Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа хоёр дахь жилээ үдэж (720 өдөр шөнө) байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдom ТВ, оросын TV Rain (Дождь ТВ), украины цэргийн шинжээч хурандаа Роман Свитан, нисэгчгүй технологи-робототехникийн “DroneUA” компанийн эксперт Валерий Яковенко, оросын “Путь домой” нийгмийн хөдөлгөөний зүтгэлтэн Мария Андреева нарын ярьсанаас орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Ганц 7 хоногт олон хувиралт гарлаа. Америкийн сэтгүүлч блогер Такер Карлсонд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ярилцлага өгсөн ба Карлсон үүгээрээ америкчуудад, цаашлаад дэлхийд Оросын удирдагчийг психопат (эрүүл биш, сэтгэцийн өвчтэй) гэдгийг нотлон харууллаа гэсэн дүгнэлт сайтуудад явж байна. Путины олон жилийн гомдол энэхүү ярилцлагаар толийтол ил болжээ. Путин хадуурав. Украин гэдэг бол Сталины хүслээр бий болсон зохиомол улс, нэрийг нь польшууд бодож олсон. Гитлер Польш руу халдсан нь зөв, польшууд өөрсдөө буруутай. Гитлер амьд биш, 80 жил амьд биш байна, гэтэл үйл хэрэг нь амьд байна. Украинд Гитлерийн үйл хэрэг амьд байна гэв. Зеленскийн эцэг нь фронтод германы фашистуудтай байлдаж явсан ахмад дайчин байтал хүү нь нацист болчихсон гэж хэлэв. Гэтэл Зеленскийн эцэг нь 1947 онд төрсөн байдаг. Барууны тагнуулын албад 2005, 2014 онд Украинд төрийн эргэлт хийсэн гэв. Одоогийн дайн 2022 оны хоёрдугаар сард биш, 2014 онд эхэлсэн, дайныг украинчууд эхлүүлсэн болж таарлаа. Орос-Украины дайн 10 жил өрнөж байгаа юм байна. Шинэ түүх бичигдэж эхлэв.
Долоо хоногийн бас бус онцлох үйл явдал–Украин ерөнхий командлагчаа солилоо. Орост Путиныг үхтэл айлгасан Борис Надеждин тоглоомоос хасагдлаа. Үндэс угсаа ярьсан баахан орос суртал нэвтрүүлэгчид Украины шинэ ерөнхий командлагчийг урвагчаар нь дуудаж Оросын шүүхээр “Орос эх орноосоо урвасан” хэргээр яллана гэлээ. Эдүгээ Украины зэвсэгт хүчний оройд Дээд ерөнхий командлагч нэгэн еврей, ерөнхий командлагч нь орос нөхөр, мусульман татар Батлан хамгаалахын сайд нар Оросыг бутцохих ажиллагааг гартаа авч гэнээ. Оросын эсрэг тавьсан хориг санкцуудын нийт тоог Оросын төв ТВ-ээр (“Россия-1”) зарлав: 18700 хориг тавигджээ.
Украин дахь энэ дайн хэзээ үүрд дуусах вэ гэдэгт ОХУ-ыг мөхөөж байж дуусна хэмээн хурандаа Роман Свитан үзжээ. Тэр болтол энэхүү эзэнт гүрэн нь Украиныг хэзээ ч амар тайван байлгахгүй, оросууд ч өөрсдөө тийм зам сонгох болно гэв.
Гол аюул Кремлийн өнөөгийн удирдагчдад байгаа юм биш, Цагаан хаанаас эхлээд кагэбистуудыг дуустал Оросын импер хоёрхон л зорилготой замнасан. Өргөжин тэлэх ба сөнөөж устгах. Манай улсын хувьд хоёр дахь зорилго нь тэдэнд илүү ойр байна. Оросын эзлэн түрэмгийлэгч армийн потенциалыг сулруулаад, эдийн засгийг нь бутаргаад, Украин НАТО-д элсээд ч бид баталгаатай болж чадахгүй, “Эзэнт гүрэн” эрт орой хэзээ нэгэн цагт шинэ хүчээр сэлбэж босч ирээд өргөжин тэлэхээр цэргээ хөдөлгөх болно. Хэрэв Кремль НАТО-гийн орнуудын эсрэг аян дайнд мордвол хамгийн түрүүн Украин бай нь болно. Тийм учраас манай оронд ганц л хувилбар байна.
