“Үндсэн хууль ба хөгжил, дэвшил” сэдэвт Үндсэн хуулийн баталсны 34 жилийн ойд зориулан зохион байгуулсан “Өглөөний цай” - уулзалтад МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл оролцож байр сууриа илэрхийлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үед Монгол Улсын Засгийн Газраас ажлын хэсэг байгуулсан юм. Хэд хэдэн нам Үндсэн хуулийн төсөл бариад яваад байна, төслийн хувилбарууд ч байна. Энэ бүгдийг зангидаад та бүхэн өөрсдийн туршлага дээр үндэслээд Үндсэн хуулийн нэг төсөл боловсруулаач гэсэн. Ингээд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ахлаад, МҮАН, МУНН, ИЗНН, ШИНЭ нам гэсэн дөрвөн нам, нэлээд олон судлаач эрдэмтэд ажилласан ийм учиртай. Тэгээд “Цэнхэр ном” гаргасан. Энэ номоо Засгийн газарт өргөн барихаас гадна гадна дотны байгууллагууд, гадаадын ЭСЯамдуудад өгч саналыг нь авч, олон улсын туршлага, судалгааны материалууд, сүүлийн үеийн трендүүд, улс орнууд Үндсэн хуулиа өөрчлөхдөө ямар зарчмуудыг илүү анхаарч байна вэ зэрэг зүйлсийг харьцуулсан судалгааны үндсэн дээр ном гаргаад, үүнийгээ олон түмэнд ойлгуулах түгээх ажлыг хийж байгаа юм.
Хэдийгээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тушаалаар байгуулагдсан боловч энэ бол өнөөгийн УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, улстөрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудын цаашдаа Монгол төрөө хэрхэн яаж урлан бүтээх вэ гэдэг дээр бүгд санаа зовох ёстой их үйл хэрэгт хамгийн суурь болох баримт бичиг гэж ойлгож танилцуулж байгаа. Саяхан бид 1992 оны шинэ гэгддэг Үндсэн хуулийнхаа 34 жилийн ойг тэмдэглэлээ.
Энэ хууль бол түүхэн үүргээ сайн гүйцэтгэсэн. Гэхдээ миний хувьд, судлаач хүний хувьд дүгнэхдээ уг хууль бол шилжилтийн үеийн хууль байсан гэж дүгнэдэг. Яагаад гэвэл 1990 оны ардчилсан өөрчлөлт шинэчлэл бол дэлхий даяар өрнөсөн их үйл явц.
Энэ үйл явцын үед олон улс орон, тухайлбал Унгар улс 1942 оныхоо Үндсэн хуулийг шууд мөрдөөд эхэлчихсэн. Тэгээд 1996 он хүрч байж, шинэ нийгмээ нэлээн ойлгож мэдсэний дараа Үндсэн хуулиа өөрчилсөн. Сүүлд нь 2011 онд бас өөрчилсөн. Польш Улс манайхтай адилхан 1992 онд Үндсэн хуулиа баталж мөрдсөн. 1997 онд дахин өөрчлөөд, 2011 онд бас өөрчлөх шиг боллоо. Олон улс орон шилжилтийн байдлаар Үндсэн хуулиа мөрдөж байгаад шинэ хууль баталж мөрдсөн байгаа. Үндсэн хууль гэдэг хэдийгээр нийгмийн гэрээ боловч ирээдүйн хөгжил дэвшлийн баримт бичиг байдаг. Манай Үндсэн хуульд тусгаар тогтнолын асуудал, хүний эрхийн асуудал нэлээн сайн тунхаглагдсан мөртлөө яг энэ хуулиар Монгол улс хэрхэн яаж хөгжих юм, ялангуяа эдийн засаг нийгмийн хөгжлөө хэрхэн яаж удирдах юм гэдэг зохицуулалтууд бага. Тухайлбал Үндсэн хуулийн эдийн засаг гэж асуудал байна. 1960-аад оноос маш идэвхтэй орж ирсэн энэ зүйлээр юу шийддэг вэ гэхээр одоогийн энэ төсвийн хэт их тэлэлт, гадаад өр, байгалийн баялаг, гадаад худалдаа гэсэн бүх асуудлуудыг зохицуулж өгдөг. Манайд ийм ямар ч зохицуулалт байхгүй учраас Үндсэн хуулийг тунхаглаад явдаг. Гэтэл нийгмийн амьдрал, эдийн засгийн амьдрал, тэгш бус байдал, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг зүгээр зөнд нь хаячихсан. 1990 онд 3 төгрөг 40 мөнгө 1 ам.доллартай тэнцдэг байсан бол өнөөдөр 3600 төгрөг 1 ам.доллартай тэнцэх болтлоо унасан байгаа юм. Аравхан жилийн өмнө БНСУ-ын вон Монгол төгрөг 1:1 харьцаатай байсан.
