sonin.mn

Олон улсын олимпын хороо (IOC), Олимпын эв санааны нэгдэл (Olympic Solidarity)-ийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан Унгар улсын спортын шинжлэх ухааны их сургууль СШУИС/- Hungarian University of Sports Science (HUSS)-аас зохион байгуулдаг International Coaching Course (ICC) хаврын сургалтад хамрагдах боломжийг дасгалжуулагч нарын дунд нээлттэй зарласан байна.


Тус хөтөлбөр нь 2026 оны 4 дүгээр сарын 8-аас 5 дугаар сарын 28-ны хооронд Унгар улсын Будапешт хотын СШУИС-д 8 долоо хоногийн хугацаатай сагсан бөмбөг, хөлбөмбөг, гандбол, газрын теннис, усан поло, чөлөөт бөх зэрэг 6 спортын төрлөөс хамрагдах боломжтой.


Иймд дээрх хөтөлбөрт тэтгэлгээр хамрагдах сонирхолтой, англи хэлний мэдлэгтэй багш дасгалжуулагчид доорх материалыг бүрдүүлэн 2026 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн дотор Монголын Үндэсний Олимпын Хороонд хандана уу.


Бүрдүүлэх материал:


• Гадаад паспортын хуулбар

• Товч намтар CV /амжилт, туршлага дэлгэрэнгүй оруулах/

• Эрүүл мэндийн магадалгаа

• Спорт холбооны тодорхойлолт, албан хүсэлт


Нэр дэвшигчдийн материалыг ОУОХ-ны Эв санааны нэгдэл болон International Coaching Course (ICC)-ийн зүгээс хянан шалгаж, сонгон шалгаруулах болно.

Хөтөлбөртэй холбоотой тодруулга, мэдээлэл авах утас: 88091170


Цахим линк: https://international.tf.hu/international-coaching-course/