Иргэний агаарын тээврийн салбарт олон улсын дүрэм журмыг тогтоон мөрдүүлдэг Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын /ИКАО/ ерөнхийлөгчөөр Японы албан тушаалтан томилогдлоо.
Лхагва гарагт Канадын Монреаль хотод болсон ИКАО-гийн зөвлөлийн хурлаар Японы иргэн Онүма Тошиюки тус байгууллагын ерөнхийлөгчөөр гурван жилийн хугацаатай сонгогдсон байна. Тэрбээр ирэх оны нэгдүгээр сараас үүрэгт ажилдаа орно.
Өдгөө 56 настай Онүма ИКАО-гийн зөвлөлд Япон улсыг төлөөлөн ажиллаж байгаа бөгөөд тус байгууллагыг тэргүүлэх анхны япон хүн болж байна. 193 гишүүн улсаас бүрдэх тус агентлагийн зөвлөл 36 гишүүнтэй.
Японы тээврийн салбарт 1992 оноос хойш ажиллаж буй Онүма хэд хэдэн өндөр албан тушаалыг хашиж байв. Тэрбээр Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамны Иргэний агаарын тээврийн товчооны Ерөнхий захирлын нэгдүгээр орлогчоор ажиллаж байжээ.
Японы Тээврийн сайд Канэко Яшүши хэлэхдээ “Онүма амжилт бүтээл, манлайлах чадвараараа олны хүндэтгэлийг хүлээсэн хүн бөгөөд түүнийг ИКАО-гийн ерөнхийлөгчөөр сонгосон нь иргэний агаарын тээврийн салбарт Япон улсад гүн итгэл үзүүлж буйг харууллаа” гэв. Цаашдаа НҮБ-ын тус агентлагтай хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх замаар Онүмагийн үйл ажиллагааг дэмжинэ гэдгийг сайд мэдэгдлээ.
Б.Адъяахүү
Мягмар - 01 сарын 13,
2026

Сэтгэгдэл1
Өмхий Хятад өөрөө цөмийн зэвсэгтэй болж, батлан хамгаалах салбартаа жил бүр олон тэрбум доллар зарцуулж болоод байдаг Япон улс цөмийн зэвсэгтэй болж батлан хамгаалах салбараа сайжруулж болдоггүй юмуу айн? 😡😡😡. Өмхий хятадууд Япон хүчирхэг болох вий хятадаас илүү хүчтэй болчих вий гэхээс чацга алдаж байна. Өмхий Хятад өөрөө цөмийн зэвсэгтэй болоод батлан хамгаалахаа сайжруулахаар милитаризм биш, харин Япон цөмийн зэвсэгтэй болоод батлан хамгаалахаа сайжруулахаар милитаризм болчихдог юмуу муу санаатай бузар хужаануудаа. Өмхий хятадуудын цаад санаа нь Японыг геополитикийн өрсөлдөөнөөр гүйцэж түрүүлж, Японыг хятадын өмнө хүчин мөхөсдүүлэх зорилготой байгаа. Япон улсад эдийн засаг худалдаанаас илүү Япон улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол, оршин тогтнол хамгийн үнэ цэнэтэй.