Энэ оны хавраас хойш Оросын бүс нутгуудад 26 хүн баавгайд бариулж амиа алдсан байна.
Наймдугаар сараас эхлэн баавгайнууд Красноярскийн хязгаар, Буриад, Хакас, Тува, БНАлтай улс, Кузбас, Сахалин дахь суурьшлын бүсүүдэд нэвтрэх нь эрс нэмэгджээ.
Ойд хоол тэжээл ховордсон нь зэрлэг амьтад суурин газрууд руу нэвтрэх гол шалтгаан болсон байна. Сүүлийн 30 хугацаанд Оросын нутаг дахь хүрэн баавгайн тоо толгой хоёр дахин өсөж, 300 мянгад хүрчээ. Иймээс баавгайн тоо толгойг зохицуулах иж бүрэн арга хэмжээг авахаар ОХУ-ын засгийн газар төлөвлөж байна.
Б.Адъяахүү
Мягмар - 11 сарын 03,
2026
Сэтгэгдэл1
Ерөхийлөгч Хүрэлсүхийн төрсөн дүү УИХ-ын гишүүн Отгонбаяр нь хурандаа Гантөгсийг "Мобикомын боссуудыг дархан цаазтай газар зугаацуулах зөвшөөрөл өг" гэж үүрэг, дарамт, чиглэл өгсөн юм биш үү? Үгүй бол хурандаа Гантөгс тийм зөвшөөрөл өгч чадахгүй л дээ. Энд ямар нэг нууцлагдмал юм байна л даа.