Саяхан 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Оросын Холбооны улсын нийслэл Москва хотын Басманы шүүх Москва хотын оршин суугч, халимаг монгол үндэстэн 58 настай Эдуард Балтыковыг баривчиллаа гэсэн мэдээллийг олон улсын Хүний эрхийн байгууллагууд мэдэгдлээ. Балтыковт алан хядах байгууллагын ажиллагаанд оролцсон гэсэн зохиомол хэрэг тулгажээ. Энэхүү хэрэг гэгчийг үндэслэн Оросын хуулийн байгууллага Оросын Эрүүгийн хуулийн 205 дугаар зүйлээр түүнд 20 жил хүртэл хорих ялыг төлөвлөөд байгаа ажээ. Оросын шүүх түүнийг “Ойрад халимагийн ард түмний Конгресс” гэдэг экстремист байгууллагын үйл ажиллагаанд оролцсон, Халимагийн бүгд найрамдах улс дотор Бумбын орон гэдэг шинэ улсыг байгуулахыг хүссэн хэмээн ял тулгажээ. Үнэн хэрэгтээ Балтыков тэрхүү Конгресс хэмээх байгууллагын ажиллагаанд огт оролцож байгаагүй, харин Халимаг Монголын түүхийн талаар халимагийн ард түмэнд лекц, пост хийдэг байжээ. Бумбын орон гэдэг нь монголчуудын эртний Жангар туульст гардаг домгийн орон ажээ. Балтыков бол өндөр боловсролтой, АНУ-д банк, брокерын мэргэжлээр дээд курс төгссөн, эдийн засагч банкир мэргэжилтэй хүн ажээ. Балтыков Халимаг улсын эдийн засаг одоо ОХУ-ын бүрэлдэхүүнд байхдаа ямар болсон, хэрэв Халимаг бие даасан тусгаар улс байсан бол эдийн засаг нь ямар байх байсан талаар өргөн том судалгаа хийж эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн тул энэ бүгд оросын эрх баригчдад таалагдсангүй.
Балтыков бол эцэг нь халимаг, эх нь орос хүн байсан ч Халимаг монголын түүхийг ихэд сонирхдог, өвөг дээсийнхээ түүх соёлыг бие даан ихэд судалсан ажээ. Тэр дээд сургуулиа төгсөөд Москва хотод олон жил ажиллаж амьдарчээ.
Балтыков өөрийн гарал үүслийн тухай “Миний өвөг эцэгийг зөвлөлт засаг 1937 онд Халимагаас албадан гаргаж Сибирьт цөлсөн. Миний өвөг эцэг бол Халимагийн үндэсний бөхийн 3 удаагийн аварга, эрх чөлөөтэй, эрэмгий хүчтэй хүн байсан. Эмэг эх маань мөн Сибирьт цөлөгдөж тэнд нас барсан. Эмэг эхийг маань хүүхэдтэй нь хамт мал тээвэрлэдэг вагоноор өвлийн хүйтэн цагт сибирийн нэгэн хотын ойролцоо станц дээр хөөж буулгаад орхисон байдаг. Эмээ маань хэсэг халимаг хүмүүсийн хамт Сибирьт орох оронгүй, оочих аягагүй амьдарч байв. Тэд орогнох байргүй тул өвлийн хүйтэнд бараг хоосон гараараа газар ухаж землянканд орогнож байлаа. Идэх юм олдохгүй байсан тул юү ч хамаагүй идэж байжээ.
Миний аав маань тэр үед жаахан хүүхэд өмсөх хувцасгүй идэх хоолгүй өссөн гэдэг. Аав минь өмсөх хувцасгүй хүүхэд байсан тул 12 нас хүрч байж сургуульд орж байжээ. Намайг жаахан хүүхэд байхад аав минь өвөөгийн тухай, Сибирийн цөллөгийн тухай юү ч ярьдаггүй байж билээ.
Энэ бүгдийг ихэд нууцалдаг байсан. Тэр үед 1943 оны 12-р сарын 28- ны өдөр зөвлөлтийн удирдагч Сталин, Берия нар тушаал гаргаж Халимагийн бүх 100 000 шахам хүнийг хүүхэд хөгшидгүй бүгдийг нь ганц өдрийн дотор мал тээх вагонд ачиж өвлийн хүйтэнд Сибирь рүү цөлсөн юм билээ. Бараг тал хувь нь замдаа хөлдөж үхсэн байдаг. 1944 оны 1-р сард Германий армийн эсрэг зөвлөлтийн тулалдаж буй армид цэргийн алба хааж байсан 6000 халимаг залуусыг баривчилж бас Сибирь рүү цөлсөн юм байна лээ. Үнэхээр харгис жигшүүрт явдал шүү“ хэмээн ярьдаг байжээ.
Балтыковын тухай түүхийн ухаан доктор Мария Очир: “Балтыклв бол 2 жил АНУ-д мэргэжил дээшүүлсэн өндөр боловсролтой банкир хүн. Тэр маш их нийгмийн идэвхтэй, энэрэнгүй хүн. Балтыков орчин үеийн халимаг залуус халимаг монгол эх хэлээ мэдэхгүй байгаад ихэд харамсдаг, халимаг монголын соёлыг сэргээх, Халимагийн нийслэл Элстэйг нүүлгэж өөр газар буулгаж хөгжүүлэх, нийслэл хотыг цэвэр усаар хангах талаар ихэд санаа тавьж ярьдаг хүн. Балтыков 3 сарын турш Халимагт очиж эдийн засгийн талаар, санхүүгийн луйварт хэрхэн өртөхгүй байх талаар үнэ төлбаргүй лекц хийсэн. Балтыков сүүлийн үед халимаг монгол хүмүүсийн генийн бааз байгуулж ДНК-г нь цуглуулах ажилд ихэд зүтгэсэн.
Балтыков “Халимаг монголчууд бид алдагдсан холбоогоо нөхөж сэргээх хэрэгтэй. Хичнээн халимаг монгол гаралтай хүн АНУ, Франц, Орос, Монголд амьдарч байгааг тогтоох хэрэгтэй. Ийм учраас би Халимаг монгол хүний гений санг тогтоох бааз байгуулж байна” гэдэг байв.
