ХАВАНА, 2026 оны тавдугаар сарын 14 /Reuters/. Куба улсын дизель түлш, мазутын нөөц дуусан талаар тус улсын Эрчим хүч, уул уурхайн сайд Висенте де ла О лхагва гарагт мэдэгджээ. АНУ-ын эрх баригчид Кубад түлш нийлүүлэхийг хориглосны улмаас тус улсад эдийн засаг, эрчим хүчний гүнзгий хямрал нүүрлээд байгаа юм.
“Манай улс мазут, дизель түлшний нөөцгүй боллоо” гэж сайд Висенте де ла О төрийн мэдлийн телевизийн сувгаар мэдэгдээд, үндэсний эрчим хүчний нэгдсэн систем “маш хүнд” нөхцөлд байгааг нэмж дурджээ.
Түүний хэлснээр, Хавана хот даяар цахилгаан эрчим хязгаарлалт эрс нэмэгдэж, олон айл өрх өдөрт 20-22 цагийн турш гэрэл цахилгаангүй байна. Куба улс хориг арга хэмжээний хүнд нөхцөлд байгаа хэдий ч түлш импортлох хэлэлцээг үргэлжлүүлж байгаа боловч дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ, тээврийн зардал өссөн нь нөхцөл байдлыг улам бүр хүндрүүлж байна гэж тэрбээр мэдэгджээ.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 07 сарын 09,
2026

Сэтгэгдэл4
СССР-ИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ХЯТАД ААМЕРИК ХОЁРНЬ ОРСООС САНААТАЙ САЛЖ БАЙГААД ХӨХ ӨМД ЦАМЦАНД УНАСАН ГЭЖ ЯРЬДАГ Одоо дахиад америк хятад хоёр үгсэж байгаад ёвроп орос арабыг унагах төлөвтэй байна ёвроп санкц хоигийг орос ёвроппийн хооронд цуцлаачээ цагаан аристай ёвроп юм бол цагаан аристан ёвропоо талдаа татаачээ
Куба🇨🇺 улсыг дэмжиж, Америк 🇺🇸хориг тавь 🇲🇳
ХОХЬ НЬ ЭЭ. ОРОСЫГ ДАГАСАН ЯМАР Ч УЛС ДАМПУУРДАГ НЬ ЖАМ. ХОХЬ ЧИНЬ Л ГЭЖ ХЭЛЭХ ЮМ БАЙНА.
Чи бүү донгос. Таны толгой эргүү байна.