо тун нягт нямбай тооцож дотоод, гадаад бодлогоо явуулах, ядаж л 100-150 жилийн туршид үндэсний цөөнхүүдээ өөртөө дасгаж, уусгаж авах нь зөв байв. Хрушёвын үед Украинд харъяалагдах болсон Крымийн хойг, Крымийн татарууд гэхэд л хэл, соёл, түүхийн ухамсраар их л ялгаа, зөрөөтэй шүү дээ.
Карпат орчмын мажарууд болон бусад угсаатны цөөнхүүд ч гэсэн өөр өөрсдийн түүх, хэл, соёл, шашин, уламжлалруугаа л татагдана, дээдэлнэ, орхисон, мартсан бүхнээ сэргээх гэж л тэмүүлнэ. Аль ч тивд тийм л байж ирсэн... Украины газарзүйн байрлал ч гэсэн олон олон сонирхол, эрх ашгийн зангилаа болдог. Хар далайн боомтууд, цэргийн баазууд стратегийн чухал ач холбогдолтой. Атлантын далай, Энэтхэгийн далайруу гарах зам, боломжийг нь хэн ч тооцно, сонирхоно... Дайн, самуун үүсэх, нөхцөл байдал ээдрээтэх аваас салан тусгаарлах санаа, оролдлого ёстой 4 зүг, 8 зовхист ч гарч мэднэ. Энэ нь бүс нутгийн аюулгүй байдалд муугаар нөлөөлөх нь ч тодорхой юм. Үндэсний цөөнхүүдтэйгээ тун ухаалаг, хүлээцтэй харилцаж байж л уусах, уусгах процесс хэвийн явагдаж дуусдаг жамтай. Хэл, заншил, соёл, шашин, суртлаар нэгдэж өөриймшнө гэдэг бол хүчээр хийгддэг ажил биш. “Яарвал даарнаа” гэх үг, утга энд хууль мэт биелдэг нь түүхээр түмэнтэй нотлогдсон үнэн болно. Украин төвийг сахисан орон байхын чухлыг одоогоос 20-иод жилийн өмнө Орос болон АНУ-ын удирдлага ойлголцож, бас тохиролцсон ажээ. Энэ тохиролцоог Украин зөрчсөн нь том алдаа юм. НАТО-гийн зэвсэг, техник, цэргийн баазуудтай хил залган орших нь Оросын хувьд байнгын том аюул, түгшүүр болох нь ч тодорхой. Нацизм, фашизм, милитаризм, реваншизм сэргэх аюул, эрсдэлээс болгоомжлох ухаан Оросын эрх баригчдад даан ч дээ байлгүй яах билээ! Байсан, тооцсон болохоор л Украин НАТО-д элсэхгүй байхыг Оросын тал шаардаж зөвшөөрүүлжээ. Гэтэл Украин, НАТО, АНУ, Европын орнууд хэлэлцэж тохиролцсон бүхнээсээ олон дахин няцаж, Оросын Холбооны аюулгүй байдлыг хөсөр хаяж, Оросод стратегийн цохилт өгөх, Оросын холбоог задлах, бутлахыг оролдов.
Ийм санаархлын эзэн болсон төр, улсыг НАТО-д элсэхийг Орос ямар ч болзлоор зөвшөөрөхгүй нь тодорхой юм. НАТО цэргийн хүч, зэвсэг, техникээ Украинруу, Хар далайн боомтуудруу татах, төвлөрүүлэх, ашигтай байршлыг эзэгнэх гэнэ шүү дээ.
Энэ нь цөмийн зэвсэг ихтэй АНУ болон Оросын Холбооны хоорондох зөрчил болж хувирна. Иймэрхүү нөхцөл, байдал Мексик, Куба, Канадын аль нэгэнд нь буй болохоос АНУ аль байдгаараа л болгоомжилно, эсэргүүцнэ биз дээ? Хэн ч гэсэн ойлгохоор зүйл юм. Улстөрчдийн хувьд бүр ч тов тодорхой. Ийм ирээдүй ирэх, үүсэх аюулыг Ленин, Сталин, Хрушёв, Бережнев нарын үеийнхэн бол таамаглах аргагүй байв. Киев, Москва хоёр хоорондоо байлдах цаг ирнэ гэж хэн төсөөлөх билээ. Горбачёв, Ельцин нар бол ийм аюул, хувьслыг урьдаас олж харах зиндааны улстөрч биш. Харин Путин л төгссөн сургууль, ажиллаж байсан орчин, баруунд байсан он жилүүддээ таньж, тодолсон бүхэндээ тулгуурлан Украинаас нүүрлэж болох аюулыг их эрт олж харсан хүн юм. Хөрш зэргэлдээ оршдог орнууд нэг нэгнийхээ, бусдынхаа эрх, ашгийг ойлгож, хүндэтгэж, амлалт, тохиролцооноосоо буцахгүй байх нь чухал билээ. Хүрээлэн буй орчиндоо гологдох, найдваргүйд тооцогдох нь сайны шинж ер биш. Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа. Ард түмэн нь, хөршүүд нь энэ байдлыг нь ойлгож эхэллээ. Засрах, зөв зам дээр гарах нөхцөл, тохироо нь бушуухан л бүрдээсэй билээ! Украин дахь өнөөгийн бурангуй дэглэмийг хамгаалж тулалдах эрчүүд, хүн хүч жилээс жилд л цөөрсөөр, бүр алга болох бизээ. Хүн амын бараг л хагас нь дүрвээд, гараад явчихлаа шүү дээ. Зохиомлоор буй болсон төр улсад жинхэнэ эх орончид мэдээжээр маш цөөхөн байдаг нь үнэн юм. Хүчинд автаж, баривчлагдаж цэрэг хувцас өмссөн эрчүүдэд, мөн хариас ирсэн хөлсний хүмүүст амь хайргүй тулалдах сэтгэл, зүтгэл байдаггүй нь үнэн. Израйль, НАТО хоёр мөн ч хүйтэн, цэвдэг, энэрэлгүй ааш авир гаргах болчихлоо. Тэд цааш цаашдаа яах л бол...