Дайныг ОХУ-ын нутаг дэвсгэр рүү шилжүүлж, ОХУ-ыг төрт улсынх нь хувьд устгах. Тэгэхдээ энэ бол хэдэн арван жилийн зорилт байх болно. Нэг бол бид тэднийг устгана, нэг бол тэд биднийг устгана. Энэ хоёроос өөр хувилбар байх боломжгүй. Одоо биш гэхэд энэ дайн манай үр хүүхдүүд, ач гуч, түүнээс цаашхи үед эргэж ирнэ. Тэгэхлээр Оросыг нурааж бутрааж байж л дайн дуусна. Импер оршин байвал өргөжиж тэлж таарна, эсвэл нурж унана. Гуравдахь хувилбар гэж үгүй. НАТО оршин байгаа тулдаа Оросын эзэнт гүрнийг Европ руу тэлүүлэхгүй байна. Гэхдээ боломж гарч ирэх л юм бол шууд тэлнэ. Харин Украин тэрхүү эзэнт гүрний хиллэх шугам дээр гол саад тээг болчихоод байна. Хэрэв тэдэнд боломж гарч ирэх аваас хамгийн түрүүн Украин устгагдана. Гэхдээ одоо бидэнд эзэнт гүрнийг устгах боломж бий болж байна. Устгаж ч байна.
Оросын армийг устгах хувилбар бидэнд байна. Дайн явуулах боломжгүй болтол нь ОХУ-ын нөөц баялаг, нефтийн бааз, агуулахууд, цаашаа юу ч байдаг юм устгах хэрэгтэй. Тэглээ ч хэсэг хугацааны дараа Орос зэвсэгт хүчнээ сэргээж, баазуудаа сэргээж таарна. Эзэнт гүрэн оршин байгаа цагт сэргээчихнэ. Оросын эзэнт гүрнийг нураахгүйгээр бид хэзээ ч тайван байхгүй. Оросын нутагт дайн шилжээд орчихлоо. Цаашдаа ч үргэлжилнэ. Империйг тэжээн тэтгэж байдаг Оросын эдийн засаг, оросын хүч чадал, бүхэл бүтэн цогцолборыг устгах нь Оросын нутаг руу шилжүүлж буй дайны зорилго нь юм. Питерээс Сахалин хүртэл цохилт өгөх хэрэгтэй. Манай хорлон сүйтгэх тагнуулын бүлгүүд, манай тал баримтлагчдыг Оросын нутаг дэвсгэрт оруулах хэрэгтэй. Кавказчуудаас эхлээд дайчин буриадууд, якутуудыг дэмжиж, Оросын империйн дотор үндэсний-эрх чөлөөний хөдөлгөөн өрнүүлье, тэр нь л бидэнд тус болно. Импер нурж унатал бид дахиад 10 жил байлдах болох байх. Хоёр жил манай нутаг дэвсгэрт өрнөлөө гэхэд цаашаагаа Оросын нутаг дэвсгэр рүү шилжиж орно. Тэнд бүх зүйл шатна. Тэд биднийг ямар байдалд оруулсан, тэр байдал Орост нүүрлэнэ. Энэ цаг үед бид гадны дэмжлэггүйгээр төр улсын хувьд оршин тогтнох боломж алга.
Оросыг намагт шигдээчихгүйн тулд хэн нэгэн нь туслах биз. Хятад, Хойд Солонгос, Иран ямар нэгэн юм Орост өгч туслах биз. Оростой нэгэнтээ дайтаж байгаа нөхцөлд армидаа байгаа бүх арга хэрэгсэлийг ашиглан Оросыг бид цохих болно. Яагаад гэвэл бид өөрсдөө үхэж сөнөж армиа ялагдуулж хэрхэвч болохгүй, боломж л гарвал Оросыг цохино. Орос өөртөө байгаа бүх хэрэгсэлийг ашиглаж байна. Нэгдүгээрт энэ, хоёрдугаарт сөнөөн сүйтгэх өөр ямар л шинэ зэвсэг хэрэгсэлтэй болно Орос ашиглана. Тийм учраас тэднийг даамжруулж болохгүй хэмээн Р.Свитан ярьжээ.
