“Үндсэн хууль ба хөгжил, дэвшил” сэдэвт Үндсэн хуулийн баталсны 34 жилийн ойд зориулан зохион байгуулж буй “Өглөөний цай” - уулзалтад Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр оролцож байр сууриа илэрхийлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Үндсэн хууль бол тухайн ард түмний, тэр улс орны нүүр царай нь байдаг. Үндсэн хууль ямар байна, тухайн улс тийм л байдаг. Энэ бол аль ч улсад тийм байгаа. АНУ-ын Үндсэн хууль сайн учраас АНУ сайн байна. Ираны Үндсэн хууль муу учраас Иран улс муу байна. Ираны Үндсэн хууль бол шашны төр засгийг байгуулчихсан. Шашны хуулиар асуудлаа шийддэг. Эмэгтэйчүүд нүүрнийхээ урдуур даавуу унжуулахгүйгээр явж болдоггүй. Явах юм бол баривчилдаг, торгодог. Нэг эмэгтэйг бүр алчихсан. Түүнээс болж маш их эсэргүүцэл илэрхийлсэн. Иран улсын мөнгөн тэмдэгтийн ханшийн асуудал дээр төр засаг нь оролцож чаддаггүй. Үүнээс болоод өнөөдөр 1 сая Риал (Томан) нь 1 доллараар солигддог. Үндэсний мөнгөн тэмдэгт нь тийм баталгаагүй болчихсон байх жишээтэй.
Францын Үндсэн хууль, Английн Үндсэн хууль зэрэг нь бие даасан нэгдсэн нэг бичиг баримт байхгүй ч маш олон хуулиас бүрддэг. Германы, Японы, Энэтхэгийн гээд сайн Үндсэн хуулиудтай улс орнууд амжилттай хөгжөөд байгаа юм.
Муу, дутуу, буруу Үндсэн хуультай улсууд нь хямраад байна. Тийм учраас Үндсэн хууль тухайн орны ард түмний амьдрал ямар байна вэ гэдгийг тодорхойлдог хамгийн чухал бичиг баримт учраас муу бол хамгийн түрүүнд өөрчилж, засаж байх ёстой. Хамгийн түрүүнд түүнийг сайжруулж байх ёстой чухал бичиг баримт юм.
Үндсэн хууль сайн байвал түүнээс урган гарсан органик хуулиуд өөрийн эрхгүй Үндсэн хуулиндаа хөтлөгдөж сайжирна. Хэрэв муу Үндсэн хууль байх юм бол органик хуулиуд нь бас л муу гарна. Тийм учраас бид сая болж өнгөрсөн Үндсэн хуулийн өдрүүдэд Үндсэн хуулийн асуудал бүр дээр анхаарал хандуулья, тэгээд цогцоор нь өөрчлөх тодорхой төсөл бэлэн болчихсон байгаа, үүнийг хийгээч гэсэн саналууд хэлж байгаа. УИХ-ыг 126 гишүүнтэй болгох төслөөс ч өмнө Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байхад нь бид уулзаж, Үндсэн хуулиа цогцоор нь өөрчлөх нь зүйтэй юм байна гэж ойлголцоод ажлын хэсэг байгуулж хийсэн төслөө тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гардуулж өгч байсан.
Харамсалтай нь тэр үед Үндсэн хуулийн энэ шинэ төслийг уншаагүй хүмүүс санаатай юм уу, санамсаргүй байдлаар төслийн талаар хардалтаа шүүмжлэл болгож илэрхийлээд, тэр нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд айдас төрүүлсэн үү? Яасан юм, бидний дунд ярьж байсан байр сууриа ярьсан шигээ идэвхтэй хамгаалж чадаагүй. Тэгээд Д.Амарбаясгалан даргад энэ Үндсэн хуультай холбоотой асуудлаа шилжүүлсэн. Д.Амарбаясгалан дарга Т.Доржханд даргатай нийлээд 126 гишүүнтэй л болчих юм бол Монгол улс сайжирчихна, тэгээд өшөө ганц хоёр нам парламентад нэмээд орчихвол Монгол Улс сайхан болчихно гэсэн ийм гэнэн, явцуу зорилго тавиад тийм л өөрчлөлт хийчихсэн.
Үндсэн хуулийнх нь суурь буруу тавигдсан байсан учраас хүний тоо олон боллоо гээд, 500 гишүүнтэй болсон ч, 50 гишүүнтэй болсон ч ямар ч өөрчлөлт гарахгүй гэдэг нь 2024 оны сонгуулиас хойш 2 жилийн хугацаанд харагдлаа. Мөн дээр нь нэг хоёр нам парламентад нэмж орлоо гээд айхтар өөрчлөлт гарахгүй байна.
Тийм учраас бид намуудыг муулаад, хүмүүсийг муулаад хэрэггүй. Нэгэнт суурь нь буруу тавигдсан учраас сууриар нь засах ёстой гэсэн бодолтой байгаа. Өчигдөр буруу хууль хийсэн бол өнөөдөр хурдан засах хэрэгтэй. Түүнээс биш Үндсэн хуулийг тэдэн жилийн дараа л оролддог гэсэн юм хаа ч байхгүй. Монголын ард түмэн өдөр бүр амьдарч байгаа. Баавгайтай адил, тарвагатай адил унтаад өгдөггүй, зун болохоор сэрдэг тийм чанаргүй. Тийм учраас өдөр бүр амьдарч, өдөр бүр хүүхдээ сургуульд нь явуулж, өдөр бүр байгалийн баялаг яах вэ гэж бодож, өдөр болгон шүүхийн хаалга татаж, өдөр бүр бизнес хийж, эмнэлэгт үзүүлж байхад тэр бүр нь буруу тогтчихсон байвал яаралтай засахаас өөр аргагүй.
Өмнө нь нэг хоёр удаа засвар хийж үзсэн гэдэг чинь ерөөсөө Үндсэн хууль болохгүй байна гээд засах гээд үздэг ч зориг нь хүрдэггүй юм уу, мэдлэг нь хүрдэггүй юм уу, янз бүрийн шалтгаанаас болоод цогцоор нь засаж чаддаггүй. Тэгээд жижигхэн засвар хийдэг. Тэр нь бүр дордуулдаг. Яагаад гэвэл нэгэнт муудчихсан байшинд жижиг засвар хийлээ гээд өөдтэй өнгөтэй болж чаддаггүй. Түүнээс биш бид заавал ард түмэн бослого гаргаж, маш хурц зүйл хийж байж л Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага байхгүй. Яагаад гэвэл бид одоо ухаантай, туршлагатай болчихлоо.