Буруу сэхэх эмгэгт автсан еврейн улсын (Израйль) элит давхрааны улстөрчид, мөн ёс суртахууны уналтанд орж ялзарсан хөгшин Европын гоомой элитүүд хүн төрөлхтөнг нэлэнхүйд нь хорлож мэдэхээр болчихоод байна. Энэ бол санаатай харлуулалт, хэтрүүлэг, гүтгэлэг биш шүү! Энэ зуун дахь цэрэг эрс, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хамгийн том оршуулгын газруудыг тэд л буй болголоо. Энэндээ сэтгэл нь зовсон, хямарсан шинж тэдэнд ер алга! Гэтэл нөгөө талд нь хэдхэн жилийн дотор маш том өөрчлөлт, дэвшил, бүр цэрэг зэвсэгт гарсан хувьсгал гэхээр хүчирхэг зэвсгүүд Оросод бүтээгдчихлээ. Өндөр хурдтай дунд зайны далавчит пуужин (орешник), мөн цөмийн хөдөлгүүртэй алсын зайны далавчит пуужин (Буревестник – салхич шувуу), цөмийн хөдөлгүүртэй усанд шумбагч далавчит пуужин (Посейдон – далайн бурхан) бүтээж туршиснаараа Оросын Холбоо зэвсэглэлийн чадавхаараа дэлхийд тэргүүллээ. Энэ гурван далавчит пуужинг амдан барих, угтан сөнөөх боломжгүй. Тэд гурвуулаа цөмийн цэнэгт хошуу зөөх боломжтой. Хэдэн ч цагаар нислэг, шумбалт хийх энергийн нөөцтэй юм. Дэлхийн том дайн гарах аюулыг эдгээр пуужингууд энэ зуундаа хазаарлан барих болно. Энэнийг өвгөрөх насны, юм үзэж нүд тайлсан Трамп яг таг ойлгож байгаа нь маргаангүй.
НҮБ-ын үйл ажиллагааны 80 жилийн туршлагаас үзэхэд аль нэгэн том, хүчирхэг улс жанжлаад эхлэх аваас НҮБ бараг хэрэггүй болчихдог нь амьдралаар нотлогдлоо.
Ядаж л аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд нь тус бүрдээ л нэг том төв болж, дэлхий дахин олон төвтэй байж, төвүүд нь ч аль нэгэндээ захирагдаж ер болохгүй юм байна. Хүйтэн дайнд ялагч боллоо гэж өөрсдийгөө хэт дөвийлгөж үнэлээд, дээр нь нэмээд дэлхийн 2-р дайнд гүйцэтгэсэн үүргээ ЗХУ-ынхаас дээгүүрт тавьж худал сурталчлаад, бас дээр нь нэмээд дүр эсгэсэн ардчиллаар бамбай хийж АНУ-ын элитүүд 30 гаруй жил зоргоороо загналаа шүү дээ. Тэр бүхэнд нь НҮБ хориг, саад болж ер чадсангүй! Тийм болохоор л дэлхий нийт олон төвтэй тогтолцоог өнөөдөр ил, далд дэмжиж, бүр хүсэмжилж, алга ташин угтаж, баяр хүргэх боллоо шүү дээ. Харамсалтай нь Барууныхан энэ бодит байдлыг ч ойлгохгүй, хэрээ ч мэдэхгүй, буруу сэхэх, өөрсөд нь аюул авч ирэх зам дээр зогсож байгаагаа ч ер ухаарахгүй байгаа юм. СССР-ийг задалсан шигээ Оросын Холбоог задлах, далай их газар нутаг, баялгийг нь хувааж авах гэсэн шунал нь Барууныхныг хямралруу, бүр дампуурал, сүйрэлрүү ч хөтөлж мэдэхээр болчихлоо. Ямар ч болов тэдний нэр, хүнд Оросын Холбооны хувьд доод цэгдээ хүрч уналаа. Дэлхийн хэмжээнд ч мөн унасаар, өнгөрсөн түүх дэх нүгэл бүхэн нь ч эргэж дурсагдсаар, итгэл алдрах чигт нөлөөлсөөр байна. Үйл явдлын ийм эвгүй өрнөлд хэн цэг тавих байна аа? Трампын дараа АНУ-ын гадаад бодлого хаашаа эргэх бол, буруу талруу юу, зөв чигтээ юү? Даяаршил, либеральчлал, ардчиллын уриа, лоозонгоор гул барьж элдэв бурангуй зорилгоо хэрэгжүүлэх гэж оролддог “улстөрчдийг” шүүмжилснээрээ би мөнхүү үзэл, онолуудыг үгүйсгэж, эсрэг нь тэмцэж байгаа биш шүү. Тэдний хуурамчлал, дүр эсгэлт, луйвар, булхайг л илчилж буй юм. Манайхан одоо энэнийг ойлгохтойгоо болж хэрсүүжсэн гэдэгт би эргэлзэхгүй байгаа болно.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Лхагва - 02 сарын 18,
2026
Сэтгэгдэл92
Orosyn muu omxii troll yu yu xutsaad bnaa??? Meddeg yumaa l yarina shuu! Ter xulmast ivanuuddaa yar'.
Америк яагаад украйны дэмжихгүй, одоо дайныг хэлэлцээр хийж зогсоох гээд байгааг сайн тайлбарлаж өгнө үү. Чиний украйнчууд үнэхээр балиар хүмүүс.
Жирийн Украйн иргэд нацист алиалагч Зелягийн алтан жорлонгийн төлөөсөнд амь үрэгдэж байна!
Чулуунжав абугай,,,,цагаан сарын идээ будаагаа эвсиковоор даалгачих гээд л,,,элдвийн юм бичээд байнадаа,,,янз нь,,,,гях,,гяхх,,гяхх,,,
Ха ха. Жинхэнэ либерал ардчилал донгосдог гамингийн АН н манкурт боолын хариулт мөн байна. Чи хаана сууж байгаад гараад ирэв. Бүх дэлхий даяараа украйны эрх баригчдын авилга, тансаглалыг ярьж байхад чи байхгүй л байжээ дээ.
