Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад өмнө бичсэнээ баяжуулаад энэ нийтлэлээ босгоод авлаа. Гарчигт өгүүллээ. АНУ, Европ хоёрыг муудалцуулж, дотор нь хагаруулж, НАТО-г сулруулж, болж өгвөл татан буулгуулж, Европ нь лалын цагаачиддаа идүүлж дуусна хэмээн ёрлосон монгол тролл (ояа) ямар олон байх юм бэ? Би тэдэндээ зориулж бичлээ. Дональд Трампын ам гэж хэзээ ч зүгээр байхгүй.
“Гренландын арлыг ямар ч аргаар хамаагүй авна. Цэргийн хүч хэрэглэхийг ч үгүйсгэхгүй” гэж мэдэгдсэн нь Гренланд, Дани, Европын удирдагчдыг цус харвуулах шахсан гэж манай троллууд баярлаад байна. Гэхдээ Трампын энэ болчимгүй мэдэгдэл Орос, Хятад хоёрыг бол үнэхээр баярлуулсан.
Дэлхийн чихийг дэлдийлгэж, амыг ангайлгасан гэхээсээ илүүтэй Украинд баларч байгаа, цуст дайн нь 5 дахь жил рүүгээ орох гэж байгаа Кремлийнхний хувьд ёстой сэтгэл догдлон хүлээн авсан үгс мөнөөсөө мөн. Би өмнө нь “Америк, Европын Холбоо хоёр тулалдах уу?” гэдэг нийтлэлдээ “Ухаалаг европчууд даян дэлхийн энх тайван эрсдэлд ороод байгаагийн учрыг ойлгож ухаалаг Трамптай, АНУ-тай хэлэлцээний ширээнд суух биз ээ”, “Тэр хоёр тулалдахгүй. Ойлголцоно. Тэд ухаалаг хүмүүс!” гэж. Одоо яг тэр ёсоор болж байх шиг.
Трамп гуай бол миний ажигласнаар тун хоржоонтой, хөгжилтөй нөхөр. Хүмүүс, би ч ялгаагүй түүний хурц хурц мэдэгдлүүдийг нөгөө л нэг ээлжит “галзуурал” нь гэж бодож байсан ч энэ бол сэтгэл зүйн тоглолт болж хувирдагийг цөөнгүй харлаа. Тэрбээр “галзуу” хүн огт биш, харин ч тун зальжин ухаалаг хүн гэж би боддог боллоо.
Түүний тохуурхсан үгийн цаана сэтгэл зүйн “аймаар” дайралт, дахиад цаана нь “хөөрхөн” наргиан нуугдаж байх шиг санагддаг. Тэр эхлээд хүн цочтол мэдэгдэл хийдэг. Эсрэг этгээд давхийтэл цочиж байгааг хараад тэднийг өөрөө шоолж даапаалж байдаг байх. Шуугилдаад, асуудал анхаарлын төвд ороод ирэх үед нь арай зөөлрүүлнэ. Буулт хийчихнэ. Энэ үед цочооноос гарагсад тайвширч түүний үгийг тун анхааралтай сонсож эхэлнэ. Мөн үү? Ингээд хэлэлцээний ширээнд суухдаа жинхэнэ болзлоо тулгана даа. Анх тавьсан хатуу шаардлага суларсан тул нөгөө хэлэлцэгч этгээд түүнийг нь хүлээж авна. Схем нь энэ. Одоо энэ аргаа Гренландын асуудал дээр Давост үг хэлэхдээ яг хэрэглэсэн. Ухаан мөн биз. Юун Гренланд? Дэлхийн энхийн зөвлөл болоод явчихаа биз дээ. Юун Гренланд? Дэлхий нийтийн анхаарал Гренланд, Энхийн зөвлөл гээд алмайрч байхад нь Иранд гэнэт цохилт өгчихнө. Тэр гарцаагүй.
