Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд хариу өгөхөд бүрэн бэлэн байгааг мэдэгдлээ. Тэрээр энэ мэдэгдлийг Иранд өрнөж буй дотоод нөхцөл байдалтай холбон хийсэн байна.
Ираны эрх баригчид АНУ болон бусад гадаад улс Ираны дотоод хэрэгт оролцохгүй байхыг анхааруулж, хэрэв оролцвол манай улсын хууль ёсны бай болно гэж мэдэгдэв. Тэдний хэлснээр гаднын аливаа хөндлөнгийн оролцоо нь бүс нутгийн тогтворгүй байдлыг улам даамжруулах эрсдэлтэй аж.
Аббас Арагчи “Иран зөрчилдөөн хүсэхгүй, дипломат шийдлийг дэмжиж байна. Гэвч улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалахад шаардлагатай бүх арга хэмжээг авахад бэлэн” гэж онцолсон байна.
Сүүлийн өдрүүдэд АНУ-ын зүгээс Ираны дотоод нөхцөл байдалтай холбоотой шүүмжлэлтэй мэдэгдлүүд хийсэн нь Техраны хурц хариу мэдэгдэлд хүргээд байгаа юм. Ираны тал эдгээр мэдэгдлийг тус улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох оролдлого гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Одоогоор талуудын хооронд шууд зэвсэгт мөргөлдөөн гараагүй ч АНУ, Ираны харилцаа дахин хурцдаж байна.
Х.Цэцэнноров
Пүрэв - 02 сарын 12,
2026
Сэтгэгдэл5
Dear the people of Iran: Be active Iran will change regardless of near or far enemies.Never look back.Laser focus on the demand of human dignity.Look forward Freedom and the future must unite and motivate You all regardless of religion and age ethnicity gender and sexual orientation. This is the beginning of the day.The Sun will rise. Sincerely Iron Leader the Great
Иран болон Ираны ард түмэн Монголын түүхтэй холбоотой тул Америкийн дураараа авирлахыг хүлээн зөвшөөрөхгүй. Монгол бол эртний хүчирхэг улсын хувьд Америк шиг улсыг эсэргүүцэж чадна гэдгийг ахин хэлье.
Иран болон Ираны ард түмэн Монголын түүхтэй холбоотой тул Америкийн дураараа авирлахыг хүлээн зөвшөөрөхгүй. Монгол бол эртний хүчирхэг улсын хувьд Америк шиг улсыг эсэргүүцэж чадна гэдгийг ахин хэлье.
ккк
Ард асаалттай танк шиг Орос ах нар минь байгаа