Би энэ удаа олон юм бичих гэсэнгүй. Ердөө хоёрхон зураг харуулж ганц хоёр өгүүлбэрээр тайлбарлая.
Энэ ер нь эвгүйтлээ. Шашны хүчирхийлэл, шашны эрүү шүүлтээр бараг 100 сая хүн ардыг хатуу захирсан дэглэм нурж байна. Тэмцэл хөдөлгөөн 10 дахь өдөр дээрээ ирлээ. Зогсох шинж алга. Аятолла босогчдыг цус урсган дарах хатуу тушаал өгсөн. Бас АНУ, Израиль руу пуужин харвахыг тушаасан.
Арми, цагдаа, нөгөө лут корпус нь тушаалыг нь биелүүлж байгаа эсэх нь эргэлзээтэй. “№ 2 төлөвлөгөө” гэдэг нь ил болжээ. Тэр ОХУ руу дүрвэх. Ганцаараа биш, нэлээд олуулаа явах бололтой. “№2 төлөвлөгөө” хэрэгжих нөхцөл нь тун эвгүй.
Босогчдыг цус урсган дарах хатуу тушаал хэрэгжихгүй бол, хотуудад аятолла, шашны том толгой лам нар хяналтаа алдвал дүрвэнэ гэсэн “болзол”-той. Харин тэр болзол нь өнөө маргаашгүй дээрээ тулсан байна. Москва руу зугтах нь ч бараг оройтсон байж магадгүй. Бослого хувьсгал болж хувирлаа шүү дээ.
ИРАНЫ ХУВЬСГАЛ!
Нэмэлт тайлбар. Коммунизмын нийслэл гэгдэж асан Москва хот маань улс төрийн элдэв дүрвэгсдээр дүүрлээ. Инээдэм ч юм шиг, эсвэл ханиадам уу? Бүр эмгэнэл үү? Миний мэдэхээс Киргизийн хоёрын хоёр Ерөнхийлөгч, Украины Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аснууд, Сирийн Ерөнхийлөгч асан, амжсансан бол Мадуро гэргийтэйгээ Москвад, одоо энэ аятолла.
Бас нэг тайлбар. Венесуэлтэй холбогдуулаад монголчууд Трамп, АНУ-ыг их зүхэж байх шиг. Тусгаар тогтносон, бүрэн эрхт, НҮБ-ын гишүүн улсын Төрийн тэргүүнийг тэглээ, ингэлээ. Хөөе монголчуудаа, 1984 онд Бал даргыг маань яг ийм аргаар зөвлөлтүүд Москвад аваад явчихсан юм шүү.
Хулгайлж биш, хуурч аваачсан. 1952 онд Өрлөг жанжныг маань Москвад хуурч аваачаад мэс заслын аргаар алчихсан. Тэр үед Болгар, Польш, Чехословак, Унгарын удирдагчдыг бүгдийг нь Москвад аваачиж үхүүлсэн байдаг юм билээ. 1956 онд Унгарын (И.Надь), 1968 онд Чехословакийн (А.Дубчек) удирдагчдыг зөвлөлтийн спецназ Москва руу баривчлаад аваад явсан байдаг даа. АНУ нь тусгаар тогтносон, бүрэн эрхт, НҮБ-ын гишүүн хоёр улсын Төрийн тэргүүнийг АНУ-д аваачиж шүүжээ. Алсангүй.
Тэгвэл ах Зөвлөлт маань тусгаар тогтносон, бүрэн эрхт, НҮБ-ын гишүүн Афганистаны хоёрын хоёр Төрийн тэргүүнийг (М.Дауд-1978, Х.Амин-1979) гэр бүлээр нь хүйс тэмтэрч байгаад Коммунист Афганистаныг байгуулахыг зорьсон. Арваад жил байлдсан шүү дээ.
Хэрэгцээ нь дууслаа гэсэн шиг Бабрак Кармалийг нь Москвад аваачиж гэрийн хорионд хийж байв даа. АНУ-д “Дельта”, Зөвлөлт ба Орост “Альфа”, хоёулаа гадны төрийн зүтгэлтнийг хулгайлдаг, алдаг отряд байна. Ялгаа байна уу? Трамп руу давшилж буй нөхдөд түүх сануулж байна. Монгол уншигч Та өөрийнхөө өнцгөөс хоёр зурагт хандана уу. Харьцуул, сайтар хар, тэгээд сэтгэгдлээ бичнэ үү!
Зураач Тодын Отгонбаяр (Лондон зураач)
2026.01.07. London
Пүрэв - 01 сарын 08,
2026

Сэтгэгдэл14
Хамаг шаарнууд Москвад ясаа тавихаар бөөгнөрдөг болж. Манай Цеденпил бас тэгсэн
Мусульман Ариун шашны нэр барьж аллага хүчирхийлэл хулгай луйвар үйлдсэн энэ хомени хэмээх хөгшин ухныг ираны ард түмэн дүүжилэн хороондоо,,,,
Зөвлөлтийн коминтерн өөрийн утсан хүүхэлдэй монголын Чойбалсанг Москвад дуудаж хагалгаа хийж эмчилгээ хийнэ гээд бас л хороосон ш дээ!
59.153.87.4 Оросуудын шээс Буриадууд Цэдэнбалыг үргэлж дайрч доромжилж ирсэн.Жирийн зохиолч асан Бямбаев нь төрийн тэргүүн байсан түүнийг дураараа айлгаж доромжилдог байсан нь мань шоучин Буриад Оросын элчингийн байнгын зочин байсантай холбоотой. Тухайн үед Цэдэнбалд өөр зам байгаагүй болхоор Оросыг илүү налах нь Монголд ашигтай байсан. Брежнев л Монголд мөнгө хаяж овоо хөгжүүлсэн.Элбэгдорж Ренчиногоос эхлээд Молотов хүртэл Монголыг хэн ч тоож байгаагүй.
