АНУ-ын засаг захиргаа Венесуэлийн түр эрх баригчдад нефтийн олборлолтыг нэмэгдүүлэх зөвшөөрөл авахын өмнө биелүүлэх ёстой тодорхой шаардлагуудыг хүргүүлсэн тухай ABC News суваг эх сурвалжуудаас иш татан мэдээллээ.
Тус телевизийн мэдээлснээр, Каракасаас Хятад, Орос, Иран, Куба улстай тогтоосон эдийн засгийн харилцаагаа бүрэн зогсоож, эдгээр улсуудын нөлөөг Венесуэлээс шахан гаргахыг АНУ шаардсан байна. Мөн нефтийн салбарт зөвхөн АНУ-тай хамтран ажиллах, тэр дундаа хүнд нефтийг борлуулахдаа Америкийн талд давуу эрх олгох нөхцөлийг тавьжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио энэ сарын 5-нд хууль тогтоогчдод зориулсан хаалттай уулзалтын үеэр Венесуэлийн экспортын боломж хязгаарлагдмал байгааг онцолж, тус улсад үзүүлэх дарамтыг нэмэгдүүлэх боломжтойг мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, Венесуэлийн нефть тээвэрлэгч танкерууд аль хэдийн дүүрсэн бөгөөд хэрэв нефтийн нөөцөө зах зээлд гаргаж чадахгүй бол Каракас ойрын хэдхэн долоо хоногийн дотор санхүүгийн хямралд орох эрсдэлтэй ажээ.
Н.Отгончимэг
Эх сурвалж: Minval.az
Пүрэв - 01 сарын 08,
2026

Сэтгэгдэл18
Адаг улсууд байна. Зөв шүү
Ялангуяа Оросоос сал. Өөдлөхгүй шүү
Америк барууны хүнлэг энэрэнгүй Ардчилал, Олон Улсын дэг журам хууль ёс гэж хуцалддаг хуурамч маскны ард байгаа зэрлэг капиталзмын зэс нь цухуйж байна! Ккк
Манай хоёр хөршийг хөөж байгаа бол Монголын хувьд бас байж боломгүй доромжлол юм. Америкийн элчинг Монголоос хөөх хэрэгтэй.
Монголын газар нутгаас Америкт цохилт өгвөл ямар вэ.
Зөв ,Америк хүчтэй байх нь даян дэлхий амар тайван байх баталгаа юм
Америк ямар зорилгоор дэлхий дээр хэдэн улс оронд дайн өдөөж хэдэн хүн алсныг мэдэх үү?
ХҮН ТӨРӨЛХТӨН 21-Р ЗУУНД ИЙМ ДЭЭРЭНГҮЙ БҮДҮҮЛЭГ БАЙЖ БОЛОХ УУ? ФЕОДАЛЫН НИЙГМИЙН КОЛОНЧЛОЛД БАЙГАА ЮМ ШИГ............
Зөв шахалт бна шүү Дайныг санхүүжүүлэх хэрэггүй
Манай хоёр хөршийг хөөж байгаа бол Монголын хувьд бас байж боломгүй доромжлол юм. Америкийн элчинг Монголоос хөөх хэрэгтэй. Монголын эрх ашиг Орос, Хятадтай хамт венесуэлд байгаа шүү.
Монголын газар нутгаас Америкт цохилт өгвөл ямар вэ.
Дайны галыг өгөр зөнөг америкууд л дандаа өдөөж байгаа шүү дээ
Дайны галыг өгөр зөнөг америкууд л дандаа өдөөж байгаа шүү дээ
Эмээ уу оркоо
Орос Хятад хоёр АНУсын мөн дураар нь тавих байхдаа. Цэргээ оруулж цөмийн зэвсэг байрлуулах хэрэгтэй . Тэгвэл ёётой шээс нь гоожиж цөмийн зэвсгээ гаргавал бүх нөхцлийг зөвшөөнөө гэх байхдаа.
Манай хоёр хөршийг хөөж байгаа бол Монголын хувьд бас байж боломгүй доромжлол юм. Америкийн элчинг Монголоос хөөх хэрэгтэй. Монголын эрх ашиг Орос, Хятадтай хамт венесуэлд байгаа шүү.
Энэ ойж буусан өвгөн юу хийгээд байна даа.
сүр үзүүлсэн зэвсгээр хятадаас хоцрогдсан ядуу америк доллар гэсэн цаасаар ашиг гаргаж амдардгийг зогсоо хятад шууд мөргөлдөөнд ор доромжилж байна шүү