Балтыков дээд сургууль төгсөөд Саратовв хотод нэг хэсэг ажиллаж байгаад дараа нь Москва хотод хэд хэдэн том банкны удирдах албан тушаалд ажиллаж хэд хэдэн том төслийг хэрэгжүүлж байжээ. Тэр бол маш их эрч хүчтэй, өөрийн гарал үүслээ мартдаггүй ,өөрийн төрсөн Элстэй хот, Халимагийн ард түмнээ санан дурсдаг эрдэм номтой энэрэнгүй сэтгэлтэй сэхээтэн байв. Түүний найз нөхөд нь түүний тухай “Эдуард хэзээ ч сөрөг хүчин байгаагүй. Тэр харин Халимаг монголын тухай, Халимаг улсаа хэрхэн хөгжүүлэх тухай, өөрийн гарал үүслийн тухай илэн далангүй ярьж бичдэг хүн” хэмээн ярьдаг ажээ. Орост амьдардаг Халимаг монголчууд өөрсдийн гарал үүсэл, түүхээ ярьдаггүй, ихэд нууцалдаг юм. Харин Эдуард бол энэ талаар илэн далангүй ярьж бичдэг. Тэр өөрийн гэр бүл, үр хүүхдийнхээ тухай ч бидэнд илэн далангүй ярьдаг. Тэр эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг.
Балтыковыг шүүх баривчилсан тул эхнэр, хүүхдүүд нь санхүүгийн хүнд байдалд орж банкинд ипотекийн зээл төлөх асуудал нь жаахан саатжээ. Гэтэл Москвагийн тэрхүү банк түүний гэр бүлийг орон сууцнаас нь гэнэт гаргаж хөөжээ. Түүний хоёр хүү нь оюутан, нэг хүү нь дунд сургуулийн сурагч юм. Онц сурдаг оюутан хүүг нь Оросын арми цэрэгт татжээ.
2021 онд цэрэгт явсан хүү нь 2022 оны хавар Орос Украины дайн эхлэх үед гэнэт алга болчихжээ. Эцэг, эх нь сандарч Оросын батлан хамгаалах яам, цэргийн алба хааж байсан анги, бусад холбогдох газруудаар явж хүүгээ эрсэн боловч олсонгүй. Гэтэл хүү нь Петрбург хотод эмнэлэгт хэвтэж байсныг нь арайхийж олжээ. Энэ бүх үйл явдлууд Балтыковт хүндээр туссан байна. Үүнээс хойш Балтыков Оросын өдөөсөн дайныг эрс эсэргүүцэж түүний бичсэн пост, өгүүлэл нь улам хурц шүүмжлэлтэй, эрс шийдэмгий болж байв. Балтыков 2025 оны 8-р сард өөрийн бичсэн нэгэн өгүүлэлдээ “Зөвхөн Оросын цэргийн ялагдал сүйрэл бодит байдалд дайныг зогсоож чадна. Дараа нь үндсэрхэг их гүрний үзэл, цэргийн дарангуйлал мөхсөнөөр Оросын Холбооны улс задарч, бүх бүгд найрамдах улсууд бие даасан тусгаар улсууд болно. Өөр юү ч энэ дайныг зогсоож чадахгүй” хэмээн бичжээ. Түүний энэхүү дайныг эсэргүүцсэн үзэл санаа нь оросын эрх баригчдын дургүйг хүргэж түүнийг баривчилсан шалтгаан болжээ. Түүнээс өөр баривчлах халимаг монгол сэхээтэн хүн ч Орост бараг үлдсэнгүй. Учир нь 2015 онд байгуулагдсан “Ойрод халимагийн ард түмний Конгресс” хэмээх төрийн бус байгууллага 2022 онд эхэлсэн Орос Украины дайныг эсэргүүцэж энэхүү дайнд Халимагийн иргэд явахгүй байхыг сануулсан шийдвэр гаргажээ.
Конгресс 2022 оны 10-р сард “Халимагийн бүгд найрамдах улсыг Туурга тусгаар улс болгох тухай” тунхаглал гаргажээ. Тэрхүү тунхаглалд Ойрад халимагийн ард түмнийг Оросын колоничлолоос бүрмөсөн чөлөөлөхийн тулд Халимаг улс Оросын Холбооны бүрэлдэхүүнээс бүрмөсөн гарах, Халимагийн туурга тусгаар улсыг байгуулж тунхаглахыг заажээ.
Удалгүй Конгрессийн гишүүн, Халимагийн нийслэл Элстэй хотын дарга асан Алтан Очировыг баривчилж 5 жилийн хорих ял өгч шоронд хийв. 2023 онд Элстэй хотын шүүх тэрхүү Конгрессийн тунхаглалыг алан хядах ажиллагаатай холбогдсон баримт бичиг хэмээн бүртгэжээ. Үнэн чанартаа тэрхүү баримт бичигт хүчирхийллийн аргаар тусгаар улс байгуулна гэсэн ямар нэгэн хүчирхийллийн тухай нэг ч үг байхгүй, ямар ч эрхийн зөрчилгүй байсан аж. Конгрессийн дарга Арслан Санжеевыг 2 удаа Оросын шүүх буруутай хэмээн үзэж 35 000 рублээр торгов. Арсланд Оросоос дүрвэхээс өөр арга зам үлдсэнгүй. Конгрессийн орлогч дарга Владимир Довданов болон Баатар Бормагнаевыг 70 000 рублиэр торгож тэднийг гадаадын тагнуул хэмээн бүртгэлд авчээ. Тэд аргагүйн эрхэнд Оросоос гарч дүрвэжээ. Балтыковын найз нөхөд “Балтыков Конгрессийн үйл ажиллагаанд огт оролцож байгаагүй. Харин өнөөгийн Халимагийн засаг захиргаа түүний талаар ОХУ-ын холбогдох байгууллагад элдэв зохиомол матаас хүргэж баривчлуулсан байх магадлалтай” гэжээ. Халимагийн бүхий л сэхээтэн Оросоос гарч явсан. Харин Балтыков “Оросоос би гарч явахгүй” гэдэг байсан. Энэ нь түүний алдаа ч байсан байж мэднэ.