Нөгөө схемийг тайлбарлая. “Гренландын арлыг ямар ч аргаар хамаагүй авна” гэдэг мэдэгдэл нь “Гренландын худалдаж авна” болж зөөлөрсөн. Одоо талууд асуудлыг харилцан ярилцсаар, зөөлөрсөөр зөөлөрсөөр Гренланд, Дани, Европын Холбооныхонтой хамтран ажиллахаар болж хувирах тал руугаа явах биз. Энэ бол яг түүний хүсч байсан түвшин юм. Трамп аргагүй л наймаачин-бизнесч юм байна.
Наймаачин хүн эхлээд тулсан дээд үнэ хэлж байгаад буулгасаар, буулгасаар яг хүссэн үнэ дээрээ буулгадаг нэг арга бий шүү дээ. Ухаан мөн биз? Тэр Европ ахан дүүстэйгээ сэлэм зөрүүлж, салам байлдахгүй. Цэргийн хүч хэрэглэхгүй, тэгж тэнэгтэхгүй.
Тэрийгээ ч мэднэ. Христиан шашны “Библь”-ийн сургааль дээр сууриласан, хэл соёл, үндэс нэгтэй Европ ахан дүүстэйгээ “алалцахгүй” байх нь Аугаа их Америкийн Ерөнхийлөгчийн “хар хайрцаг”-ны бодлого байх шүү. Өөрийнх нь гарал үүслийг аваад үз. Герман эцэгтэй, кельт эхтэй. Герман-шотландын эрлийз гэсэн үг. Үнэнч протестант. АНУ-ын түүхэнд Дэлхийн I ба II дайны үеийн АНУ-Европын холбоотны харилцаа, Маршаллын төлөвлөгөө, “Хүйтэн дайн” хэрхэн мөнхөрснийг Трамп эрхбиш ойлгохтойгоо. Ирээдүйд Гренландын арал дээр Гренланд, Дани, Европын Холбоо, Америкийн бүгдийнх нь эрх ашигт, бүр өргөн утгаараа дэлхий нийтийн ашиг сонирхолд нийцсэн шийдэлд хүрэх байх гэж бодож байтал “Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд хүрсэн нь ирээдүйд байгуулах гэрээний үндэс суурь болно” хэмээн Д.Трамп өчигдөр “Truth Social” нийгмийн сүлжээний хуудсандаа гэнэт биччихлээ. Зөв л гэж бодож байна. Энэ талаар англи найзтайгаа ярилцахад санал нийлж байна.
Ерөөсөө англичууд ингэнэ гэдгийг нь мэдэж байсан ч гэх шиг. Хэлэлцэгч талууд тус бүс нутгаас Орос, Хятад хоёрыг шахан гаргаж тэнд Америк, Европын Холбоо, мэдээжийн хэрэг Гренланд, Дани хоёр давхар бэхжиж таарна.
Стратегийн энэ том ялалтын дараа америкчууд тэнд нөгөө “Golden Domе” (“Алтан пөмбөгөр") гэдэг систем байрлуулахаар зэхэж байна. Энэ нь баллистик, хэт авианы болон далавчит пуужингуудыг хөөргөхөөс өмнө эсвэл нислэгийн үеэр нь илрүүлж устгах зорилготой олон давхаргат пуужингийн довтолгооноос хамгаалах асар үнэтэй систем. Энэ дэлхийн аль ч цэгээс хаашаа харвасан байхаас үл шалтгаалан сансарт байрлуулсан хиймэл дагуулууд түүнийг нь олж устгах боломжтой дэлхий ертөнцийг хэрсэн хүчирхэг систем гэдэг утгаараа зөвхөн АНУ-ын төдийгүй дэлхий нийтийн аюулгүй байдалтай шууд холбоотой маш том төсөл тул улс орон бүр өөр өөрийн хувь нэмрээ оруулах хэрэгтэй гээд Трамп бүх улсаас мөнгө нэхэх вий! Учир нь тэр бээр бизнесч хүн шүү дээ!
Улс төр, дипломатыг ийнхүү мөнгө-бизнестэй холбон тоглох нь яваандаа дэлхий нийтээр баримтладаг зарчим болж ч магадгүй юм. Тийм шинжиндээ орж байгааг батлах мэт Давост Д.Трампын санаачилсан “Энхийн зөвлөл” (Board of Peace) байгуулах үед нэг тэрбум долларын тухай яриа гараадахлаа.
