Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд би дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Дайны түүх, цэргийн урлагийн түүх сонирхдог. Ялангуяа Зөвлөлтийн армийн түүхээс багагүй мэднэ.
Тэр мэдлэгээрээ дүгнээд Орос ба Путин Украиныг дийлэх нь өнгөрлөө гэсэн дүгнэлтийг бүр 2022 оны хавар Киевийн дэргэдээс оросын спецназ хөөгдөхөд хийчихсэн. Харьков, Херсоноос оросын цэрэг шившигтэй хөөгдөн гарч байхад итгэл үнэмшлээ бүр ч сориод авсан.
Миний зөв. Дөнгөж саяхан оросууд “СВО” ажиллагааныхаа 1418 өдрийг давсан, украинчууд тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, эрх чөлөөнийхөө төлөө ёстой жинхэнэ эх орны дайнд орсныхоо 1418 өдрийг өнгөрүүлсэн. “Великая Отечественная война” гэж манайхан чихээ дөжиртөл сонссон бол тэр дайны өнгөрүүлсэн өдөр шөнийг давчихлаа. Гитлерийн эсрэг дайн чөлөөлөх дайн байсан бол одоо Украиныг эзлэн түрэмгийлэх дайн явагдаж байна. 1941-1945 онд дайснаа Москва, Сталинградаас хөөж, Орос, бүх Украин, бүх Беларусь, бүх Прибалтик, Берлин тэргүүтэй Европын хэд хэдэн нийслэлийг чөлөөлөх ариун дайн явуулж байсан бол энэ удаа Путин нь нэг нийслэл байтугай, ядаж мужийн төвийг ч чөлөөлж чадалгүй 1418 өдөр шөнийг өнгөрүүлжээ. “СВО” гэдгийг нь 1941-1945 онтой харьцуулбаас Орос эх орондоо, Оросын бүх улс төрчдөд дайны гэмт хэргийн ял тулгачихсан юм шиг.
Одоо Орос орныг, явуулж байгаа дайныг нь юу гэж нэрлэмээр юм бэ дээ? Тэр чигтээ коррупц, хомхойрол, профессионализмгүйтэл, тал тохой татах, хүний амь насанд хайр гамгүй хандах, өөр юу ч гэмээр юм. Ах дүүсээ алан хядсан дайн–ганц үгээр.
Харин одоо арай өөр өнцгөөс, холбоотонгүй болж буй Оросын төрхийг илчилсэн сэдвээр үргэлжлүүлье. 2026 оны нэгдүгээр сар Кремлийн хувьд төсөөлж байгаагүй угсраа цохилт амссан сар болж байна. Үнэхээр Николас Мадурог Зул сарын баярынх нь өмнө өргөөнөөс нь ачаад аваад явчихна гэж оросын эрх баригчид ёстой зүүдлээ ч үгүй. Мадуро гэж хэн бэ? Ердөө өчигдрийн “сайн найз”. “Сайн найз”-яагаад хашилтад авав? Одоо найзын хэрэгцээ өнгөрсөн, суллагдвал Орост, магадгүй Хятадад бүр ч их гай тарьж мэдэх найз. Мадуро бол маш их нууцыг хадгалагч, гэтэл америкийн хууль-шүүхийн гарт орчихсон, хамаг байдгийг нь дэлгэж эхлээд байна. Энэ тухай оросын сөрөг хүчнийхний “Контур реальности” гэдэг сайтад тавигдсан ярилцлагыг хөрвүүлье. Москвагаас дэлхий даяар явуулдаг гибрид нөлөөллийн схемийн бүх системийг Мадуро америкийн мөрдөн байцаагчдад ярьж эхэлсэн тухай оросын нэртэй шинжээч эрдэмтэн Борис Надеждин “Венесуэлын архив” хэмээн нэрлэжээ. АНУ-ын “Дельта” тусгай хүчнийхэн зөвхөн Венесуэлын Ерөнхийлөгчийг баривчлан авчирсан хэрэг бус. Мадуро бол оросын олигархи-генералуудын хамаг булайг дэлгэх бие хүн, гэрч, сүлжээний нэг гол гүйцэтгэгч байсан болж таарлаа.
