“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Ээлжит зочноор Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
ОХУ Украиныг, АНУ Венесуэлийг “авах”-аар тохиролцсон гэх таамаг биеллээ олж магадгүй байна
-Та манай сонинд жилийн өмнө өгсөн ярилцлагадаа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын гадаад бодлого Монрогийн номлолыг сэргээлээ гэж байсан. Нэг сар орчмын өмнө батлагдсан АНУ-ын үндэсний аюулгүй байдлын стратеги энэхүү номлолыг санагдуулж байх шиг. Тэгвэл энэ номлолын агуулгаар бол АНУ-ын дараагийн алхам юу байх бол?
-АНУ-ын шинэ стратеги нь хүйтэн дайнаас хойш явуулсан дэлхийг жанжлах бодлогоосоо татгалзаж, хамар доорх асуудлаа цэргийн тусгай ажиллагааны замаар шийдвэрлэх агуулгатай байна. ОХУ-ыг Европт тулгарсан аюул тул тэдний асуудал, харин БНХАУ-тай эдийн засгийн хувьд л өрсөлдөгч байна гэснээр энэ улс орнуудыг одоогоор “аюул” гэж үзэлгүй хойш тавьсан.
Дараагийн алхам нь Гринландын асуудал байх болов уу. Д.Трамп Гринландыг “Яаж ийгээд ч болов” авна гэж мэдэгдлээ шүү дээ. Нөгөө нь Өмнөд Америк юм. Латин Америкт бол Кубын улс төрийн нөлөө их, тусгай алба нь ч их орооцолдсон, өөрийн онцлогтой газар.
Гаванад төвтэй Никарагуа-Куба-Венесуэлийн тэнхлэгийг зүүнийг баримтлагч Ерөнхийлөгчтэй болсон Колумбиар тэлж болзошгүй гэж АНУ болгоомжилж байгаа. Тиймээс энэ тэнхлэгийг таслахыг оролдох биз. Тэгэхээр энэ тив түгшүүрээр дүүрэн байх нь бараг тодорхой болж байна. Трампын эдүгээ олон улсад зарлаад буй бодлого бол шинэ зүйл биш. Энэ бол Монрогийн номлол эргэж ирсэний илрэл. Бүгд найрамдах намаас сонгогдсон АНУ-ын ерөнхийлөгч Жеймс Монрогоос аль 1825 онд тунхагласан хэдэн зарчим дэлхийн хоёрдугаар дайн хүртэл мөрдөгдсөөр ирсэн. Энэ бол бид Европын хэрэгт оролцохгүй та нар ч бидний хэрэг бүү оролц гэдэг зарчим.
-Венесуэлд тусгай ажиллагаа явуулсан асуудал анхаарал татсан хэвээр байна. Чухам яагаад Венесуэл гэж. Нефтийн баялгаар дэлхийд дээгүүрт ордог боловч байгалийн баялаг нь тус улсын дотоод нөхцөл байдалд төдийлөн сайнаар нөлөөлж чадахгүй байх шиг. Манай зарим улстөрч бид Венесуэл шиг болмооргүй байна гэдэг, ингэж харьцуулах үндэслэл байх уу. Шалтгаан нөхцөлийг та юу гэж харж байна?
-Венесуэл бол газрын тосны нөөцөөр дэлхийд нэгдүгээрт орж байна. АНУ, ОХУ, БНХАУ гэсэн гурван том гүрний нөөцийг нийлүүлснээс ч хоёр дахин их нөөцтэй. Венесуэлийг эш татдаг нь сургамж аваач л гэж байгаа биз. Энэ улсын худалдааны хамгийн том түнш нь АНУ. Харин ОХУ-аас хамгийн их зэр зэвсэг авч байна. Газрын тосны экспортынхоо гуравны хоёрыг БНХАУ-д гаргадаг. Уг нь энэ гурвалжингийн хүрээнд тэнцвэртэй харилцвал Венесуэлд ашигтай байсан. Харамсалтай нь нэг талыг хэт баримталж тэнцвэр алдагдуулсан. Энэ бол сургамж. Энэ улс уг нь гаднын хамаарлыг багасгаж, нийгмийн халамжийг нэмэгдүүлэх зорилгоор туйлын гайгүй явж байсан.