Заримынх нь егөөдөж байгаагаар олон улсын Засгийн газар хоорондын энэ шинэ байгууллагыг “Шинэ НҮБ” гэж нэрлээд байгаа бололтой юм. Одоогийн НҮБ хүчгүй болсон. Дэлхийн II дайнаас хойш тогтсон дэлхийн дэг өөрчлөгдлөө гэж амтай болгон шахуу л ярьж байна. “Даян дэлхий надгүй бол амар жимэр болж чадахгүй” гэсэн Трампын философи энэ зурагт тусчээ. Дэлхийн бөмбөрцөг Трампын нураан дээр. Мөн үү?
Хэдхэн хоногийн өмнө Д.Трамп захирамж гаргаж АНУ-ыг олон улсын 66 байгууллагаас гаргаж орхилоо. Дараагийн удаа манай улс НҮБ-аас гарна гэж мэдэгдэж ч магадгүй. Учир нь АНУ тус байгууллагад хамгийн их татвар төлдөг. Зарим улсууд бага, өчүүхэн татвар төлдөг. Хамгийн их мөнгө төлдөг байтал НҮБ дээр нөгөө 4 байнгын гишүүн нь (Орос, Хятад хоёр!) АНУ-ын саналыг унагах нь байдаг л явдал. Тэр нь Америкт ашиггүй. “Бид юуны ч тухай ярьж байсан эцсийн эцэст мөнгөний л тухай ярьж байдаг” гэдэг америк зүйр үгийг Трамп жинхэнэ утгаар нь харуулахыг хүсэгч шүү дээ. Бөмбөрцөгийн хойд туйл-Арктикийн асуудал ингэсгээд цэгцрэх байх. Ямар ч гэсэн Орос, Хятад хоёрын хоншоорыг тас цохих том төсөл Трамп сэдлээ. Тэр хоёр Арктикт цэргийн эвсэлэрхүү юм байгуулаад хөл хөөрцөг болж байгаа, бараг тэндээ тушигдах биз. Харин үүнтэй зэрэгцээд “Өмнөд туйл-Антарктидын төлөө тулалдаан” айсуй гэж би хэлмээр байна. Дараагийн нийтлэлдээ энэ тухай бичнэ. Тэнд бас сонин сонин юм их болж байгааг манайхан төдий л сайн мэдэхгүй. Би хэлээд өгнө. Миний дараагийн нийтлэл энэ байх болно.
Тодын Отгонбаяр (Лондон зураач)
2026.01.25
Ням - 03 сарын 22,
2026
Сэтгэгдэл17
Цагаач өвгөн бүү хуц
Лондолир зураач гуай Европууд байлдаж чаддаггүй гэдгийг мэддэггүй бололтой! Ганц байлдаж чаддаг Герман нь ЛГБТ улс болчихсон, ха ха ха 😂😂😂
Зураач маань улам л чангараад л,,,,ТОДроод л,,,,,эрхэм ахтай нэгэн сайхан өдөр учран золгохын ерөөл байгаа байхаа,,, надад,,,,танд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе,,,,
Юм зурж чадахаа болиод иймэрхүү хог сараачиж суудаг болжээ уг нь гайгүй зурдаг байсан юм харин юм сараачихад толгой чинь хүрэхгүй юм байна
Trump агуу хүн.
ядаж шотландтай. тод инглиш гэнээ, найз нь ч
Энэ дүнхүү зураачийг тэр Лондон хоттой нь хамт цөмийн бөмбөгөөр хуйхлаад өгдөг болоосой Путин ! Трампын амжилтын тал нь Мeланытай нь холбоотой ! Орой очихоор нь та их ухаантай мундаг байлаа гэж бөйнга магтаж хөөргөдөг гэсэн ! Трамп бүх юмыг зоосны нүхээр харж байгаа нь цаашид шинэ хандлага болно ! Энх тайвны зөвлөл нэртэй шинэ НҮБ ыг сая Давост байгуулчихлаа ! 25 улс шууд элсэж байх шиг ! манай сахалтай тоорой хүртэл зогсож байсан ! Трамп ёр нь ямар ч жорлон барьсан тэрэнд нь орох хүмүүс Орбанаас эхлээд дэлхийд олон бий ! Трампизмийг тэр дижи Вэнс юмуу Кушнёр Трамп хоёрын нэг нь залгамжлах байх ! үхэхээр нь ! Трамп удахгүй Ираныг бөмбөгдөнө ! онгоцууд нь одоо ойртож байна !