Дэлхий дахинд Үндсэн хууль гэж юу болох талаар судалсан эрдэмтэд, маш сайн бүтээлүүд байна. Бид өнөөдөр XX зуун дуусаад, XI зуун эхлээд улс орнууд яаж хямарч байна, ямар нь амжилттай явж байна вэ гэдгийг өөрсдөө харж байна. Цахим сүлжээ бий болоод хэвлэл мэдээллийн байгууллагууд үүнд маш идэвхтэй оролцож байна.
Тийм учраас одоо бид бүгд үүнийг мэдэж байгаа юм чинь заавал Ирантай адил цус урсгасан хөдөлгөөн гарахыг хүлээлгүйгээр, бид цөөхүүлээ учраас заавал тийм өндөр үнэ цэн төлөөд яах юм бэ. Бүгдээрээ Үндсэн хуулиа сайхан засаад улс орондоо эзэн болж амьдаръя. Эзэн болох нь хэн юм бэ гэхээр УИХ биш, дарга биш, нам биш ард түмэн юм гэдэг зарчмаар явбал яасан юм бэ гэдэг ажил хэрэгч санал байгаа юм. Энэ төсөл дээр бид тодорхой хугацаа зарцуулж, нэлээд судалгаа хийлээ. Сэтгүүлчидтэй уулзах нь зөв юм байна гээд уулзалтууд хийж байна.
УИХ-ын гишүүд л үүнийг аваад ажил болгоод үзээсэй гээд гуйгаад яваад байх нь буруу. Сэтгүүлчид үүнийг барьж аваасай. Сэтгүүлчид ард түмэн төр засгийн хооронд, ямар нэгэн асуудлуудын хооронд гүүр нь болдог учраас сэтгүүлчид энэ асуудлыг барьж аваад ард түмэнд танилцуулаад, хэлэлцүүлээд, дутагдал олж харвал хэлээд, болж байгааг нь яриад, ард түмэнтэйгээ хамт төр засагтайгаа хамтдаа одоогийн Үндсэн хуулиа зассан шиг засаасай гэдэг мессеж өгөөрэй гэсэн юм. Түүнээс биш УИХ-ын гишүүд л шийднэ гээд уулзаад яваад байвал болно. Ард түмэнд тэр эрхийг нь буцааж өгөх гэж байгаа учраас сэтгүүлчид идэвхтэй оролцоосой гэж хүсэж байгаа юм.
Н.Энхбаяр мөн энэ үеэр оролцогчдын асуултанд хариуллаа.
Тухайн үед Д.Амарбаясгалан барьж аваад ийм өөрчлөлт хийчихсэн юм аа. Одоо бид төгс юм хийх гээд байна гэж ярьлаа. Гэтэл бодит байдал дээр та ч байсан шүү дээ. Тухайн үед хэвлэлийн хурал хийх үеэр зарим эрдэмтэд эсэргүүцээд гараад явсан. Гэсэн ч зүтгүүлсээр байгаад 126 гишүүнтэй болохыг батлуулсан. Зарим сэтгүүлчид дуугараад, зарим нь дуугүй болсон. Одоо ард түмэнд наалдах юм юу ч алга. Тэр ажлын хэсгийг ахалж байсан хүн нь та шүү дээ.
Үгүй. Та буруу ойлголттой байгаа юм байна. Болж байгаа үйл явдал дээр зарим сэтгүүлчдийг Их тэнгэрт хүлээж аваад уулзсан гэдгийг би огт мэдэхгүй. Сая л сонсож байна. Тийм байж магадгүй. Ямар уулзалтанд юу ярьсан гэдгийг сайн мэдэхгүй шүү дээ. Бид бол ажлын хэсэг байгуулах гээд Л.Оюун-Эрдэнэ даргыг болон бусад хүмүүсийг маш их хөөцөлдөж байж, бүх юмаа тайлбарлаж байж ажлын хэсэг байгуулахгүй бол болохгүй юм байна гэдэг ойлголтонд хүрээд, Л.Оюун-Эрдэнэ тухайн үед Ерөнхий сайдын хувьд захирамж гаргаад ажлын хэсэг байгуулсан юм. Тэр ажлын хэсгийг ерөнхийд нь би ахлаад, улстөрийн жижиг намуудыг оролцуулсан.
Ардчилсан нам харин оролцож өгөөгүй. МАН-аас төлөөлөл оролцсон. Ингээд шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулж албан ёсоор 2023 оны 12-р сарын сүүлээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гардуулж өгсөн. Ажлын хэсэг таны даалгавраар төсөл боловсрууллаа. Энэ төсөл бол Монголд байгаа хамгийн сайн төсөл шүү гэж хэлсэн.
Тэр үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээж аваад баярлалаа, үүнийг үнэхээр хэрэгжүүлье гэж өөрөө хэлээд, тэр бүү хэл 1921 онд хувьсгал гарах үед Д.Сүхбаатар тэргүүтэй хүмүүс Богдын нэрийг ашиглаж хувьсгалын үйл хэргийг явуулахын төлөө их зүтгэсэн. Үүнтэй адилхан та бүхэн маань намайг, МАН-ын дарга, Ерөнхий сайдын хувьд Богд шиг ашиглаарай, би энэ төслийн төлөө сайн явна гээд, МАН-ын ЕНБДарга Д.Амарбаясгаланг уриад, МАН-ын НБДарга Н.Энхбаатарыг уриад та нар энэ ажилд нь туслаарай гэсэн. Ингээд ашгүй ажил явах нь, нэлээн том өөрчлөлт хийж чадах нь ээ гэж бодсон.
Харамсалтай нь Д.Амарбаясгалан дарга, Н.Энхбаатар дарга нар үүн дээр илт идэвхгүй байдал илэрхийлээд, би түүнд нь гайхаад Ерөнхий сайд үүрэг өгчихсөн байхад яах вэ? гэхэд бид Т.Доржхандтай хамтраад УИХ-ын гишүүдийн тоог нэмнэ, нэг хоёр нам нэмнэ гэсэн бодолтой байгаа, түүнээс илүү өөрчлөлт хийх шаардлагагүй, бид чадахгүй гэх зэргээр идэвхгүй байр суурь илэрхийлсэн. Ингээд Үндсэн хуулийн тухай ярьж байсан асуудал маань орхигдсон. Харамсалтай нь, би хов жив хөөцөлдөж байгаа юм шиг зүйл яриад яах вэ. Ч.Лодойсамбуу сэтгүүлч энэ төслийг огт уншаагүй мөртлөө төслийг бариад ийм муухай юм хийх гэж байна гэсэн маягтай зогсож байсан.
