Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 26 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр болжээ. Тэрүүгээр: МАН-ын даргын өөрчлөлт, Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийг хэлэлцэж: Татгалзах үндэслэл тогтоогдоогүй гээд бүртгэж авчээ. Ингэснээр: Н.Учрал хууль ёсны МАН-ын дарга боллоо. Тэр МАН-ын их хурлаас намын даргаар сонгогдсоноосоо хойш айхавтар анхаарал татсан улс төр хийхгүй байгаа. Аясыг харсхийгээд л.
Магадгүй энэ: Бага хурлаасаа сонгогдсон ч батламжлагдаж амжаагүй байхдаа бужигнуулаад буруудсан Д.Амарбаясгалангийн түүхийг давтахыг хүсээгүйтэй холбоотой байх. Одоо бол батламжлагдчихлаа. Улс төрөө хийж эхлэх нь ойлгомжтой. Юун түрүүнд багаа бүрдүүлэх нь тодорхой.
Түүнийг МАН-ын дарга болонгуут намын удирдлагын дээд түвшинд хэд хэдэн сэлгээ томилгоо хийсэн. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Я.Содбаатар үргэлжлүүлэн ажиллахаар болсон. МАН-ын орон тооны Нарийн бичгийн даргаар Н.Энхбаатар, Б.Пүрэвдагва, Ө.Золбаяр, С.Мөнгөнчимэг, М.Цэлмүүн нарыг, орон тооны бус Нарийн бичгийн даргаар Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн, сонгосон. МАН-ын санхүүгийн дотоод аудиторын албан тушаалд Ц.Норовжамцыг томилсон. Хяналтын ерөнхий хорооны даргаар П.Мөнхтөрийг, дэд дарга бөгөөд ёс зүйн хорооны даргаар Б.Амарсанааг сонгосон. Удирдах зөвлөлийн шинэ гишүүдээр Я.Содбаатар, Г.Занданшатар, Х.Булгантуяа, Б.Чойжилсүрэн, Б.Батцэцэг, Ж.Ганбаатар, Б.Хэрлэн, Ж.Бат-Эрдэнэ, У.Отгонбаяр, Г.Тэмүүлэн, Э.Батшугар, Ж.Батжаргал, З.Мэндсайхан, Б.Уянга, С.Бямбацогт, Н.Наранбаатар, Э.Бат-Амгапан.Ч.Номин.Ч.Ундрам, М.Мандхай, Х.Нямбаатар, Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Д.Үүрийнтуяа, С.Мөнхчимэг, Ц.Цогзолмаа, М.Оюунчимэг, Н.Энхбаатар, Д.Сумъяабазар, А.Энхзул, Б.Пүрэвдагва, Д.Мөнхсайхан, Б.Ану-Үжин, Ө.Золбаяр, Б.Жавзандорж, А.Үйлстөгөлдөр, М.Цэнгүүн, Б.Батцэцэг нарын 39 хүнийг сонгож бүрдүүлсэн.
Гэвчиг: Одоо байгаа нам, төрийн бүтэц бүрэлдэхүүн дийлэнх олонх нь намын өмнөх дарга хийгээд ах улстөрчдийнх нь томилгоо. Н.Учрал хүний мориор хол замыг туулж барахгүй. Тиймийн учраас ч тэр үү: Тэр их хурлаас хойш Дээд шүүх Н.Учралыг МАН-ын даргаар зарлах хүртэл ихээ олон юм төлөвлөсөн шинжтэй.
МАН-ын дарга Н.Учрал зарим дүүргийн МАН-ын дарга нарт сэлгээ хийх нь гэж дуулдаж байна. Хотын МАН-ын дарга Х.Нямбаатартай бол ойлголцоод явчихна. Тэр хоёр СХД-т хамт дэвшиж явсан. Цөөнгүй жилийн хамтын түүхтэй улстөрчид. Х.Нямбаатар руу дээр доороос, гаднаас дотроос чулуу нүүлгэлээ гэхэд Н.Учрал хамгаалж л таарахаар хэмжээний ойр дөт хүмүүс. Харин зарим дүүргийн МАН-ын дарга нар Н.Учрал даргынхаа сэлгээнд хамрагдах магадлал өндөр. Эхэн хавьд: Оргилын Ж.Ганбаатарын вант улс болсон Баянгол дүүрэг өртөх бололтой. Өөрчлөн хэлбэл: МАН-ын сэлгээгээр Баянгол дүүргийг вант улс болгосон гэх Ж.Ганбаатарыг солих нь ээ. Аль дээрээс С.Эрдэнэ даргыг л: Баянгол дүүргийг вант улс болголоо гээд байдаг байсан.
Гэтэл нь: Оргилын Ж.Ганбаатар тэрийг бодитойгоор биелүүлж Баянгол дүүргийг вант улс болтол нь тусгаар тогтносон гэж шүүмжлэгддэг. Баянгол дүүргийн ИТХ, ЗДТГ нь 20 оны сонгуулиас хойш Оргилын Ж.Ганбаатарын зурснаар бүрддэг гэж ихээ олон жил хэвлэлээр бичигдэж байгаа.