1980-аад оны сүүл үеийн "Үнэн" сонины нийтлэл шиг юм байна!!! Сонин содон ч юм шиг? Бичлэгийн утга, байр суурь нь Оросууд бичиж өгөөд энэ өвгөн орчуулаад тавьчихсан юм уу гэж харахаар юм байна?! Гэхдээ энэ бол зүгээр нэг инээдмийн зүйл биш шүү!! Хүүхэд залуусын оюун ухаанд маш хортой, суртал нэвтрүүлгийн чанартай зүйл байна: үүнийг уншсан залуус ийм л гаж буруу ойлголттой хоцорно!!! Оросын ОРТ, НТВ-ийн суртал нэвтрүүлэгч нар л иймэрхүү юм ярьдаг, одоо оросууд нь ч итгэхээ больж байх шиг байна!!!
Социализмын үед хоолоо олж идэх хамгийн хялбар арга бол ЗХУ, ЗХУКН, МАХН, төрийн удирдагчдыг уран гоё үгээр магтах, мөн Барууны орнуудыг хайр найргүй муулах, гүтгэж гүжирдэх байсан. Өгөр даасан коммунист сурсан зангаараа аяга хоолоо олж идэж байна даа...
энэ хүн нэг нотой шүү
Ишш чааваас да Чулуунжав гуай одоо та болио үнэхээр хоцрогдож эх орон тусгаар тогтнолоо хамгаалан байлдаж байгаа украйн улсыг даян дэлхийн хүн ард ойлгож дэмжиж байна
Украйнчууд иргэний дайн хийж байгаад орос гаралтай украйн иргэдээ геноцид хийсэн гэж Америк хүртэл хүлээн зөвшөөрч байна. Одоо украйнаас дайныг зогсоох тухай асуух цаг болсон, эсвэл оросын цэргийнхэн дайны талбарт шийднэ.
овоо тэнэг гаруу
Нэг сонирхол татаж байгаа асуулт байна. АН та нарын тархийг ямар технологиор яаж угаахаар та нар ийм сэтгэх чадваргүй манкурт боолууд болдог юм бэ
Чи өөрөө шал тэнэг гар бн
Өөрийгөө бас судлаач гэчихжээ. Судлаач хүн олон талын өнцгөөс харж дүгнэлт хийдэг болохоос ганц талын хошного долоодоггүй байгаа шүү.
Бас профессор шүү, кккк. Социализмын үед Буриадуудыг өөр сармагчингаас гаралтайг харуулсан олон Буриад хүн Доктор болсон гэдэг. Социализмын үеийн жинхэнэ үзэл сурталч профессор. Чулуун гуай, одоо 1990, 1980 он биш өнөөдөр 2026 оны таны үзэл сурталд автах цэцэрлэгийн хүүхэд ч байхгүй....
Хөөрхий энэ Өвгөн болоод өвгөнийг дэмжигч нарт Орос гахай нь агуу л байх.Харин Оросуудын хувьд энэ өвгөн бол зүгээрэл нэг муу аймхай өмхий ХОНЬ чугча чурка шдээ.
Заавал натогийн гишүүн болно гээд украйны үндсэн хуульд тусгасан тэгээд крымд америкийн цэргийн бааз байгуулна гээд украйны засгийн газрын гаргасан шийдвэр нь одоо хүртэл цуцлагдаагүй. Ийм улс оросын европын хэсэгийн гүн үрүү цөмрөөд орсон байлалтай байхад аюулгуй байдал нь алдагдахгүй дээ гэж путин бодоод сууж чадах уу. Орос америкийн цэргийн бааз байгуулах боломжгүй болгоод бас натоод элсэхгүй байлгахын тулд юу ч хийхээс буцахгүй байх нь оросын цорын ганц боломж болчихож байгаам. Оросын түрэмгийлэл нь үүнээс үүдэлтэй. Хэрвээ украйн заавал натоод элсэнэ гэсэн заалтаа үндсэн хуулиасаа хасаад америк натогийн цэргийг нутагтаа байрлуулахгүй байх амлалт өгөх юм бол энэ дайн шууд зогсоно.
Иранд дайн хийхээр ирж байгаа Америкийн цэргийн нөхдийн зорилго бол ёстой жинхэнэ эзлэн түрэмгийлэл гэж слава Украйнчууд хэлэхгүй. Хаа байсан америк, иранд аюулгүй байдлын үүднээс дайн хийх гэж байхад, Орос өөрийн хил залгаа Украйныг дураараа аашлаж Натогийн цэрэг байлгахыг зөвшөөрөхгүй.
“””Натод элсэнэ””гэсэн нэг үг байтугай цэг тасалбар ч украины үндсэн хуульд байхгүй ээ,,,дебиль ээ,,,,яг бөгспутин шиг,,, шууд,,,,ХУДЛАА шаах юмдаа,,,
Нато болон европын холбоонд элсэнэ гэсэн заалт одоо ч үндсэн хуулинд нь байгаа. Зеленский өөрөө зөрүүдлээд байгаа юм биш. Харин үндсэн хуулийнхаа дагуу л ажиллаж байгаа юм. Дайныг зогсоохын тулд үндсэн хуулиа заавал өөрчлөх шаардлагатай
Нато болон европын холбоонд элсэнэ гэсэн заалт одоо ч үндсэн хуулинд нь байгаа. Зеленский өөрөө зөрүүдлээд байгаа юм биш. Харин үндсэн хуулийнхаа дагуу л ажиллаж байгаа юм. Дайныг зогсоохын тулд үндсэн хуулиа заавал өөрчлөх шаардлагатай
Мөдхөөн Дунлад Ази, Дорнод Сибирьт АНУ-ын цэргийг баазууд бий болно доо !!!Монголыг Хятадын аюулаас ХХ|-ХХ|| зуунд аврах баталгаа нь тэр болно шүү !!!
