Оросын цэргийн тусгай ажиллагаа Украинд 3 дахь жилийнхээ 12 дахь сар руугаа (тасралтгүй 1420 өдөр шөнө) шилжих гэж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэр хангах үүднээс америкийн Bloomberg ТВ-ээр яригдсан Ираны хувьсгалын тухай мэдээлэл дүгнэлтийг бүрэн эхээр нь орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь огт тусгагдаагүй болно.
Иранд дэглэмийг түлхэн унагах нь Украины хувьд том ялалт болно–Bloomberg ингэж гарчиглажээ. Иран дахь үйл явдал өмнө төсөөлж байснаас илүү хурдтай, өргөн хүрээнд өрнөж байна. Украины хувьд найвар өндөр болж байна.
Ойрхи Дорнодын энх тайван хурцадмал шат руугаа шилжлээ. Иранд эсэргүүцлийн өргөн хүрээтэй тэмцэл хүчээ авлаа. 1979 оны исламын хувьсгалаас хойш хамгийн том тэмцэл одоо өрнөж байна. Кремлийн хувьд түгшүүрийн дохио хангинлаа. Аятолла Али Хаменеин дэглэм унана гэдэг Орос бас нэг чухал холбоотноо алдлаа гэсэн үг болно. Николас Мадуро баривчлагдсан, Сирид Башар Асадын дэглэм унасны дараахи гурав дахь холбоотноо алдах гэж байна. Иранд ийм хурдтайгаар өргөн хүрээнд тэмцэл өрнөнө чинээ гутранги үзэлтнүүд ч төсөөлж байсангүй. Орос тулгууруудаа дараа дараалан алдаж байна. Украины эсрэг дайны өнгөн дээр Москва гадаад улс төрийн бодлогын тулгууруудаа эрчимтэй алдаж байна. Иран бол сүүлийн жилүүдэд улс төр, цэргийн хамтын ажиллагаагаар Оросыг дэмжсэн, Украинд дайн өдөөснийхөө төлөө амсаж буй санкцыг алгасан дэмжсээр байгаа цөөн тооны дэглэмүүдийн нэг нь юм. Хэрэв Тегеран дахь эрх баригчид нурж унавал энэ нь Путины хувьд геополитикийн шууд ялагдал болох төдийгүй Кремлийг олон улсын зүгээс улам ганцаардуулсан, түүний цэргийн стратегид том цохилт өгсөн үйл явдал болно.
Одоо Иранд юу болоод байна вэ? Хоёр 7 хоногийн өмнө валютын хямрал, эдийн засгийн коллапсаас болж дэгдсэн эсэргүүцлийн тэмцэл Тегеранаас эхлээд олон арван хотуудыг хамарч, сая сая хүн ам бүхий мужуудад тархаад байна. Хүний эрхийн байгууллагуудын мэдээгээр энэ хугацаанд 500 гаруй хүн алагдаж, 10 мянга гаруй хүн баривчлагдаад байна. Эрх баригчид харгислаж онц хэрцгийгээр хандаж байна. Интернэтийг блоколсон, харилцаа холбоог тасалсан. Харгислал хэлмэгдүүлэлтээ улам чангалсан. Ингэлээ гээд олон зуун мянган иранчууд гудамжинд гарч тэмцлээ үргэлжлүүлэн исламын теократ дэглэмийг төгсгөл болгохыг шаардсаар байна.
Энэ бүхэн яагаад Украинд чухал юм бэ? Украинчуудын хувьд энэ үйл явдал шууд ач холбогдолтой. Яагаад?
- Иран сулрах нь Оросоос үзүүлдэг тусламж нь багасна гэсэн үг. Тэр дундаа технологи, зэвсэг, ложистик гээд.
- Кремлийн өөр нэг холбоотон ийнхүү унах нь дайндаа суларсан оросын эдийн засаг, цэргийн машинд том дарамт болно.
- Магадгүй нефтийн глобал үнэ унана. Орос бол нефтийн орлогоос дэндүү хамааралтай улс учраас үнийн тэр уналт ОХУ-ын төсөвт дунд хугацааны цохилт болно.
АНУ нефтийн үнийн уналт дээр тоглоод эхэлсэн. Нефть нь глобал шок руугаа явж байна. Улс төрөөс гадна зах зээл түгшүүртэй байна. Brent-ийн нефтийн үнэ 5%-иас давж өслөө. Хөрөнгө оруулагчид ОПЕК-ийн ганц том орноос хамааралтай байж эрсдэл үүрэхийг хүсэхгүй.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп илээр мэдэгдээд эхэллээ. Юу гэвэл өрнөж буй үйл явдлыг гярхай ажиглаж, америкийн цэргийнхэн үйл ажиллагааны хувилбарт бэлтгэж байна гэж. Энэ зохиомж дээр зах зээл болгоомжлох нь зүй юм.
Учир нь дэглэм солигдохыг АНУ хурдлуулж, тэр нь саяхан Венесуэлд болсон шиг үйл явдал болж өргөжнө. Цаашид яах вэ? Шинжээчид анхааруулж байна. Олон сценард бэлтгээрэй хэмээн урьдчилан сэрэмжлүүлж байна. Ираны дотоодод төрийн эргэлт дэгдэж, хяналттай удирдлагатай байсан элитүүд солигдож, сунжирсан хямрал дэгдэх вий гэдгийг анхааруулж байна. Гэхдээ нэг зүйл тов тодорхой харагдаж байна. Юу гэвэл Иран цаашдаа тогтвортой оршиж байх нь өнгөрлөө, өнөөгийн эрх барих модель төгсгөлдөө ойртжээ.