Ц.Оюунгэрэл гэж нэг намын дарга эмэгтэй дээд танхим гэсэн байгууллагад урд нь ийм албан тушаал хийж байсан хүмүүс орох нь гээд тодорхой нэр зааж эсэргүүцэж байсан. Шинэ Үндсэн хуулийн төсөлд ямар нэгэн нэр бичсэн юм огт байхгүй. Таамаглаж тэгж хэлсэн.
Мөн дээр нь бид энэ бүхнийг тайлбарлах гэж хэвлэлийн бага хурал хийх үеэр нэг сэтгүүлч эмэгтэй биднийг 7 тэрбум төгрөг авч энэ номыг хэвлүүлсэн гэж худлаа хэлсэн. ТВ9 телевизээс 6 сая төгрөг гаргаад хэвлүүлээд бид үнэгүй тарааж байгаа юм гэхэд тэр хүн юм хэлж чадахгүй амаа таглуулсан. Ингээд ажлын хэсэг ажиллаад байхад Д.Амарбаясгалан Ерөнхий сайдын үүргийг биелүүлэхгүй, Ерөнхий сайд ухраад зөвхөн УИХ-ын гишүүдийн тоог 126 болгоно гэсэн. Түүнийг нь би эсэргүүцсэн. Тоо нэмээд, нэг хоёр нам нэмээд нэмэргүй. Та бүхэн ахиад алдаа гаргах гээд байна, битгий ингээч ээ, УИХ-ын гишүүдийн тоог нэмлээ гээд ард түмний бухимдлыг төрүүлэхээс өөр ямар ч ашиг гарахгүй гэж хэлсэн. Хэлээд хэлээд нэмэр болоогүй алдсан.
Саяхан УИХ-ын дарга Н.Учрал өмнө нь УИХ-ын даргаар ажиллаж байсан хүмүүсийг хүлээж авч уулзаж, санаа бодлоо хуваалцсан. Тэр уулзалтан дээр би та бүхэн маань хоёр гуравхан өөрчлөлт хийж битгий алдаа гаргаач ээ. Одоогийн Үндсэн хууль тухайн үедээ үүргээ үнэхээр сайн гүйцэтгэсэн. Цагийн юм цагтаа л байдаг юм байна. Энэ Үндсэн хууль маань одоо харин хөгжлийн тушаа болсон, хүний эрхийг бүрэн хамгаалж чадахгүй хууль болсон, харамсалтай нь. Тийм учраас та бүхэн минь цогцоор нь өөрчлөөч ээ, УИХ-ын даргаар ажиллаж байсан хүмүүсийг, эрдэмтдийг дайчлаач ээ. Шинэ цаг үеийг Монголдоо эхлүүлээч ээ гэсэн.
АНУ-ын Ерөнхийлөгч байсан, АНУ-ын Үндсэн хуулийг бичилцсэн хүмүүсийн нэг болох Томас Жефферсон гэж хүн “Үндсэн хууль бол хадагдаж мөнхлөгдөж болохгүй. Хөшөө дурсгал болж болохгүй шүү. Үндсэн хууль амьд байх ёстой. Тийм учраас 19 жилд нэг удаа өөрчилж байгаарай” гэж хэлсэн байдаг юм билээ.
Нийгэм, амьдрал өөрчлөгдөж байна. Цоо шинэ нийгмийн харилцаа үүсэж байна. Манай Үндсэн хууль 32 жил болчихлоо. Тийм учраас Үндсэн хуулиа яаралтай цогцоор нь өөрчлөх ажлыг хийх ёстой юм байна гэж бид бодож байгаа. Үйл явдал тодорхой эзэнтэй болох ёстой гэдэг утгаар нэг хоёр хүний нэрийг хэллээ. Тэр бол нэг хоёр хүнийг буруутгаад, Монголд болохгүй байгаа зүйлс тэр хүмүүсээс л болсон гэж хэлмээргүй байна. Гэхдээ бололцоогоо алдаж байгаа нь маш харамсалтай байгаа.
Таны хэвлэлийн бага хурал хийх үеийг би санаж байна. Тухайн үед таны Лордын танхимтай төстэй дээд танхим байгуулна гэсэн яриаг Ц.Оюунгэрэлийн шүүмжилж Ц.Элбэгдорж гэх мэт хүмүүс орж ирж болохгүй гэж ярьж, үүнийг сонссон ард иргэд бүхэлдээ дургүйцэж, таны хэлсэн нийгмийн шаардлагаар өөрчлөх ёстой, Үндсэн хууль бол хөшөө дурсгал шиг байж болохгүй гэдэг зарчим алдагдаад, Үндсэн хуулийг битгий оролдоод бай гэдэг нийгмийн давалгаа үүссэн байхгүй юу.
Үгүй, тэгээгүй. Одоо ч та нар сайн тайлбарлаад өгөх юм бол ард түмэн Үндсэн хуулийг өөрчлөхөд бэлэн байгаа шүү. Сэтгүүлчид өөрсдөө жижиг сажиг юм хөөцөлдөөд байхаар бид түүнд нь хөтлөгдөөд тэр маргаан нь сэтгүүлч Н.Энхбаяр хоёрын хоорондын маргаан болоод завсардаад байгаа юм.
Би өөрийгөө Монголын ард түмэнд өртэй гэж боддог учраас Үндсэн хуулиа засах ажилд оролцъё гэсэн. Би албан тушаалд очих юм байхгүй. Англи болон бусад улс оронд Лордын танхим гэж байдаг учраас мэддэг зүйлээ ярьж байгаа юм. Манай шинэ Үндсэн хуулийн төсөл дээр Улсын Үндэсний Их хурал гэж байна. Тэр нь хоёр хуваагдана.