Заавал натогийн гишүүн болно гээд украйны үндсэн хуульд тусгасан тэгээд крымд америкийн цэргийн бааз байгуулна гээд украйны засгийн газрын гаргасан шийдвэр нь одоо хүртэл цуцлагдаагүй. Ийм улс оросын европын хэсэгийн гүн үрүү цөмрөөд орсон байлалтай байхад аюулгуй байдал нь алдагдахгүй дээ гэж путин бодоод сууж чадах уу. Орос америкийн цэргийн бааз байгуулах боломжгүй болгоод бас натоод элсэхгүй байлгахын тулд юу ч хийхээс буцахгүй байх нь оросын цорын ганц боломж болчихож байгаам. Оросын түрэмгийлэл нь үүнээс үүдэлтэй. Хэрвээ украйн заавал натоод элсэнэ гэсэн заалтаа үндсэн хуулиасаа хасаад америк натогийн цэргийг нутагтаа байрлуулахгүй байх амлалт өгөх юм бол энэ дайн шууд зогсоно.
Заавал натогийн гишүүн болно гээд украйны үндсэн хуульд тусгасан тэгээд крымд америкийн цэргийн бааз байгуулна гээд украйны засгийн газрын гаргасан шийдвэр нь одоо хүртэл цуцлагдаагүй. Ийм улс оросын европын хэсэгийн гүн үрүү цөмрөөд орсон байлалтай байхад аюулгуй байдал нь алдагдахгүй дээ гэж путин бодоод сууж чадах уу. Орос америкийн цэргийн бааз байгуулах боломжгүй болгоод бас натоод элсэхгүй байлгахын тулд юу ч хийхээс буцахгүй байх нь оросын цорын ганц боломж болчихож байгаам. Оросын түрэмгийлэл нь үүнээс үүдэлтэй. Хэрвээ украйн заавал натоод элсэнэ гэсэн заалтаа үндсэн хуулиасаа хасаад америк натогийн цэргийг нутагтаа байрлуулахгүй байх амлалт өгөх юм бол энэ дайн шууд зогсоно.
Эргүү пзду вэ
Заавал натогийн гишүүн болно гээд украйны үндсэн хуульд тусгасан тэгээд крымд америкийн цэргийн бааз байгуулна гээд украйны засгийн газрын гаргасан шийдвэр нь одоо хүртэл цуцлагдаагүй. Ийм улс оросын европын хэсэгийн гүн үрүү цөмрөөд орсон байлалтай байхад аюулгуй байдал нь алдагдахгүй дээ гэж путин бодоод сууж чадах уу. Орос америкийн цэргийн бааз байгуулах боломжгүй болгоод бас натоод элсэхгүй байлгахын тулд юу ч хийхээс буцахгүй байх нь оросын цорын ганц боломж болчихож байгаам. Оросын түрэмгийлэл нь үүнээс үүдэлтэй. Хэрвээ украйн заавал натоод элсэнэ гэсэн заалтаа үндсэн хуулиасаа хасаад америк натогийн цэргийг нутагтаа байрлуулахгүй байх амлалт өгөх юм бол энэ дайн шууд зогсоно.
en hun oros nahai baina.
Улс орны удирдагч нар ухаалаг байхгүй бол ард түмэн хохироод л дуусдаг
Манай Чуукаа өвгөн Eвсиковоос хэдэн цаас авч байгаа вэ ! нуулгүй үнэнээ хэлчих ! Ямар ч байсан цагаан сарын тавгийн идээний юм авах хэрэгтэй шүү ! Бусад бичээчид укриануудаас юм аваад байхад манай хүн оросуудаас яагаад авч болохгүй гэж ! авах хэрэгтэй !
Бензиний хэдэн талон л авдаг шдээ.. яахнав хөөрхий зөнөгийг..кк
ЭНЭ НЭГ ЗӨНӨЧИХСӨН ХӨЛСНИЙ ӨВГӨН ТАРХИ УГААХ ГЭЭД ЯДЧИХ ЮМДАА ХӨӨРХИЙ
Чамайг бодвол түүхийн матёриалист хүн шүү ! Ганц үлдсэн эрүүл философич хүн дэ !
ЭНЭ НЭГ ЗӨНӨЧИХСӨН ХӨЛСНИЙ ӨВГӨН ТАРХИ УГААХ ГЭЭД ЯДЧИХ ЮМДАА ХӨӨРХИЙ
Чамайг мэднэ,Чукаас бол дор шүү дээ.
ЭНЭ НЭГ ЗӨНӨЧИХСӨН ХӨЛСНИЙ ӨВГӨН ТАРХИ УГААХ ГЭЭД ЯДЧИХ ЮМДАА ХӨӨРХИЙ
ЭНЭ НЭГ ЗӨНӨЧИХСӨН ХӨЛСНИЙ ӨВГӨН ТАРХИ УГААХ ГЭЭД ЯДЧИХ ЮМДАА ХӨӨРХИЙ
ЭНЭ НЭГ ЗӨНӨЧИХСӨН ХӨЛСНИЙ ӨВГӨН ТАРХИ УГААХ ГЭЭД ЯДЧИХ ЮМДАА ХӨӨРХИЙ
ЭНЭ НЭГ ЗӨНӨЧИХСӨН ХӨЛСНИЙ ӨВГӨН ТАРХИ УГААХ ГЭЭД ЯДЧИХ ЮМДАА ХӨӨРХИЙ
өөрөө бүр илүү зөнөчихсөн өвгөн байна лээ
украйны аюулгүй байдал гэж украйн хашгираад дэмий Орсын аюулгүй байдал хамгийн чухал шүү УКРАЙН НАТОД ХЭЗЭЭ Ч ЭЛСЭХ ЁСГҮЙ гэтэл элсэнэ гээд байна УКРАЙНЫ НУТАГ ДЭВСГЭР ДЭЭР ГАДААД ДОТООДЫН ЯМАР Ч ЦЭРГИЙН БААЗ ЦЭРЭГ АРМИ ЗЭВСГИЙН ҮЙЛДВЭР БАЙХ ЁСГҮЙ НЕЙТРАЛЬНЫ ГАЗАР БАЙНА УКРАЙНЫ ГАЗАР НУТАГ ОРСЫН МЭДЭЛД БАЙЖ СЭРГЭЭН БОСГОХЫГ ОРОС МЭДНЭ ЁВРОП РУУ УКРАЙНЫ ХУЛГАЙЛЖ БООЖ БАЙСАН НЕФТЬ ГАЗ ЭРЧИМ ХҮЧИЙГ ОРОС ХЯМД НИЙЛҮҮЛЖ ХУРДАН СЭРГЭЭН БОСГОНО
Орос чинь задарна
Улаан коммунист төгцөг рашист Оросдоо л санаа тавь. Хар пдду
Оросын үзэл сурталд тархи угаалгасан Чулуунжав гэгч үеэ өнгөрөөсөн энэ мал үхсэн ацаараа судлаач, профессор байхав дээ. Өөрсдийнхөө өдүүлсэн дайнд сүйрч байгаа Оросууд нь удахгүй ялагдсаны дараа энэ мал юу гэж ярихыг нь харна аа.