Газрын тосны салбараа улсын мэдэлдээ авч, баялгийн менежментэд төр нь хэтэрхий хутгалдсан. Тэгээд үр ашиг муутай төрийн өмчит компаниуд нэмэгдсэн. Тэгшитгэх халамж нь инфляцыг хэт өсгөж, авлигыг гүнзгийрүүлж, эсрэгээрээ ядуурлыг хавтгайруулсан. Мөн 30 сая хүн амын тавны нэг нь гадаад руу амьдрал хөөж дүрвэсэн.
Энэ бол дахиад л сургамж. Худалдааны гол түншүүд нь өрнөд тул хувийн хэвшлийнхэн Орос, Хятадтай харилцах сонирхол бага боловч төрөөс тэднийг эдгээр хоёр улс руу шахаж байсан учраас зөрчил ихтэй байсан. Уг нь газрын тосноос гадна төмрийн хүдэр, кофе гээд эдийн засгийн боломж байсан ч эдийн засгийн тулгуураа зөвхөн ганц газрын тосны экспорт болгосон. Газрын тосоо борлуулахад яг л манайхан нүүрсийг зөвхөн биржээр гэдэг шиг төр нь буруу асуудалд хутгалдсанаас буруу замаар будаа тээх болсон. Энэ бол дахиад л сургамж. Бид одоо хэчнээн тийчлээд ч ойрын болон дунд хугацаандаа гадаадын томоохон хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй болсонтой адил Венесуэлд ДНБ-ний гуравны хоёрыг хувийн хэвшил гаргадаг ч төрийн оролцоо нь гадаадын хөрөнгө оруулалтыг үргээсэн. Энэ бол мөн л сургамж. Венесуэлийн бүтэлгүйтэл бол засаглалын тогтолцооноос бус харин гол төлөв бодлогын субьектив хүчин зүйлсээс их хамаарсан гэж дүгнэж болно.
-Венесуэл бол ОХУ-тай ойр дотно харилцаатай улс. Гэвч ОХУ Украинд явуулж байгаа цэргийн ажиллагааны улмаас саяын болсон асуудал дээр дорвитой алхам хийж чадахгүй байх шиг байна. Тийм үү?
-Саяхан шүү дээ. 2025 он арай гараагүй байхад ОХУ гэнэт л иргэдээ Венесуэлээс татаж, томоохон төслүүдээ бараг зогсоож, үндсэндээ өгөөж болгосон доо. Жириновский хэдэн жилийн өмнө “Д.Трамп Ерөнхийлөгчөөр дахин сонгогдвол ОХУ-д Украиныг, харин өөртөө Венесуэлийг “авах”-аар хоёр тал тохиролцоно. Та нар харж л байгаарай” гэж таамаглаж байсан. Яг л түүгээр болж байна. Венесуэл бол сүүлийн арван жилд ОХУ-ын зэвсгийг худалдан авдаг нэг том зах зээл болсон. Өөрөөр бол ОХУ-д алдах юмгүй. Ер нь томчууд өөрсдийнхөө ашиг сонирхлыг л урдаа тавьж, бүгд л тохиролцоно шүү дээ.
Трамп Тайваныг хэрхэх нь Ши Жинпиний асуудал. Харин Гринланд бол “минийх” гэж мэдэгдлээ
-Хятад, АНУ-ын өрсөлдөөнд Венесуэлээр хамаарах зүйл олон бий. Цэргийн тусгай ажиллагааны дараа БНХАУ-ын цэргийн зарим хөлөг Карибын тэнгист байна гэсэн мэдээлэл гарсан?