Нэг нь бага хурал, нөгөөх нь их хурал. Их хуралд нь 90 хүн байна. Түүний 75-ыг нь ард түмэн шууд сонгоно. 15 хүнийг нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр, Ерөнхий сайдаар, УИХ-ын даргаар, Дээд шүүхийн даргаар болон гишүүнээр, ХЭҮК-д ажиллаж байсан бол, үйлдвэрчний байгууллагын төлөөлөл, ШУА-ын төлөөлөл, МҮХАҮТ-ын төлөөлөл, сэтгүүлчдийн төлөөлөл, соёл спортын алдартнууд, нэртэй зүтгэлтнүүд гээд хэдэн мянган хүний дундаас Засгийн газар болон ХЭҮК-ын санал болгосноор, тодорхой хугацаагаар УИХ-н гишүүнээр ажиллуулахаар санал болговол түүнийг нь Монгол Улсын Ерөнхийлөгч томилно гэж байгаа юм.
Түүн дотор нь Ц.Элбэгдорж гэсэн нэр ерөөсөө байхгүй. Н.Энхбаяр гэсэн нэр ерөөсөө байхгүй. Гэтэл өөрийнхөө хардалтыг энэ хуулинд бичсэн юм шиг гаргаж ирээд байж болохгүй. Тэгээд би Ц.Оюунгэрэлд тайлбарлах гэж оролдсон. Ц.Оюунгэрэлийн хоёр дахь шүүмжлэл нь Бүгд Найрамдах Улс гэж бичсэн байна энэ юу гэсэн үг юм бэ? гэдэг байсан. Одоогийн Үндсэн хуульд Бүгд Найрамдах улс гээд биччихсэн байгаа. Бүгд Найрамдах улс гэдэг бол ард түмэн өөрөө захирах тогтолцоо шүү дээ. Хуучин ард гэдэг үг байсан.
Ц.Оюунгэрэл үүнтэй андуураад Бүгд Найрамдах ард улс байгуулах гэж байна гээд бас хардаад, үүнийг нь тайлбарласан ч бидний үгийг сонсохгүйгээр шүүмжилсэн. Үүнд би харамсаад, хүмүүсийн дотор нэг буруу ойлголт төрөөд түүнийгээ бодоод яваад байдаг юм байна, төслийг маань уншаасай гэж бодсон.
Би Д.Амарбаясгалан даргад ч хэлж байсан, хэвлэл мэдээллээр ч ярьж байсан. 126 гишүүн бүтэхгүй, үүнийгээ хоёр хуваагаад, нэг нь Улсын Их хурал, нөгөө нь Улсын Бага хурал гэсэн хоёр танхимтай болоосой гэсэн саналыг л бид хэлж байсан юм. Яагаад хоёр танхимтай болох ёстой вэ гэхээр АНУ-ын Үндсэн хуулийг бичсэн том судлаачид, улстөрийн зүтгэлтнүүд парламентыг хянахад хэцүү шүү, яаж хянах вэ гэхээр хоёр хуваагаад нэгийг нь нөгөөгөөр нь хянуулдаг юм. Энэ бол хамгийн сайн арга гэж хэлсэн байдаг.
АНУ-ын сенатыг төлөөлөгчдийн танхим нь хянаж байна. Төлөөлөгчдийн танхимаа сенат нь хянаж байна. Англид бас тэгж хянаж байна. Лордын танхим нь доод танхимаа, доод танхим нь Лордын танхимаа хянадаг. Ингэж парламент хоёр танхим болж нэг нь нөгөөгөө хянадаг хамгийн сайн сонгодог аргаар хийгээч ээ гэсэн. Сүүлд нь Д.Амарбаясгалан дарга надтай уулзах сонирхолгүй болсон байж магадгүй. Утсаа авахгүй цаг хугацаа алдсан. Цаг хугацаандаа байдаг юм чинь бид яаж ч чадахгүй, тайлбарлаад тайлбарлаад явж чадаагүй. Т.Доржханд дарга талбай дээр гарын үсэг цуглуулж арга хэмжээ зохион байгуулаад, тэр нь бодитой олон мянган хүний гарын үсэг цуглуулсан юм байхгүй, зүгээр хэлбэр төдий юм хийгээд, их сайхан шийдвэр гарсан юм шиг ярьдаг.
Одоо ч Т.Доржханд дарга бид маш зөв юм хийсэн.126 гишүүнтэй болсон, олон нам орсон шүү, бодлогоор хийсэн шүү гээд буруу яриад байгаа юм. Би бол хүний тоо нэмэх биш хяналтын тогтолцоогоо сайжруулах ёстой, ард түмэн улсын эзэн болох ёстой, тэгээд төрийн залгамж чанар гэж байх ёстой.
Харьцангуй залуу хүмүүс тэр 75 гишүүн дотор орж ирж магадгүй. Тэгвэл нөгөө 15 гишүүн дотор ийм ийм ажил хийж байсан ч юм уу, эсвэл нэр төрөөрөө олон түмэндээ хүндлэгдсэн хүмүүс дундаас тухайн үеийн ХЭҮК, Засгийн газар санал оруулбал Ерөнхийлөгч нэмж, 90 гишүүнтэй бүрэн бүтэн танхим байгуулах бололцоог бусад орны жишигт нийцүүлж хийсэн юм. 126 гишүүнтэй болохыг би маш тодорхой эсэргүүцэж, тайлбарлаж байсан.
Харамсалтай нь тэр үед эрх баригчдын гэх юм уу, албан тушаалтай хүмүүсийн явуулж байсан мэдээллийн кампанит ажил нэлээн хүчтэй байсан учраас мань мэтийн дуу хоолой сонсогдоогүй байж магадгүй. Бид үүний төлөө уйгагүй явж байгаа учраас дахин дахин Үндсэн хуулийн өдөр болох бүрт л гарч ирдэг. Бүгдээрээ үүнийгээ харья. Одоогийн Үндсэн хуулиас хамаагүй илүү төсөл бэлэн болсон шүү. Дарга нарт өгсөөр байгаад, дарга нар маань өдөр тутмын ажилдаа дарагдаад завгүй байдаг. Тэгэхээр бид нар сэтгүүлчидтэй уулзаж, ажил хэрэгч яриа өрнүүлээд, сэтгүүлчид үүнийг уншаад шүүмжилбэл шүүмжлээд, дэмжвэл дэмжээд ард түмэнд ойлгуулж өгөөч, ойлгуулах ажлыг хамт хийе. Үүний дараа Монгол Улсын суурь хууль нь зөв болчихвол бидний яриад шүүмжлээд байгаа алдаанууд гарахаа болино гэж үзэж байгаа юм.