Дайн Оросын нутагт, оросууд хэзээ ч тэгэхгүй хэмээн итгэж байсан тэр газар нутагт үнэхээр шилжин оржээ. Oросын нэг сая хавтгай дөрвөлжин км талбай (Орост түр эзлэгдсэн Крым, Севастополийг эс тооцвол) украины армийн нисэгчгүй онгоц, дронуудад өртөмтгий болж, дайны бүсэд тооцогджээ. 2023 оны 9 сараас хойш энэ газар нутаг 300 мянган хавтгай дөрвөлжин км-ээр тэлэв.
Фронтод хэрэглэж буй нийт дроныхоо 90%-ийг Украин өөрсдөө үйлдвэрлэдэг болов. 2024 онд бүр 100%-д хүргэж мэдэхээр байна. Тэр нь 1 сая нисэгчгүй төхөөрөг гэсэн үг. Украины армид нисэгчгүй төхөөрөг хариуцсан төрөл мэргэжлийн цэрэг (“дроны арми”) бий болов. DroneUA гэх дроны үйлдвэрлэлийн эксперт Валерий Яковенко ярьжээ. Украины дронууд фронтод амжилттай байлдаж байна, дроны ашиглалтын хугацаа богинсов, орчин цагт робототехникууд ийнхүү дайны гол зэвсэг боллоо, их бууны галын хүч ба цохилттой дроны цохилт адилсав, энэ бүхний цаана Орост украин дронуудаас хамгаалах зэвсэг техник хүрэлцэхгүй байна, хоёр жилийн өмнө Орос Украин руу довтлохдоо энэ улс аж үйлдвэржсэн улс, Зөвлөлтийн үед зэвсэг-техникийн аж үйлдвэрийн хүчирхэг баазтай болчихсон, үй олон эрдэмтэн, зохион бүтээгчидтэй гэдгийг огт бодолцолгүй,
Оросын өөрийнх нь хоцрогдсон хязгаар, амархан хэмхрээд ойчих цаасан байшин гэж сэтгэж орж ирээд одоо эргээд Украиндаа алуулж байна гэх мэтээр Яковенко Freeдom ТВ-ээр ярьж харагдав.
2024 оныг Орост гэр бүлийн жил хэмээн зарласан. Гэтэл эрчүүд, нөхрүүд, хөвгүүдийг нь их бууны зуушинд зарлагын материал маягаар (утилизац!) Украин руу мөнгө хөлсөөр, албаар, татлагаар илгээсэн, хэрэв ард үлдсэн эхчүүд, гэргий, охидоор нь оролдох аваас тэд зэвсэгтэйгээ Орос руу буцаж ирээд гэр бүлээ хамгаалах болно хэмээн нэгэн орос бүсгүй украины ТВ-ээр ярьж харагдав. Одоо орос бүсгүйчүүл айж эмээлгүй, нэрэлхэхгүйгээр Украины ба Европын ТВ-үүд, сайтуудад ярилцлага өгч эхэлсэн нь хичнээн айлгаад хориглоод Орост нэмэргүй болсныг нь илтгэнэ.
Украинд дайчлагдан очсон орос цэргүүдийн байдлыг орос бүсгүйчүүл нүдэнд харагдтал ярина. Хөнгөн шархыг тоохгүй болсон, хөнгөн шархадсаныг нь буцаагаад галын шугам руу явуулна. Цалин мөнгийг нь өгөхгүй, буцаагаад татчихна. Офицерууд нь галын шугам руу илгээх илгээхгүйг мөнгөөр шийднэ. Их мөнгө төлбөл украины галын өөдөөс явуулахгүй өнжөөнө. Хулчийсан, байлдахаас татгалзсаныг нь гавлаад бөөнөөр нь хорьчихсон дүрс үзүүлэв. Тэгтэл Украинд очиж байлдсан нэр зүүгээд ялаас мултраад гараад ирсэн маньяк алуурчид, гэмт хэрэгтнүүд Орост эрх чөлөөгөө эдлэн, хүчирхийлж, алж, дээрэмдэн явна гэж орос бүсгүйчүүл ярина.