Орос улсад халимаг монгол сэхээтэн Балтыковыг баривчлаад нэг сар өнгөрч байхад Монголын Хүний эрхийн байгууллага, Дэлхийн монголчуудын Холбоо, монголын Гадаад харилцааны яам монгол үндэстнээ өмгөөлж, худал зохиомол хэрэг тулгаж баривчилсан халимаг монгол сэхээтнийг суллах талаар ганц ч үг ганхийж дуугарсангүй.
Оросын Холбооны улсад 2025 оны эхний хагас жилд Оросын Эрүүгийн хуулийн тэрхүү “алан хядах ажиллагаа” гэгдэх 205 дугаар зүйл ангиар цэргийн шүүхээр 659 хүнд ял ногдуулсан нь сүүлийн 20 жил энэ зүйлээр ял авсан хүний тооноос давжээ. Ялын хөнгөлөлт байхгүй болж 20 жилийн ялыг шууд өгөх нь элбэг болов. Оросын иргэн оросын цэргийн тусгай ажиллагааг дайн гэж хэлвэл шууд 10 жилийн ял авдаг хуультай болов. Улаан коммунистуудын дарангуйлалд 70 жил оршсон Зөвлөлт гүрэн 1992 онд задарч арайхийж коммунизмын дарангуйллаас салсан боловч Орос оронд удалгүй ганц хүний дарангуйлал тогтож эдүгээ 26 жилийн нүүр үзэж байна. Оросын Холбооны улс задарч Орос улс ардчилсан улс болсон цагт халимаг монгол, буриад монгол, тува монгол болон бусад татар, дагестан, башкир зэрэг үндэстнүүд эрх чөлөөгөө олж туурга тусгаар улс болох цаг энэ зуунд тохиох болов уу. Хятад улсад амьдарч байгаа 6 сая монгол үндэстэн ч мөн адил эх орон Монгол улсдаа нэгдэх цаг энэ зуунд тохиох болов уу. Бидний өвөг дээдэс аль 1911 онд туурга тусгаар Монгол улсыг байгуулаад хамгийн түрүүнд элэг нэгт Өвөр Монголыг Монгол улсдаа нэгтгэнэ гэсэн зорилго дэвшүүлж амжилтад хүрээд эцэстээ ялагдаж байсныг бид мартаж үл болно.
“Энэ дэлхий дээр хамгийн их хэлмэгдсэн үндэстэн бол монгол үндэстэн” хэмээн хэлсэн Зөвлөлтийн алдарт эрдэмтэн Лев Гумилевын үгийг бид мартаж үл болно. Эдүгээ туурга тусгаар Монгол улс хөрш улсуудад амьдарч байгаа монгол үндэстэн хүний эрхийг хамгаалах талаар бодит арга хэмжээ авах цаг болжээ.
Энэ дэлхий дээр эдүгээ амьдарч байгаа 10 сая монгол хүнээ өмгөөлж хамгаалах цаг болжээ. 1911 оны Монгол улсын тусгаар тогтнолын үйл хэрэгт Удай ван, Манлай ван Дамдинсүрэн зэрэг олон зуун өвөр монголчууд үлэмж их тус хүргэсэн. Гэтэл ар монголчууд Удай ванг Монголоос хөөж, Манлай ван Дамдинсүрэнгийн гурван хүүг Чойбалсангийн тушаалаар буудан хөнөөжээ. Мөн Чойбалсангийн тушаалаар өвөр монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Дэмчигдонров вангийн хүү Дугарсүрэнг буудан хөнөөжээ. Хятадад болсон соёлын хувьсгалаас зугтан ирсэн олон мянган өвөр монголчуудыг Ар Монголд ихэд хавчин гадуурхаж заримыг нь Хятадад буцаан тушааж байв. Өвөр Монголын 16 настай Өлзийбаяр хөвгүүн өнгөрсөн зууны жараад онд гэр орон, аав, ээжээ орхин “Би Монгол улсдаа амьдарч Монгол улсын төлөө ажиллана” хэмээн хоёр найзынхаа хамт Монгол руу тэмүүлэн 14 хоног хоол ундгүй шахам явган явж Дорнодын Нөмрөгөөр хил давж Монголд иржээ. Далаад онд хятад-зөвлөлтийн харилцаа хурцадсан үед бяцхан хөвгүүн Өлзийбаярыг монголын НАХЯ-ны нэгэн хурандаа гэнэт нэг өдөр дуудаж “Чи одоо хил давж Хятад цэргийн хил орчмын байрлалыг бидэнд мэдээл. Чи даалгаврыг амжилттай биелүүлвэл чамд шууд Монгол улсын иргэний паспорт олгоно” хэмээн амлаж өвөрт нь гар буу хийгээд ямар ч бэлтгэл хийлгүйгээр түүнийг явуулсан аж. Өлзийбаяр өмнөд хил давж олон хоног бараг хоол ундгүй шахам явж даалгавраа амжилттай сайн биелүүлээд буцан иржээ. Монголын төр, монголын хурандаа гавьяа байгуулсан түүнд монголын паспорт өгөх амлалтаа биелүүлсэнгүй.
Өлзийбаяр Монголд дээд сургууль төгсөж хүний их эмчийн мэргэжил эзэмшиж эмч дутагдаж байгаа хөдөө нутагт саналаараа очиж сайн ажиллаж олон түмэндээ нэр хүндтэй болжээ. Гэвч түүнд Монгол улсын иргэний паспорт олгохгүй 28 жил хүлээлгэсэн байдаг.