Надеждин дүгнэж байна:
–Одоо оросын хувьд урвагчаар тооцогдох болж буй Мадуро нь тэрхүү схем-механизмыг илчилж эхэлснээр хоёр гурав хоногт л Оросын сүүдрийн флотын худалдааны 5 хөлөг онгоц дэлхийн далайд илчлэгдэн ачиж явсан нефть, эд бараатайгаа америкийн тусгай хүчний гарт орох нь тэр. Мадуро хойшид геополитикт тоглолт хийх хөг нь өнгөрсөн, одоо тэр зөвхөн наймаалцана. Дубай, Хонконг дахь оросын эрх баригчдын офшор сейфнүүдийн кодыг зааж өгнө. Тэгснээрээ АНУ-д үлдэх насаа гэргийтэйгээ тайван амгалан өнгөрүүлэх зам сонгоно. Өөр сонголт байхгүй гэжээ. Эхний хэдхэн өдрийн мэдүүлгээр ийм үзүүлэлттэй байна. Одоо Мадурог “алтан хоригдол” гэж америкийн хэвлэлүүд егөөдөн нэрлэж байна. Оросын сүүдрийн флотын олон зуун тооцооны баримт, угааж байсан мөнгө, нууц актив “алтан хоригдол”-ын ачаар царцаагдаж, үүн дээр нь Трамп “арктикийн хавх”-аараа тоглолт хийж, энд тэнд далай тэнгист хөвж яваа оросын сүүдрийн флотыг авлаад байх нь тэр. Хурааж авлаа, АНУ-д авчирлаа, нэг бол дүүрэн нефть, нэг бол дүүрэн алт. Оросын дайны санхүүжилт явж байгаа нь тэр аж.
Мадуро яагаад Москва руу дүрвэхийг яараагүй юм бол? Оросын цэргийн хамгаалалт, Орос, Хятадын ПВО-нд найдав уу? Орос руу зугтсан бол Нью-Йоркт “алтан гэрч” болохоос долоон дор Лубянкийн хонгилд камер хүлээж байсан бол яах вэ? Оросын тоглоомын дүрмээр бол гэрчийг амьд үлдээх нь нэн халгаатай тул ердөө л далд оруулна.
Одоо цаашаа Нью-Йоркийн “алтан гэрч”–Мадуро нь санхүүгийн цунами дэгдээх мэдүүлэг рүүгээ орно. Оростой нэр холбогдох олон улсын компани, фирмүүдийн санхүүгийн тооцоо, тэдний сүлжээний тухай нууц мэдээллийг АНУ-ын Сангийн яаманд “өргөн барина”.
Бараг л эхний байцаалтаар тэр тухай яриад эхэлсэн гэж америкийн эх сурвалж мэдээлж байна. Арктик ба Гренландын асуудал ийм ил цагаан, идэвхтэй дэгдэхэд Мадуро хэрэг дээрээ түлхэц өгсөн болж таарлаа. Трамп гэв гэнэт тулган шаардлага тавиад эхэлсэн. Венесуэлын экс Ерөнхийлөгчийн мэдүүлэг Трампын хувьд Кремлийг дарамтлах далим гаргаад өгсөн бололтой. Хойд мөсөн далайд Орос, Хятад, өөр бас бус түншүүд нь хэт анхаараад байсны цаад утга учрыг Мадуро илчилсэн байх магадлал өндөр. Одоо хамгийн их паникт байгаа гадаад түнш нь Орос болж хувирсан. Хамаг булай нь дэлгэгдсэн, цаашаа бүр ихээр дэлгэгдэнэ. Венесуэлын схем ийнхүү илчлэгдэж эхэлсний дараа яагаад ч юм оросын эрх бүхий түшмэд огцроод эхэллээ. Олуулаа огцорно. Оросоос оргон зайлна. Ингэснээр гибрид эзэнт улсын эрин үе дуусах шат руугаа явна.
Надеждин анхааруулж байна:
–Дарангуйлагчдаа үнэнч байх нь цаг хугацаатай. Мадуро Нью-Йоркт очингуутаа тэр л замаар орсон. Одоо тэр бол зөвхөн гэрч төдийгүй Москвагийн гибрид нөлөөллийн бүх системийг албан ёсоор устгагч (официальный ликвидатор) болж хувирсан. Оросын дарангуйлагч Путин өөрөө авилга, итгэл хоёр дээр тэр системээ босгосон, одоо цаасан байшин шиг нурж унах болж байна. Ганцхан тоглогч нь арьсаа хамгаалахаар шийдэхэд л бүх зүйл дууслаа гэжээ.