Энэ дайнд хэн буруутай вэ, хэн хариуцлага хүлээх вэ гэсэн асуулт Оросын нийгэмд битүүхэн буглаж байна. TV Rain телевизээр Путин тэргүүтэй оросын чекистүүд хариуцлага хүлээнэ гэж ярив. Оросын ард түмэн буруугүй гэсэн хөдөлгөөн өрнөж эхэлжээ. Дэлхийн II дайны дараа германы ард түмэнд үүрүүлсэн шиг ялыг оросын ард түмэнд үүрүүлж болохгүй гэв.
Кремлийг үхтэл нь айлгасан Борис Надеждины домог ч тасрахгүй бололтой. Хэрэв энэ эрчээрээ сонгуульд орсон бол 20% санал авч, Путины саналаас зулгаах байжээ.
Ийнхүү алдаршсан нь Путины рейтингийг доош чангааж, Украин дахь дайныг улам гутааж, оросуудыг дайны эсрэг хөдөлгөөнд нэгтгэх, бүр босгох аюултай хэмээн үзэж оросын эрх баригчид түүнийг сонгуулийн ерөнхий хорооноос хасуулав. Санал асуулгын хоёр хүснэгт зэрэгцэн ил болжээ. Дайн бүтэхгүй, Украинтайгаа эвлэр, Европ руугаа эргэж явъя, Барууны хоригоос залхалаа гэсэн заалтууд улаан шугам давж харагдана. Ийм итгэл найдвараа (Дайнаа боль!) оросууд 90%-иас дээш Надеждинд, 50%-иас дээш Путинд тавьжээ. Дайнаа үргэлжлүүлэхийг Путинээс хүсэгчид 17%, Путин ялчихад энэ тоо үсрээд 32%-д хүрнэ.
Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл27
Ямар азаар Орос орныг Путин гэж шазруун нөхөр удирдаж байна аа ! Оронд нь нэг нялцгай амьтан байсан бол Орос одоо өдийд хэдэн хэсэг болж хуваагдаад барууныханий дэвсгэр болох байж ! Оросын дарангуйлагч Путин 100 наслах болтугай !!!
Путин үнэнийг л хэлсэн шдээ,польш,унгар,румыний газар нутгаас тасдан авч ЗСБНУУлсыг Сталин биш өөр хэн байгуулсийн,одоо тэр улсууд хохолуудыг ялагдвал нутгаа суугуул хүн амтай буцааж авах анаад сууж байгаа биз дээ,хохолууд давраад бүгдийг нь украар ярь гэж хүртэл хууль гаргаад,оросуудын уугуул нутаг руу нь 14 оноос бөмбөгдөж довтолсон нь үнэн биз дээ,орос чадалтай тулдаа уугуул оросуудаа хамгаалж дайн хийсэн,ялах ч болно, тэгэхэд хужааа нар өвөр монголын монгол сургуулиудыг хаахад ган хийж дуугарч чадахгүй байгаагаа хар,хэрэв орос шиг цэрэг армитай байсан бол өвөр монголоо чөлөөлнө гээд ороход монголын ард түмэн эрлийзүүдээс бусад нь 100% дэмжинэ биз дээ,тийм болохоор оросын ард түмэн Путинаа дэмжиж,цэрэгт сайн дураараа олноороо явж байгаа,байнгын арми нь дайнд оролцохгүй байгаа учир ЦТА гээд байгаа шдээ
Путин чаралбаа үхэх болтугай. Тэгж байж ийш тийш цагаачилж, эр нөхөр, үр хүүхдээ харгис дайнд алдсан буриад зон олны минь нуруу амрах болно
Ванга эмгэн -2024 онд Оросын удирдагчын амь насанд Оросоос халдана - гэж айлдсан.
Орос задарвал буриад маань тусгаар болно штаа, малаа
Украины нацистүүд ОХУ-ыг устгах юм гэнэ.Ёстой үхэж байгаа хүний эцсийн үг байна. Нацистүүд ийм л аюултай хүмүүс байдаг. Жинхэнэ алуурчид яргачид .Ийм хүмүүсийн толгойг аль ч оронд өндийлгэж болохгүй.