Өнөөдөр 2,8 төгрөг БНСУ-ын 1 вонтой буюу 10 жилийн дотор Монгол хүний амьдралын чанар, бодит орлого 2,8 дахин уначихсан гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр ийм чиглэлийн суурь шинжтэй зохицуулалтууд байхгүй.
Нөгөөтэйгүүр бид нүүрсний хулгай, ашигт малтмалын ашиглалт, олборлолт борлуулалттай холбоотой асар их хулгай явж байгааг бүгд мэддэг. 2007, 2008 оноос хойш 8 Ерөнхий сайд солигдож, 4-5 УИХ-ын шинэ бүрэлдэхүүн гараад хянаад шалгаад байдаг ч шалгаж тогтоодог, хариуцлага тооцдог, засаж залруулдаг ямар ч юм байхгүй. Энэ юу хэлж байна вэ гэхээр Үндсэн хуулийг ажиллуулдаг буюу жолооддог жолооч нь төр байдаг. Тэгэхээр төрийн байгууллагуудын уялдаа холбоо, харилцаа холбоо, харилцан хяналт байхгүйгээс болоод Монгол төр ажиллаж чадахгүй байгаа. Энэ нь юунд байна вэ гэхээр бид зургаан Ерөнхийлөгч, есөн УИХ солиод солиод хүндээ биш юм байна гэдгийг ойлгосон. Бид хүнтэй тэмцсэн. Намтай тэмцсэн. Ерөөсөө нэмэргүй байна. Яаж байна вэ гэхээр хүн засагладаг биш хууль засагладаг гэдгийг ойлгох цаг үе болжээ. Өөрөөр хэлбэл манай Үндсэн хуулийн маш олон зүйл заалтыг дутуу хийчихсэн байдаг. Би дэлхийн 80 гаруй улс орны Үндсэн хуулийг харж судалж 30-аад жил болж байгаа хүний хувьд манай Үндсэн хууль Оросоос тусгаар тогтноно гэдгээрээ тэр үзэл санаан дээрээ хийгдсэн учраас төвөөс зугтаах хүчний үйлчлэл нөлөөлөл дээр, тийм сэтгэхүй дээр хийгдчихсэн гэж үздэг. Үүнийг бид ингэж дүгнэж байгаа юм биш. Стивен Фишер гэж профессорын 2000 оны Зүүн Азийн дүгнэлт гэж байдаг. Тэр дүгнэлтээр Монгол Улс төрөө шатаах тоглоомоор тоглочихсон гэж дүгнэж.
2000 оноос өмнөх улсуудын засаг төрийн тогтолцооны талаархи ном бий. Бидний нийтлэг ойлголтоор бол Монгол Улс парламентын засаглалтай гэж бодоод яваад байдаг. Гэтэл тэр номонд парламентын засаглалтай улс дотор нь Монгол байхгүй. Үүнийг судлаачид хийдэг учраас парламентын гэж нэрлэж болно, Азийн загвар ардчилал гэх мэтээр их гоё нэрлэж болно.
Гэхдээ яг дотоод амьдрал нь юу юм гэхээр их захгүй хэрүүл хэлэлцсэн улстай адилхан. Олон намын ардчилалтай орон гэдэг ангилал дотор нь байгаа. Тэр орнууд нь ямар орнууд байдаг юм гэхээр Этиоп, Нигер, Сьерра-Леон зэрэг улсууд ордог. Манай улсыг хагас Ерөнхийлөгчийн засаглалтай ч гэдэг. Энэ бүгдээс харах юм бол аль 2000 оны сонгуулийн үеэр яригдаж байсан төмөрлөгийн үйлдвэр, нефть боловсруулах үйлдвэр, V цахилгаан станц, асгатын мөнгөний орд, төмөр зам гээд баахан юм ярьдаг ч нэг нь ч хийгдээгүй байгааг та бүхэн анзаарч байгаа байх. Яг юу бүтэж байна гэхээр сумууд руу цахилгаан холбох, социализмын үед 30 сая хүрээгүй мал өнөөдөр 70 сая хүрчихсэн байгаа, бүх аймаг сум руу зам тавиад байгаа нь ерөөсөө популист улстөрийн сонгуульд ашиглах гэсэн үйл ажиллагаанууд нь маш хурдтай яваад байгаа юм. Энэ бүхнийг хараад дүгнэхээр Монголын нийгмийн амьдрал бол тасралтгүй улстөржсөн байдалтай.