Тэмдэглэсэн М.Чойжал
Мягмар - 02 сарын 10,
2026
Сэтгэгдэл51
Хөгшин азарга жороо сурахгүй гэдэг ш дээ, энэ мэт дүлзэнгүүд одоо болиосой доо ! Хууль эрх зүйн системтэй мэдлэггүй болохоороо ингэж муйхарлаад байгаа л доо, хөөрхий. Батшугар гэж шаал өвөрмонгол нэртэй юм чи эцэгтээ хэлж энэ хэнхэглэлийг нь болиулаач !!!
энэ шар буриад төгцөг хар мэргэдийн шээс улс төрийн хэрүүлээс тэр нусан хамартай хүүгээ аваад зайлчихад болчих юм дээр бузартуулаад суугаад байх юм тэр өргөө зочид буудлыг чи ард түмэнд буцааж өг чи төгцөг барьж босгоогүй байх энэ мэт удам судар байхгүй боолууд улс орныг бузарлаж байгаагаа гавьяа гэж бодож байгаа бололтой сонгохгүй байхад болно.
хэдэн шар буриадууд монгол улсыг хорлож байгаа юм чингис хааны эхнэрийг булааж аваад зугатааж байдаг хар мэргэдүүд шүү дээ муу лаларууд чинь. буриад хүний хийсэн гай монголд ихээ буриад хулгайч байдаг төрд битгий ойртуул тэгсэн байхад болно.
тэмбүү нүүрт бямбасүрэн гээд байна 1990 онд монголыг гөө мөн бузар хорлосон шүү очирбат гэж сартуул боолтой нийлж аваад боол хүний бодол босго давахгүй гэж тэр юм даа.
Энхбаяр Ерөнхийлөгчийг дэмжиж байна ! Шинэ Үндсэн хүүль Ус агаар шиг хэрэгтэй байна. Энэ тэнэг болхи болихай Үндэн хүүль гэгчээс болж Монгол гацаж зөрчилдөж тэмцэлдэж дууслаа. Шинэ Үндсэн хүүл Хөх Монголд хэрэгтэй !
Нямтайширын захиалга байсан. Хүрэлсүх Данх нар маш их хэмжээний авлигал авсан
Энэ п-..сда эрх мэдэлд пологтож байх үедээ ганц цахилгаан станц байгуулсан бол бид өдийд ингэж ид өвөл тог таслуулж хөлдөж суухгүй л байсан!!! Гэтэл ичих булчирхайгүй амьтан том том яриад сууж байдаг??!!
lord-iin tamxind manaixan shig xumuus daanch bugd xulgaich
Энхбаяр гуай зөв хэлж байжээ. Сайн сайхныг хүсье
Зөв л юм ярьжээ. Одоогийн Үндсэн Хуулийг Анх Олон Улсын Санхүүгийн байгулагаа оруулан ирж ХАШБАТЫН ХУЛАН орчуулаж ,Бяруугийн Чимид Хуулийн хэллэгт оруулсан. Зах зээл ,ардчилал гэж Да.Ганболд,Э.Бат-үүл,С.Зориг, Р.Гончигдорж нар коммунизм хамтрал коммун,Шарын шашинг хүндэлнэ энэ тэр талаас нь Г.Очирбат,Гомбожав, Зэнээ,Дашбалбар … нар мэтгэлцэж улам холион бантан болгосон. Энэ Үндсэн Гуулиас болж бүх зөрчил үүсэж бсн. Ардчилсан хүчин жишээ нь Да.Ганболдыг 7-8 удах Ерөнхий сайдад дэвшүүлэж ,ерөнхийлөгч Багабанди мөн 7-8 удаа ТАТГАЛЗАЖ Улсын ажил гацааж ,улс төрийн хямралд оруулаж байсан байх жишээний.Балай хууль.. Одоо болсон .
Хүүкийн шоучин Буриад Учрал МАН-г Бурятская Народная Партия болгосон.
Монгол эрэгтэй хүний дундаж наслалт 65 орчим эмэгтэй 70 орчим, тэгэхээр 60 хүрсэн улс төрчдийг аль болох хурдан жагсаалаас гаргах шаардлага үздэг шууд л хөгшин зөнөг зайл гэнэ. Харин япон 85, хятад 80, солонгос 80, баруун ервоп 75 дундаж наслалтай учир 60, 65 улс төрч бол ид ир хурц, хий гарсан мундаг улс төрч байдаг. Монголд бол шал өөр Энхбаяр шиг жавхаалаг 60 гарсан улс төрч бол ховор шүү дээ. Гэхдээ энэ Энхбаярт бол итгэж болохгүй улс төрч, Монголын авилгын загалмайлсан эцэг шүү дээ. Зөвхөн хувийн өс хонзон, өөрийн хүүхэд, өөрт ашигтай хувилбарыг болно. Мөн гэхдээ хэтдээ Монголд ЗӨВЛӨХҮҮДИЙН ТАНХИМ УИХ дэргэд эсвэл Ерөнхийлөгчийн дэргэд хэрэгтэй болно. Одоо цаг биш Монголын ардчилал дөнгөж хөлд орж байна. Өшөө 30 жил хэрэгтэй шүү дээ. ЗӨВЛӨХҮҮДИЙН танхимд Ерөнхийлөгч, УИХ дарга, Ерөнхий сайд, дээд шүүхийн дарга, цэцийн дарга байсан хүмүүс байж болно хэрэв зээ улс төрийн, бизнесийн болон ашгийн бус байгууллагуудын хамааралгүй бол тэнд сууж болно зөвлөх зорилгоор.
Монгол шиг цөөн хүн амтай улс юм хийж чаддаг хөгшидээ тултал нь ажиллуулах хэрэгтэй байна даа 126 бүтэхгүй гэдгийг намын даргын хармааны хүмүүс яаж самардаг гэдгийг харлаа шүү
Xулан яруу найрагчийн xудалдагдсан үнэн түүx видео. https://www.youtube.com/watch?v=oXaALY5jO2s&t=1374s
Xулан яруу найрагчийн xудалдагдсан үнэн түүx видео. https://www.youtube.com/watch?v=oXaALY5jO2s&t=1374s
Xулан яруу найрагчийн xудалдагдсан үнэн түүx видео. https://www.youtube.com/watch?v=oXaALY5jO2s&t=1374s
НЭЭРЭЭ, ИХ ТОМ АСУУДАЛ БОЛЖ БАЙНА! ----------- Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эх орноосоо урвасан хэрэгт шалгагдаж, шүүхээс ял авсан этгээдийг уучилдаг нь том асуудал болж хувирав. Ц.Хулан хүмүүжиж гэмших нь бүү хэл "ялалт байгуулсан баатар" мэт аашилж байгаад Монголын ард түмэн эгдүүцэн дургүйцэж байна. Цаашдаа ийм буруу жишиг тогтвол энэ улс орон, тусгаар тогтнол юу болох вэ? Ийм явдлыг одоо л таслан зогсоохгүй бол гадаадын тусгай албатай хамтран ажиллаж эх орноосоо урвасан хэргээр ял авсан этгээдүүд уучлалаар гарч ирээд "би гэмгүй", "намайг хэлмэгдүүлсэн" даналздаг болно, цаашдаа улам олон урвагчдыг өөгшүүлнэ.
