Өвлийн Олимпын наадмыг зохион байгуулах тухай хуулийн төслийг Францын Үндэсний хурлын гишүүд эхний хэлэлцүүлгээр баталлаа. Хуульд зааснаар, сэргээштэй тэмцэх ажиллагааны хүрээнд улс орнуудын спортын төлөөлөгчдийн ачаа тээшинд үзлэг хийхийг зөвшөөрсөн нь анхаарал татаж байна.
Тодруулбал, одоо хэрэгжиж буй хуулин дахь спортын ёсзүйн хэм хэмжээг тодорхойлсон L. 232-18-4 гэх заалтад нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд уг заалтаар сэргээштэй тэмцэх агентлагийн ажилтнуудын эрх үүргийг зохицуулсан байдаг.
Нэмэлт өөрчлөлтийн дагуу, ачаа тээшний эзний зөвшөөрлөөр ачаанд нь үзлэг хийхийг зөвшөөрчээ. Энэ бол дэлхийн спортын түүхэнд урьд өмнө авч байгаагүй арга хэмжээ юм. Өмнө нь мөрдөгчид шүүгчийн зөвшөөрлийн үндсэн дээр спортын барилга байгууламжийн өрөө тасалгаануудад нэгжлэг хийх эрхтэй байжээ. Ингэхдээ ачаа тээшний үзлэгийг нэгэнт явагдаад эхэлсэн мөрдөлтийн хүрээнд нисэх онгоцны буудал, төмөр замын буудал болон нийтийн эзэмшлийн авто замуудад хийхийг зөвшөөрсөн байна. 2030 оны өвлийн Олимпын наадам Франц улсын Оверн - Рона – Альп ба Прованс - Альп – Номин эрэг гэсэн хоёр бүс нутагт болно.
Б.Адъяахүү
Мягмар - 02 сарын 03,
2026
Сэтгэгдэл6
Энэ бол тамирчдыг доромжилж байгаа хэрэг юм ! Шалгах гээд онгичих гээд ирсэн нөхөрд нь ухамсрын шанаа өгөх юмуу эсвэл энэ олимп шүү юмыг нь бойкотлох хэрэгтэй ! Ингэж доромжуулах хүн тэр үёд нь азиудаас өөр хүн байхгүй байх !
Тэнэгтээрэй
Кабаеа эгч минь гаагүү байгаа
Путиний нялх амраг энд ямар хамаатай юм бэ?
Сэргээштэй тамирчид медаль хүртэх боломжийг хааж буй маш зөв шийдвэр.
Спортын хэдэн хулгайч нарт ач холбогдол өгөөд яахав. Олимд тэр чигээрээ улс төрийн үнэр ханхалдаг. Үргэлж сайхан дүртэй улс төр, дайны талбарыг илтгэж харуулдаг зүйлээр энхтайван хэмжигдэхгүй. Оросын тамирчид яахаараа оролцож болохгүй гэж пизда.