Хэрэв Хаменеин дэглэм унавал энэ нь зөвхөн бүс нутгийн үйл явдал биш болно, глобал донсолгоо болно, Оросыг хурдтайгаар сулруулна, хүчний тэнцвэрийг өөрчилнө, ялангуяа Украины эсрэг дайны хүчний тэнцвэрийг өөрчлөх болно.
Төгсгөлд нь Путины суртал нэвтрүүлэгчид болох Z-блогер Максим Калашников, Лев Вершинин нарын ТВ-ийн харилцан ярианаас ганц өгүүлбэр авч сонирхуулъя:–Оросын түүхэнд ийм шившгийн бузар ерөөсөө тохиож байгаагүй!
Англи хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Пүрэв - 02 сарын 12,
2026
Сэтгэгдэл20
СЛАВА УКРАИНЕ,,,СЛАВА ГЕРОЯМ,,, путин ХУЙЛО,,,
Иран: Зеленскийгийн дэглэм ялагдаж байгаа нь Украйны ялалт юм! 😄🤣😝😂😆
Бөгспутины 3 хоногын СВО,,,,, жинхэнэ утгаар нь орос орныг сүйрүүлэж байнаа,,
Тэр украйнтайгаа далд ор цааш монголчууд бидэнд падгүй
Падтай , хамгийн их падтай
Украин өөрсдийн тэнэглэлд хань татаад өөрсдөө хэрэггүй болсон мод болсон доо
Украин ираныг хань татаад байсан юмуу,,,
Иран дронгүй путлерчууд байлдаж чадахгүй Дайн хурдан дуусна
Бүү бур гэх лалартаа хэлээрэй. Монголын түүхийг бүү гуйвуулаад бай гэж...
Энэ өмхийрсөн аятолла унаснаас болоод Орос ялагдаж Укриан ялна гэвэл ёстой эндүүрэл ! Одоо жагсаал цуглаан болж ширүүн байгаа ч аятолла унатлаа өдий бөйна ! Иран буюу пёрсүүд угаасаа их хүлцэнгүй номхон ард түмэн юм ! Доголон Төмөр Исфахан билүү нэг хотыг нь эзлээд 70 мянган хүний толгойгоор нь парамид босгож байхад юм хэлээгүй тэмцээгүй ард түмэн юм ! Тэрийг нь мэдээд энэ аятола Хомёини их давилуун байгаа юм ! Хувьсгалт гвардаараа хяргана шүү гэж сүрдүүлж л байна ! Путинд их олон улс найз байна дэмжиж байна ! Шанхайн эвсэл Брикс тэр аяараа ! Монголын Хүрэлсүх хүртэл дэмжиж байна ! Уул нь Путин болон Орос улс дэмжих улсгүй ганцаараа үлдчихээсэй гэж их бодох юм ! тэгвэл хурдан цөмийн дайндаа ороод цөмийн дэлбэрэлтүүдийг хармаар байдаг ! Даанч тэгэх боломж өгөхгүй олон улс олон удирдагчид дэмжиж долигонох юм да ! Грёнландыг Трампад алдчихвал Дани хүртэл Путинтэй найзлах гэх байх да хөөрхий ! Иран хасагдлаа гээд Путин яах ч гүй !
Хөөрхий муу, Белорус, Хойд Со хоёртой л үлдэх шинжтэй. Хөөрхий муу, Путин...ккк
За д мэдэхгүй Ямар ч улс рнь буслынхаа дотоод хэрэгт л оролцмооргүы бх юм Ямар дэглэмээр явахаа өөрсдөө шиыднэ биз ардчилалд ороод замарсанмулс олон бий Иргэний даынд орохнь ч бий
Үнэн хэзээд ялна Иран дэглэм сүйрнэ Украйн ялна орчин үед хүчээр барих боломж хомсдож бгаа орос унавал хойд со аажимдаа
Оросын уналтыг өмхий хужаагийн эрлийз хурлийз шөрлийзууд анаад хүлээгээд байгаа урд зүгт байгаа элэг нэгтнүүдийнхээ тэвэрт орох гээд
орос орон өндөр технологтой ОРЕШНИК ташуураар ороолгоод өгнө айл амьтнаас юм гухгүй АВДАР дотор нь алтын рублийн баялагтай СИБИРЬ нутаг нь шивэр ой усаар лүүрэн сибирь тундр нь цаа буга загасаар дүүрэн лалай тэнгэс нь загасаар дүүрэн гол мөрөний усан замын тээвэр мөс зүсэгч тээвэр дүүрэн нпз гпз бензин колонкийн орон ган ширэм үр тариа бордоо никелийн орон эрчим хүчний 960 станцтай гол мөрний дагуу амьдардаг
малчин тариачин үнэн алдарт шашны волга доны байгал нуурын буриад халимаг казакуудтай
ОРЕШНИК ч хэмхэрч унаад цаана чинь онигоо болж байна оо,ккк.
Иран дронгүй путлерчууд байлдаж чадахгүй Дайн хурдан дуусна
Homtoi uil yavts nomooroo l bolj bna ertөnuts orvongooroo nar dagan эргэж bna. orosiin komunist setgelgee suirch bainaa Nomindarid. bayarlalaa
Орос улс Украйны фашизмыг хурдан дарж, Хятад, Энэтхэгтэй холбоо байгуулж, нэгэн туйл уусгэхгуй бол ганц улсын дарангуйлалд орж дэлхий угуй болохнээ!