украйны баатрууд путлерийн рашист дэглэмээс орос улсыг чөлөөлөх цаг удахгүй ирнэ
ТАНАЙ САЙТ ! ОРОСЫН ТУСГАЙ АЛБАНЫХНЫ ЗАХИАЛГА ХӨЛСӨӨР ИЙМ ЭЛИЙ БАЛАЙ СУДЛААЧ ГЭХ ӨВГӨНИЙ БИЧВЭРИЙГ ТАРААЖ БАЙГАА БИЗ !
РЦНК-ын 2 өлигчин үе үе хэвлэлийн хурал хийгээд тэрийг нь нийтэлдэг байсныг бодвол ч арай гайгуй болчоод байгаам аа..кк
галарив гэдэг янкантайгаа адилхан жинхэнэ мал байна
Амидаа ах гуай. Танаас нэг чухал зүйл асууя: Та бол Оросоос мөнгө даалгавар аваад барьцаанд орчихсон ногоон малгайт болчихсон хүн шиг аяглаж байна. Нэр төр, улаан нүүр, үр хүүхэд, ач гуч, зээ гэж байдаг бол тэд чинь Путины мөхлийн дараа яаж Монголын нийгэмд оршиж байх вэ??? Та ч Путинтэйгээ цуг үхлээ гэхэд тэд чинь үлдэнэ шүү дээ. ШИВШИГ бологохоор шийдэв үү, тэднийгээ!!!
Ишшшш
өчүүхэн хурганы бөөсөг шиг украйн цагаан баавгайн бөөсөг шиг орсыг дийлэх үү украйн цагаан баавгайн бөөсгийг зууна гээд байгаа биз дээ
Орос улс Украинд болж буй дайнаас шалтгаалан Хятадаас эдийн засгийн хувьд хараат болох тусам Сибирьт Хятадын нөлөө асар хурдтай нэмэгдэж байна. Хятадад Сибирийн цэвэр ус, мод, байгалийн хий, алт, ховор элементүүд амин чухал хэрэгтэй. Сибирийн асар том газар нутагт хүн ам цөөрч байхад хил залгаа Хятадын мужуудад олон мянган сая хятад хүн суурьшиж байгаа нь "чимээгүй нүүдэл" хийх суурь болдог. Одоохондоо Орос, Хятад хоёр АНУ-ын эсрэг нэгдэж байгаа ч, цаанаа бие биедээ огт итгэдэггүй. Оросын цэргийнхэн Сибирьт Хятад улс хэт даварч байгаад маш их түгшдэг. АНУ энэхүү "үл итгэлцэл" дээр тоглолт хийх нь гарцаагүй. Нөгөөтэйгүүр Орос улс Сибирийг Хятадад "зүгээр алдана" гэдэг юу л бол? Оросын улс төрийн элитүүд болон цэргийнхэн Хятадыг өнөөдөр "стратегийн түнш" гэж нэрлэж байгаа ч, зүрхнийхээ гүнд тэднийг хамгийн том ирээдүйн аюул гэж харж, Сибирийг хамгаалах "нууц" болон ил аргуудыг хэрэглэсээр ирсэн.
Оросын хуурай замын цэргийн хүч Хятадаас дутуу байж болох ч, тэдний цэргийн номлолд нэг тодорхой зүйл бий: "Хэрэв Оросын газар нутгийн бүрэн бүтэн байдалд аюул занал учирвал тактикийн "цөмийн зэвсэг хэрэглэнэ" гэдэг номлол юм. Сибирь бол Оросын эдийн засгийн "гэдэс". Хятад улс Цэргийн хүчээр түрэмгийлвэл Орос улс шууд цөмийн дайн эхлүүлэхэд бэлэн гэдгээ сануулсаар ирсэн. Энэ нь Хятадыг "зөөлөн хүч" буюу эдийн засгаар дамжин нэвтрэхээс өөр аргагүй болгож байгаа юм. Хойд хөрш маань хүчний тэнцвэртэй байх нь Монгол Улсын тусгаар тогтнолын хамгийн том баталгаа юм Орос улс ч үүнийг маш сайн ойлгож байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд Хятадын хил дагуух цэргийн хүчин чадлаа "чимээгүйхэн" зузаатгасаар байна. Орос улс Украинд дайтаж байгаа ч Сибирь, Алс Дорнодыг хариуцсан Дорнод цэргийн тойргынхоо үндсэн цөмийг хөндөөгүй үлдээсэн. Амар мөрний дагуу болон Байгаль нуурын орчимд агаарын довтолгооноос хамгаалах S-400 системүүдийг шинээр байршуулж, пуужингийн ангиудыг нэмэгдүүлсэн.
Хятадын хилээс ердөө 50-100 км зайд орших Хабаровск, Владивосток, Благовещенск хотуудын орчимд хуурай замын цэргийн томоохон ангиудыг байнгын бэлэн байдалд байлгаж байна. Орос улс Хятадын хилийн ойролцоо алсын тусгалтай, цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай "Искандер-М" пуужингийн бригадуудыг байршуулсан. Энэ нь Хятадын цэргийнхэнд өгч буй шууд дохио юм. Хэрэв Хятад улс хуурай замын цэргээр Монголын нутаг Сибирь рүү цөмөрвөл Орос улс Хятадын гүнд байгаа цэргийн удирдлагын төвүүдийг устгах чадвартай гэдгээ харуулж байгаа хэрэг. Орос улс Сибирийг хамгаалах стратегийнхээ нэг хэсэг болгож Монгол Улсыг бүфер бүс болгож ашигладаг. Манай улсап Жил бүр болдог ‹‹Сэлэнгэ›› хээрийн сургуулилт нь үндсэндээ Хятадын хилээс ирж болох "террорист" эсвэл "зэвсэгт бүлэглэл"-ийн дайралтыг Ар, Өвөр Монголын хил дээр яаж хамтарч зогсоох вэ гэдэг бэлтгэл юм. Энэхүү сургуулилтаар нь Бээжинд "Монгол бол Оросын аюулгүй байдлын бүс" гэдгийг сануулж буй хэрэг.
Сибирийн хойд эрэг дагуу Орос улс "Төмөр гинж" мэт цэргийн баазуудыг сэргээж байна. Якут ба Чукотка бүсэд "Арктикийн цэргийн ангиуд"-ыг байгуулж, өндөр технологийн радаруудыг суурилуулсан. Шалтгаан нь Хятад улс өөрийгөө "Хойд мөсөн далайд ойр улс" гэж зарлаж, энэ бүс рүү хөлөг онгоцнуудаа илгээх болсон тул Орос улс Сибирийг хойд талаас нь ч давхар хамгаалж эхэлсэн. Орос улс БАМ (Байгаль-Амарын зам) болон Транс-Сибирийн төмөр замын дагуу цэргийн дэд бүтцийг эрс шинэчилж байна. Төмөр замын цэргүүд нь дайны үед хэдхэн хоногийн дотор Оросын төв хэсгээс сая сая цэргийг Сибирь рүү зөөвөрлөх ложистикийг хариуцдаг. Нөгөөтэйгүүр Орос улс Сибирь дэх Хятад иргэдийн шилжилт хөдөлгөөнийг маш анхааралтай хянадаг. Хятадуудад газар өмчлүүлэхгүй байх, Сибирийн ойн олборлолтод хязгаар тогтоох зэрэг хуулиудыг Оросын орон нутгийн иргэд маш хүчтэй шаарддаг. Оросын ФСБ (Тагнуулын алба) Сибирь дэх Хятадын хөрөнгө оруулалттай компани бүрийг "үндэсний аюулгүй байдал" гэдэг өнцгөөс хянаж байдаг.
Хуцаад бай,,,,,эмээ уу,,,, дебиль орк,,,,,
103.57.92.207 шар хадны сэтгэцийн эмнэлэгтээ очиж хэвт сэтгэцтэй пиздаа
207.Чи ер нь дебил талдаа нөхөрүү. 61 чамайг эмчлүүл гэж зөвлөсөн байна.
Орос улс Сибирьт зөвхөн Хятадыг байлгахгүй байхыг хичээдэг. Тэд Сибирийн төслүүдэд Энэтхэг, Вьетнам, магадгүй ирээдүйд Японыг татан оролцуулах замаар Хятадын монополийг задлахыг оролддог. Энэ нь Хятадыг Сибирьт "ганцаараа дураараа дургих" боломжийг хязгаарлаж байгаа юм. Хэдийгээр Орос Сибирийн бүс нутгаа хяналтад хамгаалж байгаа ч, Орос улс Украинд дайтаж суларсаар, Хятадын юань болон технологиос 100% хамааралтай болбол Сибирийн баялгийг Хятадын тогтоосон үнээр, тэдний нөхцөлөөр өгөхөөс өөр аргагүй болно. Энэ нь "газар нутгаа алдахгүй ч, баялгаа алдах" гэсэн үг. Хятадын хөрөнгө оруулалтаар баригдсан төмөр зам, хийн хоолойнууд нь эргээд Оросыг "барьцаанд" оруулна.
Нөгөөтэйгүүр АНУ Орост нэг л зүйлийг сануулдаг: "Та нар Өрнөдтэй тэмцэж байх хооронд чинь Хятад улс ар дагзнаас чинь хутга шааж, Сибирийг чинь залгих гэж байна. Хэрэв Оросын элитүүд үүнийг ухаарвал ирээдүйд тэд Хятадын эсрэг АНУ-тай нууц тохиролцоо хийж, "Сибирийг аврахын тулд сонголтоо хийж магадгүй юм. Орос Сибирийг хамгаалж үлдэх нь манай Монгол Улсад ашигтай. Орос улс гаднаа Хятадтай "найз" мэт харагдавч, Сибирь дэх цэргийн байршил нь 180 градус Хятад руу чиглэсэн байдаг. Тэд Хятадыг "найдваргүй холбоотон" гэдгийг маш сайн мэддэг учраас Сибирийг хэзээ ч хамгаалалтгүй орхихгүй.
дандаа худлаа шаахаас залхдаггүй юм байхдаа өвгөн гуай
Монгол улс 1990 онд Америкийг дагаад буруу зам уруу ороод сүүлйин 30 гаруй жил улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, хариуцлаг, ёс суртахууны хувьд бүрэн дампуурлаа шүү дээ. Монгол яг Украинтай адил буруу замаар оржээ.
Чулуужав гуайг эсэргүүцэж байгаа хүмүүс бол барууны болон Баабарын суртал ухуулгад тархи толгой, оюун ухаан нь бүрэн хэмжээгээр самуурсан, мансуурсан, галзуурсан, солиорсон хүмүүс шүү дээ. Ийм этгээдүүд сайхан Монгол орныг минь өдөр бүр, цаг бүр хорлож байна даа.
яг голоор нь хэллээ. Танд баярлалаа
Монголчууд аа эв нэгдэлтэй байхгүй бол амаргүй цаг ирж ба. Дэн Ся Пин хятадыг 30 жил номхон даруухан бай гэсэн аж.