“Контур реальности” сайтад бичсэнээр өнөөдөр дэлгэгдэж байгаа ийм факт маргааш түүх болно. 2026 он дөнгөж гараад л Мадуро–Путин, Венесуэл, сүүдрийн флот, АНУ-ын санкц, Путины нэр хүндийн уналт, Кремлийн офшор бүгд ил болж эхэллээ шүү дээ. Хэрэг дээрээ Мадуро Путинээ, Кремлийн сүүдрийн схемийг худалдаж эхэлсэн юм биш үү?
Өчигдөр орой авсан шинэ мэдээ. АНУ оросын сүүдрийн флотын бас нэг танкерыг 7 хоног хөөцөлдсөний эцэст баривчилжээ. “Вероника” нэртэй хөлөг онгоц мөрдлөгөөс мултрахын тулд “Галилео” гэсэн нэр зүүсэн ч оросын далбаагаар нь таньжээ. Бодвол Мадуро “Вероника” гэдгээр нь мэдүүлсэн байх.
Энд би юу хөрвүүлж буулгав. Хараал урсгалгүйгээр эрүүлээр сэтгээд үзээрэй. ОХУ, Путин ч дүүрчээ. Мафиоз-олигархийн фашист маягийн дэглэм ёроол руугаа явах эхлэлийг Мадуро хаа холын Латин Америкаас санаандгүй тавьчихсан юм биш үү? Нэг зуун тэрбум ам.доллараараа Мадурод дэнчин тавиад мад суучихсан Хятадыг яах вэ? Мадуро баривчлагдахынхаа өмнөхөн Си Жинпиний тусгай элчийг ордондоо хүлээн авч баахан хятадуудтай баярлалдан байсныг яана гээч. Путин, Си нарыг Мадуро зэрэг зэрэг матаж (яллаж) эхэлбэл яана?
Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)
Пүрэв - 02 сарын 12,
2026
Сэтгэгдэл46
Үнэндээ Орос мадурог хаячихсан шүү дээ оноос өмнө Орос хүмүүсээ эд баялагаа татчихсан шүү дээ жоохон юм уншаач бэлтгэл хошуучаа
Путин ахын чинь тар танигдаж эхэллээ. Тэр хэрэггүй бол хаяна, араас чинь хутга шаач ч мэднэ
оросууд мадурог төрд удаан тогтоон барих гэж хөрөнгө оруулсан олон тэрбум долларыг нойлын цаас шиг зүгээр хаях уу
За шаагаад бай оркоо. Орос Вeнeсуэль 2 нeфтийн наймаагаа хийж л байсан, ашиг сонирхол нь хэвээрээ байж л байсан. Эд баялаг гэхээр бэлэн доллар хайрцагтай алт зөвхөн гэж боддог орк вэ
За шаагаад бай оркоо. Орос Вeнeсуэль 2 нeфтийн наймаагаа хийж л байсан, ашиг сонирхол нь хэвээрээ байж л байсан. Эд баялаг гэхээр бэлэн доллар хайрцагтай алт зөвхөн гэж боддог орк вэ
За шаагаад бай оркоо. Орос Вeнeсуэль 2 нeфтийн наймаагаа хийж л байсан, ашиг сонирхол нь хэвээрээ байж л байсан. Эд баялаг гэхээр бэлэн доллар хайрцагтай алт зөвхөн гэж боддог орк вэ
За шаагаад бай оркоо. Орос Вeнeсуэль 2 нeфтийн наймаагаа хийж л байсан, ашиг сонирхол нь хэвээрээ байж л байсан. Эд баялаг гэхээр бэлэн доллар хайрцагтай алт зөвхөн гэж боддог орк вэ
За шаагаад бай оркоо. Орос Вeнeсуэль 2 нeфтийн наймаагаа хийж л байсан, ашиг сонирхол нь хэвээрээ байж л байсан. Эд баялаг гэхээр бэлэн доллар хайрцагтай алт зөвхөн гэж боддог орк вэ
МАНАЙ МАН ЫГ ТАТАН БУУЛГАВАЛ ИХ ЮМ ИЛ БОЛНО ДОО.
МАН -ын дарга нар олон арван жилийн турш оросын сөрөг хүчний мафийнхантай хуйвалдан Эрдэнэтийн зэс молибденээс хулгайлж идэцгээж байгаа. Оросын мафийнхны хулгайлсан мөнгө Америк руу гардаг харин монголын дарга нарынх гадаад офшор руу ордог.Путин энэ талаар арга хэмжээ авч энэ хулгайг таслан зогсоож энэ мөнгийг авах ёстой.
