ОУОХ-ны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар спортын холбоодын төлөөллийг хүлээн авч уулзаж, олон улсын наадмуудын бэлтгэл ажлын талаар мэдээлэл солилцжээ.
Энэ жил Хятадын Саньяа хотод Азийн элсний наадам, Японы Айчи-Нагоя хотод Азийн наадам болох бөгөөд дээрх хоёр наадмын талаар мэдээлэл өгч, бэлтгэл ажлын явцыг ярилцсан байна. Мөн МҮОХ-ны үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд 2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудыг танилцуулав.
Тэгвэл спортын холбоодоос Азийн наадмын өмнөх бэлтгэл ажлыг чанаржуулах хүрээнд гадаадад өндөр түвшний тамирчидтай хамтарсан бэлтгэл сургуулилалт зохион байгуулах боломжийг судлах, холбоодыг хамруулах, түүнчлэн спортын салбарт нэн шаардлагатай эрдэм шинжилгээ, спортын анагаах ухаан, сэтгэл зүй зэрэг чиглэлээр мэргэшсэн гадаадын мэргэжилтнүүдийг урьж сургалт зохион байгуулах саналыг дэвшүүлжээ.
Мөн спортын холбоодын дунд шат дараалсан цуврал тэмцээн зохион байгуулах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талаар санал хүсэлтийг илэрхийлсэн байна. МҮОХ-ны гишүүдийн хурлаас олимпын чуулганыг гуравдугаар сарын 12-нд хуралдуулах товыг тогтоосон.
Уулзалтын үеэр чуулганы бэлтгэл ажил амжилттай хангагдаж байгааг тодотгож, гишүүн холбоодыг идэвхтэй оролцохыг уриалав. МҮОХ-ны дүрэмд зааснаар спортын холбоод олимпын чуулганаас 45 хоногийн өмнө төлөөлөгчдийн материалаа МҮОХ-нд ирүүлэх үүрэгтэй юм.
Баасан - 02 сарын 13,
2026
Сэтгэгдэл3
морь уях бөх барилдах дуу хуур бүжиг спорт олон улсын уулзалт хжжрал зөвлөгөөнд мөнгө үрэхээ болиочээ орос цахилгаан станцаа байгуул
Спортын салбар өөр юугаа хийх юм малаа.
Монгол улс яг л маш ядуу айл шиг болжээ. Гэрийн эзэд нь (Монголын ард түмэн нь) ямар ч ажил хийхгүй, гэрийхээ доторх өнгөтэй өөдтэйг бүхнийг бүгдийг нь бусдад зарж (Монгол улс юм үйлдвэрлэдэггүй тул ганцхан ашигт малтмалаа гадагшаа зардаг) хоолоо арай хийж олж иднэ. Тэгээд гэрийхээ бүх юмыг зарж дуусаад бусдаас мөнгө зээлж (Монгол улс гадаадаас 40-өөд их наядын зээл авчээ) зээл, зээлийн хүүгийн өрөнд орж хоолоо арайхийж олж иднэ. Хүүхдүүдээ ойролцоо айлд зарцлагдаж хонь мал маллуулахаар (Монголын 200 мянган залуус гадаад улсад боолын хөдөлмөр эрхлэдэг) явуулна. Монгол орон сүүлийн 30 гаруй жил найрамдалт Оросоос нүүр буруулаад, дээрэмчин Америкийг дагаад мөхөл сүйрлийн ирмэгт тулж иржээ. Аюутугай, мэдтүгэй.