Өлзийбаярыг их эмчээр ажиллаж байхад нь ар монголчууд түүнийг “хятадын тагнуул, хужаа” хэмээн олон удаа доромжилж, сүү шиг цагаан цайлган сэтгэл рүү нь ус цацаж байсан ч тэр хэзээ ч Монголдоо гомдож байсангүй. Орчин үед саяхан л гэхэд Халимагийн хүний эрхийн төлөө тэмцэгч Баатар, халимагийн бизнесмэн Алдар нар Монголд амьдрах гэж ирсэн боловч Баатарын гадаад паспорт нэг хоногийн зөрчилтэй, Алдар 100 000 доллар Монголд төлөөгүй гэсэн шалтаг гаргаж монголын төр засаг тэднийг эх орноосоо хөөсөн. Халимагийн буддын шашны тэргүүн Тулку римчүүчий Халимагт халимаг монгол хүний шашин шүтэх эрхийг чөлөөтэй болгож, Украинд хийсэн Оросын дайныг эсэргүүцсэн тул Оросын төр түүнийг гадаадын тагнуул хэмээн үзэж гадуурхаж эхэлсэн тул римбүүчий аргагүйн эрхэнд Халимагийг орхиж Монголд амьдрахаар ирсэн. Харин түүнд Монгол улсын паспорт өгсөн эсэхийг бүү мэд.
Монгол улс элэг нэгт монгол ахан дүүсээ ингэж хавчин гадуурхдаг явдлаа зогсоох хэрэгтэй. Гадаадад амьдардаг монгол туургатанаа өмөөрч хамгаалж үг хэлсэн Монгол улсын төрийн түшээ, сэтгүүлч хүн өдрийн од шиг ховор юм даа.
Монгол улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Украины дайнд албадан явж амь үрэгдсэн Оросын буриад монгол залуусыг өмгөөлж үг хэлсэн, мөн Хятадад сургуулийн сурагч монгол хүүхдэд 1-р ангиас нь эхлэн хятад хэл албадан заах болсныг эсэргүүцэж үгээ хэлсэн байдаг. Харамсалтай нь экс ерөнхийлөгчөө монголчууд элдвээр муу хэлж гүтгэсээр л байна. Монголын сэтгүүлч Ч.Мөнхбаяр гадаадад амьдардаг монгол туургатнаа өмгөөлж төрийн бус байгууллага байгуулж, олон удаа гадаадад амьдардаг, хүний эрх нь зөрчигдсөн монголчуудынхаа төлөө үг хэлж нийтлэл бичсэн. Харамсалтай нь сэтгүүлч Ч.Мөнхбаярыг шоронд хийчихсэн. Монгол улс Казахстан, Өмнөд Солонгос, Израилийн туршлагаар гадаадад амьдардаг өөрийн үндэстнээ хамгаалж эх орондоо ирэхэд нь орон байр, ажил, тэтгэмж, паспорт өгч бүх талаар тусалдаг болох хэрэгтэй. Эх нь үрээ хайрладаг шиг тэдэнд энэрэнгүй хандаж эх орондоо хүлээн авах бүхий л нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. Холбогдох эрхийн актуудыг гаргаж хуулийн баталгаатай болгож Монгол улсдаа хүлээн авах хэрэгтэй. Алийн болгон ах дүү монголчуудыгаа амьдрах гэж Монголд тэмүүлэн ирэхэд нь монголын төр төмөр нүүр гаргах юм бэ. Монгол үндэстэн Монголдоо эрх чөлөөтэй, элбэг хангалуун амьдрах эрхтэй юм шүү. Миний бие монгол туургатандаа зориулж арван жилийн өмнө нэгэн шүлэг бичсэн юм. Хэн нэгэн энэ шүлгээр минь аялгуу дуу зохиож видео клип бүтээгээд монгол туургатандаа өргөн баривал буян болох биз. Энэхүү шүлгээрээ нийтлэлээ өндөрлөе.
ЕРӨӨЛ ТАВИН ЗОЛГОЁ
Байгал далай, Баргажин голоор нутагтай
Бардан баатарын удам Буриад монгол түмэн минь
Саяан нуруу, Үлэг голоор нутагтай
Сүбээдэй баатарын удам Тува монгол түмэн минь
Халуун элгэн нутагтаа ерөөл тавин золгоё.
Хамаг Монгол улсаа хайрлан дээдэлж мандуулъя.
Харчин баарин, ордос алшаа нутагтай
Хавт Хасарын удам Өвөр монгол түмэн минь
Ханат нуур, Маныч голоор нутагтай
Халин одсон ойрдын удам Халимаг монгол түмэн минь
Халуун элгэн нутагтаа ерөөл тавин золгоё.
Хамаг Монгол улсаа хайрлан дээдэлж мандуулъя.
Хангай нуруу, Хэрлэн голоор нутагтай
Хаан Чингисийн удам Халх олон түмэн минь
Хөвсгөл далай, галбын говиор нутагтай
Хөх тэнгэрийн орон туурга тусгаар Монгол минь
Халуун элгэн нутагтаа ерөөл тавин золгоё.
Хамаг Монгол улсаа хайрлан дээдэлж мандуулъя.
Доржийн СҮХБААТАР 2026.01.15
Пүрэв - 02 сарын 05,
2026
Сэтгэгдэл59
ОХУ задартугай. Тусгаар Халимаг, Чөлөөт Буриад мандтугай
Үгүй үгүй, битгий эргүүтээд бай. Харин Оросыг Европын эсрэг хурдан цөмийнхөө зэвсэгийг хэрэглэж, украйныг бууж өгөх нөхцлийг хурдан үүсгэхийг ятгах цаг болсон. Тэгэхгүй бол цэргүүд алалцаж, залуус үхсээр байх болно. Цөмийн зэвсэг хэрэглэж асар их хохирол ахиад илүү амсуулж чадах сүр хүчийг харуулж чадвал сая Англи, Франц, Германы худал үг, хуурамч царайг ойлгох болно. Цөмийн зэвсэгээ хэрэглээрэй Оросуудаа. Халимаг Монголчууудын буруу байхгүй тул дайныг дуусгавал тэд Оростой хамт аз жаргалтай амьдарна.
Сүхбаатар маш зөв асуудал хөндсөн байна!! Энд оросын троллууд шүлсээ үсэргэн харааж зүхжээ, тэднийг бүү тоо, бүү шантраарай!!!
