Монголын эмэгтэй DJ артистуудын нэг Layla дууны уран бүтээлүүдээ сонсогчдод хүргэж эхэллээ. Тэрбээр анхны цомгийн эхний дуугаа “Салхи” нэртэйгээр гаргажээ.
Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Сонсогчид таныг DJ гэдгээр тань мэднэ. Харин хэзээнээс дуулж эхлэв?
-Би 2013 оноос эхлэн дуу хөгжим сонирхон DJ хийж эхэлсэн. Бүжиглэх сонирхол, ур чадвар минь намайг хөгжмийн урлагт хөл тавихад нөлөөлсөн гэхэд болно. Энэ жилээс эхлэн өөртөө шинэ challenge хийж, дуугаа өөрөө дуулж эхэлж байгаа юм.
-Дууны анхны уран бүтээл болох “Салхи”-ийнхаа талаар яривал?
-“Салхи” бол миний анхны цомгийн эхний дуу болон гарч байгаа, мелодик техно урсгалын дуу. Монгол хэв маяг, уртын дуугаа орчин үеийн хэмнэлтэй хольж уг бүтээлдээ шингээсэн. Дууны хөгжмийн найруулгыг шинэ залуу продюсер Becku болон миний бие өөрөө хийж, ая, дууны найруулга дээр дуучин Б.Замбалгарав ажиллаж, дууны шүлгийг Kenn бичиж, дууны бичлэгийг “Clef recordings” студийн инженер Одмандах хийж гүйцэтгэсэн. Видео клипийг “March nine” студи хийж бүтээсэн.
-Анхны цомог гэж дурдлаа. Цомгоо хэзээ сонсогчдод хүргэх вэ?
-House, techno урсгалын таван дуунаас бүрдсэн анхны EP цомгоо гаргахаар ажиллаж байна. Одоогийн байдлаар аудио бичлэгийн ажлууд дуусаж, миксинг мастерын ажлууд хийгдэж байна. 2026 оны эхний сардаа гаргахаар ажиллаж байна.
-Уран бүтээлийн цаашдын зорилгоосоо хуваалцаач?
-Цаашдын зорилго гэвэл уран бүтээлүүдээ аль болох чанартай сайн гаргаж, үндэсний хэв маяг, монгол ёс заншил, соёлоо өөрийн уран бүтээлдээ түлхүү шингээж гадны улс оронд таниулан сурталчлахыг хичээж зорьдог.
https://www.youtube.com/watch?v=7rNJAtUmxak
Даваа - 01 сарын 12,
2026

Сэтгэгдэл2
olon yanziin holij hytgabal yu boldogiig meddegt ch boloosoi doo?....ene tegeed hegjil uu!ene sine duu yu?.?....olon engiin dyynyyd hytgaad olz ch ygyi taarch ygyi salbaa?..............
Calhi-calhilahaar holildood bna uu?...erel haigyylia haihdaa dyygaa bolon Mongoloon byy holichihooroi doo.haramsal dagyylah sanaanyyd ikhe bii suu?.......yynd yram chini hygarbal hygarga?...gehdee sain helehgyi bol?...ta nar dabarsan bna suu!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!