USA is interested in black oil of Venezuela. Dollar is petrodollar. Maduro is a scapegoat.
Ene zaluu sain bichdeg mundag niitlelch. Demjdeg shuu. You are one of the One-Offs, great contributor, amazing columnist. Best of my credits to you. Bingo Bravo Bravado Bellisimo
Ene zaluu sain bichdeg mundag niitlelch. Demjdeg shuu. You are one of the One-Offs, great contributor, amazing columnist. Best of my credits to you. Bingo Bravo Bravado Bellisimo
Персүүд Оросуудыг Түркүүдээс дутахгүй сайн мэддэг. Кавказ руу Оросууд 18 зуунд цөмөрснөөсөө эхлээд тэдэнд үргэлж дайсагнаж ирсэн.Шалтгаан нь Оросуудын Муслимуудыг устгаж байгаа Жүүдүүдийг магтаж өөд татан, Азид дайсагнадаг шашны, үндэстний бодлогыг тэд ойлгодог. Сая Иран руу Израйл Америк довтлоход хүртэл тэдний Оросуудаас худалдаж авсан С-300 агаарааас эсэргүүцэн хамгаалах систем нь ажиллаагүй. Энэ системийг худалдаж авсан түүх ч их хогийн.Орос Ирантай системээ зарах гэрээ байгуулж, мөнгийг нь авчихаад тухайн үед ерөнхийлөгч нь байсан Медведев манайх Америкийн хоригт нэгдлээ гээд арав гаран жил луу унжсан.Дараа нь 2014 онд Орос өөрсдөө хоригт ороод илүү сайн С,350 өгье гэхэд нь Иран татгалзаж гэрээ ёсоороо С-300 өг гэсэн.Иран Оростой Хятад Түрк шиг тактикийн төвшинд л одоо харьцдаг. Хэзээ ч стратегийн төвшинд хамтрахгүй.Азийнхыг ялгаварлаж доорд үздэг Орос шовинизм, Жүүдүүдийг дээдлэх сионист үзэл хоёрын холимог дэндүү аюултай болхоор.
БАЛ ДАРГЫГ УСТГАХАД МОНГОЛЫН АМЕРИК АНГЛИЙН ТАГНУУЛУУД ЭРТНЭЭС БЭЛДЭЖ БАЙСАН ЮМ БҮҮР ЖРАН ХЭДЭН ОНООС БАЛ ДАРГЫГ ХАЛЫН ЛООХУУЗ СУРМААЖАВ ТАНГАД ТОГТОХ ГЭЭД ХУЙВАЛДАГЧИД АЛАХ ГЭЖ БАЙСАН Ч БҮГД ХУРЛААР НАМЫН ДОТОРХИ РЕВИЗИОНУУСТУУДЫГ ХӨӨСӨН БИЛЭЭ ОРСЫН УКРАЙНЫ УРВАГЧ ХРУЩЕВ СТАЛИНЫГ ШҮҮМЖИЛСНЭЭС ЯВСААР УКРАЙНЫ УРВАГЧ ГОРБАЧЁВ КОММУНИСТ АЖИЛЧНЫ НАМЫН УДИРДАГЧДЫГ БИЕЧЛЭН АЛУУЛ ЖИШЭЭЛБЭЛ ЧАУШЕСКИЙ ЭХНЭРТЭЙ НЬ ЭРИК ХОНЕККР ЯРУЗЕЛЬСКИЙ ИНДИРА ГАНДИ РАЖИВ ГАНДИ Г М ӨӨРӨӨ КГБ-Д БАРИГДАЖ ҮХСЭН ЕЛЬЦИН Ч ЯЛГААГҮЙ ОРОС ОРОН МАНДАН БАДАРТУГАЙ ОРСЫН АРД ТҮҮМЭН ҮҮРД МӨНХ ОРШТУГАЙ ОРСЫН ГАРАМГАЙ УДИРДАГЧ ҮНДЭСНИЙ БААТАР ПУТИН МАНДТУГАЙ
Тэнэгт новшоо.
Ардчилалаа ойлгохоо байсан ардилагчидыг яах вэ
Энэ аятолла баараггүй унахаар болчихлоо ! Зугтах гээд оройтсон ч байж мэднэ ! Хөгшин гэлтгүй дор нь дүүжлэх байх да хөөрхий ! Ийм нэр хүндгүй юмыг Путин хүлээж авахгүй ээ ! Ахиж ашиглах хэрэгцээгүй болчихсон өмхийрсөн хожуулыг хүлээж авахгүй ээ ! Мөнгөнд болоод Лондон хот л хүлээж авах байх ! Зураач Лондонд наана чинь хоолны шавхруу юмуу аяга цай олдож байна уу !
америйг одоо хүн болгон улс болгон багалзуурдана дэлхийн улс түмэн имперлист америкийг устгахад ард нь хэнч байхгүй шүү дээ америк одоо гаэцаардаж хориг тавтиулна
ДОЛЛАР ЦААСААР АШИГ ОЛЖ АМЬДАРДАГ АРГА НЬ ДУУСЧ ЦААС БОЛЖ БАЙНА ОЛОН ТУЙЛТ ЕРТӨНЦИЙН УЛС БҮР ӨӨРИЙН МӨНГӨӨР ХУДАЛДАА ХИЙЖ НОЁН ДОЛЛАР ЖИРИЙН МӨНГӨ БОЛНО ХЭВЛЭСЭН ЦААСАА ХААШАА ХИЙХ ЮМ БОЛ ДОО