-Венесуэл улс хамгийн их зээлийг Хятадаас авч байна. Бас хамгийн олон тооны цагаачдыг манай урд хөршөөс авсан. Стратегийн хувьд хиймэл дагуулыг даган ажиглах Хятадын станцуудыг Венесуэл улс газар нутагтаа байрлуулсан. Зэр зэвсгээ ч үлэмж ихээр худалдан авч байна. ОХУ-ыг бодвол БНХАУ нь Венесуэлд даацтай нэвтэрсэн гэж хэлж байна. Венесуэлийн газрын тосны экспортын 70 хувь нь БНХАУ-д, 20 хувь нь АНУ руу гардаг. Иймд Мадурог баривчилсан нь БНХАУ-д эдийн засгийн хувьд том цохилт болно. Үүнийг нөхөх байдлаар Трамп Тайванийг хэрхэх нь Ши Жинпиний асуудал. Харин Гринланд бол “минийх” гэсэн зүйлийг сая мэдэгдэлдээ хэллээ шүү дээ.
-Тайвань гэснээс оны өмнөхөн Тайванийн хоолойд БНХАУ тэнгисийн цэргийн том сургууль явуулж, ойр орчмын улс орныг түгшээлээ?
-Монголын эргэн тойронд ч тэр, алс тэртээ ч тэр их гүрний дээрэнгүй шовинист үзэл хүчтэй сэргэж байна. Тэгэхдээ их гүрэн хэт савнаасаа халивал юу болдгийг ЗХУ-ын задрал харуулсан. АНУ дэлхийн жанжлалаас татгалзсанаар гашуун туршлага үзүүлж мэдэхээр байна. Харин сав нь дүүрээгүй нэг л том гүрэн үлдсэн. Иймд ирэх жилүүдэд тогтворгүй байдал биднийг болон дэлхийн улс орнуудыг хүлээж байна гэсэн үг. Тайвань бол манай хориглолтын сүүлчийн зааг юм.
-Тусгаар тогтносон улсын Ерөнхийлөгчийг баривчилж шүүх нь гэмт хэрэг биш үү. Венесуэл улс төрийн тэргүүнээ алддаг нь хамгаалалт муу байсных уу, юу гэж ойлговол зохилтой вэ. Манай хамгаалалт ямар байдаг юм бол оо?
-Том гүрнүүд цэргийн тусгай ажиллагаа гэдэг нэрийн дор олон улсын хууль дүрмийг уландаа нэгэнт гишгэсэн. Өмнөд Америкийн цөөнгүй улс төрийн тусгай хамгаалалтыг Кубын албан хаагчдаар хийлгэж ирсэн. Мэдээж энэ бол “зоригт арал”. Мадурог хулгайлах операци ердөө хагас цаг үргэлжлэхэд хэдэн арван кубчууд алагдсан. Харин Венесуэлийн арми, агаарын довтолгооноос хамгаалах хүчин ер эсэргүүцэл үзүүлсэнгүй. Цэргийн эргэлт гэнэдүүлж хийхдээ гаршсан улсын нэг тул гэнэдсэн үү, санаатай юу гэдэг нь шалгалтаар нь тогтоогдох биз. Гэхдээ гол шалтгаан хүчний гэгдэх байгууллагуудын хоорондын харилцан ажиллагаа, уялдаа тогтоогүй байсанд гэж үзэж байх шиг байна. Үүнийг манай холбогдох газрууд нь сургамж болгон судлах байлгүй дээ.
“Том гүрнүүдийн тохиролцоонд автахгүйн тулд дээрэлхүүлээд ч боловч тэсэж байх нь бидэнд чухал байна”
-Венесуэлийн хэрэг явдал бидэнд үл хамаарах холын явдал гээд мэдээж бид төвийг сахиад сууна. Магадгүй Венесуэлийн жишээ нэг төрлийн сургамж боллоо шүү дээ. Та юу гэж үнэлж байна вэ?