1984 онд Цэдэнбал даргыг Оросод амрахаар явсан даруйд тухайн үед УТТ , НАХЯ-д байсан хужаагийн эрлийзүүд Хятадын тагнуулынхантай нууцаар уулзаж даргыг эх оронд нь ирүүлэхгүй байх ажиллагаа эхэлсэн. 1985 онд Ц.Нямдорж Хятадын тагнуулчдын цугларалтанд оролцож тэднээс даалгавар авч МУ-ыг Хятадын хараат болгох төлөвлөгөө боловсруулан хувьчлал нэрээр улсын өмч хөрөнгийг МАХН-ын албан тушаалтнуудад өгч тэдгээр нь хятадад зарах байдлаар хорлон сүйтгэх бодлогоо хэрэгжүүлсэн. Тэгэхээр Хуланг хятадуудтай хамтран ажилласан мэтээр гүтгэж арай нэг эрүүл саруул эх оронч гэсэн хүмүүсийг харлуулах ээлжит ажиллагаа гэж харагдаж байна.
Одоогийн 126 гишүүнийг ямар гишүүн гэх вэ дэ тоож байгаа амьтан алга ! Хуучин 76 байхад чанартай жинтэй нэр хүндтэй байжээ ! 56 болгох ёстой байсан юм ! Тоо цөөрөхөд чанар өсдөг юм ! Одоогийн гишүүд тойрог мойрогтоо юм хийх нь битгий хэл очихооч больсон ! Тойрог нь ч ямар гишүүн байгааг мэдэхээ больсон ! баруун бүс зүүн бүс л гэж мэднэ ! Ёстой нохойн жогорхой болсон ! 126 нь Данх Амөрбаясгалан хоёрт ашигтай гэж анх тооцоолж хийсэн боловч эцэстээ өөрсдөө онхолдоод шорон морон яьж байх шиг байна ! Намбар ван хуучин МАХН аа байлгаж байсан бол саяын сонгуульд цөм авах байлаа ! билгийн хараагүйн шинж ! Туулай хамартай хүү нь бүхэл намын үнээр гишүүн болсон до ! Одоо Намбар ван цаасан дээр л Хархорум хотыг захираад сууж байгаа байх да хөөрхий ! шуналт Багабандиас хамаагүй дээр хүн шүү !
Матрын нулимс урт шар дээлт, авилгын загалмайлсан эцгээс олигтой юм огт гарахгүй. Чиний заасан замаар сайн явснаас өөрийнхөө замаар муу явсан нь дээр пиизда минь.
БНМАУ ГЭЖ НЭРЛЭЭД АРД ГЭДЭГ ЗААВАЛ БАЙЖ АРДЫН ХЯНАН ШАЛГАХ ХОРООГ БАЙГУУЛААГҮЙ ЦАГТ АВИЛГАЛ ЧИНЬ ЦЭЦЭГЛЭЖ АРДЫН БИШ ДАРГА НАРЫНХ ХЭВЭЭР БАЙНА АРД АВИЛГА АВААГҮЙ АЛБАН ТУШААЛД ОЧООГҮЙ ИХ ХУРАЛ ДАРГА САЙД НАРТ АРД БИШ АЖИЛЧИН БИШ БЭРТЭГЧИН СЭХЭЭТГҮҮД ДҮҮРЧЭЭ ЯДАХДАА ОРОС ХЯТАДЫН ХИРТЭЙ ЭРҮҮЛ АРДАА ГЭСЭН ҮНДСЭН ХУУЛЬ АЛГА
Эх орноосоо урвасан УРВАГЧДЫГ уучилдаг - өршөөдөг төр - ерөнхийлөгчтэй улс орныг Чингэсийн тангарагат үнэнч улс гэх үү ... ??? Эзэн Чингэс эвээх ... ??? Чингэс урвагчийг шууд цааш харуулж , удам угсаагаар нь хүйс тэмтэрдэг байсан гэцгээдэг . Сүүлийн зуугаад жилийн түүхэнд дипломатч гэх Цахилгаан хүү , зохиолч гэх Цоодолын охин \ цөм сэтгүүлчид гэв үү \ эх орноос урвасан нь тогтоогдож ЯЛ авсан гэнэ , тэгээд ерөнхийлөгч өршөөсөн гэх боллоо . Бас ерөнхийлөгч байсан нөхөр , хуулийн сайд байсан хүн энэ тэр Хятадын тагнуул байсан гэцгээх боллоо . Энэ юу болоод байна аа , Ерөнхийлөгч өө ....
Одоо юу вэ юун лордын танхим бэ.ингэж бусдыг дуурайх ямар хэрэгтэй юм бэ.энд ардын их хурал улсын бага хурал гэсэн хоёр танхимтай парламенттай байх хэрэгтэй.ийм уламжлал байгаа шүү дээ..ардын их хуралд монгол ороны аймаг,сум,хотоос срнгогдсон 430 орчим төлөөлөгч байх,улсын бага хуралд ардын их хурлаас сонгогдсон 51 гмшүүн байна.ардын их хурал 5жилийн төлөвлөгөө,тухайн жилийн төсвийг батлаж мөн засгийн газар,шүүх,прокурорын байгуулагыг байгуулж ерөнхий сайд шүүгч прокурорйг томилж засгийн газрын сайдуудыг томилоно.АТГ,цагдаагийн даргыг томилож болох юм.улсын бага хурал хуууль боловсуулах,эрх зүй акт тогтоол батлана.ардын их хурал хуульд хориг тавих хүчингүй болгох эрхтэй байна.ингэж өөрчлөгдөж байж засаглал хүчтэй болж авилга албан тушаалын хулгай луйваргүй болж хөгжинө.