Бүх бүтэц, төрийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэл, нутгийн өөрөө удирдах ёс, спортын холбоод бүгдийг нам эзэгнэчихсэн. Тэгэхээр ардчилсан нийгмийн тулгуур болсон салбарын нийгмийн холбоод, иргэний нийгмийн байгууллагууд нь энэ дундаас соёолж өөдөлж, бэхжиж дэвжиж гардаггүй юм байна.
Ялгаатай нь юу вэ гэхээр 1990-ээд онд хуучин социалист орнууд намаа бүгдийг нь тарааж, шинээр улстөрийн намаа байгуулж байсан. Ганцхан Монгол аваад үлдчихсэн. Дараагийнх нь байгуулагдсан намууд, Ардчилсан нам бол B copy, Эх Орон нам C copy, тэгээд D гэдэг юм уу, яг ижил улстөрийн намуудын үйл ажиллагаа намчирхал, улстөржилт. Үндсэн хуулийн эдийн засаг ярьдаг улс орнуудын судлаачид манайхыг юу гэж дүгнэх вэ гэхээр Монгол бол улстөрийн үйл ажиллагаа явуулдаг нийгэмтэй, сонгуулийн эдийн засагтай орон гэдэг. Гурван жил цуглуулна. Дөрөв дэх жилдээ бүгдийг нь цацна. Хамгийн тод жишээг та нар харж байгаа бол “Эрдэнэс тавантолгой”-н хувьцаа энэ жил олгохгүй гэж байгаа биз. Ирэх жил ашигтай ажиллана, олгоно. Яагаад гэвэл сонгуулийн жил. Яг сонгуулийн урд жил ашигтай ажиллаад, сонгуулийн өмнө сайхан тарааж өгөөд, дараа дараагийн жилүүдэд нь дандаа ашиггүй ажилладаг. 10-хан их наяд байсан эдийн засаг яагаад 30 их наяд болоод байна вэ гэхээр манай далд эдийн засаг ил эдийн засагтайгаа тэнцүү буюу бараг илүү гарчихсан байна гэдэг дүгнэлт рүү орж байна. Энэ худал хуурмаг бүгдийг бид өөрчилж чадахгүй. Яг өнөөдрийн Үндсэн хуулиараа явах юм бол 30 жилийн дараа Монголын эдийн засаг, Монголын гадаад өр 100-120 тэрбум долларын өртэй, эдийн засгийн параметр өссөн ч иргэдийн амьдрал бахь байдгаараа, баян хоосны ялгаа тэнгэр газар цаашаа болно. Эдийн засгийн тусгаар тогтнол ерөнхийдөө алдагдах талруугаа явах байдалтай байгаа. Энэ бүхнээс үзэхэд Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх шаардлага байгаа.
Тэмдэглэсэн М.Чойжал
Мягмар - 02 сарын 24,
2026
Сэтгэгдэл36
za amaa tat
Та өөрөө амаа тат мэдрэмж , амьдралд ойр байж үз
"Хамрын дор хагархай байна" гээд зоргоор чалчих хэрэггүй!! Н.Энхбаяр мэтийн хүмүүс Үндсэн хуулийг бүхлээр өөрчилнө гэж ярьдаг боллжээ?! Энэ их аюултай шүү! 1992 оны Үндсэн хуулийг хэлэлцэж батлахад Ажлын албанд байсны хувьд мэдэж байна: яг үнэндээ бол Б.Чимид гуай байсан тулдаа л энэ зэрэгтэй Үндсэн хууль гаргасан юм шүү!!! Үндсэн хууль зохионо гэдэг Н.Энхбаяр, Цргтгэрэл мэтийн хийдэг ажил биш, 4 мөрт шүлэг зохиохоос чинь арай өөр ажил шүү!!!