Элгийн хөгийн юм бичиж байх юм даа хэн ч үнэмшихгүй
Чи өмдөндөө шээлээ юү, Орос ялагдна гэхээс үхмээр байна уу
Элгийн хөгийн юм бичиж байх юм даа хэн ч үнэмшихгүй
oroz ch putlerees bolood sohohdoo tulj baina daa
Орос олон давхар бэхлэлт барин ганц газар хориглон аргацааж байгаа гэнэ Украин давших байдалтай эрслэн тулалдаж аажмаар газар авч байгаа аж
iim teneg yumiig hen yrihgui bgaa. orosuud bainga dovtolij gazar nutag avaad ukrainuud zugtaj bna. baruunii bvh medeeleliin heregseleer ukrainii sorog davshilt bvtelguidej svirsen harin orosuud dobtolij bna. ukraind sum heregsel buu zevseg dutaad bnaa gej baihad chin. iim yum yrij erguuteh gar bnaa..
Орос олон давхар бэхлэлт барин ганц газар хориглон аргацааж байгаа гэнэ Украин давших байдалтай эрслэн тулалдаж аажмаар газар авч байгаа аж
Орос олон давхар бэхлэлт барин ганц газар хориглон аргацааж байгаа гэнэ Украин давших байдалтай эрслэн тулалдаж аажмаар газар авч байгаа аж
Украйн ялалтаар дуусаад хөршүүд нь нуруу тэнийх байх аа.
Украйн ялалтаар дуусаад хөршүүд нь нуруу тэнийх байх аа.
ene setgvvlch ulam ervvl bishee. yun putiniig teneg mangar bolgood bna. putin zvvn evropiin tvvhiig 28 munit ogt tsaas harahgui yrij baihad Baiden bol oroin hoolond yu idsenee medehgui bna geed amerikuud bicheed bna. odoo zonig bvr hetereed l baahan vhsen hvmvvsdee uulzasan gej yriad bnaa.Putinii yriltsaliig delhiid barag 500 say hvn vzjee. mash ilin sday hvn zov yrij bna geed bhad setgvvlch hvvhen tenegteed baih yuma.frontod ukrainuud bainga uharch nutagaa aldaj hvn hvch bhgui, hvcheer daind tataj barij ybuulij bhad orosd sain duraarai l ybj bgaa ch de. ingej hudalaa m yrij yugaa hiin dee. olon hvn angili oros heltei ch dee. bvgd medeelel saitai ch de..
ene setgvvlch ulam ervvl bishee. yun putiniig teneg mangar bolgood bna. putin zvvn evropiin tvvhiig 28 munit ogt tsaas harahgui yrij baihad Baiden bol oroin hoolond yu idsenee medehgui bna geed amerikuud bicheed bna. odoo zonig bvr hetereed l baahan vhsen hvmvvsdee uulzasan gej yriad bnaa.Putinii yriltsaliig delhiid barag 500 say hvn vzjee. mash ilin sday hvn zov yrij bna geed bhad setgvvlch hvvhen tenegteed baih yuma.frontod ukrainuud bainga uharch nutagaa aldaj hvn hvch bhgui, hvcheer daind tataj barij ybuulij bhad orosd sain duraarai l ybj bgaa ch de. ingej hudalaa m yrij yugaa hiin dee. olon hvn angili oros heltei ch dee. bvgd medeelel saitai ch de..
Биелэшгүй мөрөөдлөө бичсэн юм бишүү. Украйныг удирдаж буй фашистууд 10 жил байлдаж чадах уу. Газар нутгийнхаа 30 хувийг алдаж, хүн амынхаа 40 хувийг Орост болон, цагаачлуулж дайнд алдчихаад бас л бадрангуй мөдөөдөгч юмаа. Тун удахгүй Одесс, Харьков Оросынх болох нь баталгаатай болсон энэ үед ингэж гуцаад сууж байна гэдэг байж боломгүй . Орос улс ЦТА д дан чөлөөлөгдсөн газар нутгаас ирсэн сайн дурын гэрээт цэргийн албан хаагчидаа авч бна. Тэр нь 500 к . Дайнд зарцуулагдаж бгаа хөрөнгө бас бүс нутгаас борлуулагдсан баялаг. Ийм учир Орос улс ЭЗ нь өсөөд дайчилгаанд цэрэг татахаа больсон учиртай. Эсрэгээрээ баруун байдгаа шавхаж гүнзгий хямарсан нь цаашид Украйныг тэжээх боломгүй болсон гэсэн үг.