ШУА-г шинэчлэхгуй бол шинжлэх ухаан ч , их сургууль ч хегжихгуй!!!
76 байсан гишүүний тоог 126 болгоно гэдэг энэ МУЛГУУ санаачилга нь л угаасаа манай улстөрчид гэгддэг хүмүүсийн ухаан санаа нь бүр хэвийн биш болчихсон гэдийг нь харуулж байгаа хэрэг л дээ, одоо тэгээд 126 гишүүнтэй болчихоод байж байгааг нь хар л даа ... 126 гишүүнтэй болоод юу сайжрав !???? дээрдсэн юм юу ч байхгүй, харин ч удирдлагын зардал нь улам нэмэгдэж ард түмний нуруун дээр л улам дарамт болж бна
МОНГОЛ УЛСЫГ ЦЭДЭНБАЛ ТЭРГҮҮТЭЙ ТЭНГЭРИЙН ОД ШАНАГА ДОЛОО ШИГ УТТ-Ы ДОЛОО УДИРДАЖ БОЛЖ Л БАЙСАН АИХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧ АЖИЛЧИН МАЛЧИН БОЛЖ БАЙСАН ОДОО ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ЯАМ Л НЭМЭГДСЭН БАЙХ БҮХ ЯАМДЫН ҮЙЛДВЭР ШИНЖИЛГЭЭНИЙ ИНСТИТУЫГ УСТГАСАН ЗАМ ГҮҮР ХҮНС БАРАА ҮЙЛДВЭРИЙН СТАНДАРТ УСТСАН ДЭЭД ДАВХРЫН АЙЛ ЖОРЛОН УС БААС НЫ ЦААС АЛЧУУР ХИЙЖ БӨГЛӨРӨХӨӨР ДООД АЙЛД ТААЗААС БААС ГАРНА ЭНЭГЭЭ ЯДАЖ САНТЕХНТЙГ ӨӨРЧЛӨӨЧЭЭ ОРОС БАЙШИНГААС САЙХАН ЮМ АЛГА
Юун бялдууч юм бэ. Энэ дарга, тэр дарга гээд л. Зүгээр л тухайн албан тушаалаар, эсвэл овог нэрээр нь хэлчихэж болохгүй байна уу. Доржханд, Амарсайхан гээд хэлсэн ч хүмүүс ойлгоно ш дээ. Энхбаяр ч алиа алдаж байна даа. Үгэнд нь итгэх хэрэггүй. Их хурлын дарга, ерөнхийлөгч гэх мэт албан тушаал хашиж байсан хүмүүсээр дээд танхим ухаааны юм бүрдүүлнэ гэнэ. Эд нар чинь бүгд дархлагдсан хулгайчууд болох юм байна л даа.
Дээд танхимд Торийн Дээд Албан тушаал хашиж бсн, Монголын ард хулээж зовшоорсон Эрхэм Монголын 100 -10 ч бай суугаад Зовлоод балансуулаад явж болно. Гэхдээ дээрхи коммент бичсэн шиг хардалт Байх Естой гэж узэж Байна. Тийм учир Дээд Тэнхимийн Эрхэм /Сенатор Гишуунд хамгийн ондор Ес суртхууны Босго Тавиж- Мон Нэг л «Но» гаргах (тэр байтугай Гэр бул,хамаатан садан нь ч) Аливаа Луйвар Булхай, Авилгал,Хууль бус зуйл Сонсогдох тодий УТЭР ТУрГЭН огцруулдаг /олон нийтийн Тагнуулын албаны 24/7 Хараа хяналт Байх естой.
Дандаа чесаний нам,залуусаа гэж худлаа хашгичсан зулчууд аас болж Монгол ядарч сульдаж авилгал Албан тушаалын хэнээтэй залуусын Тоглоом болж Дуся бг учир Ахмад,Алдарт гавьяатай Ард тумэн зовшоорсон Дээд Танхимтай Гурман уеийн Цэгцэрсэн хэлхээс Уламжлал Шинэчлэлийн Голомт Болон сууж зовлож-засч байхад буру юм угуй.. Харин Ес суртхууны-Хуулийн ондор босого тавих шаардлагтай
Ухнаагийн Хурэлсух Еронхийлогч Бяруугийн Чимидийн хуулбарласан (Хашбат Хулан орчуулсан -Олон улсын санхуугийн байгуулага бэлдэж ирсэн) Ундэсний хууль гэх ГУУЛИЙГ хосор хаяж Хамас Монголыг Хогжил дэвшил руу Шинэ Ундэсний Хуулиар хотолноо.
Ундсэн хууль
Ухнаагийн хуу юу Бяруугийн хуу юу ? Хэн нь Монголыг сонгодог болгох вэ?
Баахан худалч тахар, авилгалын үүдиыг нээсэн хүн ш дээ
олуулаа юм чинь надтай надгүй руулиа батлах биз гээд явцгаачмихдаг юм бишүү хөгийн бэртэгчин гарууд.сонгуул дөхөхөөр ард түмэн гээд л подроод хэрэлдээд унана даа заваан юмнууд
Бид өөрснөө хөөрөгдөөд байгаа болохоос Монголын ашигт малтмал гэгч баялаг дуусах тийшээ хандаж байна. Энэ баялгийг эзэмшигчдийн төлөөлөл Б.Нямтайширын захиалгаар үндсэн хуульд өөрчлөлт оруулж 126 гишүүнтэй болгож эвсэлээр оролцох бололцоо олгосон. Энэ эвслээс гишүүд олон сонгогдохгүй ч жагсаалтаар 1-д бичигдсэн хүн заавал гарч ирэх зохицолтой байгааг ойлгохгүй байна уу. Н.Номтойбаяр мөнхийн гишүүн байхаас гадна Нямтайшир өөрөө ерөнхийлөгч болох өндөр магадлалыг ҮХ-д оруулж өгчээ.
Номтойбаяр социализм шиг Монголчуудад Буриадаараа гайхуулдаг.
Энэ хулгайч,луйварчин,хауульчин одоо болио зүгээр л эрхийн мангар хүүгээ аваад зайл бүх бузрын эхлэл үүнээс үүдэлтэй
Ер нь л зөнөг хүний үг ярьдаг болж дээ.