Би нь нийслэл Улаанбаатар, Өмнө-говь, Дундговийн Дэлгэрхангай сум, Архангай Цэцэрлэг хот, Өлзийт сум гээд сурч, амьдарч, багшилж, гадаадын 50 орчим оронд зочилж, судалж Монгол Улсынхаа банк санхүү, уул уурхай, барилга, аялал жуулчлал, хөрөнгийн бирж, хууль, хөнгөн үйлдвэрийн салбар болон төрийн албаны туршлага дээрээ үндэслэж л ийм дүгнэлтэд хүрсэн хүн дээ
Үнэнг тодорхой ярьдаг ийм хүмүүсийг төрд зүтгүүлж үзэх юмсан
SANAL 1
Үндсэн хуулийн эдийн засаг гэж чухал зүйл байдаг. Хөгжлийн урт хугацааны бодлого, баялгийн удирдлага, зохицуулалт хуваарилалт, гадаад худалдаа, үнэ ханш, өрийн тааз, инфляцын хязгаар болон төсвийн орлого, зарлагын тэлэлт энэ хүрээнд яригдана. Үнэ ханш, өрийн зохицуулалтыг Үндсэн хуулиараа зохицуулаагүй уул уурхайгаас хараат орнуудын үндэсний мөнгөн тэмдэгт үнэгүйддэг жишээ нь Монгол юм
Үндсэн хуулиа өөрчлөх нь зөв.Нийгмтйн хөгжил цаг үеийн өөрчлөлтөд зохицуулах шаардлага амьдралаас үүсч байна.
зөв.
Ерөнхийлөгчийн засаглалтай болж энэ их замбараагүй, ёст суртахуун, ёс зүйгээ алдсан бүхнийг цэгцлэх хэрэгтэй.
Байнга эсвэл хэт их хэрэглэснээр, этанол нь цусны урсгалд орж цусны улаан эсэд нөлөөлдөг. Зарим нь мембраны урагдалаас болж устаж, хүчилтөрөгч тээвэрлэж чаддаггүй. Бусад нь бөөгнөрөн, бие махбодоор конгломерат хэлбэрээр эргэлдэж, хамгийн жижиг судас, хялгасан судаснуудад ч нэвтэрч чадахгүй болж, “хүчилтөрөгчийн өлсгөлөн” буюу эсийн гипокси үүсгэдэг. Үүнээс тархи хамгийн их хохирдог. Жишээ нь, 100гp архи уухад 8к хүртэлх мэдрэлийн эс үхдэг. Дараа нь үхсэн эсүүд шууд тархинд ялзарч, задарч эхэлдэг бөгөөд энэ нь өглөөний толгой өвдөх шалтгаан болдог “шарталт” гэдэг өвчин юм. Тархинаас үхсэн мэдрэлийн эсүүдийг зайлуулахын тулд бие махбодь гавлын ясыг их хэмжээний шингэнээр "шахдаг" бөгөөд шээс бэлгийн тогтолцоогоор дамжуулан бие махбодид шингэн уусгаx замаар, арайхийж гадагшлуулдаг.
Бүхэлд нь өөрчилөхөөс нааш юу ч өөрчдөгдөхгүй
2019 оны хэдхэн өөрчлөлт Үндсэн хуулийн 20 гаруй хувьд үг найруулгын өөрчлөлт хийхэд хүргэсэн бол бидний төслөөр Үндэсний Их хурал 2 танхимтай болж, төрийн байгууллын хэсэг бүгд өөрчлөгдөнө. Мөн эдийн засгийн бүлэг, хүний эрхийн, хяналтын, шүүхийн, нутгийн өөрөө удирдах ёсны гээд ихээхэн өөрчлөлтийг санал болгож байгаа. Ийм тохиолдолд шинэчилсэн найруулга гэж ярихаас өөр аргагүй.
Үндсэн хуулиа өөрчилж намын гишүүн гэдэг паризитууд, МАНАН-аас салцгаая.
бэлээхэн социализмын үндсэн хуулийг авч хэргэл үндсн хууль өөрчлөнө гэж өөрт ашигтай юм өөрчлөнө ерөнхийлөгчийг дөрвөн жилийн хугацаагаар их хурлаас томилно ерөнхий сайдыг томилно
Шинэ үндсэн хууль бол маш муу үндсэн хууль . Монгол улс нэг хоттой байна тэр нь нийслэл Улаанбаатар гэж заасан. Эрдэнэт, Дархан., Чойр болон аймгийн төвүүдийг сум болгож жижиглэж хөгжлийн зогсоож, улмаар Улаанбааатрын хүн амын өсөлтийг үүсгэсэн хорт нөлөөтэй байсан.
МАН ын хошного амь орсон уу?
