Бүгд Найрамдах Энэтхэг Улс болон Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри-Ланк Улсад 2026 онд хоёрдугаар сарын 7-ноос гуравдугаар сарын 8-ны өдөр хүртэл зохион байгуулагдах “Крикетийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-ий цомыг Монгол Улсад аялуулах ёслолын арга хэмжээг 2026 оны нэгдүгээр сарын 14-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Эрэгтэйчүүдийн T20 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цомыг Монголын Крикетийн холбооноос 2026 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатарын талбайд хүлээн авч, олон нийтэд танилцуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулав. Ёслолын үйл ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, ЗГХА-Биеийн тамир, спортын улсын хороо, Олон Улсын Крикетийн холбоо, Монголын Крикетийн холбооны төлөөлөл, тамирчин дасгалжуулагч, сонирхогч, хөгжөөн дэмжигч нар оролцлоо. Крикетийн ДАШТ-ий цомыг эрх авсан цөөн оронд аялуулдаг уламжлалтай бөгөөд Монголын Крикетийн холбооноос энэхүү эрхийг авч, Катар, Оман, Непал, Бахрейн улсуудын дараа аялуулж буй Азийн цөөн орны нэг болжээ.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цомыг нэгдүгээр сарын 15-ны өдрийн 18-20 цагийн хооронд Чингис хаан Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд байршуулна. Түүнчлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх Крикетийн талбай, Чингисийн Морьт хөшөө, Гандан Тэгчилэн хийд, Чингис хааны хүрээ цогцолборт цомыг аялуулах ёслол үргэлжилнэ. Энэ удаагийн Крикетийн ДАШТ-д шилдэг 20 орны баг шалгарч оролцохоор эрхээ авсан ба 2028 онд зохион байгуулагдах Лос Анжелесын Олимпын хөтөлбөрт крикетийн спортын төрөл багтсан юм.

Баасан - 02 сарын 06,
2026
Сэтгэгдэл2
Yaj ch delhiichileh geed delhii gedeg ikhe yhaand bagtah geed yum bygdiig haranhyi teneg,yum ynsdaggyi yum yzeegyi nyden balai sygnyyd tailbarlah geed nemergyi ee!!!!!!ene chag ye bol eersdee tencheberiin hyylitai hyrdtai hychtei oloniig hamarsan zadarsan zasaglalttai,demjegdeed oloniig bysniyyldag ergelzeetei bolgodog (BYLGIDAG BYLSILDAG)bolohgyi negen ni hairgyi doosoo ordog boldog ni hairgyigeer deesee egsdeg yuch gemeer yum be?...dee...................hachin chebdeg haranhyi chag ye yum!!!!!iim chag yed hyn eeree l eertee ezen baih ni chyhal ajee...................
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00