путлер шүтсэн женкочуудыг гэгээрүүлэхийн төлөө зүтгэдэг хошууч танд баярлалаа Толгойлогчоо Трампад алдсан Мадурогийн тойрон хүрээлэгч нар путлерийн амласан Мадурог хамгаална хэлсэн үгэндээ хүрээгүй худалч хулгайч гээд дэлхийн 2 оросын армийг цаасан бар гэж хэлж гомдол бухимдалаа тайлсан байна
ЭРХЭМ А.БАТСАЙХАН ТАНД БАЯРЛАЛАА. УЛАМ ИДЭВХТЭЙ БИЧЭЭРЭЙ. ТАНЫ АЖИЛ ҮЙЛСЭД АМЖИЛТ ХҮСЬЕ
мадура хурц бүдүүлэг хүн энэ баривчилгаа юу ч биш шүү дээ америк бантан хутгаж л байвал орсын амнд орж л бхйна орос шиг насаараа нэг орон тоон дээр тогтож бараг профессор эрдэм шинжилгээний зураг төсөл доктортоо хийсэн ажлын туршлага маш өндөр шүү улс төр дипломатаар дэлхийд гүйцэх улс байхгүй
МАН -ын дарга нар олон арван жилийн турш оросын сөрөг хүчний мафийнхантай хуйвалдан Эрдэнэтийн зэс молибденээс хулгайлж идэцгээж байгаа. Оросын мафийнхны хулгайлсан мөнгө Америк руу гардаг харин монголын дарга нарынх гадаад офшор руу ордог.Путин энэ талаар арга хэмжээ авч энэ хулгайг таслан зогсоож энэ мөнгийг авах ёстой.
Дарангуйлагчын төрх байдал төрсөн эхээ худалдах тийм л хүмүүс одоо өөрөө шорондоо удаан амьдрахын тулд мэддэг бүхнээ донгодно оросууд шоронлуу алуурчин новичик юугаа ч юм явуулах гэх бхдаа
МАН -ын дарга нар олон арван жилийн турш оросын сөрөг хүчний мафийнхантай хуйвалдан Эрдэнэтийн зэс молибденээс хулгайлж идэцгээж байгаа. Оросын мафийнхны хулгайлсан мөнгө Америк руу гардаг харин монголын дарга нарынх гадаад офшор руу ордог.Путин энэ талаар арга хэмжээ авч энэ хулгайг таслан зогсоож энэ мөнгийг авах ёстой.
Тэр Мадурог камёрт нь цааш нь харуулах гээд орос хятадууд хүн явуулчихсан байгаа ш дэ мэдээгүй юмуу ! Бас харгалзагчид нь хэдэн доллар шидчихэд л амыг нь барьчихна амархан ш дэ ! Путин сүүдрийн флотын 1200 хөлөгтэй танкёртай гэсэн биширмээр аугаа байгаа биз ! Трамп ёрдөө 5 ыг л саатуулсан байгаа ! Грёнландыг авах гэсэн Трамптай АНУ тай одоо Нато байлдах гээд завгүй бөйна ! Юун Путин Мутин ! Путинээс илүү түрэмгийлэгч Трамп гэж хүн гараад ирсэн бөйна ! Трамп одоо Натог бут црхино гээд л сагсуураад байна ! Энэ хавар Ялтад Трамп Путин Си жиньпин гэсэн 3 том уулзаж дэлхийг хуваах юм гэсэн ! одоо уулзалтаа нууц төлөвлөж байна ! Цөмийн бөмбөгний амт үзэхгүйгээр укрианууд буугаад өгчихвөл өөрсдөд нь их хэрэгтэй юм да !
Тэнэгтээрэй. Украин бууж өгөхгүй.
украйны 6000 өндөр барилгын усны сантехник энэ өвлийн хүйтэнд хөлдөөд тэлснээс трубагаа зад татжээ ус ч гүй гэрэл чиг гүй баас шээсэндээ хутгалджээ америкийн 350миллиард доллар ёвропийн хэдэн зуун миллирд доллар авилгалд ёвропийн дарга нарт өгч дотроо авилгад өгч бие биенээ хаацайлсаар хт улсаа хөггжүүлэхээ мартжээ кличко зелинскийг шүүмжлэв гэзэгт ТИМОШЕНКО зелинскийг фашис гэв
МАН -ын дарга нар олон арван жилийн турш оросын сөрөг хүчний мафийнхантай хуйвалдан Эрдэнэтийн зэс молибденээс хулгайлж идэцгээж байгаа. Оросын мафийнхны хулгайлсан мөнгө Америк руу гардаг харин монголын дарга нарынх гадаад офшор руу ордог.Путин энэ талаар арга хэмжээ авч энэ хулгайг таслан зогсоож энэ мөнгийг авах ёстой.