Энэ үндсэн хуулийг хариас хуулсан юм гэнэ лээ. Үнэхээр таарч байсан юм бол монгол ийм байхгүй. Авилгалч нартайгаа тэмцэж чадахгүй байгаа нь үндсэн хуультай холбоотой. Үндсэн хуулийг авилгач нар бүтээж өөртэй тохируулж баталсан юм.
Оросоос салан тусгаарлах үзэл санааны дор төвөөс зугтах хүчний үйлчлэлээр батлагдсан ТӨРӨӨС ШАТААХ ТОГЛООМ гэж гадны судлаач дүгнэсэн байдаг
tanuus sayhan hamt oroltsood bsn. oligtoihon zuil hiilde. man butehgui ee
Тиймээ. Би 2019 оны нэмэлт өөрчлөлтийн дэд ажлын хэсэгт орж ажилласан. Манай намаас дэвшүүлж байсан баялгийн хуваарилалт, эдийн засгийн зохицуулалт, орон нутгийн намчирхал талцлыг хязгаарлах, зэрэг чухал саналуудыг авч хэрэгсээгүй юм. Үндсэн хуулийн шинэчлэл, системийн өөрчлөлтийг нийгэм шаардаад ирэхээр хийг нь гаргаж ор нэр төдий додомдох байдлаар хийсэн өөрчлөлт мөн
энэ нэг хятадын коммунизм дарангуйллыг монголд авчрах гэсэн малнууд үндсэн хууль ярьж нтр, хүний өмнөөс ичих хэцүү юмдаа. энэ лалрууд мөнгө өгвөл хэний ч талд ордог биеэ үнэлэгчид.
Уг нь парламентийн засаглалаа сайжруулж, иргэдийн засгийн эрхээ барих эрхийг баталгаажуулах тухай юм. Одоо бол сонгууль явуулах эрхээ эрх баригч намд өгчихөөд сонгууль луйвардлаа гэх, төрийн албаны зөвлөлөө эрх баригчдад өгчихөөд төр данхайлаа гэх, хянах үүрэгтэй аудитаа эрх баригч намд өгчиөөд хулгай хийлээ гэх, шүүх эрх мэдлийг ялсан намд өгчихөөд авлигын хэргүүд шийдэгдэхгүй байна гэж шударга шүүх нэхдэг байдалтай. Энэ бүхнийг л өөрчлөхгүй бол өнөөгийн нийгэм одоогийн Үндсэн хуулийн тусгал учир энэ байдлаараа дараагийн 20-30 жил эдийн засгийн тусгаар тогтнолоо алдана
Олон жил МАН - д хошногоны нүхээ үнэлж байгаа хулгайч даа. сэлдийг нь тасалж засааг нь суга татаад МАНын саарал ордний тайган болгох хэрэгтэй энэ хулгайчыг
Хуучин соц.орнууд коммунист намаа бүгд татан буулгасан. Зарим нь дахиж байгуулахыг хуулиар хориглож, зарим нь дахин шинээр байгуулах замаар олон намын тогтолцоо бүрдсэн. Манайд төртэй санхүү нэг байсан намаа хэвээр үлдээж, шинэ тутам үүссэн намууд ижил бүтэцгүйгээр тэмцэх боломжгүй гэж үзэж коммунист намын хуулбар байдлаар үүссэн. Үр дүн нь хөдөлмөрийн насны бүх хүмүүсийн тал нь намчид болж дагаад 60К байсан төрийн алба 300К. Орон даяар намчирхал талцал, эдийн засаг Сонгуульд зориулагдсан. Ийм л байна. Үүнийг буруу дэвээд байнаа гэж би 2003 оноос л ярьж байгаа ухаантай
XX зуун хүртэл нэг улс нь нөгөө улсаа зэвсгийн хүчээр эзлэн авч өөрийн колони улс болгоод хамаг баялагийг нь дээрэмдэн авдаг байсан. Харин 1945 онд дэлхийн 2-р дайн дууссаны дараа НҮБ байгуулагдаж, нэг улс нь нөгөө улсаа зэвсэгийн хүчээр эзлэн авч өөрийн колони улс болгохыг НҮБ-ы дүрэмээр хориглосон. Иймд дээрэмчин Америк өөр улсыг эзлэн авч өөрийн колони улс болгохын тулд "Ардчилал" (даяарчлал, хүний эрх, олон намын систем гэх мэт) гэдэг нэртэй үзэл суртлын арга болон "Зах зээлийн чөлөөт эдийн засаг" (гадаадын хөрөнгө орууулалт гэх мэт) гэдэг нэртэй эдийн засгийн аргыг боловсруулан 1980-аад оны сүүлчээс буурай хөгжилтэй орнуудын Үндсэн хуульд суулгаж, Монгол мэтийн улсуудыг өөрийн колони болгосон. Иймд Монгол улсын 1992 оны Үндсэн хууль бол Монгол улсыг өөрийн колони улс болгохын тулд Америкуудын зохиосон Үндсэн хууль юм. 1992 оны Үндсэн хууль батлагдаж мөрдөгдөж эхэлсэн тэр өдрөөс хойш Монгол улс бүрэн хэмжээгээр дампуурлын зам уруугаа орсон. Аюутугай, мэдтүгэй монголчудаа.