Эрхэм хүндэт АХ та,,,,,хүчээр дарж нууцласан,,,, түүхийн хар цагаан үйл явдлын тухай,,,, үнэхээр унших ёстой нийтлэл бичиж сонорыг минь мялаалаа,,,танд их баярлалаа,,,,халимаг тува ар болон өвөр хамаг монгол улс,,,монгол хүмүүн эвтэй найртай амар амгалан эрүүл энх жарган суусаар түм түмэн оныг элээх болтугай,,,,
Монгол нэгдэж чадаагүйгээс болж 1634 онд Лигдэн хаан нас барсан түүхээс харж болно. Өвөр Монгол 1636 онд манжид дагаар орсон шалтгаан юу вэ гэвэл нэгтгэн захирч явах ухаант удирдагчгүй болсон бол нөгөө нэг хэсэг нь урваж гүйсэн. Ялгаагүй оросын дотор байгаа халимагууд Монгол гэж нэгдэж тэмцэж явсан бол өдийд юу хийгээд тэнд байхав. Иймд монголчууд тус тусдаа улсад зэрэгцэн орших бодлогоор амьдарцгаа. Хоёр хөршийн цөмийн зэвсэгээс айж явахгүй юм бол харгис хэрцгий дайны золиос болж мэднэ. Монголыг хөгжүүлэх тухай эвийг олж явахаас биш хэн нэгэн хүний тэнэглэлд автаж нэгдээд явна гэвэл наад хоёр хөрш улс чинь огтоос хүлээн зөвшөөрөхгүй. Монголчууд нэг бол цөмийн зэвсэгтэй болчихоод илүү дутуу донгос эргүү Сүхбаатараа.Эсвэл чи гай бололгүй үхэж далд ор. Монголын залуу хойчист бүү гай тарь.
Үхэл нь ирсэн хулгана муурын сахлаар оролдоно гэж нэг сайхан үг бийг санаж яв,ОРОСыг өдөөд нэмэргүй,хүүкийг чинь барьж,монгол дахь местный оросуудыг дарамталж, манай дотоод хэрэгт хөндлөнгөөс орлцсон тул МОНГОЛд цэргийн тусгай ажиллагаа явуулах зарлигт Путин гарын үсэг зурлаа л бол яахаа мэдэж байж хуц барууныг шүтэгч гөлөг сүхбаатар минь,украйн оросыг барууны зэвсгээр балбаж ,хэзээ мөдгүй МОСКВА орох гэж бна гээд ульж байсан,нөгөөх нь ялагдаад ирэхээр мурьж,одоо болохоор ОРОС-МОНГОЛын хооронд яс хаядаг болжээ новш чинь,монгол сургуулиудыг хааж,өвөр монголыг дарамталж байгаа хужаагийн тухай бичээч чаддагийм бол???
Ээ хөөрхий гэдэг үг хэлээд уртаар санаа алдахаас өөр зүйл хийж чадах болов уу Манай МАНгарууд
Монголоо яаж хорлох вэ өдөржин боддог нөхөр вэ шовинст тоталитар дэглэмтэй хоёр хөрштэй монгол улс дотроо бодолтой эв нэгдэлтэй байхаас гадна гаднаа бага далжигнах хэрэгтэй шүү
Хадны дунд хэмлүүлсэн халиуны зулзага ар МОНГОЛ минь, хань үндэстэнд базуулсан хамаг биеийн тал ӨВӨРЛӨГЧ, Хөх нуурын МОНГОЛ минь, Харь газар руу зүтгэсээр харгис оросуудад базуулсан ХАЛИМАГ түмэн минь, ТАГНЫН НУРУУ, БАРГУЖИН нутаг,БАЙГАЛ далайтаагаа булаагдсан БУРИАД, ТУВА ястнууд минь ... ЭРГЭН НЭГДЭЖ ЭЛЭГ БҮТЭН БОЛОХ ЦАГ хором хормоор наашилж буй нь зайлшгүй. Цаг цагаараа байдаггүй, цас мөс зуныг давдаггүй нь Ертөнцийн жам!
Юм бүхэн цаг хугацаатай. Харгис, бүдүүлэг, хоцрогдсон, алуурчин Оросын цаг дуусч байна. Орос түм бум болон бутраг...
орос хүн оройн дээдийн дээд орчлонгийн сайхан орос хүн орос хүн орос орны төлөө үхэх нь чин зүрхний хүсэл шүү монгол хүн муухай гэдэг нь үнэн гал усны гашуун зовлон гамин чандруу манжийн боол газар хар урцтай гал түлэх гадаа түлшгүй энгэрийн ганц морьтой янгирын ганц ямаатай эргүүтэй хэдэн хоньтой өр бөөсөнд баригдсан өлөн зөлмүүн амьдралтай хүүхэд гардаггүй хүйтэн өвчинтэй тархи толгойндоо хүртэд доодох дээдэх тэмбүүтэй бичиг үсэг иэдэхгүй хэн хэн хэнгрэг жин жин хонхны дуугаар эмчилдэг лам хувраг ландрамд мунхарсан сөнөж явсан улсыг сүх сөхөрч гуйсныг сүмбэр уулын эзэн сүн голуудын орны савдаг орос эх ЛЕНИН СТАЛИН аварсан юм шүү русские- тот кто любит россию бусад нь орсын дайсан
Байр халамж өгөх хэрэгтэй гэнэ үү Өөрсдийнхөө иргэдэд өгч чадахгүй байна Тийм санаа тавьдаг юм өол сэтгүүлч Мөнхбаярын төлөө тууштай яваач Тэр хүнд 10 жилийн ял өгсөн Тэр хүн өрөвдмөөр Зөв ч буруу ч олны төлөө явдаг байсан юм Шоронгоос нь сурвалжлага аваа Сухбаатар аа
Халимагийн энэ сэхээтний тухайд манай гадаад яам бол дуугарч болохгүй Дуугарах ч үгүй Хөршүүдийн дотоод хэрэгт харилцан оролцохгүй тохироотой Харин Хүний эрхийг байгууллагууд асууж сураглаж хүсэлт гаргаж болно Бас солилцож болно Оросын Буриад нэг хүн манайд хүн амины хэргээр ял эдэлж байгаа Тэр талаар хөөцөлдөөч ясүхбаатар аа
Наад Тэнэг Сүхбаатар чинь украйнаас болж Оростой хэлэлцэж ярилцах нүүргүй болчихсон. Оросын дотор Монгол байгаа, Украйны дотор Монгол байхгүй гэдгийг ойлгохгүй хуцаж яваа нохой Сүхбаатарыг уёстгах хэрэгтэй. Гай болсон тэнэгүүдээс болж Халх Монголын ард түмэнд өст дайсантай болж болохгүй. Монгол улс хөршүүдээ хүндэтгэж, дайсангүй байхаар хамт орших замыг сонгох нь илүү ирээдүй гэрэлтэнэ.