Бичсэн утга, агуулга, үгийн найруулга, орчуулга хөгийн. Чааваас. Олон улсын нөхцөл байдал, дайны эх сурвалж, шалтгааныг судалсан судлаач, мэргэжилтнүүд, олон улсын тойм мэдээллийн эх сурвалжаас үнэнийг дэлхий даяараа мэдэж байна ш дээ. Оросууд тэгээд эх орноо алдах гээд зүгээр сууж байх уу? Элий балай юм бичиж хөрш орны харилцаанд гай болж байхаа болиоч SONIN!!!
Орос нэгэнт өнгөрсөөн арлан зуултаа тавихгүй
Энэ оны 3-р сарын 17-нд ОХУ-д сонгүүль болно. Маргааш нь манай улс цэргийн баяраа тэмдэглэнэ. Хамаг зэвсгийнхээ ихэнхийг алдчихсан 400 орчим мянган цэрэг эрсээ дайнд алуулчихсан улс эргээд хуучинаа сонгох болов уу яадаг бол. Ёстой тэнгэр бурхан л мэдэх байх даа.
Аль аль талынх нь байр суурийг оруулаад жаахан тэнцвэртэй юм бичиж баймаар юм. Нэг талын тархи угаалтыг тэр чигээр орчуулж тавиад байх юм. Аль аль нь л худлаа шааж байгаа ш дээ. Өөрөөр хэлбэл ялалт, нөгөө талд учруулсан хохирлоо дөвийлгөөд, ялагдал, гарзаа нууж байгаа ш дээ. Тэр дундаас нь харьцуулж байж л жаахан багцаатай болно ш дээ.
Аль аль талынх нь байр суурийг оруулаад жаахан тэнцвэртэй юм бичиж баймаар юм. Нэг талын тархи угаалтыг тэр чигээр орчуулж тавиад байх юм. Аль аль нь л худлаа шааж байгаа ш дээ. Өөрөөр хэлбэл ялалт, нөгөө талд учруулсан хохирлоо дөвийлгөөд, ялагдал, гарзаа нууж байгаа ш дээ. Тэр дундаас нь харьцуулж байж л жаахан багцаатай болно ш дээ.
НАТО болон Украйн Оростой хийж буй энэд дайнд ялах боломж тэг хувь. Украйн бодитоор оршин тогтнохоо больсон. Баруун тэр чигтээ гүн хямарч одоо ЭЗ нь сэргэхээсээ бараг л өнгөрсөн. Харин Оросыг тойрсон дэлхийн шинэ төв шинэ хүчин үүсэж бгааг хэн ч харсан ойлгомжтой бна. Дэлхийн э з гийг хойшдоо БРИКС л чирч явна. Өөр боломж байхгүй.
Пу "жанжины" жил орж байгаа, хэцүүхэн л юм болох байх даа. Тэгээд ч 3-р сар оросын удирдагчдад их халгаатайг түүх нь өөрөө хэлээд байдаг!
Бид нэг юманд залбирч явах хэрэгтэй. Манай хоёр том хөрш ямар агуу, ямар хүчирхэг Засаглалтай орнууд гэдэгт. Энэ хоёр хөрш задрах юм бол Монгол зүгээр л хөлд нь шороонд дарагдана. Юу үнэн тэрүнэн. Дэлхий дээр хичнээн олон улс цагаач, дүрвэгчдийн хөлд дарагдаж бна вэ? Тоо алдсан. НҮБ нэртэй АНУ-аас цалинждаг байгууллага энэ байдалд ямар ч чадваргүй болохыг бид харж бна. Энэ байгууллагыг тараах хэрэгтэй. Бас дээр нь олимпийг хүртэл улс төржүүлдгийг яаж мартана.