Үндэсний ой санамж сайтай улсууд нь шилжилтийн түр хууль гаргаж хэрэглэж байгаад Шинэ Үндсэн хууль баталж мөрдөад явж байгаа. Манайх шилжилтийн хуультайгаа л зууралдсаар
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ БОЛ МАШ МУУ, ЛУЙВРЫН ШИНЖТЭЙ, ЗАЛЬТ ХОР ХӨНӨӨЛТЭЙ ХУУЛЬ. САЙН АЖИГЛААРАЙ. ЭНЭ ХУУЛИЙГ НӨГӨӨ Л ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИД ЧИНЬ Л МАГТАЖ ӨӨРЧЛҮҮЛЭХГҮЙ БАЙГАА. ЯАЯ ГЭХЭВ ДЭЭ. АРРД ТҮМЭН НЬ УНШИЖ Ч ҮЗЭЭГҮЙ БАЙДАГ ЮМ ЧИНЬ
hezee ch eerchildeggyi zyil bol YNDSEN HYYLI suu.yagaad eerchileh gej baigaagaa olon niitiin heblel medeeleleer bainga syrtalchilj,zeb mergen margaanaar batalgaajuulaj ,barimttai batalgaag ni olj baij saya yhaarlaa olon niittei hybaalzah,men erdemten mergedtteigee saitar zebleldeh zebhen heden namiin erh asig baih yosgyi ee!!bolohgyi saad berseel tohioldbol erdee l yndsen hyyli ryygaa dairdagaa zogsoo!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!sayhan yndsen hyyliin ederiin arga hemjeegeer ta yarihgyi yasan yum be?...................hamaagyi hyrch bolohgyi zyil bol yndsan hyyli!!!!!!Amerikiin yn dsen hyyliig ta sanaj bna uu?....olon zuun jiliin tyyhtei neg ch hyreegyi gedegdee?...................................zorgooroo demiirchgeehee bolichgoo........................................................
гадаадын хөгжилтэй орнуудын ард түмэн яагаад дулаахан байрандаа тохьтой амьдарч чадаад байна вэ. миний монголын дундаж давхрага яагаад цөөрөөд байна вэ. асуулт. Хариулт нь цөөхөн мөртлөө каст үүсгэх гээд тэнэгтээд байдаг ард түмнийг түүх арчина. Чиний төл гадаадаар ярьж эхлэнэ. Чи тэнэгээ мэдэхгүй.. №1 бол Филасофия
Цогт гэрэл холион бантан яриатай
Тодруулах зүйл байвал цэгцтэйгээр тайлбарлаж өгөхөд бэлэн шүү хө
Тодруулах зүйл байвал цэгцтэйгээр тайлбарлаж өгөхөд бэлэн шүү хө
Үндсэн хууль бол философичдын хийх ажил
Нийгэм судлалд цаг их зарцуулахаар философи сонирхохоос аргагүйд хүрдэг. Улс орноо гэж нойроо хугасалдаг хүмүүс л рациональ оюун дүгнэлт хийж, гарц гаргалгааг олохыг хичээдэг болов уу
Тантай санал нэг байна. Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөл, Аудитын ерөнхий газар, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Хүний эрхийн комисс, Төв банкны бодлогын зөвлөлийг эрх баригч намаас салгаж, утгаар нь хараат бус болгож байж шударга сонгуультай, ялсан нам төрийн албыг данхайлгаж зайдагнадаггүй төрийн албаны зөвлөлтэй, авлига хулгайг ялсан намаас хараат бусаар хянах аудиттай, эрх баригчдаас хараат бус шүүхтэй болох боломжтой