МҮОХ-ны дэргэд шинэ санаачилга гаргах, олон улсын хэмжээнд хамтран ажиллах, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах, эвент зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилготой 10 гаруй салбар комисс идэвхтэй ажилладаг.
Тэгвэл Тамирчдын комиссын ээлжит хурал “Олимпик хаус”-т болж, Токиогийн олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Болортуяаг даргаар томилжээ. Тус комиссын дарга нь сүүлийн гурван олимпод оролцож, амжилт гаргасан байх заалттай байдаг юм.
Улмаар Рио Де Жанейрогийн олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай ажлаа хүлээлгэн өглөө. Түүний хувьд энэхүү комиссыг 2018 оноос удирдаж, залуу тамирчдын сургалт, цугларалт, форум зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Тамирчдын комиссын зүгээс МҮОХ-ны 70 жилийн ой, ОУОХ-ны ивээл дор болох наадмууд, Азийн олимпын зөвлөлийн наадмуудад оролцох тамирчдад чиглэсэн олон талт үйл ажиллагаа зохион байгуулах талаар санал солилцож, спортыг сурталчлах нийгэмд чиглэсэн томоохон аян хийх болон спортын салбарын хүний нөөц, боловсон хүчнийг бодлогоор бэлтгэх тал дээр анхаарал хандуулах шаардлагатай байгааг онцоллоо.
Баасан - 02 сарын 13,
2026
Сэтгэгдэл2
Ваааааав
Монгол улс яг л маш ядуу айл шиг болжээ. Гэрийн эзэд нь (Монголын ард түмэн нь) ямар ч ажил хийхгүй, гэрийхээ доторх өнгөтэй өөдтэйг бүхнийг бүгдийг нь бусдад зарж (Монгол улс юм үйлдвэрлэдэггүй тул ганцхан ашигт малтмалаа гадагшаа зардаг) хоолоо арай хийж олж иднэ. Тэгээд гэрийхээ бүх юмыг зарж дуусаад бусдаас мөнгө зээлж (Монгол улс гадаадаас 40-өөд их наядын зээл авчээ) зээл, зээлийн хүүгийн өрөнд орж хоолоо арайхийж олж иднэ. Хүүхдүүдээ ойролцоо айлд зарцлагдаж хонь мал маллуулахаар (Монголын 200 мянган залуус гадаад улсад боолын хөдөлмөр эрхлэдэг) явуулна. Монгол орон сүүлийн 30 гаруй жил найрамдалт Оросоос нүүр буруулаад, дээрэмчин Америкийг дагаад мөхөл сүйрлийн ирмэгт тулж иржээ. Аюутугай, мэдтүгэй.