Оросыг задалж сүйрүүлэх зорилготой Эрлэгдоржийн тархи угаалтанд мунхарсан нөхөр элдэв юм донгосож байгаад баривчлагдаа биз. Дэлхийн Монголчуудыг нэгтгэж өөрийгөө Чингэсийн хойд дүрээр тодруулна гэсэн хий үзэгдэл солиорлын эмгэгтэй Элбэгдоржийн суртал ухуулга.
Доржийн Сүхбаатартаа баярлалаа
Манай хоёр хөрш Цөмийн зэвсэгтэй хүчирхэг улс гэдгийг мартвал Монголын ирээдүй бүрхэг болно. Украйны дайныг хурдан дуусгах арга бол Льевов хот дээр цөмийн зэвсэг хэрэглэхийг Орост ятгах хэрэгтэй. Европын хэт бусдын дотоод хэрэгт оролцдог эргүү занг засах хэрэгтэй. Монгол улс хамт зэрэгцэн орших замыг сонгохоос биш дайтах замыг сонгож үл болно. Цөмийн зэвсэгтэй улстай хамт зэрэгцэн оршихын тулд илүү их ухаан хэрэгтэй болохоос дайтаж үл болохыг харуулж ойлгуулах ганц арга нь цөмийн зэвсэг хэрэглэхээс өөр зам алга. Америк 1945 онд хоёр удаа цөмийн зэвсэг хэрэглэж дайныг хүчээр дуусгасан.
Эмээ уу,,,дебиль ээ,,,,
Цөмийн дайны хэнээтэн
Цөмийн дайн ямар юм болохыг мэдэхгүй барууныхан их тэнэгтэж байна. Иймд 1945 оны Америк шиг цөмийн зэвсэг хэрэглэх цаг болжээ. Тэгвэл дайн зогсож, дэлхий дэг жаягаа дагаад амьдарна.
Гайхалтай дэлхийн монголчууд их гүрнүүдийн эрхшээлд үр үндэсгүй болтлоо гадуурхагдан тэдний там руу хөвөрсөөр дуусах гэж үү!!!???
Зэрэгцэн оршихын тулд тэдний чадахгүй зүйлийг эзэмшдэг улс болохоос өөр амьдрах арга байхгүй.
Монголчууд бид цөмийн шумбагч онгоц хийх технологи эзэмших хэрэгтэй. Мөн стратегий бөмбөгдөгч онгоц хийж, оросод өгөх байдлаар зэрэгцэн орших хэрэгтэй. Одооноос эхлээд америкийн гар хөл болж элдэв ааш авир гаргадаг байдлаас салах шаардлагатай.
Монголсоод байх юу байхав. Орос иргэн. Иргэнээ яах нь улсын эрх. АНУ д сурсан гэх нь асуудал. Тэндээс гадны төлөөлөл агентаар бэлтгэгдэн ирдэг, либглоб үзэлд мунхардаг болохыг манай Монгол Улсын жишээнээс харж болох биз. Бичээч бол элбэлиб этгээд болох нь илт харагдаж байна
Оросын иргэний дайны үёд халимагууд цагаантны талд байсан ! Атаман Красновын Доны армид их олноороо байсан голдуу залхаан цээрлүүлэх отрядуудад ! Митько Коршунов халимагуудаас их зүйл сурсан да ! нэг халимаг найзтайгаа ирээд Кошёвойн ээжийг дшүжлэдэгийг санаж байна уу ! Буриадууд ч гэсэн цагаантны талд байсан ! Атаман Сeмeнов чинь буриад хүн шүү дэ ! Барон Унгёрны дивизийн тал нь буриадууд байсан ! Зөвлөлт засаг үүнийг мартаагүй ! Энэ Балтыков их аюултай юм ярьж хийдэг хүн байна ! оросууд шууд буудчихаагүй нь их юм ! Шоронд хорино гэдэг чинь их зөөлөн хандаж байна гэсэн үг ! Кирсан Илюмжинов гэж нэг худалч хүн байна ! Монголд шатрын ордон барьж өгнө гээд л хорин жил худлаа ярьж явж бөйна ! Энэ Сүхээ бичээчийн буриад удмыг нь оросууд хэлмэгдүүлсэн болохоор өшөөгөө авч бичилгүй яахав ! Бичээд бай !
Гаргачихсан Буриадуудыг зовсон Халимаг Ойрдуудтай харьцуулбал та газар авахгүй.
Бадарч тахар гэн пяхлуу чи олон хуцахгуй шуж Новшоо Мжж зулч чинь давраарай !
Алиных нь талд байсан ч яадаг юм бэ ? Буриадууд танай улаан,цагааны хэн хэн нь амар заяаг нь үзүүлэхгүй байсан тул ирсэн юм.
Халимаг монгол гэж байхгүй ээ. Тэд ойрдуудын үр удам. Ойрдууд гэж нэрлэж, бичиж байх нь зүйтэй шүү.
Халимаг цус нь монгол ч оросын харьяанд өөрсдөө л очсон нь түүхэн үнэн. Тува, өвөрлөгчид, халимагууд ядарсан үедээ л цус махан төрлөө монгол гэж санадаг болохоос түүхэн үйлээрээ харьдаа зүтгэгсэд байсаар.