Чухал нь: Оргилын Ж.Ганбаатар Баянгол дүүрэгт эзэн сууснаас хойш баянголчуудын амьдрал ахуйг яг ямархуу хөгжил дэвшилд хүргэсэн бэ. Энэ гол нь. Гэх нь ээ: Манай дүүргийг ингэж хөгжүүллээ. Бидний амьдралыг ийм сайхан болголоо гэх жишээ баримтыг Баянгол дүүргийнхэн өнөөдрийн хувьд хэлж чадахгүй байна. Ерөнхийдөө: Найман жил гэдэг улс төрд удаан хугацаа. Тэр зүй тогтлоор: Баянголынхон Оргилын Ж.Ганбаатарынхнаас аль эрт уйдсан гэсэн үг. Нэмээд: Түүний энэ байдал нь МАН-д айсуй хоёр сонгуульд амжилт үзүүлэхэд нь сайнаасаа илүү саар дүн үзүүлж болзошгүй. Тиймийн учраас: Вант улс хэмээх улигт муу нэрнээс салахын тулд МАН Баянгол дүүргийн намын хороогоо Ж.Ганбаатараас авах хэрэгтэй болно. Хэн нэг одоохондоо нэр цэвэр, бас чиг гайгүй сайн карьертай яваа УИХ, Засгийн газрын гишүүнд Баянгол дүүргийг даатгаж болох юм. Тэгж гэмээнэ: Вант улс задарч, Баянгол дүүрэгт шинэ сэргэг МАН дахин гарч ирэх магадлалтай. Тэгээд ч: МАН Ж.Ганбаатарт ч хангалттай ихийг өгсөн. “Оргил” худалдааны төвийн ерөнхий захирал, зөвлөхөөр байсан Ж.Ганбаатар 4-12 онд Баянгол дүүргийн Засаг даргын зөвлөлд зөвлөх болж улс төрд хөл тавьсан.
Түүнийг МАН дэмжсэнээр 8-12 онд НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, 16-19, 16-20 онд УИХ-ын гишүүн УИХ-ын ЖДҮ-ийн хөгжлийн дэд хорооны дарга, 19-20 онд УИХ-ын ЭЗБХ-ны дарга, 20-24 онд УИХ-ын гишүүн, 20-22 онд УИХ-ын ЭЗБХ-ны дарга, 22 оноос УУХҮ-ийн сайд, 24 оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа.
Ийнхүү Ж.Ганбаатар УИХ-ын гишүүнээр гурав сонгогдохдоо, УИХ-ын ЭЗБХ-ны даргаар хоёр удаа, УУХҮ-ийн сайдаар нэг удаа ажилласан. Энэ бол МАН-аас түүнд үзүүлсэн улс төрийн дэмжлэг. Одоо Удирдах зөвлөлийн 39 хүний нэгээр үлдээсэн л байна. Харин 28 онд Баянгол дүүргийг хариуцаад сонгуульдвал ялагдал хүлээх магадлалтай. Учир юу хэмээхээр: МАН дараалаад гурав ялсан. Дөрөв дэхээ ялна гэдэг туйлын хүнд болсон. Гэлээ гэхдээ: Н.Учрал зөв менеж хийвэл ялж болно. МАН тэрхүү ялалтыг зорьж Н.Учрал гэх шинэ залуу дарга сонгосон. Н.Учрал ч багаа тэр жишгээр сэлгэх хэрэгтэй болсон. Энэ үндсээр: Оргил Ж.Ганбаатарт хуучнаасаа томчуудын тойрог гэгддэг Баянгол дүүргийг даатгаад сонгуульдах нь сугалаанд сохроор орохтой л адил. Басхүү: МАН-д ийнхүү дүүрэг авч тусгаар тогтносон, догширсон нэгж хэрэггүй. Намынхаа хэмжээнд нэг толгойтой, нэг амтай буюу цул байх чухал үе. Тэгэхгүй л бол 27 оны Ерөнхийлөгчийн, 28 оны Их хурлын сонгуульд намаараа ялагдана...
Ө.БИЛЭГ
Мягмар - 01 сарын 13,
2026

Сэтгэгдэл5
Муу нэрт Эрдэнэ чинь харин БГД т их юм хийсэн шүү, би нам бус. Эрдэнийг муулаад л явж байлаа, гэтэл одоогийн гишүүн бүр биш байна
Ганбатарчууд юу ч хийгээгүй БГД хувийн оргил дэлгүүр болсон доо худалдагч хамгаалагч туслах нь дүүргийг удирдаж байна даа.
Болох болохгүй юмаар бүү оролд гэдэг шүү энэ нөхөр байгаагүй бол ийм олон ялалт авахгүй байсан шүү
МАН-ын Ганбаатар гэдэг дархлагдсан хулгайч хувьдаа энд тэндгүй том том байшин бариад монголчуудын амьдрал улам бүр уруудсаар. МАН яагаад заавал хувийн ашиг сонирхлтой хулгайч нарыг зориудаар сайд дарга болгоод байдаг юм бэ? Эсвэл галч бөх цэрэг гэсэн маанаг боловсролгүй хулгайч нар сайд дарга болоод байдаг. Хаалтаа нээж хаадаг Сумьяабазар гэсэн мангар хулгайчын ногоон автобусны хэрэг юу болсон бэ? Кофи Аннан гэж балайрдаг том чихт хар сармагчинг өрөөнд нь зодож хошногодоод хэргээ цайруулчихсан уу?
Оргил Ганбаатар гэж наймаачин залуугийн бизнес л амжилттай хөгжсөн, манай дүүргийн амьдрал улам л доошилсон... үнэн гэвэл энэ л бна.