Olon gol asuuudaltai ni sanal niilehgui ch Mash Sain Bichjee. Ih um unshina gedeg aguu zuil. Tuuniigee ingej yalgaj salgaj SETGEJ chadna gedeg tom aviyas. Great Talent. The Man with Very Sophisticated Brain Wit n Talent. Along with highest skills of WRITING.
Цөмийн дайны, цөмийн бөмбөгний хэнээтэн.
лондон тэг цэг болгоно гэж. 🐖
орос аляскийг худалдаж болсон юм дани гринландыг худалдаж болох л байхаа харин канад канадыг хятадт худалдаж болох л юм трамптбв ази орсын зах улсуудаас худалдаж авч байх шиг байна орос украйнаа бүрэн авна зелинский ёвропоос урваж америкийн талд орсонч ёвроп ч гүй америк ч гүй болно ОРОС УКРАЙН ОРОС ҮНДЭСТНЭЭ БҮРЭН АВАХ БОЛНО ОРСУУД СОЦ ОРНУУД БҮГД НАЙРАМДАХ ЗӨВЛӨЛТИЙН УЛСУУДАА АЛДСАН үүний оронд украйнаа авна бусад нь орост хэрэггүй украйн белорус орос хэлтэн болгар серби польш слованчууд орос хэлтэй нато орсын соц орнууд зах хязгаарын зөвлөлтийн улсуудыг элсүүлж цөм нэгтгэн давшсаар байна дэлхийн хоёрдугаар дайныг америк ёвропийн улс ялсан гэж шинээр зохиож бичиж зөвлөлтийн улаан армийн хөшөө дурсгалыг бүрэн устгаж орос ялаагүй украйн ёвроп ялсан гэж санкц хориг тавьж орсын хэдэн зуун миллиард долларыг дээрэмдэн царцааж хрван дөрвөн оноос фашист засгийг украйнд тогтоож домбаас руу орос хэлт
Эмээ уу,,,,,дебиль эээээ,,,
америк ёвроп хэнд ч захирагдахгүй түрэмгийлж байхад ОРОС ТӨВ АЗИ КАВКАЗ РУУ ЁВРОП ТАЛААС БАЛТИЙН ТЭНГЭС ТАЛААС ФИНЛЯНДЫН ХОЙТ ТУЙЛ ТАЛААС БҮСЛЭН ЭЗЭЛСЭЭР БАЙХАД ОРОС ХЭЛТ УКРАЙНААЧ АВЧ ЧАДАХГҮЙ ОРСЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ДАЙСНУУД АЮУЛ УЧРУУЛСААР БАЙХ УУ УРД ТАЛААС ТӨВ АЗИАС БҮСЛЭЖ ЭХЭЛЛЭЭ ЦӨМИЙН ЗЭВСГЭЭ УСТГУУЛАХГҮЙН ТУЛД ТҮРҮҮЛЖ ЦОХИЛТ ӨХ БОЛООГҮЙ ЮУ АМЕРИК ЮУ БОДОЖ БАЙНА
Эрүүлүү чи эргүү юм бичих юм
Ёстой удахгүй дайтна. Америктай Германаас болж грийнландын төлөө Дани дайтна.
Энэ тэнэг өвгөнийг амёрик, ёвроп 2 тоож шиншихгүй. Монголчууд бол ой гутам эргүү нөхөр минь хурдан явж зайлаа ч гэж хэлнэ
хойд туйл хоосон мөс. өмнөд туйл газартай. өмнө зүгийг dakshin दक्षिण хэмээмой. нам зүг 남쪽. جنوب janub. հարավ харав. déli. güney. urda züg. 南 nán. de (welsh). ທິດໃຕ້ thid tai. ใต้ tı̂. murnu čük. söder. көньяк…