sonin.mn

Муу эр дайнд хөөрнө гэсэн Монгол үг бий. Амьдралаар нотлогдсон энэ үгний гол санаа бол өмнөх ажлаа олигтой хийж чадахгүй арчаа муутай этгээд байх тусмаа өөрт ахадсан сэдвээр элдэв юм ярьж, дөвчигнөх нь их байдаг аа л гэсэн үг.


АНУ Венесуэлд цэргийн тусгай ажиллагаа явуулахтай зэрэгцэн УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням уг үйл явдалд геополитикын дүгнэлт хийж, газрын тосны үнэ, нийлүүлэлтийн хөдөлгөөн, баялгийн үндэсний үзэл гээд л авч өгчээ, авч өгч.


Хамгийн инээдтэй нь энэ лут дүгнэлтүүд бүхий хэдхэн өгүүлбэрээ зөв ч биччихэж чадаагүй байгаа юм. Ер нь бол Г.Дамдинням сайдаа Венесуэл, геополитик ярьж дөвчигнөхөөсөө өмнө балга бензины түгээлтийн асуудлаа хэл амгүй хийж чаддаг болчихвол зүгээр байна. Олон улсын улс төр, эдийн засаг таны дүгнэлтээр дутахгүй. Харин муу ч сайн ч сайдын ажил хийж байгаа хүний бодлого, зохицуулалтаар салбар тань дутах бүү хэл цангаж байна. Г.Занданшатарын удирдсан Засгийн Газар байгуулагдсанаас хойшхи хамгийн асуудалтай, хамгийн хэл ам таталж буй сайд болоод байгаа гэдгээ Г.Дамдинням та сайн санаж явах нь зөв болов уу?




С.Сарнай