Өнгөрсөн аравдугаар сарын 17-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэн, УИХ-ын 95-р тогтоолыг баталсан байдаг. Гэвч энэ тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн болохыг Үндсэн Хуулийн Цэц эцэслэн шийдвэрлэсэн юм. Улмаар уг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдсан Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас огцруулсан билээ.
Тэгвэл өнгөрсөн Баасан гарагт Х.Булгантуяаг төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан байж болзошгүй гэх үндэслэлээр прокуророос яллагдагчаар татсан гэх мэдээлэл цацагдав.
Мөн Эрүүгийн хуулийн 22.1.2 дахь заалтын дагуу "Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах", Эрүүгийн хуулийн 22.10.2 дахь хэсэгт заасан "Үндэслэлгүйгээр хөрөнгөжих" гэсэн зүйл ангиар тус тус эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татагдаад буй УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланд зохион байгуулалттай бүлэг байгуулсан гэх зүйл анги нэмж,шалгаж эхэлсэн гэх албан бус мэдээлэл байна. Хачирхалтай нь УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нь гадаад томилолттой гэх нэрээр Монгол Улсыг орхисон байгаа аж.
Хариуцлага хүлээх ёстой өндөр албан тушаалтнууд хуулийн байгууллагын шалгалтаас өмнө гадаад руу оргон зугтах нь Монголын улс төрийн амьдралд дахин дахин давтагдаж буй харамсалтай үзэгдэл болсон. Яг ийм жишээ нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг. Тэрбээр хуулийн байгууллагад шалгагдаж байх үедээ эх орноосоо гадаадын улсыг зорьж, өнөөг хүртэл буцан ирээгүй билээ.
Энэхүү түүх дахин давтагдах эрсдэлтэй юм биш биз? Тиймээс хууль хяналтын байгууллагууд төрийн өндөр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн ч нөлөө бүхий энэхүү Х.Булгантуяагийн суудлыг шуурхай, ил тод байдлаар шийдвэрлэх шаардлагатай.
Олон нийтийн дунд хардлага сэрдлэг нэмэгдэхийн хэрээр иргэдийн шударга ёсны үнэт зүйлд итгэх итгэл суларч, төрд итгэх итгэл бүрмөсөн алдагдах аюултай юм.
Шалгалтыг удаашруулах нь тухайн этгээдэд хэргээс зугтах боломж олгож болзошгүй. Хэрэв нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл Х.Булгантуяа гадаад руу оргон зайлна гэх хардлага бодит эрсдэл болж хувирахыг үгүйсгэх аргагүй.
Б.Балжир
Даваа - 12 сарын 08,
2025

Сэтгэгдэл9
Uvaigui gichii
Х.Булгантуяа: Орос Украины дайныг болиулж чаддаггүй юм бол ядаж авлигатай тэмц - ийм л тэнэг юм ярьдаг орк ш дээ, ямар ч утга авцалдаагүй, аргагүй л эмэгтэй хүн дээ
1937 on ?
Энэ эмэгтэй буруугүй ээ. Харин Занданшатарын шунал л хүчээр зг г авсаан.
Эх орноосоо урваж , гадагшаа амь гуйж алга бологсод : Элбэгдорж , Эрдэнэбилэг , Мөнхбат , Жунай , Сайханбилэг , за тэгээд жараахайнууд бол замаа алдаа биз ...
Төрийнхөө туг сүлдэнд тангараг өргөсөн улсууд няцаж гадаад руу оргон зугатааваас асуудал шийдтэл нь иргэшлээс нь хасч хамаарал бүхий хүмүүсийнх нь данс тооцоог царцаадаг хууль гаргамаар юм. Арай дэндэж байна. Бас шоронд хийгээд огтхон ч хэрэггүй. Төрсөн болон хүссэн орон нутагт нь цахим гав зүүлгээд удаан хугацаагаар амьдруулах хэрэгтэй. Яах гэж тангараг өргүүлдэгээ сайн сануулж байхгүй бол бүр төрөөс төрсөн тэрбумтангуудыг сүрэг бүлэг бий болох нь. Одоогийн УИХ ийм хууль гаргахгүй байх. Учир нь олонх нь асуудалтай хар толгойгоо ороох хууль дэмжигдэхгүй биз.
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!
булгантуяа бол утсан хуухэлдэй, жинхэнэ зохион байгуулагч нь сайн галч байгаад миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч, кофе уугаад Монгол улсын баялагыг олон хувьсах аргаар залилагч хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан баярцогтыг даргаа гэж долигнож дууддаг, Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг ядаргаатай оюунэрдэнэ !!!!!!
Энэ авгай зайллаа гээд хаа холддог юм ! Үсрээд л синга орно биз ! Тэндээ хүүхэн барьдаг зардаг гадны мафихаанд бариулах эрсдэлтэй !