гичий сүх гэгч мөрөөрөө бааж шээж чадахгүй бол амар амгалан монголоос минь зайлж хайрт украин даа очиж өмхийрсөн сэгээ тараалга
Эмээ уу МАЛАА
Өмхий орсуудын нүглийн сав дүүрч байгаа. Идээ бээр нь нүдээрээ олгойдох болтугай.
Жаахан хүлээ Орос удахгүй задрана тэр цаг ойрдууд наашаа нүүгээрэй гэхдээ ирдэггүйшдээ ЗХУ задрах сайхан цагийг ашгилсангүй тэд дандаа баруун руу зугтдаг тэгээд л уусаад дуусдаг ер нь бол монголын салан тусгаарлаг нар юмаа Бид одоохондоо том хөршүүдийнхээ нөлөөнөөс гарч чадаагүйл бх шиг бас тэднийгээ авах байр сав ч байхгүй бх шиг
Халимагийн түүхийг судалж мэдэх завшаан америкт олдсон байх. Гэвч тэр түүхээ оросд ярих ямарч хэрэггүй. Монголд ч хэрэггүй. Оросын дайнд хүүгээ явуулсан нь өрөвдөлтэй. Монголын төлөө биш бол хувь заяандаа итгээд өөрийнхөө төлөө амьдарцгаа. Америкаас технологи эзэмшиж ирсэн бол энэ хүний амьдрал орост огт өөр байх учиртай. Хүний амьдрал жаахан зүйлээр ялгаатай.
Жаахан хүлээ Орос удахгүй задрана тэр цаг ойрдууд наашаа нүүгээрэй гэхдээ ирдэггүйшдээ ЗХУ задрах сайхан цагийг ашгилсангүй тэд дандаа баруун руу зугтдаг тэгээд л уусаад дуусдаг ер нь бол монголын салан тусгаарлаг нар юмаа Бид одоохондоо том хөршүүдийнхээ нөлөөнөөс гарч чадаагүйл бх шиг бас тэднийгээ авах байр сав ч байхгүй бх шиг
Энд харааж зүхээд байгаа гарууд оросын троллууд зарим бичсэн юм нь монгол хүний сэтгэх юм биш баахан хуурамч сэтгэгдэл оруулж олуулаа юм шиг харагддаг оросын тагнуулын шалгарсан арга байн байн хятадын аюул ийм тийм гадаадын хөрөнгө оруулагч нарыг хөө монголд хэрэгтэй хөрөнгө оруулалт болгоныг гацаа нь ийм байдал нь ман ны үед улам гаарах юмаа
Орос улс бас л наци гитлкрээс ялгаагүй
XX зуун хүртэл нэг улс нь нөгөө улсаа зэвсгийн хүчээр эзлэн авч өөрийн колони улс болгоод хамаг баялагийг нь дээрэмдэн авдаг байсан. Харин 1945 онд дэлхийн 2-р дайн дууссаны дараа НҮБ байгуулагдаж, нэг улс нь нөгөө улсаа зэвсэгийн хүчээр эзлэн авч өөрийн колони улс болгохыг НҮБ-ы дүрэмээр хориглосон. Иймд Америк мэтийн их гүрнүүд өөр улсыг эзлэн авч өөрийн колони улс болгохын тулд "Ардчилал" гэдэг нэртэй үзэл суртлын арга болон "Зах зээлийн чөлөөт эдийн засаг" гэдэг нэртэй эдийн засгийн аргыг боловсруулан 1980-аад оны сүүлчээс буурай хөгжилтэй орнуудын Үндсэн хуульд суулгаж, Монгол мэтийн улсуудыг өөрийн колони болгосон. Иймд Монгол улсын 1992 оны Үндсэн хууль бол Монгол улсыг өөрийн колони улс болгохын тулд Америкуудын зохиосон Үндсэн хууль юм. 1992 оны Үндсэн хууль батлагдаж мөрдөгдөж эхэлсэн тэр өдрөөс хойш Монгол улс бүрэн хэмжээгээр дампуурлын зам уруугаа орсон. Аюутугай, мэдтүгэй монголчудаа.
ОРОС ЗАДРААСАЙ. ПҮТИН ҮХЭЖ ДАЛД ОРООД ОРОС ЭРХ ЧӨЛӨӨТ БОЛООСОЙ. ХАРГИС КОММУНИЗМИЙН СҮНС ОРОСЫН ТӨР СӨНӨӨСЭЙ
Эд хөрөнгөний шуналтнууд капиталист нийгмээ байгуулж хулгай хийх хийрхэлдээ автаад шударга хүнлэг коммунист нийгмийг үзэн ядаж солиорцоох юм. Улсын хөрөнгө байгалийн баялгийг цөлмөж хужаатай нөхцсөн МАН АН-ынхныг бүгдийг нь гавлаад ухсан нүхэнд нь хийж тэгшилбэл таарна.
Оросууд 400 дайнд нь дайны мах болж оролцсон Ойрад Халимагуудыг 3 удаа аймаглан устгаж алга болгосон.Цагтаа Крым Донбасс Краснодарын эзэн байсан хүчирхэг Крымын Татаруудыг бас 3 удаа аймаглан устгаж алга болгосон шигээ.Юу ч байхгүй Халимаг одоо Оросын 89 мужаас хамгийн ядуу нь.Тува Алтай хоёрын доор! Оросууд ганцхан Халимагуудыг хүйтэн Сибирээр тараан цөлж, эх хэлээрээ ярихыг нь хориглож байсан. Харьцангуй адил хүнд Хойд Казахстанд Чечень Ингушуудыг бөөнөөр нь цөлсөн нь Уулын Талын үндэстнүүдийг ойртуулсан.
Германууд ЗХУ-д довтлоход хамгийн түрүүн тэдний талд Украин, Чечень, Халимаг 3 урвасан юм шүү.............
Уравсан гэнээ? Яагаад Азийн дайсан Оросуудад доорд үзэгддэг Халимагууд дээд төрөлтөн Европ Оросуудын шүтдэг Еврейчүүдийнхээ төлөө хийсэн дайнд нь дайны мах болж оролцох ёстой байсан гэж? Цагаан хаанд зүтгэсэн гэж Халимагуудыг Оросууд хядаж байсан.Хас тэмдэгийн доор Еврейчүүдийн дарлал доромжлолын эсрэг боссон Германчууд ирээд Халимагуудыг эсрэгээрээ чөлөөлсөн.Хэний төлөө жирийн ард түмэн зүтгэх вэ?