80 настай Трамп Дэлхийг Удирдаж байна. 3 сая хан хүнтэй Монголд 60 гарсан хүнийг Зөнөг гэдэг юм уу? Тэгвэл Манай Улсыг Хүүхэд нохой нь доог болсон Улс гэх байлгуй
8 миллиард хүний Амь амьдрал ахуйг 80 настай Трамп удирдаж өн. 3 сая (яг үнэндээ хүрэх болов уу яах бол ?) Монголд 60 гаруйхан настай идэрмэг хүнийг Ид залуудаа Монгол төрийг удирдаж бсн Туршлагтай хүнийг Зөнөг гэдэг Арай.Арай.
8 миллиард хүний Амь амьдрал ахуйг 80 настай Трамп удирдаж өн. 3 сая (яг үнэндээ хүрэх болов уу яах бол ?) Монголд 60 гаруйхан настай идэрмэг хүнийг Ид залуудаа Монгол төрийг удирдаж бсн Туршлагтай хүнийг Зөнөг гэдэг Арай.Арай.
XX зуун хүртэл нэг улс нь нөгөө улсаа зэвсгийн хүчээр эзлэн авч өөрийн колони улс болгоод хамаг баялагийг нь дээрэмдэн авдаг байсан. Харин 1945 онд дэлхийн 2-р дайн дууссаны дараа НҮБ байгуулагдаж, нэг улс нь нөгөө улсаа зэвсэгийн хүчээр эзлэн авч өөрийн колони улс болгохыг НҮБ-ы дүрэмээр хориглосон. Иймд Америк мэтийн их гүрнүүд өөр улсыг эзлэн авч өөрийн колони улс болгохын тулд "Ардчилал" гэдэг нэртэй үзэл суртлын арга болон "Зах зээлийн чөлөөт эдийн засаг" гэдэг нэртэй эдийн засгийн аргыг боловсруулан 1980-аад оны сүүлчээс буурай хөгжилтэй орнуудын Үндсэн хуульд суулгаж, Монгол мэтийн улсуудыг өөрийн колони болгосон. Иймд Монгол улсын 1992 оны Үндсэн хууль бол Монгол улсыг өөрийн колони улс болгохын тулд Америкуудын зохиосон Үндсэн хууль юм. 1992 оны Үндсэн хууль батлагдаж мөрдөгдөж эхэлсэн тэр өдрөөс хойш Монгол улс бүрэн хэмжээгээр дампуурлын зам уруугаа орсон. Аюутугай, мэдтүгэй монголчудаа.
Зөрөөд цэцэрхэж хэнхэглэх өвчтэй болж
XX зуун хүртэл нэг улс нь нөгөө улсаа зэвсгийн хүчээр эзлэн авч өөрийн колони улс болгоод хамаг баялагийг нь дээрэмдэн авдаг байсан. Харин 1945 онд дэлхийн 2-р дайн дууссаны дараа НҮБ байгуулагдаж, нэг улс нь нөгөө улсаа зэвсэгийн хүчээр эзлэн авч өөрийн колони улс болгохыг НҮБ-ы дүрэмээр хориглосон. Иймд Америк мэтийн их гүрнүүд өөр улсыг эзлэн авч өөрийн колони улс болгохын тулд "Ардчилал" (даяарчлал, хүний эрх, олон намын систем гэх мэт) гэдэг нэртэй үзэл суртлын арга болон "Зах зээлийн чөлөөт эдийн засаг" (гадаадын хөрөнгө орууулалт гэх мэт) гэдэг нэртэй эдийн засгийн аргыг боловсруулан 1980-аад оны сүүлчээс буурай хөгжилтэй орнуудын Үндсэн хуульд суулгаж, Монгол мэтийн улсуудыг өөрийн колони болгосон. Иймд Монгол улсын 1992 оны Үндсэн хууль бол Монгол улсыг өөрийн колони улс болгохын тулд Америкуудын зохиосон Үндсэн хууль юм. 1992 оны Үндсэн хууль батлагдаж мөрдөгдөж эхэлсэн тэр өдрөөс хойш Монгол улс бүрэн хэмжээгээр дампуурлын зам уруугаа орсон. Аюутугай, мэдтүгэй монголчудаа.
XX зуун хүртэл нэг улс нь нөгөө улсаа зэвсгийн хүчээр эзлэн авч өөрийн колони улс болгоод хамаг баялагийг нь дээрэмдэн авдаг байсан. Харин 1945 онд дэлхийн 2-р дайн дууссаны дараа НҮБ байгуулагдаж, нэг улс нь нөгөө улсаа зэвсэгийн хүчээр эзлэн авч өөрийн колони улс болгохыг НҮБ-ы дүрэмээр хориглосон. Иймд дээрэмчин Америк өөр улсыг эзлэн авч өөрийн колони улс болгохын тулд "Ардчилал" (даяарчлал, хүний эрх, олон намын систем гэх мэт) гэдэг нэртэй үзэл суртлын арга болон "Зах зээлийн чөлөөт эдийн засаг" (гадаадын хөрөнгө орууулалт гэх мэт) гэдэг нэртэй эдийн засгийн аргыг боловсруулан 1980-аад оны сүүлчээс буурай хөгжилтэй орнуудын Үндсэн хуульд суулгаж, Монгол мэтийн улсуудыг өөрийн колони болгосон. Иймд Монгол улсын 1992 оны Үндсэн хууль бол Монгол улсыг өөрийн колони улс болгохын тулд Америкуудын зохиосон Үндсэн хууль юм. 1992 оны Үндсэн хууль батлагдаж мөрдөгдөж эхэлсэн тэр өдрөөс хойш Монгол улс бүрэн хэмжээгээр дампуурлын зам уруугаа орсон. Аюутугай, мэдтүгэй монголчудаа.
Одоо буцаагаад 76 болгох хэрэгтэй
7 ба 6 нь угаасаа уруудсан маш муу тоо шүүдээ. Билгэдлийн утгаар нь түвдүүдийн оноож өгсөн цифр бололтой. Сайн санаатай эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс байвал цөөхөн байсан ч болнолдоо. Идэс ууш нь ихдээд мөн хэцүү юм. Ер нь 89 гишүүдтэй байвал ямар вэ? Хэлэлцүүлэг эхлүүлье!!!
Цөөн байх нь мафи , сүлжээ, хуйвалдаан, хийхэд амар үгэнд ороход амар
Yasan be, enhbayaraa
Зөв шүү УИХ , УБагаХурал 1990 онд ийм байсан.
Зөв шүү УИХ , УБагаХурал 1990 онд ийм байсан.