Энэний цэргийн хүн гэж юу байдаг юм Хошуугаа худалдсан хошуувч байна
Хаха өөрийгөө хичэээргүү бэлтгэл хошуучаа
Зөв бичиж сурчихаад,,,, дараа нь хуцна шүү,,,,ОРКоо
Hudal ner ustai gadnii hulgaich nar hudal medeelel taraaj mongol ulsiig horlon suitgeh gej ba edniig ustgah heregtei shu teg
За яршгаа муу надеждин юу хэлэх нь хэнд хамаатай юмб. Муусайн либералууд. Манайхантай ер нь их төстэй гараар ишлэл авахаа боль. Тэр онгоцууд хаанахынх байсан гээч. Зүгээр тааж үздээ. Украиных
Украиных Венесуэлийн эрэг рүү явж байх уу ?
Nuguu muu deslegch Batsaihan geh mederel gar uu daa. Orosuud Beecuelees neft zoodogui shuu hoo. Hyataduud hamgiin ih neftee avdag yumaa. Say amerikuud huraasan tanker chin Ukrainii irgenii tanker tend 15 ukrain 4 gverj hoer oros l baisan ch dee.. saihan burdag gar uu daa. Maduro orosiin neftiin har flotiin tuhai yugaa medeh be dee. Orosuud yu gej Madurod tailangaa tavih be dee.. shal tenefg niitlel bnaa..
Янхан авгай лхамсvрэн чи харин битгий бураарай. Англи байтугай оросоор ганц егvvлбэр ойлгохгvй байж чи юугаа мэддэг юм. Ядаж чамайг кириллээр бичээд сурчих гээд байгаа шvv лалар авгай. Beesuel ч гэх шиг хаха
Хаха Амек чааж л байхгүй юу.
Украйныг чөлөөлөх дайнд Оросууд чөлөөлж дуусгах нь мэдээж.
Наадах чинь юу ч биш өшөө элэгийн булай юмнууд дуулдаад эхэллээ цаашдаа их сонирхолтой болно кремль бээжин 2 хөөрхий их сандарч байна
гичий батсайхан эргүү элий балай юм худлаа хуцаж байхаар зайлж тэр үхэж хатаж байгаа украин даа очиж байлдаач бандаашааа чадахгүй чацга батүүл шигээ салгалсан новш байгаа даа
хэдэн халтар доллароор чиний бичсэн юмыг хэн ч тоохгүй....Хүссэн хүсээгүй ОРОС ялна гэдгийг наад барууныхан чинь өөрсдөө хүлээн зөвшөөрөөд өмдөндөө бие засч байна шүү...Орос тун удахгүй Одессыг эзлэх дайралтаа эхлэнэ. Тэгээд украйн дуусаа....энэ бол бодит байдал .
За ер нь Орос ялагдана гэх гээд л байгаа юм уу даа тэгээд нөгөө үздэг хардаг хүмүүс чинь Орос дэлхийд нөлөөгөө тогтооно гээд байгаа шүү дээ
За ер нь Орос ялагдана гэх гээд л байгаа юм уу даа тэгээд нөгөө үздэг хардаг хүмүүс чинь Орос дэлхийд нөлөөгөө тогтооно гээд байгаа шүү дээ
За ер нь Орос ялагдана гэх гээд л байгаа юм уу даа тэгээд нөгөө үздэг хардаг хүмүүс чинь Орос дэлхийд нөлөөгөө тогтооно гээд байгаа шүү дээ
XX зуун хүртэл нэг улс нь нөгөө улсаа зэвсгийн хүчээр эзлэн авч өөрийн колони улс болгоод хамаг баялагийг нь дээрэмдэн авдаг байсан. Харин 1945 онд дэлхийн 2-р дайн дууссаны дараа НҮБ байгуулагдаж, нэг улс нь нөгөө улсаа зэвсэгийн хүчээр эзлэн авч өөрийн колони улс болгохыг НҮБ-ы дүрэмээр хориглосон. Иймд Америк мэтийн их гүрнүүд өөр улсыг эзлэн авч өөрийн колони улс болгохын тулд "Ардчилал" гэдэг нэртэй үзэл суртлын арга болон "Зах зээлийн чөлөөт эдийн засаг" гэдэг нэртэй эдийн засгийн аргыг боловсруулан 1980-аад оны сүүлчээс буурай хөгжилтэй орнуудын Үндсэн хуульд суулгаж, Монгол мэтийн улсуудыг өөрийн колони болгосон. Иймд Монгол улсын 1992 оны Үндсэн хууль бол Монгол улсыг өөрийн колони улс болгохын тулд Америкуудын зохиосон Үндсэн хууль юм. 1992 оны Үндсэн хууль батлагдаж мөрдөгдөж эхэлсэн тэр өдрөөс хойш Монгол улс бүрэн хэмжээгээр дампуурлын зам уруугаа орсон. Аюутугай, мэдтүгэй монголчудаа.