Тусгаар тогтнолын зам хайцгаасан нь тэр. Укхаинчууддыг өлсгөлөнд хамгийн аймшигтайгаар нэрвэгдүүлсэн болохоор аргагүй
MUU BUZAR HUKMASUUD DURAK IBANUUDIIG BI ALMAAR BNAA BUGDIIG N TOLGOIG AVMAAR BNA
Баярлалаа.Сүхбаатар гуайд ямар ч гэсэн Монгол үндэстнээ гэсэн сэтгэл байдаг. Оросын нөлөөнөөс салаагүй Монголд эх оронч байж хараалгаж доромжлуулахад зориг хэрэгтэй
2 horshiin daramtand baidag Mongol tor yamar 1 uil ajillagaa yavuulj chadahgui tiim bolomj baihgui.i harin Mongol tor orood irsen Mongolchuudiig huleej avah huuli gargaj chadval ih yum HOH GEREGEE gedeg Mongolchuuddaa zoriyulsan huuliig gargah heregtei delhiin buh tusgaar togtnoson ulsad tiim huuli baidag . Harin olon niitiin baiguullaga aldartai humuus odod eh oronch irged ene sanaachlagiig gargaj urialj handiv tsugluulj buh niitiin uils bolgoh ardchilsan erh choloot tusgaar ulsiin irgen iim saihan gedegiig hariin humuust haruulah heregtei. Harin ter shulegiig mash goyo pop rok duu bolgoh heregtei tegvel erh choloot Mongolchuudiin suld duu bolno
Оросуудын шүтэж өөд татдаг Еврейн улс ямар ч гэмт хэрэг өөр улсад хийсэн Еврей хүнийг өөрийн хамгаалалтанд авдаг.Өч төчнөөн Оросын их гарын луйварчид их төлөв төрийн том компанийн эзэд, давхар иргэншилтэй Еврейчүүд. Тийм болхоор юунаас ч тэд шовинист Оросод айдаггүй. Энэ бол Азийг үздэггүй Путиний Оросын сонгосон хувь заяа. Олон үндэстнүүдээс Еврей Арменчуудыг ноёд болгож, багуудаа боол байлгадаг Орос санах нь цаг хугацааны асуудал. Москва очсон бүх хүмүүс цэвэрлэгч жолооч үйлчлэгч боолчууд нь бүгд Азийнхан байдгийг мэднэ. Еврейчүүдэд хядуулж байгаа Муслимуудын нэг удирдагч Кадыров тэнэг биш. Тэр хүний Халимагуудад найрсаг ханддаг нь миний хүндэтгэлийг төрүүлдэг.
Оросууд угаасаа эвгүй ш дээ.Худалч хулгайч хямдхан жүжигчин.Тэд уран бүтээлчид гэж сүжирдэг болхооос хэзээ ч хөдөлмөр дээр нь амьдардаг жирийн хүмүүсийг тоож байгаагүй.Арьс өнгө яс үндсээр хүмүүсийг Оросууд л дугаарлаж дэвшүүлдэг.Жүүд бол төрөхөөсөө Оросод агуу,бага бол дээрэлхүүлж доромжлуулдаг боол.Хамгийн хөгийн нь багуудынхаа газар нутгийг Оросууд өөрийнхөө гэж тэнэгтдэг.Халимагууд сөнөсөн.Одоо байхгүй.Гэхдээ эх Монгол, Шинжаан Хөх нуурын өшөөгөө авахад бэлэн Ойрд Монголчууд амьд байгаа. Уйгар Казах Узбек бүгд дэмжинэ.
Путинд долигонодог Хүрэлсүх баруун Монголчуудын дайсан.Хуулийнх нь сайд нь баруун аймгийнхныг үзэн яддаг Монголын ганц улс төрч Дорнодын Энхбаяр.Бид яс үндэстнээрээ ямар гэм Ренчин Бямбаев цуурхалчин жүжигчний Буриадуудад хиисэн юм? Буриадууд Монголд 20 мянга.Ойрдууд 400 мянга.Казахууд гэхэд л 120 мянга.
цэцэн цэлмэг цэдэнбал дөрвөд дөрвөн ойрд төрийн тулгуур дөрвөлэин сүмийн үүдэнд дөрвөн пулемёт цэргийн тулгуур шанага долоо тэнгэрийн утгуур туйлын туяа ленинградын цагаан шөнө улаан таван хушуу кремлийн од тэнгэрт алтан гадас туйлын од испани франц германаас курилын арал хүртэл их орсын шонхруудын дүүлж нисээгүй газар дийлж яваагүй орон улс гэж байхгүй ээ энгэр дүүрэн одонтой тэвэрч баршгүй эх оронтой сайн санаат орос орчлонгийн сайхан орос хүнийг бүү гомдоогтун
TUVA, TUVA-g bur 1953 ond deeremdee bizdee!!!
Тэглээ гээд одоо орилж яах гээв. Чимээгүй ахиад буцаагаад дээрэмдээд аваач. Чи чимээгүй байж чадахгүй бол буцааж авах бүүр хэцүү. Ардчилал гэж орилдог пизда нарын дутуу тал нь дуугүй чимээгүй тэвчээд байж чаддаггүйд хамаг учир байна. Үхэж, устаж алга болохгүйгээс хойш чимээгүй тэвчээртэй бай. 🖕🤌👈
TUVA, TUVA-g bur 1953 ond deeremdee bizdee!!!
TUVA, TUVA-g bur 1953 ond deeremdee bizdee!!!
TUVA, TUVA-g bur 1953 ond deeremdee bizdee!!!
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
ОРСЫН ДАЙСАН ОРСУУДАА АЛЖ БАЙГАА БОЛ ЭНЭ ЦӨӨНХ БАГА ЯСТАН ГЭХГҮЙ ДАЙСНУУДЫГ АЛАХ ХЭРЭГТЭЙ