Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Женева хотод болсон өндөр түвшний хэлэлцээний үр дүнгийн талаар 11-р сарын 24-ний орой мэдэгдэл хийлээ. Түүний хэлснээр, энхийн төлөвлөгөөний шинэ хувилбарт олон оновчтой санал тусгагдсан ч баримтын эцсийн ажлууд нэлээд нарийн төвөгтэй хэвээр байна. Зеленский тайлбарлахдаа, Женевээс буцаж ирсэн Украины төлөөлөгчид АНУ болон Европын түншүүдтэй хийсэн хэлэлцээгээр дайныг зогсоох боломжит алхмууд тодорхой хэмжээгээр ахиц гаргасныг дурьдав.
“Өнөөдөр манай баг Женевээс буцаж ирлээ. Америкийн тал, Европын холбоотнуудтай хийсэн хэлэлцээний дараа дайныг зогсоох алхмуудын жагсаалт бодитоор хэрэгжих боломжтой хэлбэрээ олж эхэлж байна” гэж тэр онцоллоо.
Түүний мэдэгдсэнээр, АНУ-ын энхийн төлөвлөгөө өмнөх 28 заалтаасаа өөрчлөгдөж, илүү цэгцтэй, хэрэгжихүйц бүтэцтэй болсон ч эцсийн хувилбар дээр хийх ажил багагүй байна. “Энэхүү баримт бичгийг төгс болгохын тулд бүгдээрээ хамтран маш нягт ажиллах шаардлагатай. Энэ амар ажил биш. Гэвч биднийг дэлхийн олон орон дэмжиж, Америкийн тал бодитой, бүтээлч байр суурьтай байгааг бид үнэлж байна” гэж Зеленский хэлэв. Тэрээр өнөөдөр шинэ төсөлтэй танилцсан бөгөөд хэлэлцээний “эмзэг, нарийн” зүйлсийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай биечлэн ярилцахаа мэдэгджээ. Үргэлжлүүлэн, Украин энхийн үйл явцад саад болох улс биш, харин энх тайван тогтоохын төлөө хамгийн их хүсэлтэй орон гэдгийг тодотгов.
“Украин хэзээ ч энх тайвныг хаадаг улс байгаагүй, тийм ч байхгүй. Манай ард түмэн шударга, нэр төртэй энх тайван хүсч байна. Бид энэ зорилгын төлөө хамгийн хурдан, хамгийн үр дүнтэй ажиллахад бэлэн” гэж тэр хэллээ.
Зеленский мэдэгдлийнхээ төгсгөлд Орос улс тохиролцоонд хүрэх боломжийг үгүй хийх оролдлого хийж, хуурамч мэдээ тараан Украины байр суурийг сулруулахыг оролдож буйг тэмдэглэв. “Хэн ямар ашиг сонирхол бүхийл хүчин чармайлт гаргаж байгааг бид харж байна. Тэд худал мэдээлэл тарааж, манай иргэдийг айлган сүрдүүлэхийг оролдож байна. Бид ийм зүйлтэй тууштай тэмцэнэ” гэж тэр мэдэгдсэн байна. Украины ерөнхийлөгчийн хэлснээр, энхийн хэлэлцээний гол чиг баримжаа нь улсын ашиг сонирхол болон иргэдийн аюулгүй байдал хэвээр байгаа гэнэ.
Н.Отгончимэг
Эх сурвалж: minval.az
Мягмар - 11 сарын 25,
2025

Сэтгэгдэл4
Ukrain dampuursan odoo bol hudalaa tom tom medegdel hiij ner nvvree l avarah gej bna. Terenees bol bvh front deer ukrainuud ylagdaj uharch bnaa/.Amerikiin ukrain 0.6 say hvntei armi vldeh ni bolomjgui
Эмээ уу,,,дебиль ээ,,,
Украин мандтугай, Орос сөнөтүгэй
Түрэмгий рашист Оросыг ихээхэн тэнэг хүмүүс л дэмжинэ. Үүнд орос ах гэж ярьдаг монголын орк ацнууд багтана