ОХУ хоёр талын харилцаанд удаан хугацаанд хуримтлагдсан “цочромтгой” асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор АНУ-тай дипломат шугамаар тогтмол хэлэлцээ хийсээр байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Сергей Рябков Известия сонинд ярьжээ.
Рябковын хэлснээр Москва, Вашингтон хоёр тодорхой асуудлуудад харилцан ашигтай гарц хайх үүднээс ажлын түвшний шууд харилцааг үргэлжлүүлж байгаа аж.
“Эдгээр холбоо тогтмол, хэвийн дипломат ажиллагааны хүрээнд явагдаж байна. Дуулиан дэгдээх зүйл огтхон ч биш” хэмээн тэр онцлов.
Тэрбээр мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа өмнөх удирдлагуудаас хоёр улсын хооронд үүссэн харилцаанд зангилаа болсон асуудлуудын урт жагсаалтыг өвлөн авсан гэдгийг дурьдсан байна.
“Хавар хоёр улсын дипломат багууд хоёр удаагийн уулзалт хийж, консулын болон төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг сайжруулах хэд хэдэн тохиролцоонд хүрсэн. Эхний үед ахиц сайн байсан ч дараа нь явц удааширсан” гэж Рябков хэлэв. Түүний тайлбарласнаар, үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь Жо Байдены үеийн хүйтэрсэн харилцаанаас үлдсэн харилцан үл итгэлцлийг үе шаттайгаар бууруулах шаардлага байжээ.
Оросын орлогч сайд цааш нь хоёр тал хэлэлцэх асуудлын жагсаалтын талаар зарим байр суурь зөрдөг нь хэвийн зүйл гэдгийг тэмдэглээд, дипломат суваг нээлттэй хэвээр байгаа нь хоёр улсын харилцаанд эерэг дохио гэж үзэж болохыг илэрхийлсэн байна.
Х.Цэцэн
Эх сурвалж: tass.com
Мягмар - 01 сарын 13,
2026

Сэтгэгдэл4
Долоогоод л,,,,,
Краснов гатнуул ажлаа хийж байна
нацистуудыг устгаж ёвропийн холбоотой шууд хилэлсэн үед орос ёвропт аль алинд нь аюулгүй орсын нефть газ эрчим хүч бордоо хүнс нүүрс ган бүх юм хямдаар ёвроп руу гарна украйн харилцахад саад болж украйны кузнецов мэтийн урвагчид гаазны шугамыг дахин дэлбэлнэ коррупц авилгал устана үнэ бууж хямдхан болно Зөвлөлтийн үед орос довтлох бүү хэл германыг нийлүүлж байлаа орос хэлт хүн фашист байж болохгүй латив литов эстони фашист байх нь хүртээлгүй
Эргүү мал