-Бид ч гэсэн хамар доорхоо л анхаарч байх нь зүйтэй байх. Дэлхийд их гүрэн гэж одоо байхгүй болсон. Хэдэн том гүрэн л байна. Зарим нэг нь дайн хийн баясаж, үлдсэн нь дайн хийх гэж байж ядаж байна. Энэ бол хүчний тэнцвэр дэлхийд алдагдсаны үр дагавар. Том гүрнүүд реалист онолоо баримтална.
Олон улсын харилцаа бол ердөө дайн, энх амгалан гэсэн хоёрхон хэлбэртэй. Ийм л байсан, цаашдаа ч ийм байна. Хүчний харьцаа тэнцвэртэй байвал тогтвортой намжмал байдалтай. Хүчний харилцаа алдагдвал дайн, мөргөлдөөн тасрахгүй. Ардчилал, эрх чөлөө, зах зээлийн харилцааг бид өөрсдөө сонгосон, хэн ч тулган хүлээлгээгүй.
Харин одоо энэ танай сонголт биш байсан өрнөдийг хуулбарласан алдаа байсан гэдэг тулгалт гаднаас их ирж байна. Та нарт гуравдагч хөрш хэрэггүй л гэнэ, та нар starlinks-ийг ашиглаж болохгүй л гэнэ, та нарт Богд хэрэггүй л гэнэ, та нар тэр л байгууллагад элс, харин тэрэнд болохгүй л гэнэ, та нар Украиныг үзэн ядаж байна муу л гэнэ, гаднаас радар авбал хилийг тань хаана л гэнэ. Байгалийн хий тавих хоолойг аль 1995 оноос та нар л тавихыг гуйсан, бид тавина гээгүй, сүүлд нь Европ шиг танай хараатаас гарна гэж “унжихгүй” биз дээ л гэнэ.
Бүгд найрамдах засгаа тунхагласныг тэмдэглэж болохгүй л гэнэ. За яах вэ том гүрнүүдийн тохиролцоонд автахгүйн тулд нэг хэсэгтээ аль нэг талыг барихгүй дээрэлхүүлээд ч боловч тэсэж байх нь чухал. Учир нь олдох боловч цаашдаа бидэнд улам амаргүй нөхцөл байдалтай тулах нь.
Жижгүүдийн хувьд либерал онол хүчинтэй хэвээр, бидэнд реалист онол зохихгүй. Гадаад бодлогын үндсэн зорилго бол тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хамгаалах явдал. Тэгэхээр энэ их дарамтыг зохицуулж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэргүүлж буй гадаад бодлогын алхмыг бид үнэлж, дэмжиж байх ёстой.
Төмөрбаатарын БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Пүрэв - 02 сарын 12,
2026
Сэтгэгдэл44
болдын хайртай америк агаа чинь шд
Үгүй.Болд Азийг доорд үзэж Еврейчүүдийг өөд татдаг Оросыг цаагуураа дэмждэг хүн.Орос боловсролтой нь илт мэдэгддэг.
Оросыг одоо хэн том гэхвээдээ,,,КГБийн өлөн орк,,,чадахгүй чадваргүй ухаангүй юм байж украинлуу дайрч дайн хийгээд,,,,дэлхий дахиныг самарчихлаалдаа,,,,иван дурак тэнэг лалар,,,,
Болд гуай геополитикийн талаар мэдлэгтэй боловч хуучны хүн учраас Оросыг шууд шүүмжлэхээс зайлсхийгээд бөөрөнхийлөөд байдаг юм!!
Шовинист гэх шиг яг 40-д жилийн өмнөх ухуулын үг хэллэг. Энэ нөхөр хоцрогджээ.
Венесуэлийн ерөнхийлөгчийн ордон нь далай эрэгээс хол уул, усныхаа партаа саад эхтэй газар байсан бол Мадурог баривчлах тухай бодохгүй байсан биз.
Yhaantai hynii ygiig sonsdoo nyyrschin darga nar mini. Ta narig bie biesee orsoj ulsin horongo hulgailj baihad delhii oorchlogdood baina shyy
болдын орчуулгын товчоо нь судладгиймуу дөө
πо угд зоопарка дахиад үзчий гэнэ. будлиан байсан гэгдэхгүйн тулд лав үзнэ гээд байгаамаа бас.