Энд юм бичээд бдг Лондонд амьдардаг гэх зураач нөхөрт итгэх үү, Чулуунжав гуайд итгэх үү. Заа тэр эр эм нь мэдэгддэггүй, орон гэргүй гуйлгачин цагаач ч дээ, тэнд шигдэж амиа тээх-н тулд Сүнсээ худалдчихсан бж ч магад. Яагаад бид "хэн нь мэдэгдэхгүй нэг явуулын гуйлгачин"-ий үгэнд итгэх ёстой гэж. Чука ахдаа итгэж бас дэмжихээр шийдлээ. Хамгийн наад захын үндэслэл хэлэхэд л.. шинжлэх ухааны үйл хэрэг, МУ-н төлөө насаараа зүтгэсэн "Цаасан дээр нэртэй Цасан дээр мөртэй" хүн юм даа. Тгээд ч түүний бичсэн зүйл нь өргөн цар хүрээтэй, логик гаргалгаатай, баримт нотолгоотой, "Буух эзэнтэй Буцах мөртэй" бдг.
Хэнд ч битгий итгэ. Бүх эхи урвалжуудаас үнэнийг өөрөө хайж ол
uhej hewtsen mongolor duren busdin heregt hoshu dursen lalrud bh yuma urinhu amidral ur huhed nertei zlbadasnuda ch oligtoi humujulj zuw tuluwshulj usguj chadaguu bj yugahutsad bi hed bdin be neg l odn temdeg tsol medalitai haltaisan umhi unertulsrn pizdakud
Монгол улс яг л маш ядуу айл шиг болжээ. Гэрийн эзэд нь (Монголын ард түмэн нь) ямар ч ажил хийхгүй, гэрийхээ доторх өнгөтэй өөдтэйг бүхнийг бүгдийг нь бусдад зарж (Монгол улс юм үйлдвэрлэдэггүй тул ганцхан ашигт малтмалаа гадагшаа зардаг) хоолоо арай хийж олж иднэ. Тэгээд гэрийхээ бүх юмыг зарж дуусаад бусдаас мөнгө зээлж (Монгол улс гадаадаас 40-өөд их наядын зээл авчээ) зээл, зээлийн хүүгийн өрөнд орж хоолоо арайхийж олж иднэ. Хүүхдүүдээ ойролцоо айлд зарцлагдаж хонь мал маллуулахаар (Монголын 200 мянган залуус гадаад улсад боолын хөдөлмөр эрхлэдэг) явуулна. Монгол орон сүүлийн 30 гаруй жил найрамдалт Оросоос нүүр буруулаад, дээрэмчин Америкийг дагаад мөхөл сүйрлийн ирмэгт тулж иржээ. Аюутугай, мэдтүгэй.
слава украине! украйн яах вээ, чулуунжав аа, монголынхоо авилгыг ярьсан нь дээр байх өө?
Орос хөрш улс руу дайрч, дайн хийж байгааг зөвтгөх гээд л янз бүрээр үзэх юм даа, чааваас. Үeийн үeд таван төгрөгөөр үзэл бодол, улс орноосоо урвадаг та нар шиг амьсгаанууд бх юм.Муу амьд явхаар сайн үх гэж үг бдаг юм даа, та нарт ч тархи бхгүй биз дээ
Монголд байгаа хужаа нарыг зайлуулж чадахгүй байж бүү хуц гичий минь
Буруу юм олж харсангүй. Ийм байр суурь байж болно. Эдгээр олон буруушаасан хүмүүсийн ихэнх нь нүүр нүүрээ хараад мэтгэлцэж маргалдаж чадахгүй тул хов хоосон. Бич үргэлжлүүлээд бичээд бай.
Зилинский гэж нацист баруунтны нохой одой эр улсаа дуусгалаа Манайхан схарж бас ухаарах хэрэгтэй бүү далжигнэ төв буурьтай байр суурьтай бай
Фашист орос тусгаар тогтносон улсаас цэргээ татах ёстой. Бусдын газар луу эзлэн түрэмгийлсэн дайнаа оросууд зогсоох ёстой.
Оросын Путины бууны нохой хэдэн рублийн аваа болдоо
Аан тийм, чолуунжав гээд нэг мэдэмхий юм хаа нэг тэнэг юм ярьж суудаг.
Чулуунжаваа орос манай улсын 20 хувь хавсгөл увс сэлэнгэ баян өлгий гэх мэт аймгуудийг эзлээд авчихвал танд сайхан
Хүнийг нь өөлөх биш бичлэгийн санаа дүгнэлтийг эргэцүүлэн бодох нь зөв. Сайхи судлаач бол дүгнэн цэгнэх асар их туршлагатай нөхөр. Социализмын сүүл, капитализмын эхэн үед энэ хүний бичсэн зүйл тэр үеийн хуучинсагуудын эгдүүцлийг хүргэдэг байсан гэвэл хүн итгэхгүй. Би ч бүрэн дэмждэггүй байсан. Нэг гол чанар бол судалгааны арвин материал ашигладаг, гол төлөв бодитой дүгнэлт хийдэг хүн гэж би сүүлд нь ойлгосон. Аль ч үед албан ёсныхны, мөн хүмүүсийн шүүмжлэлд өртдөг л байсан хүн. Гэвч судлаачийн ер бусын сэтгэлгээ, итгэл үнэмшлээ бусадтай хуваалцах их соёл, хэнийг ч шүүмжилдэггүй мөртлөө судлагааны үр дүнгээ илэрхийлэх зориг чадвар төгс жихэнэ түүхийн философич, социологич, улс төр судлаач хүн. Хүн хүн өөр өөрсдийнхөө дүгнэлтэнд л итгэдэг. Гэвч иймэрхүү цөөхөн судлаач л олон нийтийг эргэцүүлэн бодоход хүргэдэг. Бидэнд юу ч тулгаагүй, намай, хэнийг ч шүүмжлээгүй. Бидний оюун сэтгэлгээнд аливааг сонгох бололцоог л нээж байгаа хүн гэж боддог.
