sonin.mn

АНУ-ын Тэнгисийн явган цэргийн корпус Невада мужийн Фэллон агаарын баазад зохион байгуулагдсан Resolute Hunter 26-1 сургуулилтын хүрээнд Оросын үйлдвэрлэсэн С-300 төрлийн агаарын довтолгооноос хамгаалах системийг устгах тактик, ажиллагаа явуулжээ.


Military Watch Magazine (MWM)-ийн мэдээлснээр, энэхүү сургуулилт нь ирээдүйд үүсэж болзошгүй мөргөлдөөний хувилбаруудыг багтаасан байж болох бөгөөд тэр дундаа Алжирын эсрэг цэргийн ажиллагааны сценарийг ч оролцуулсан байх магадлалтай гэж онцолсон байна.


Энэ үеэр бодит С-300 цогцолборыг дуурайлган хийсэн тусгай макетууд ашигласан байна. Энэ нь бай илрүүлэх, мэдээлэл дамжуулах, цохилт өгөх ажиллагааг шат дараатайгаар турших боломж олгохын зэрэгцээ радарын ажиллах зарчим, визуал болон цахилгаан соронзон шинж чанарыг бодит орчинд ойролцоогоор сэргээн загварчилжээ.


Ийнхүү АНУ-ын тэнгисийн явган цэргийнхэн орчин үеийн ПВО системийг саармагжуулах өндөр түвшний тактик, технологийг туршлаа гэж ажиглагчид тэмдэглэж байна.


Н.Отгончимэг


Эх сурвалж: Minval.az