XX зуун хүртэл нэг улс нь нөгөө улсаа зэвсгийн хүчээр эзлэн авч өөрийн колони улс болгоод хамаг баялагийг нь дээрэмдэн авдаг байсан. Харин 1945 онд дэлхийн 2-р дайн дууссаны дараа НҮБ байгуулагдаж, нэг улс нь нөгөө улсаа зэвсэгийн хүчээр эзлэн авч өөрийн колони улс болгохыг НҮБ-ы дүрэмээр хориглосон. Иймд Америк мэтийн их гүрнүүд өөр улсыг эзлэн авч өөрийн колони улс болгохын тулд "Ардчилал" гэдэг нэртэй үзэл суртлын арга болон "Зах зээлийн чөлөөт эдийн засаг" гэдэг нэртэй эдийн засгийн аргыг боловсруулан 1980-аад оны сүүлчээс буурай хөгжилтэй орнуудын Үндсэн хуульд суулгаж, Монгол мэтийн улсуудыг өөрийн колони болгосон. Иймд Монгол улсын 1992 оны Үндсэн хууль бол Монгол улсыг өөрийн колони улс болгохын тулд Америкуудын зохиосон Үндсэн хууль юм. 1992 оны Үндсэн хууль батлагдаж мөрдөгдөж эхэлсэн тэр өдрөөс хойш Монгол улс бүрэн хэмжээгээр дампуурлын зам уруугаа орсон. Аюутугай, мэдтүгэй монголчудаа.
чимэд үү. чимэд 📻 араажив👂🏼амаандаа наачаад зэрэг яриад байсан. ингэж яриарай гэх гээд
Галзуу хүн үү.Орос Хятад гэсэн 2 том гүрний хаагуур нь Америк биднийг колончлох уу.Нөгөө 2 нь тэг2 Монголыг колончил бид2 хараад л байж байя гэх үү кк.
Ардчилсан нийгмийн онол Плато, Аристотел нараас эхлээд 17-р зуунаас Жонн Локк, Хобес 18-р зуунаар Монтескё, Жан-Жак Руссо, сүүлийн үеэр Милл, Вебер, Шумбер г.м. хүмүүс хөгжүүлсээр ирсэн онол. Геополитикийн зэвсэг ба ардчилсан нийгмийн онол хоёрыг нийлүүлж хаяад битгий хэрэгтэй зүйлийг нь хамт хая!
Хийн хоолойг монголоор дамжуулж яасан ч болохгүй шүү
Одоо ер нь хоёр хөршөө сайн найзаа л гээд байхаас өөр аргагүй болж байх шивдээ, энэ янз бүрийн юм донгосдог нөхдүүд амаа мэдээрэй дээ.
Улаанбаатараас Хүрэлсүхийг бариад явах амархан. Харин Чингис хааны хот байгуулахгүй байх аргаар явбал Хүрэлсүхийг Монголоор нэг хайж олох гэж бөөн юм болох тул чадахгүй. Хот суурингүй амьдрах Чингис хааны ухаан шалгарсан арга байжээ.
хубахаяад өвөлжлүү. улсгэр хөдлөх нүүх.
Хүүкийг хэн тоож авч явах вэ дээ, кккк
Монрогийн номлолыг хэрэгжүүлж байгаа юм бол америкууд Европы хэрэгт тэр дундаа Украйн Оросын хэрэгт оролцохгүй байх болж дээ
трамп хоёрдох хугацааны эхнээс л гринланд канад гээд эхнээсээ яриад, бүс нутаг руугаа эргээд хэлээд байсан. хэнч эсэргүүцээгүй. анзаарахад яадгийн. ниргэсэн хойно нь гэгчээр.
