sonin.mn

Өчигдөр (2024 Оны 2-р сарын 14-ний өдөр) Баянгол дүүргийн 29-р хороо, 32-ийн автобусны буудлын хажууд худалдааны төвд гал гарч байна гэсэн дуудлага 16:04 цагт ирсэн.


Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллалаа.