Оюутолгойн бүлэг ордыг ашиглахтай холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол эхэлж, улс орон даяараа энэ сэдвийг анхааран ажиглаж байна. 2025 оны 62 дугаар тогтоолын хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү сонсголд нийт 300 гэрч оролцуулахаар шийдвэрлэсэн нь Оюутолгойн асуудал ямар хэмжээний улс төрийн, эдийн засгийн, нийгмийн ач холбогдолтой болохыг харуулж буй.
Түр хорооны сонсголууд 12 дугаар сарын 8-наас эхлэн үргэлжилж, ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийн үнэлгээ, төрийн эзэмшлийн хувь хэмжээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээний санхүүжилтийн хүү, түүний олон улсын жишигт нийцсэн эсэх зэрэг цөм асуудлыг задлан шинжилж байна.
Энэ бүх ажиллагаа өнөөдөр өрнөж буй ч Монголын стратегийн хамгийн том ордын хувь заяаг тодорхойлсон анхны улс төрийн шийдвэрийг 16 жилийн өмнө, 2009 онд хэн, хэрхэн гаргасан бэ гэдэг асуулт дахин сөхөгдөх нь зүй ёсны хэрэг юм. 2009 оны аравдугаар сарын 6-нд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдахад Монголын төрийн хоёр институцийн тэргүүнүүд болох тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж,
Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-д олонхи суудалтай МАХН-ын дарга Санжийн Баяр нар гэрээ байгуулах улс төрийн шийдвэрийн гол хариуцагч, нөлөөлөгчид байв.
Хөрөнгө оруулалтын гэрээ бол нэг сайд, нэг агентлагийн түвшний асуудал биш. Улсын стратегийн ордод гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, түүний өр, өгөөжийн системийг цааш 50-100 жил тогтоодог шийдвэр гаргах үед Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүний байр суурь, зөвшөөрөл зайлшгүй хэрэгтэй. Тиймээс тухайн үед гарсан “гавьяа”, эсвэл өнөөдөр ярьж буй “гай” гэгдэж буй аливаа үр дагавар нь институцийн хувьд ч, улс төрийн хувьд ч юуны өмнө эдгээр хоёр удирдагчидтай холбогдох нь маргахын аргагүй үнэн. Өнөөдөр Оюутолгойн асуудлаар нийгэм бүхэлдээ амьсгалж байна.
Хүүгийн дарамт, өгөөжийн тэгш бус хуваарилалт, нөөцийн үнэлгээ, гэрээний олон улсын жишигтэй нийцэх эсэх зэрэг сэдэв эргэн сөхөгдөж байна. Гэвч эдгээр маргаан, хэлэлцүүлгийн үндсэн сууринд 2009 оны гэрээ, түүнийг байгуулсан улс төрийн удирдлагуудын хариуцлага орхигдох ёсгүй.
Учир нь өнөөдрийн бүх тооцоо, зөрүү, ашиг алдагдлын эх үүсвэр нь яг тэр шийдвэрүүд дээр тогтсон. Өнөөдөр сонсголд гэрчээр дуудсан 300 хүн гэрээ хэлцлийн нарийн ажиллагааг тайлбарлаж болох ч улс орны өмнөөс улс төрийн шийдвэр гаргах эрх мэдэл, улс төрийн хариуцлага цөөн хэдэн хүнд төвлөрдөг. Тэр үед тэр эрх мэдэл Ц.Элбэгдорж, С.Баяр хоёрт байсан.
Оюутолгойн асуудлаарх өнөөдрийн улс төрийн хэлэлцүүлэг, парламентын сонсголын гол утга нь зөвхөн өнгөрсөн алдааг эрэх бус, цаашид Монгол Улсын эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ гэсэн том зорилготой.
Гэхдээ түүхэн баримт, улс төрийн хариуцлагын суурь үнэн нэг л байна: Оюутолгойн гэрээг Монголын төрийн нэрийн өмнөөс байгуулсан гол улс төрийн хоёр удирдагч бол Ц.Элбэгдорж, С.Баяр хоёр юм. Тэдний гарын үсэг, тэдний тэр үеийн улс төрийн шийдвэр өнөөдөр бидний маргаж буй сайн, муу бүх үр дагаврын үндэс болсон гэдгийг дахин дахин санах ёстой.
Б.Намуун
Лхагва - 12 сарын 10,
2025

Сэтгэгдэл25
Тэр үнэн. Дубайн гэрээ хийхэд 1 рт УИХ аар хэлэлцүүлэх ёстой 2 рт монголын ашиг авах хугацааг 2037 он хүртэл хойшлуулж байхад Ерөнхийлөгч Элбэгдорж хориг тавих ёстой байсан. Гэтэл Элбэгдорж хориг тавих эрхээ хэрэгжүүлээгүй. Тэр байтугай Сайханбилэгтэй хуйвалдаж уг гэрээг хийлгэсэн байсан. Тэгэхээр Элбэгдорж гол этгээд мөн. Одоо энэ сонсголд Элбэгдорж Сайханбилэг хоёрыг дуудаж авчирах ёстой шдээ.
Элбэгдоржийн толгойг ав.
ма бичиг баримтыг нөгөө тал хулгайлчаад, техник тооцоолол ‘байхгүй’ шууд 34 гэсэн шүү дээ. баяр чих авбал аваарай ч гэх шиг. нам засгийхаа хуучин хөгшчүүлээс асуугаач.
Дубайн гэрээ зурагдаагүй бол Оюутолгойн гүний уурхай гэж юм байхгүй байх бсан гэж бгаа шүү !!!
ер нь энэ авилгач хулгайчууд нэг юмыг мэдэж авах хэрэгтэй.хүн төрөхдөө амандаа халбагаа зуугаад төрдөг төөрөг тавилантай байдаг. хэмжээгээ мэдэхгүй шунаад аваад л байвал эргээд хувь заяа чамаас төлөөс авч тохиргоо хийдэг юм шүү. өгч байж олз ордог гэдэг.энэ шулаачид бусдын нийт монголчуудын юмыг өгөөд нийт монголчууд авах ёстойг өгсөнгүй өөрсдөө шүлс авсан нь одоо түүхэнд хар мөрөө үлдээж зүхүүлж явах тавилан оронд нь хорвоо өгчээ Баярцогт Сайхан билэг Сү Батболд бүгд адил
Элбэгдорж энд огт падгүй, зөв юм хийх хүн биш!! Харин 21-р зуунд дахин олон тохиолдохгүй стратегийн том гэрээний автор нь С.Баяр мөн юм бол манай дараа үеийнхэн (эдүгээ 18 хүртэл насныхан) түүнд талархаад барахгүй!!! Одоо үеийнхэн ч яахав, гадны хэдэн бор цаас, суртал нэвтрүүлэгт тархиа угаалгасан хар масст юу ч хэлээд нэмэргүй, тэр чигээрээ өнгөрнө биз?! Харин одоогийн Төр засаг гадны тавиулуудыг ингэж дураар нь дургиулж байж арай гэж босгосон ганц том төслөө нураалгах вий дээ!!! Цаадуул чинь тийм л даалгавартай улс шүү!!!
Энэ хоероос өмнө Багабанди түүний найз Батсүх нар Айвэнхоү тай холбогдсон юмаа
Тэд гэрээ хийгээгүй.
Багабанди лалрын оролцоогүй юм гэж байна уу?
Багабанди гэрээ хэлэлцээрт оролцоогүй. Харааж зүхэх хүн чинь Элбэгдорж, Баяр хоёр юм байна.
МАНын хамаргүй өвгөцүүл хулгай хийхдээ сайн байдаг. Отгонбилэгээс маш их хэмжээний мөнгө зээлж аваад эргүүлж төлөөгүй гэлцдэг. Содбилэг зориуд МАН -с зээлсэн мөнгөө нэхээд өгөхгүй болохоор бензинээ хааж боодог.
ГЭРЭЭ ХИЙСЭН ЭХ ОРНОО ХУДАЛДСАН АВЛИГАЧДААС БОЛЖ ЭНЭ БҮХ ЭРХЭЭ 2009 ОНЫ ОЮУТОЛГОЙН ЛУЙВРЫН ГЭРЭЭГЭЭР РИОТИНТОД АЛДСАН БАЙДАГ. 🇲🇳 1. БАЯЛАГИЙН ЭЗЭН❌️ . 2. ГАЗРЫН ЭЗЭН ✅️. 3. ОЛБОРЛОХ ЭРХ❌️. 4. ХАЙГУУЛ ХИЙХ ЭРХ❌️. 5. ОЛБОРЛОХ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ❌️. 6. БОРЛУУЛАХ ЭРХ❌️. 7. ҮНЭ ТОГТООЖ, ГЭРЭЭ ХИЙХ ЭРХ❌️. 8. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ БАЙРШУУЛАХ ЭРХ❌️. 9. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ ЗАРЦУУЛАХ ЭРХ❌️. 10. ЗЭЭЛ АВАХ ЭРХ❌️. 11. ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООХ ЭРХ❌️. 12. МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ❌️. 13. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОН ҮНДСЭН ХӨРӨНГИЙН БҮХ ЗАРДЛЫГ ТОГТООХ ЭРХ❌️. РИОТИНТО КОМПАНИ 1. БАЯЛАГИЙН ЭЗЭН✅️. 2. ГАЗРЫН ЭЗЭН❌️. 3. ОЛБОРЛОХ ЭРХ✅️. 4. ХАЙГУУЛ ХИЙХ ЭРХ✅️. 5. ОЛБОРЛОХ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ✅️. 6. БОРЛУУЛАХ ЭРХ✅️. 7. ҮНЭ ТОГТООЖ, ГЭРЭЭ ХИЙХ ЭРХ✅️. 8. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ БАЙРШУУЛАХ ЭРХ✅️. 9. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ ЗАРЦУУЛАХ ЭРХ✅️. 10. ЗЭЭЛ АВАХ ЭРХ✅️. 11. ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООХ ЭРХ✅️. 12. МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ✅️. 13.ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОН ҮНДСЭН ХӨРӨНГИЙН БҮХ ЗАРДЛЫГ ТОГТООХ ЭРХ✅️.
gal-ariv gedeg alan bomboo yu bicheed baina. yu ch bichij chadahgiu yum baj muu yaltan
тэр Батсүхийг яагаад дуудаж асуухгүй байна аа
Ene gereeg hiihiin tuld Bagabanid deerh 2.g ashilaad uuruu ard n nuugdsan ym , gol luivarg ter sanaachisan !
Оюу толгойн гэрээ бол Гадаадын хөрөнгө оруу лалт татсан анхны томоохон гэрээ. Алдсан оно сон аль аль нь бий,түүгээр нь далимдуулж хөөж тууж болохгүй шүү !!! Хойд хөршийн санаархал бол Рио тин тог хөөж гаргаад өөрсдөө л ноёрхо х бодолтой бгаа нь мэдээж л дээ. Орчин үеийн залуучууд Оросыг шүтсэнээс олон улстай харил цах нь дээр гэж ойлгож бгаа биз ээ !!! Отгоншарын банди ч хөөрхий хэдэн үеэрээ өмч гүй л явж ирсэн удам судрын хүн дээ, гэхдээ ном их сонсоод өөр болоо биз дээ, одоо л хараг дана даа !!!
Манагараа Америк, Канад хоёр муудчихсан байна. Хятад, Америк хоёр муудчихсан байна. Харин Орос, Америк хоёр цаашид 50 жил харилцаагаа сайжруулах гээд тохирчихсон украйныг дуусгах гэж байна. Ийм үед канадын Риотинтог Америкийн том компаниар солих сайхан боломж гарч байна. Америк Монголоос Хятадыг зүгээр харж суухгүй тул Монголчууд ашигтай байх гэрээ байгуулж болно.
Чам шиг мэдрэл муутай гэнэн банди нарын тархийг барууныхан гөлийтөл угаасан байна.
үхэн байсан өгөр толгойтууд эх орноо зарахаас буцахгүй урвагчид өмхий буриад ,ховдын манж хужаагийн цустан эх оронд минь гишгэх газар байхгүй шүү та нарт.цусаараа хамгаалж трсэн эх орныг минь тонон дээрэмдэгч хулгайч хувалзнууд
ачааны машин дүүрэн малын толгой шийр зг-д ирсэн гэдгийм. яг юу байсын тэрийгээ дэлгэж яримаарын. бог мал юмуу бод мал уу. шулаад бууз, студень хийж идэх байсыму. студень чинь царцаамаг уу.
Гаднаас ирсэн цагаач хунхуузууд , хятадуудтай нийлэхээр ийм аюултай байгаа юм.
Хятадын эрлийз, гадны цагаач хунхуузуудыг төр гаргахаар ийм юм болж байгаа юм. Уг нь аль дээр Хубилай хаан хятад хүнийг төрд бүү ойртуул гэсэн хууль гаргаж үе хойчдоо мануулж байсан. МАН өөрөө хятадын эрлийзүүдээр дүүрсэн учир хятадын эрлийзүүд , хятад хороололд өссөн өссөн хүмүүсээ бүгдийг нь намаасаа хөөж явуул. Ингэвэл Баярцогтыг АН-ын дарга болгохгүй бол ална шүү гэж заналхийлдэг 32-ын тойргийн хятхд хороололд сонгино сармис тарьж өссөн Хү Сү Жанг хочит Хүрэлсүхээс эхлүүлэн , Ляньхуа хятад эмгэний зээ Бээжинхүү Данх нараас эхлэн толгой дараалан хөөх хэрэгтэй.
Хятадын эрлийзүүд , хятадын эфү нар Монголын улстөр эдийн засгийг худалдаж аваад монголчуудын тархин дээр баас хаялцгаан усан тэгэг үхэр монголчууд хэмээн тохуурхаж сууна. Сахал Эрдэнэбилэг, Голомтын Баясгалан гэдэг хоёр хятад Монголын эдийн засаг мөнгийг гартаа оруулсан. Баярцогт, Зоригт гэдэг хоёр хятад , хятадын эфү хүргэн Баярын тусламжтайгаар монголын баялгийг мэдэж шийдэж байдаг.
Оюутолгойн гэрээнээс Баяр Амёрикд 8 хаус авсан юм ! Баярцогт 1 сая доллар аваад гадаадын банкинд хийгээд мартчихсан юм ! Элбэгдож Дубайн нэмэлт гэрээнээс Сайханбилэгтэй хамт 10 сая доллар авсан юм ! Үүнийг Монголын бүх нохой муурнууд бүгд мэдэж байгаа !
Энэ сонсгол хэмээх шоу жүжигээ хошногруугаа чихээд зайлцгаа. Нүүрсний сонсгол хийгээд хэн хариуцлага хүлээж хэн шоронд сууж хэн гэдэг хулгайч луйварчингийн хөрөнгийг хураасан юм .Шаал худалаа жүжиг.шэт гэж