Монрогийн номлолыг хэрэгжүүлж байгаа юм бол америкууд Европы хэрэгт тэр дундаа Украйн Оросын хэрэгт оролцохгүй байх болж дээ
Р.Болдоо ингэж тал засахгүй ээ америкууд жанжлах гүрнээсээ сайн дураараа татгалзаагүй шдээ аажим аажмаар жанжлах бйр сууриа зүй тогтлолын дагуу алдаж байгаа удахгүй доллорын жанжлалч дуусах биз
Монгол Оросын хойд хилийн урт 3485 км. Өөрөөр хэлбэл Монгол улс нь Оросыг хятадаас хамгаалах буфер улс. Иймд Монголын хамгаалалт бол зөвхөн ОХУ мөн. Украйны дайны дараагаар дэлхий тэр чигээрээ ОХУ- руу хошуурцгаах болно.
бүгд цангаж үхэх гээд шүүдрийн ус гэхийм
Орос бол мөнхийн хөлдөхгүй далайн боомт хайж яваа улс. Монголд далай байхгүй тул "Оросууд Монголыг эзэлж авахгүй" хятадуудаа санаа амар бай. Хятадууд "Монгол хүйтэн" гэж үзэж байгаа тул Оросод аюулгүй гэх үү? " Монгол хүйтэн биш" гэж үзвэл хятадын аюулаас Орос хамгаалах уу?!Хятадын цөмийн зэвсэг 2000 даваад ирвэл Орос яах вэ?
Маш сайн хүн. Хууль цагдаагийнхны муухай үйлдэлд эгэл жирийн иргэдийнхээ талд туйлбартай зогсдог хүн бол Р. Болд гуай юм байна лээ. Цагдаагийн удирдлагуудын увайгүй нэг нэгийгээ хаацайлж новшроход Р. Болд гуай эгэл жирийн иргэдийн талд туйлбартай байсанд нь талархаж явдаг шүү.
татварын мөнгөөр гадаадад хэд хэд тарвалзаж эрхэлчихээд иргэддээ үйлчлээрэй дээ гж. урьдчилаад талархаж
ИЙГЛИЙН ТОЙМЧ ГАНБАЯР МЭТҮҮД УНШААСАЙ !
Маш сайн хүн. Хууль цагдаагийнхны муухай үйлдэлд эгэл жирийн иргэдийнхээ талд туйлбартай зогсдог хүн бол Р. Болд гуай юм байна лээ. Цагдаагийн удирдлагуудын увайгүй нэг нэгийгээ хаацайлж новшроход Р. Болд гуай эгэл жирийн иргэдийн талд туйлбартай байсанд нь талархаж явдаг шүү.
татварын мөнгөөр гадаадад хэд хэд тарвалзаж эрхэлчихээд иргэддээ үйлчлээрэй дээ гж. урьдчилаад талархаж
татварын мөнгөөр гадаадад хэд хэд тарвалзаж эрхэлчихээд иргэддээ үйлчлээрэй дээ гж. урьдчилаад талархаж
Очирбат Багабандийн үёд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Болд мөн үү ! Тэгвэл үзэл бодол улс төрийн шалтгаанаар Монгол улсын иргэний харьяалаллаас татгалзаж Монгол улсад суух харьлаллгүй монгол хүн болох гэсэн намайг мэдэх л хүн байна да ! 96 оны 10 сард !
Архангайн хүн !
Үзэл бодол улс төрийн шалтгаанаар Монгол улсын иргэний харьяаллаас татгалзаж Монгол улсад оршин суух харьяалалгүй монгол хүн болно гээд иргэний паспортоо өргөдөл бас улстөрийн шаардлагын хамт тэр үёийн ёрөнхийлөгчийн тамгын газарт явуулж байсан шүү ! Паспортоо шаардлагаа аваач гэж 8 удаа хүсэлт шаардлага албадлага хэрэглэхэд аваагүй хүн дэ би ! тэр үёийн хэвлэл мэдээлэл энэ талаар юу ч мэдэхгүй ! би хэлээгүй ! Харин энэ Болд гуай мэдэж байгаа ! Надад олон албан бичиг явуулсан ! Архангайн цагдаагийн дарга Отгонбаатар Дэмбэрэл хурандаа нар мэднэ тэр үёийн !
юу гэнэвээ. улаанцайм харлах. lvl8 хүртэл тахар авахгүй гэнэ үү. 8 дуустал. болд мэдэж байгаа гэхээр чинь. архангайхан мэднээ?
түркүүдийг апатрид болгосныг нь хэлээд байгаму. тэр үед энэ үгийг мэдэх хүнгүй. мань л. тонгорч хэлээд, яаж хэлээд байган? болд мэдэх.
цэ.баярын ч биш, н.багабандийн ч биш, намбаркын ч биш эзэнгүй хар болно гэнээ. болд
Чи ч ийм л амьтан байж таарна даа
НАТО-тай 4 жил үзэж бна. Орос тулдаа үзэлцэж байна.
30-50 сая хүнтэй улс орон яршиг л юм бна. Бүх юм иылгомжтой. НҮБ ямхрч хамаа алга. Үхэр монголчуудаа гэж…. Хэзээ хүн болно доо. Хоёр хөлтэй мал хэвээрэй байгаад байдаг.
Mongol yanaa bidniig yax bol xujaagiin gart l oroxgyi baix xeregtei
Орохгүй, цөмийн их улс Оросын хилд тулж очих гэж Хятад зүрхлэн хөдлөхгүй. Бээжингийн хойхон талд Монголын хил байгаа тул Монголд Оросын цэрэг орохгүй байхад хятадын хувьд аюулгүй гэсэн үг. Өөрийнхөө аюулгүй байдлыг хятад түрүүлж эвдэхгүй.
Одоогийн Үндсэн хууль гээчийг Олон улсын Санхүүгийн байгуулага авчраж Хашбатын Хулан орчуулаж Бяруугийн Чимид хуулийн хэллэгт оруулсан . Да.Ганболд тэргүүтэн нэг талаас зах зээл Мэндийн Зэнээ нар коммунизм ханхлуулсан Заалтууд хоер талаасаа мэтгэлцсэн Холион бантан Хууль Зандка яагаад ухчих гээд хамгаалаад Бдг юм !!? Ерөнхийлөгчийн засаглалтай Хүчтэй нөлөөтэй Их хурал/ Их Хуралдай тай шинэ Үндсэн хууль хэрэгтэй бн Ус агаар шиг. Энэ тэнэг орчуулгын Үндсэн гуулиас чинь болж бүх муу муухай зөрчил үүсэж бг
Одоогийн Үндсэн хууль гээчийг Олон улсын Санхүүгийн байгуулага авчраж Хашбатын Хулан орчуулаж Бяруугийн Чимид хуулийн хэллэгт оруулсан . Да.Ганболд тэргүүтэн нэг талаас зах зээл Мэндийн Зэнээ нар коммунизм ханхлуулсан Заалтууд хоер талаасаа мэтгэлцсэн Холион бантан Хууль Зандка яагаад ухчих гээд хамгаалаад Бдг юм !!? Ерөнхийлөгчийн засаглалтай Хүчтэй нөлөөтэй Их хурал/ Их Хуралдай тай шинэ Үндсэн хууль хэрэгтэй бн Ус агаар шиг. Энэ тэнэг орчуулгын Үндсэн гуулиас чинь болж бүх муу муухай зөрчил үүсэж бг
Галзуу хүн ч үзэл бодлоо ингэж илэрхийлэх боломж олгосон Үндсэн хууль!!