Өрнөдөөс хэдэн $ горьдож тархи угаах нь 2 хөршийн гэдэнг хөдөлгөж бензин шатахууны гуйлагчин улсаар маань энэ хүйтэн өдрүүдээр хяхаж боовол Чи манийгаа аврах тэнхээтэй юу?
Хүний сэтгэлгээ баян юм орчин цагийн ийм төрлийн уран зөгнөлт маягийн юманд итгэх байх хэцүү юм даа. Ядаж баталгаатай нэг бичлэг бүхий эх сурвалж дурьдахгүй бол хүмүүс бараг ямар нэгэн хүний санаа үзэл бодол мэтээр хүлээж авдаг болсон байна дөө
Орос хүний бичсэн юмыг нэр хаягийг нь зааж бичээд хараалгуулах ч бас шудрага бишээ.Ер нь бол сионист Оросыг шүтдэг Жүүд элитүүд нь дотроос нь нурааж доорд үздэг багууд нь сэрнэ.
Мадуро Америкууд ирэхийг мэдэж байсан гэж Трамп хэлсэн. Путин түүнийг хаясан нь ч үнэн. Эрхбиш Е ухаантай болохоор шууд бууж өгч болдоггүй. Тэгээд гомдсондоо баривчлагдсан нэртэй Америкт очсон нь дээр гэж шийдсэн юм биш үү?
АВИЛГА ХУЛГАЙ АЛЛАГА ХҮЧИРХИЙЛЛИЙН ҮНДЭС ОРОС УДАХГҮЙ НУРНА ДАГААД МОНГОЛД БУЙ ХАРАНХУЙ ДОЛООГЧИД НЬ ГӨЛӨГ МЭТ ШАРВАГНАНА
раадаад хэрүүл зодоон болов зургаан мянган олон давхар барилгын усан хоолой хөлджээ ус хөлдөөд трбануудаа зад татжээ зху -аас салаад засварлаагүй гэнэ кличког зелинский авч хаях гэсэн чинь авилгачдаа хал гэжээ гэзэгтэй тимошенко зщленскийг фашист дэглэмийн фашист гэв НАБУ АВИЛГАЧДЫГ ИЛРҮҮЛЁЭН ЧИНЬ ЗЩЛЩНСКИЙН ХАМСААТНУУД ИЗРАЙЛ РУУ ЗУГАТАВ орсууд урагш давшсаар------------- инээдтэй нь украйны цэрэг оготно шиг жижг амтай нүх ухан тал газарт мэдэгдэхгүй хэдэн арван метр бүгэж амиа хамгаалаад орсууд нүхийг нь олсны дараа гарч ирж байна
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Орос тавиулаа гэрчээ тавиж явуулдаггүйг бид бүгд цэдэнбал дээр харсан шд тэд цэдэнбалыг буулгаад авж яваад гэрийн хорионд байлгаж баыгаад үхүүлсэн орос харин хүүрийг нь авч явахыг зөвшөөрсөн нь их л эелдэг хандсан даа монголд ккк
Орос тавиулаа гэрчээ тавиж явуулдаггүйг бид бүгд цэдэнбал дээр харсан шд тэд цэдэнбалыг буулгаад авж яваад гэрийн хорионд байлгаж баыгаад үхүүлсэн орос харин хүүрийг нь авч явахыг зөвшөөрсөн нь их л эелдэг хандсан даа монголд ккк