шаадаг зөнөг вэ чиний профессор гэж ямар юмных нь ац байсан юм пошел на хуй в раша
Бусдыг хэлэлтгүй Монголчууд бид чинь нэг үндэстэн хэдий ч дотроо ёстой мянга хуваагдаж яг бага хаадын үе гэхүү Манжид урваж Зүүн гарынхныгаа хядсан үерүү ойртож байнауу? гэлтэй болж байна. Юмны уг сурвалж шалтгааныг олж дүгнэх чадвар нь улам бүр муудан тэнэгэрч байна. Ийм тэнэг байдал лавширвал улсыг сөнөөж васал улс болгох мөнч амархан болно. Бид улам бүр мөнгөний хамааралтай болж тэдгээр гадны гар хөл бологчид аажмаар тусгаар тогтнолыг маань мөлийлгөж Coco-ны хамааралтай болгож байна. Ийм үед сонор сэрэмж, ухаарал биднийг аварна. Өөр юу хэлэхэв. Эгэл ард жирийн Монгол.
Tsoovor chono shig aashlah yumdaa
Гайхалтай сайхан ойлгогдохоор бичжээ үнэхээр үнэн билээ шунал нь дийлсэн ухаан муутай улс гүрэн улсууд хийдэг нь тодорхой боллоо монгол улс минь цул нэг байгаасай гэж бодох юм
Гайхалтай сайхан ойлгогдохоор бичжээ үнэхээр үнэн билээ шунал нь дийлсэн ухаан муутай улс гүрэн улсууд хийдэг нь тодорхой боллоо монгол улс минь цул нэг байгаасай гэж бодох юм
Оросялначууд,путлерагуучууд хөөрхийс тэр агуу орос нь одоо э/з,мөнгө финансаар нойл заагаад,хэцүүдэж,э/з нь элгээрээ хэвтээд дампуурч дуусч бгааг даанч мэдэхгүй л дээ.
Өгөршсөн коммунист байна даа зайлуул.
Өгөршсөн коммунист байна даа зайлуул.
Украины Үндсэн хуульд албан ёсоор / албадах шаардлагаар НАТО-д элсэх ёстой гэж заагаагүй. Гэхдээ 2019 онд баталсан өөрчлөлтөөр Украин Улс Европын Холбоо болон НАТО-д элсэх стратегийн зорилттой гэдгийг Үндсэн хуулинд тусгасан. Энэ өөрчлөлт нь улс орны гадаад бодлогын чиг хандлагыг зааж өгдөг, харин хууль ёсоор НАТО-д заавал элсэх үүрэг биш юм.
imperialist dampuursan amerik kino uzdeg mangar batsaanuud ene hunii ugiig sain oilgoj unshij sudlaarai.AGUU IH PUTIN MANDTUGAI !!!
Сайхан Монгол эх орныг минь Э.Бат-Үүл, С.Зориг, Да.Ганболд, М.Энхсайхан, Н.Энхбаяр, С.Баяр, Баярцогт, Сайханбилэг, Ж.Энхбаяр, Н.Учрал, Ж.Занданшатар мэтийн өөрсдийгээ улс төрчид гэх 40 мянгатын гэнэхэн хэдэн залуус 30 гаруйхан жилд самарчихлаа шүү дээ. Одоо Монгол улс дахиад 100 жил өндийж босохгүйгээр нийгэм, улс төр, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, ёс суртахуунаар дорйтлоо шүү дээ. Хайран сайхан Монгол эх орон минь. Дээрх нэр дурьдсан монгол залуус болон монгол эх орон минь сүүлийн 30 гаруй жил дэлхийг жанжлах дээрэмчин Америкийн том геополитикийн бодлогын золиос боллоо шүү дээ. Монголчуудаа нойрноосоо сэрцгээ !!!
Украйн бол оросын хажууд жинхэнэ агуу улс үндэстэн юм. Украйн түүхийн туршид ган мэт цутгагдаж бүтээгдсэн нэгдмэл агуу үндэстэн юм. Тиймдээ ч өнөөдөр оросын армийг махан таташ болож одоогийн бдлаар 2сая цэргийн нь хядан устгаад бна. Агуу баатарлаг эх орноо харийн дээрэмчдээс хамгаалагч Украйны зоригт цэрэг армийн хохирол нь Оросоос 30 дахин бага юм. Нүглийн уурхай худал хуурмаг, үхэл, дээрэм, дүр эсгэлтийн шившигт Орос бутран задарч түүхийн тавцанаас арчигдах нь тодорхой. Бузар алуурчин худалч Путлер үхлийн муугаар дуусах нь ойлгомжтой. Түүнийг шүтэгч махан зомбинууд мөн адил замаар нь орно.
Яг бодит үнэн
Яг бодит үнэн
Яг бодит үнэн
Балай бузар өвгөн ардчилсан оронд амьдарч бгаа үр хүүхдээсээ ичээсээ.Социализм үе гэх юм уу 1990 ээд оноос өмнө л ийм балай юм бичдэг сонсдог бж билээ.Ардчилсан нийгмийн хамгийн давуу тал юм даа шүтдэг Орос д нь хийгмээс өөр сэтгэлтэй хүн байсан бол тэгээд л шорон гяндан
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Чука проф. бичсэн зүйлийг ер нь нэг санаад авчихад тун зүгээр. Хирийн хүн ингэж гаргалга хийж чадахгүй шүү. Бүгд зөв гэж би хэлэхгүй. Укриан нэгдмэл цул биш улс байсан гэдэг нь эргэлзээтэй санагдана. Ганц Зеленскийд ч алдаа байгаа юм биш. Ерөөсөө хүн төрөлхтний оюун санааны ухамсрын өнөөдрийн түвшин тийм байгаа юм. Амьдрал зөрчлөөр дүүрэн. Гагцхүү зөрчлийг тэмцэлдүүлж нураах бус түүнээс дээш гарч хараад, нэгдэлд нь шийдвэрлэх тийм ухамсрын хэмжээнд хүн төрөлхтөн хүрч чадаагүй байна. Хэрвээ тийм хэмжээнд хэзээ ч хүрэхгүй гэвэл Укрианыг буруутгах нөхцөл автомат алга болно. Европ, Украйныг дэмжиж байгаа нь ганцхан геополитик биш хүнлэг чанарын илрэл мөн гэж бас харах ёстой. Эс тэгвээс бас нэг “гал өрдсөн” хэрэг болно. Оросын “цэргийн тусгай ажиллагаа” яагаад бүтэн 4 жил үргэлжилж байна вэ гэдэгт дүгнэлт хиймээр санагдана.