Одоогийн Үндсэн хууль гээчийг Олон улсын Санхүүгийн байгуулага авчраж Хашбатын Хулан орчуулаж Бяруугийн Чимид хуулийн хэллэгт оруулсан . Да.Ганболд тэргүүтэн нэг талаас зах зээл Мэндийн Зэнээ нар коммунизм ханхлуулсан Заалтууд хоер талаасаа мэтгэлцсэн Холион бантан Хууль Зандка яагаад ухчих гээд хамгаалаад Бдг юм !!? Ерөнхийлөгчийн засаглалтай Хүчтэй нөлөөтэй Их хурал/ Их Хуралдай тай шинэ Үндсэн хууль хэрэгтэй бн Ус агаар шиг. Энэ тэнэг орчуулгын Үндсэн гуулиас чинь болж бүх муу муухай зөрчил үүсэж бг
Одоогийн Үндсэн хууль гээчийг Олон улсын Санхүүгийн байгуулага авчраж Хашбатын Хулан орчуулаж Бяруугийн Чимид хуулийн хэллэгт оруулсан . Да.Ганболд тэргүүтэн нэг талаас зах зээл Мэндийн Зэнээ нар коммунизм ханхлуулсан Заалтууд хоер талаасаа мэтгэлцсэн Холион бантан Хууль Зандка яагаад ухчих гээд хамгаалаад Бдг юм !!? Ерөнхийлөгчийн засаглалтай Хүчтэй нөлөөтэй Их хурал/ Их Хуралдай тай шинэ Үндсэн хууль хэрэгтэй бн Ус агаар шиг. Энэ тэнэг орчуулгын Үндсэн гуулиас чинь болж бүх муу муухай зөрчил үүсэж бг
Одоогийн Үндсэн хууль гээчийг Олон улсын Санхүүгийн байгуулага авчраж Хашбатын Хулан орчуулаж Бяруугийн Чимид хуулийн хэллэгт оруулсан . Да.Ганболд тэргүүтэн нэг талаас зах зээл Мэндийн Зэнээ нар коммунизм ханхлуулсан Заалтууд хоер талаасаа мэтгэлцсэн Холион бантан Хууль Зандка яагаад ухчих гээд хамгаалаад Бдг юм !!? Ерөнхийлөгчийн засаглалтай Хүчтэй нөлөөтэй Их хурал/ Их Хуралдай тай шинэ Үндсэн хууль хэрэгтэй бн Ус агаар шиг. Энэ тэнэг орчуулгын Үндсэн гуулиас чинь болж бүх муу муухай зөрчил үүсэж бг
Ямар завтай юм бэ ?
С.Баяр, Баабар, Баярхүү, Элбэгдорж, Энхбаяр, Болд гээд л…. Монгол Улсын үнэт баялаг билээ.
УКРАЫ ҮНДСЭРХЭГ ҮЗЭЛТ НУУЦ БҮЛГИЙН ГИШҮҮН хрущевийн ЗХУ-ыг яваандаа унагах бодлого нь крымийг украйнД ӨХ бодлого байсан тул ганц минутын дотор гэнт тушаал гарган өгсөн сталины нэр хүндийг унагаж түүний коммунист ажилчны хөдөлмөрийн намуудын ойрын цэдэнбал киммерсен мао цзедун ганди улмаар индра ганди ражив гани хошимен фидель кастро ярузельский тодор живков ЧАУШЕВСКИЙ эрик хонеккер ГЕСС ХОЛЛ эонст телмен николай вапцаров янаш кадрыг анжела девис африкийн удирдагчид че гивара гэх мэт үй түмэн эх орончдыг ирээдүйд горбачёв сөнөөсөн алсан ЗХУ-ын задралын үед дайны үе шиг их хүн алагдсан АГУУ ИХ УДИРДАГЧ ПУТИН ЗАСГИЙН ЭРХ АВЧ БУТАРСАН УЛСАА БАЙГУУЛЖ ЗАДАРСАН УЛСАА БӨӨГНҮҮЛЖ ӨНГӨТ ХУВЬСГАЛД ӨРТӨХ ШАХСАНЫГ ӨӨД ТАТАН ӨНДИЙЛГӨЖ ӨСӨРХӨГ ДАЙСНЫГ ӨШӨӨРХӨЖ ӨДСӨН НЭГИЙГ БУТ НИРГЭСЭЭР ӨНӨӨГИЙН ҮЕД ИРЭЭД БАЙНА
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00